| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2021/01509/И |
| Дугаар | 181/ШШ2021/01237 |
| Огноо | 2021-06-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2021/01237
| 2021 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 181/ШШ2021/01237 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Л.О-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Я.Б-д холбогдох
гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2000 онд Я.Б тэй танилцан улмаар 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 624 тоот баталгаагаар гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон.
Бидний хамтран амьдрах хугацаанд 2005 оны 02 дугаар сарын 16-ны өдөр охин Б.Н төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Бидний дунд өмчлөлийн маргаан байхгүй, мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, Эвлэрүүлэн зуучлагчаар заавал ор гэсэн учираас бид тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж, ажиллагаа дуусгавар болсон, бид эвлэрэх боломжгүй, тус тусын амьдралтай болсон гэв.
Хариуцагч Я.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид тус тусын амьдралтай болсон гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Я.Б өд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Я.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.
Л.О , Я.Б нар нь 2000 онд танилцаж, 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүл болж, хамтран амьдарч байх хугацаандаа 2005 оны 2 дугаар сарын 16-ны өдөр охин Баянмөнхийн Нандин-Эрдэнийг төрүүлжээ.
Гэрлэгчид хоорондоо таарч тохирохгүйгээс 2008 оноос хойш тус тусдаа амьдарч, хэн аль нь гэрлэлт цуцлахыг зөвшөөрсөн нь зохигчийн тайлбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Л.О , хариуцагч Я.Б нарын гэрлэлтийг цуцлах үндэстэй.
Хариуцагч Я.Б нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт болох шүүх хуралдааны товыг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр буюу шүүхэд хүрэлцэн ирэх хангалттай хугацааны өмнө мэдэж, шүүх хуралдааны тов дээр гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.-т зааснаар түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Л.О , Я.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Л.О , Я.Б нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Б өөс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.О д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО