| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2024/0084/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/98 |
| Огноо | 2024-03-21 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
-Улсын яллагчаар Э.Уянга,
-хохирогч Б.Н
-шүүгдэгч З.Бнарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Нт холбогдох эрүүгийн 2434000000017 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Улаанбаатар хот замын 2 дугаар ангид замчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагнал, урьд нь
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар,
Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай Б.Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг 4 дүгээр зөрлөг гэх газарт иргэн Б.Нтэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж цохиж, зодон түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч З.Бнь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн дахин мэдүүлэг өгөхгүй, гэм буруу дээр маргах зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Н нь: “2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бид хоёр ажил дээрээ архи уусан. Маргааш нь дахиж уусан. Тэгээд би явна гэж уурласан юм шиг байгаа юм. Би согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа. Ажлаас наашаа явж байгаад ухаан орсон” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2434000000017 дугаартай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч З.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг 4 дүгээр зөрлөг гэх газарт иргэн Б.Нтэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж цохиж, зодон түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 1 тал/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 26-28 тал/
-Шүүгдэгч З.Бийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 37-63 тал/
-Шүүгдэгч З.Бнь хохирогч Б.Нд хохирол төлсөн талаарх баримт /хх-ийн 81-87 тал/
-Хохирогч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Би 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хийх ажилгүй тул З.Ббид хоёр архи уусан. Их согтоод зарим үйл явдлаа санахгүй байна. Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг "4 дүгээр зөрлөг" гэх газарт байх авто замын мөнгө хураадаг постын наана замын хажууд шороон дээр уначихсан намайг З.Бэлэг, хэвлий рүү "чамайг алчихья гээд орилоод" зодож байхад би ухаан орсон. Би босож чадахгүй Батзоригт зодуулж байтал Батзориг хэсэг зодож байснаа дэлгүүр орохоор явсан. Би түүнээс зугтаж замын хажуугийн шатахуун түгээх газрын ойролцоо эхнэрээ дуудсан байна лээ. Манай дүү ирж намайг авсан. Улаанбаатар хот орж гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн чинь элэг бяцралттай, цөс урагдалтай, дотуур цус алдалттай гэсэн оноштой ирээд яаралтай хагалгаанд орж цөсөө авхуулсан. Тухайн үед ажил дээрээ Батзориг бид хоёр байсан. Өрмийн мотороо ажиллуулж чадахгүй байсан. Үүнээс болж хоорондоо маргалдсан. Тэгээд архи авч уух гээд бид хоёр машинаар 4 дүгээр зөрлөг гэх газар руу явсан. Батзориг жолоо барьж явсан. Замдаа зогсож байгаад "ажил явахгүй байна" гэж хэлээд миний элэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Батзориг намайг газарт унагаад дээрээс удаа дараа хэвлий рүү өшиглөсөн...миний хохирлыг барагдуулсан, надад нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 6-10 тал/,
- Гэрч Б.Нямдаваагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "... 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ажил дээрээ байж байтал бэр эгч залгаад "ах чинь хүнд зодуулчихлаа гэнэ. Ирээд ав гэж байна" гэж хэлсэн. Намайг очиход ах согтуу байсан. Машиндаа суулгаад Улаанбаатар хот явахдаа "цуг ажил хийж байсан ажлынхаа Зоригоо гэх хүнтэй маргалдаад зодолдсон" гэж хэлсэн. Ах биеийн байдал муу байна, амьсгал авч чадахгүй байна гээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан. Нямцэрэн ахыг элэг бяцарсан, дотуур цус алдалттай, цөсний хүүдий хагарсан байна гээд шууд хагалгаанд оруулсан. Одоо хүртэл ах маань эмнэлэгт хэвтэж байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,
-Шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №13 дугаартай "...Б.Нгийн биед элэгний эдийн няцрал, цөсний хүүдийн ховхрол, дотуур цус алдалт, зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун хацрын зөөлөн эдийн зулгаралт, хүзүүний баруун хажуу гадаргын зөөлөн эдийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношилгоо болон 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мэс заслын эмчилгээгээр оношлогдсон байна. Дээрх гэмтлүүдийн эдийн няцрал, цөсний хүүдийн ховхрол дотуур цус алдалт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн "ХҮНД" зэрэгт, зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун хацрын зөөлөн эдийн зулгаралт, хүзүүний баруун хажуу гадаргын зөөлөн эдийн зулгаралт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн "ХӨНГӨН" зэрэгт тус тус хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлээс шалтгаална..." гэх дүгнэлт /хх-ийн 15-17 тал/,
Шүүгдэгч З.Бийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагаар мэдүүлсэн: "...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг зөвшөөрч байна. Би Нямцэрэнг архи уугаад ажлаа хийхгүй, явлаа гээд байхаар нь уур хүрээд зодсон. Гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна их харамсаж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч З.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг 4 дүгээр зөрлөг гэх газарт иргэн Б.Нтэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж цохиж, зодон түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Дээрх тогтоогдсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч З.Бнь хохирогч Б.Нгийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгч З.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч З.Бийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч З.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Нтэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, хэвлийн тус газарт нь цохих сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч З.Бнь хохирогч Б.Нг зодсоны улмаас хүнд гэмтэл буюу хүнд хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд толгойд хүнд гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч З.Бнь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч З.Бнь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Иймд шүүгдэгч З.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Э.Уянга нь “шүүгдэгч З.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч З.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял ” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.
Шүүгдэгч З.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргадаггүй, гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тодорхой орлоготой зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч З.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч З.Бнь анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсантай холбоотой хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Н нь “...гомдол саналгүй тул хорихгүйгээр торгуулын арга хэмжээ авч өгнө үү..” гэх мэдүүлэг зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар
Шүүгдэгч З.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Нгийн элэгний эдийн няцрал, цөсний хүүдийн ховхрол, дотуур цус алдалт, зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун хацрын зөөлөн эдийн зулгаралт, хүзүүний баруун хажуу гадаргын зөөлөн эдийн зулгаралт гэмтэл авч хүнд хохирол учирсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Н нь “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... 4.580.000 төгрөг төлсөн...” гэсэн тул шүүгдэгч З.Бнь хохирогч Б.Нд 4.580.000 төгрөг төлсөн болохыг дурдаж харин энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н нь хүнд гэмтэл авсан тул түүний цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн 2434000000017 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч З.Бнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА