| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2024/0036/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/43 |
| Огноо | 2024-02-02 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | А.Ариунтуяа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, -улсын яллагчаар А.Ариунтуяа, -шүүгдэгч Д.А нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Ад холбогдох эрүүгийн 2334005870007 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хариуцах чадвартай гэх, Д.А. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймаг Алтанбулаг сумын Сумт1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн арын асфальтан зам дээр “Toyota Naoh” маркийн 82-11 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Төв аймгийн Алтанбулаг сумын хэсгийн цагдаа Г.Баянжаргал, хэсгийн төлөөлөгч М.Бадралт нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Д.А нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн дахин мэдүүлэг өгөхгүй, гэм буруу дээр маргах зүйлгүй” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах 2 нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд: Шүүгдэгч Д.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймаг Алтанбулаг сумын Сумт1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн арын асфальтан зам дээр “Toyota Naoh” маркийн 82-11 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Төв аймгийн Алтанбулаг сумын хэсгийн цагдаа Г.Баянжаргал, хэсгийн төлөөлөгч М.Бадралт нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь: -Хохирогч Г.Баянжаргалын мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/, -хохирогч М.Бадралтын мэдүүлэг /хх-ийн 25 тал/ -Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 690 дугаартай шинжээчийн “Г.Баянжаргалын биед зүүн сарвааны ард зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүйл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухай хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 33-34 тал/, Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 691 дугаартай “...М.Бадралын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37 тал/ Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 155 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн цамцанд мөрдөсний оруулгыг тогтоодог зүүн товч тасарсан болон 43мм, 8х4мм, 180мм, 181мм, 300мм, 110мм, 45х10мм хэмжээтэй гэмтлүүд үүссэн байна. уг цамцанд үүссэн 8х4мм урагдсан гэмтэл болон 43мм, 180мм, 181мм, 300мм, 110мм хэмжээтэй ханзарсан гэмтлүүд болон 1-ээс дээш татах чангаах хүчээр үйлчилсний улмаас шинээр үүссэн, 45х10мм хэмжээтэй урагдсан гэмтэл нь эдэлгээний явцад үүссэн хуучин гэмтэл байна. Хэрэг гарсан цаг хугацаатай тохирох эсэхийг тогтоох нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн байх тул хариулах боломжгүй. Шинжилгээний явцад шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43 тал/ Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03/403 дугаартай “...Г.Баянжаргалын эзэмшлийн хар өнгийн ноосон цамцны хохирлын үнэлгээ 55.500 төгрөг..” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-60 тал/ Шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 06/404 дугаартай “...9520 УНТ улсын дугаартай Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 10.000.000 төгрөг хохирлын үнэлгээ нь 220.000 төгрөг гэж тус тус дүгнэлээ” гэсэн хохирлын үнэлгээний тайлан” /хх-ийн 70-77 тал/ шинжээчийн 3 -Шүүгдэгч Д.Агийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 95 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Шүүх хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Шүүгдэгч Д.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.А нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 121 тал/, Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунтуяа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт /хх-ийн 124 тал/-ийг хүлээн авч 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 08 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 125 тал/ 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Д.А нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгч Д.Ад холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол нь үндэслэлтэй, байна. Шүүгдэгч Д.Агийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцэж байна. 4 Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Д.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Хохирол хор уршиг, бусад асуудлаар: Шүүх хуралдааны товыг хохирогч Г.Баянжаргал, М.Бадралт мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Агээс гаргуулах хохирол төлбөргүй, Эрүүгийн 2334005870007 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аг 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. 4.Шүүгдэгч Д.Ад оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 5 газарт даалгасугай. 5.Эрүүгийн 2334005870007 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад авсхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногидотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА