Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2021/01206

 

 

 

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2021/01206

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б ХХК /РД: 5722942/-д холбогдох

3.216.819 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Х миний бие 2018 оны 4 дүгээр сарын 18-нд Эко алтан заамар ХХК-д дампын оператораар ажилд орсон.

2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Дахин энэ байгууллагад ажилд ороогүй.

Тэгээд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж авах гэж материал бүрдүүлж өгсөн боловч тус компани нь нийгмийн даатгалд их хэмжээний өр төлбөртэй гээд надад ажилгүйдлийн тэтгэмж олгоогүй, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс рүү шилжүүлсэн.

Тэнд Наранчимэг гээд байцаагч дээр очсон боловч бас л олгоогүй, Наранчимэг буцаагаад Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Отгонбаярт өгсөн Отгонбаяр Б ХХК-ийг шимтгэл төлөөгүй тул олгохгүй гээд буцаасан. Надад хэн хэн нь албан ёсоор бичгээр хариу өгч байгаагүй, амаараа хэлээд л буцаагаад байсан.

Б ХХК нь ажилчдаас авсан нийгмийн даатгалын мөнгийг цаг тухай бүрд нь тушаагаад байсан бол жирийн ажилчид ингэж хохирохгүй байсан. Би энэ компанийг Эко Алтан заамар байхаас нь мэднэ. Дандаа ингэж хохироож байдагт их гомдолтой байна. Ажилчдын цалингаас суутгаж авсан нийгмийн даатгалын шимтгэлийг зохих газарт нь төлдөггүйөө их хэцүү компани байгаа юмаа.

Иймд ажилгүйдлийн тэтгэмж болох 3,150,000 төгрөгийг Б ХХК-иас Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдэлийн тэтгэмжийн тухай хуулийн 7 р зүйл, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан журмын 6 зүйлд тус тус зааснаар нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн шаардлага хангасан материалыг хянан үзсэний үндсэнд ажилгүйдлийн тэтгэмжийг олгох зохицуулалттай байдаг.

Нэхэмжлэгч Л.Х өөрийн оршин суугаа газрын Нийгмийн даатгалын хэлтэст хандаж тэтгэмж авах тухай хүсэлтээ гаргаж байсан гэж байгаа боловч энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байгаа. Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст манайхыг хариуцсан байцаагч суудаг тэнд хандаж байсан гээд яриад байгаа боловч энэ тухай баримт ч байхгүй байна.

Манай байгууллага Нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулаад шимтгэлээ төлж барагдуулаад явж байгаа тул манай байгууллагыг нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс хохирч байна гэж ярих боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч Л.Х ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч нь Б ХХК-д холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмжид 3.150.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Б ХХК /ажил олгогч/ нь нэхэмжлэгч Л.Х нар нь 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажилтан Л.Х нь ХММЗХ-САТ 777 алба - Дампын оператор 777 албан тушаалд сарын 1.900.000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б-2600/19 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгджээ. /хх-ийн 12, 13, 47, 48-р хуудас/

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1.-д Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анх үүснэ гэжээ.

Нэхэмжлэгч Л.Х нь 2018 оны 4 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд /Эко Алтан заамар ХХК/ Б ХХК-д Дампын оператор 772, Дампын оператор 777 албан тушаалд ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. /хх-ийн 6, 7, 9- р хуудас/

Ажилтан Л.Х ын ажилгүйдлийн тэтгэмжийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаартай Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох тухай журмын 4 дүгээр зүйлийн 4.2.-т заасан аргачлалаар тооцоолоход:

Л.Х ын 2019 оны 7 дугаар сарын цалин 1.750.000 төгрөг, 8 дугаар сарын цалин 1.750.000 төгрөг, 9 дүгээр сарын цалин 1.666.667 төгрөг байх бөгөөд эндээс ажилгүйдлийн тэтгэмж нь 2.739.496 төгрөг болж байна.

/1.750.000 төгрөг + 1.750.00 төгрөг + 1.666.667 төгрөг 5.166.667 төгрөг, 5.166.667 төгрөг : 3 1.722.222 төгрөг, 1.722.222 төгрөг: 21,580.103 төгрөг, 80.103 төгрөгний 45 % нь 36.046 төгрөг, 36.046 төгрөг х 76 хоног 2.739.496 төгрөг/

Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.-д заасны дагуу ажилтан Л.Х нь 5 хүртэл жилийн хугацаанд буюу 3 жил 11 сар нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан байх тул сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас 45%-иар тооцсон болно./хх-ийн 5-7, 9-р хуудас/

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.-д Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй гэж,

2.-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж тус тус заажээ.

Ажил олгогч Б ХХК нь ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг цалингаас нь суутгасан боловч зохих байгуулагад нь шилжүүлээгүй болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд ажил олгогч Б ХХК -ийн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй үйлдэлд Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс буруугүй байна. /хх-ийн 28, 37-39, 49-р хуудас/

Иймд ажил олгогч Б ХХК-иас ажилтан Л.Х ын ажилгүйдлийн тэтгэмж 2.739.496 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Х т олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 410.504 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1., Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1., 229 дүгээр зүйлийн 229.1., Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2.-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК-иас 2.739.496 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 410.504 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65.350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 58.782 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 



 

 

                       

ДАРГАЛАГЧ                               Ч.ИЧИНХОРЛОО