| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2020/03801/И |
| Дугаар | 181/ШШ2021/01065 |
| Огноо | 2021-06-02 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2021/01065
| 2021 06 02 | 181/ШШ2021/01065 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ш.Д-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.С -т холбогдох
Эх байх эрхийг хасуулж, хүүхдийн тэтгэлэг болон төрөөс олгосон хүүхдийн мөнгө 2.640.000 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б, гэрч Т.С, М.У, Ж.О, М.Э, нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
Миний бие Ш.Д нь М.С тай 2010 онд танилцаж улмаар дотносон, 2013 оны 8 дугаар cap хүртэл хамтран амьдарсан. Энэ хугацаанд бидний дундаас 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүү Д.Т төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан.
М.С нь 2013 оны 8 дугаар сард намайг хөдөө ажилтай байх үеэр 1 нас 7 сартай хүүгээ миний нагац эгч П.Сувд-Эрдэнийн гэрт үлдээгээд явсан үеэс хойш хүүтэйгээ болон надтай ганц ч удаа уулзаагүй, холбогдоогүй болно.
Миний бие хүүгээ 1 нас 7 сартайгаас эхлэн одоог хүртэл ганцаараа өсгөж байгаа ба хүү маань эрүүл чийрэг өсөн торниж, одоо нийслэлийн 30 дугаар бүрэн дунд сургуулийн 3 дугаар ангид суралцдаг болно.
Миний бие улсаас олгогддог хүүхдийн мөнгийг хүүгийнхээ дансанд хуримтлуулахаар шийдэж энэ талаар тодруулахад хүүхдийн мөнгийг М.С ын ээж Ж.О cap бүр авдаг болохыг олж мэдсэн бөгөөд хүү Д.Т өнгөрсөн бүх хугацаанд хүүхдийн мөнгийг авч байгаагүй.
Хүний хөгжил сангийн тухай хууль 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхдийн мөнгийг Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д нийгмийн халамжийн тэтгэмжийн нэг төрөл болгон хуульчилж, хүүхдийн мөнгөн тэтгэмж хэлбэрээр олгох болсонтой холбогдуулан хүүхдийн мөнгөний олголт, хэрэгжилтийг Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамаар зохицуулж байна. Дээрх хууль тогтоомжийн дагуу хүүхэд бүрт cap бүр 20.000 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгож байсан ба Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар 2020 оны УИХ-аас баталсан. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тух<й хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2020 оны 04 дүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 6 сарын хугацаанд 0-18 насны хүүхэд бүрт cap болгон 100,000 төгрөг олгох, Засгийн газрын 2020>ай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2020 оны 4 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-нийг хүртэл 6 сарын хугацаанд 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100.000 төгрөг олгох Засгийн газрын тогтоол гарч олгож байсан.
Өнгөрсөн хугацаанд М.С болон Ж.Одонтуяа нар нь миний хүү Д.Т од эхийн, эмээгийн хайр халамж үзүүлэх нь бүү хэл улсаас олгосоч хүүхдийн мөнгийг нь хүртэл авч хэрэглэсэнд гомдолтой байна.
Иймд хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн М.С ын эх байх эрхийг нь хасч, хүү Д.Т од хүүхдийн тэтгэлэг тогтоож, түүний хүүхдээ орхиж явсан үеэс буюу 2013 оны 8 дугаар сарын 01-нээс эхлэн өнөөдрийг хүртэлх 88 сарын хугацаанд төрөөс олгогдож байсан хүүхдийн мөнгө болох 2.640.000 төгрөгийг М.С аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие М.С нь хүү Д.Т ыг П.Сувд-Эрдэнийд орхиж яваагүй, аав Даваажамц нь хүүхдээ авмаар байна гэхээр нь Сувд-Эрдэнийд үлдээсэн.
Би өөрийн хүү Д.Т ыг өсгөн хүмүүжүүлэх үүргээсээ санаатайгаа зайлсхийгээгүй, мөн түүнийг эрх ашиг сонирхолд ноцтой хор хохирол учируулаагүй тул эх байх эрх хасах үндэслэл тогтоогдохгүй байна.
Хүүхдийн мөнгө 2,640,000 төгрөг гаргуулах, мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч эх байх эрх хасуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Шүүх хуралдаанд гэрч Т.Сувд-Эрдэнэ, М.Уранхайч, Ж.Одонтуяа, М.Эрдэнэбаяр нарын мэдүүлгийг сонссон болно.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч М.С т холбогдуулан эх байх эрхийг нь хасуулах, хүүхдийн тэтгэлэг болон төрөөс олгосон хүүхдийн мөнгө 2.640.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон төрөөс олгосон хүүхдийн мөнгө 2.640.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эх байх эрх хасуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
НЭГ: Эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Ш.Даваажамц, М.С нар нь 2010 онд танилцан 2013 оны 8 дугаар сарыг хүртэл хамтран амьдарч байх хугацаандаа 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүү Д.Т ыг төрүүлжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж хэн аль нь тэгш эрх, үүрэгтэй болохыг заажээ.
Хариуцагч М.С нь хүү Д.Т ыг өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, сэтгэл санааны хүнд дарамтанд байлгасан, өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна.
Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1., 52.1.2.-т зааснаар хүүхдийн эх байх эрхээ хасуулсан бол шүүх, түүнийг хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлж болох боловч 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэндэлсэн хүү Д.Т ын эрх ашиг, сонирхолыг хамгаалах, хүүхдийг 18 нас хүртэл нь тэжээн тэтгэх эхийн үүргийг нь хэрэгжүүлэх үүднээс М.С ын эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
ХОЁР. Хүүдийн тэтгэлэг тогтоолгох болон тараас хүүхдэд олгосон тэтгэмж 2.640.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэндэлсэн хүү Д.Т нь эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ тус хорооны Гүн мэдрэмж өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын шавь цогцолбор сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 3-6, 18, 93-р хуудас/
Хамтран амьдрагч Ш.Даваажамц, М.С нар нь 2013 оны 8 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч, тэдний дундаас төрсөн хүү Д.Т нь мөн үеэс өнөөдрийг хүртэл эцэг Ш.Д ын асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ тус хорооны Гүн мэдрэмж өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын шавь цогцолбор сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, зохигчийн тайлбар гэрч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 3-6, 17, 18, 93-95-р хуудас/
Иймд эх /хариуцагч/ М.С аас хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хувь хэмжээгээр гаргуулж, 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэндэлсэн хүү Д.Т ыг тэжээн тэтгүүлэх үндэстэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь төрөөс хүүхдэд олгосон тэтгэмжийн мөнгө болох 2.640.000 төгрөгийг хүү Д.Т од зориулуулахаар түүнийг асран хүмүүжүүлж буй эцэг Ш.Даваажамцад өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь бусдын эрх ашгийг зөрчихгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэндэлсэн хүү Д.Т ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 / суралцаж байгаа бол 18 / нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон, эх М.С аас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.-д зааснаар хариуцагч М.С ын эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгчийн, төрөөс хүүхдэд олгосон тэтгэмж болох 2.640.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сарнайбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 116.300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Д- д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО