Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/243

 

2024    05           28                                          2024/ШЦТ/243

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.ОрхонБ.Т даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М,  

Улсын яллагч Т.Т,

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Т-т холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Т

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 08 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сум, Найрамдал багийн ***-*** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр буюу хохирогч Х.С-тэй гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,

Мөн 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Найрамдал багийн ***-***гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр буюу хохирогч Х.Стэй гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийг гэрээсээ хөөж гарган, хохирогчийг гэртээ буцан орох зорилгоор хаалганаас татах үед нь цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “баруун 6,7-р хавирганы хугарал, цээж, баруун, зүүн шуу, баруун, зүүн гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Тыггэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд:

улсын яллагч “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт зааснаар түүнд 5,000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нэмж нэгтгэн нийт 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000,000 төгрөгөөр торгож, тус ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг санал болгоход зөвшөөрсөн” гэж,  

шүүгдэгч “сайн дураараа гэм буруугаа хүлээсэн, эрүүгийн хариуцлагын агуулгыг ойлгож хүлээн зөвшөөрсөн, ахин ийм буруу зүйл хийхгүй, өөр саналгүй” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.

Хохирогч “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж хүсэлтээ илэрхийлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулав.

 

Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 08 дугаар сард эхнэр Х.Стэй маргалдан улмаар түүний нүүрэнд цохиж “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” бүхий хохирол учруулсан, мөн 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Х.Стэй маргалдаж, хохирогчийн цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөж “баруун 6,7-р хавирганы хугарал, цээж, баруун, зүүн шуу, баруун, зүүн гуянд цус хуралт” бүхий хохирол учруулсан үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

 

Шүүгдэгч Б.Т нь Х.С-ийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Х.С-ээс цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл, /хавтаст хэргийн 6 дугаар тал/,

- Хохирогч Х.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний нөхөр ажлын газрынхаа нэг эмэгтэй хүнтэй гэр бүлээс гадуур, эр, эмийн харилцаа үүсгэж байсан юм. Гэтэл тэр эмэгтэйн найз гэх хүн манай ажил дээр очиж манай нөхөр болон өөрийнхөө найзын холбоо сүлбээг ярьсан байсан. Би 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэртээ ганцаараа пиво уусан. Пиво ууж байхдаа манай ажил дээр очиж нөхрийн талаар ярьсан зүйлийн талаар нөхөртөө хэлж, миний нэр төрийг сэргэж, цайруул, энэ эр, эмийн асуудлаа шийд гэж хэлсэн. Тэгэхэд нөхөр маань тоохгүй байсан. Улмаар бид хоёр маргалдаж нөхөр намайг гэрээс хөөж гаргасан. Би хаалгаа тогшиж байгаад эргээд гэртээ орсон. Гэрт ороод дахин маргалдсан. Тэгж байхад нөхөр маань намайг гэрээс хүчэээр гаргасан. Би гэртээ орох гээд хаалганаас татаж байх үед миний цээж рүү хөлөөрөө нэг удаа өшиглөж миний 2 хавиргыг хугалсан... Миний нөхөр 2023 оны 09 дүгээр сарын эхээр Улаанбаатар хотод намайг зодож миний хамрын ясыг хугалж байсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад хандаагүй. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг "Ханло" гэж эмнэлэгт хагалгаанд орж, хамраа эмчлүүлсэн. 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр нөхөр бид хоёрын таарамжгүй харилцааны улмаас нөхөр маань намайг гэрээс хөөгөөд, үснээс зулгааж гэргээс гаргаад миний хамаг хувцсыг гаргаад шидэхээр нь би цагдаад хандсан. Тэр үйлдэлдээ шүүхээр 7 хоног баривчлагдсан. Сүүлийн хавирга хугарах үед манай гэрт хүүхдүүд минь байсан. Гэхдээ хүүхдүүд минь бид хоёрыг нэг, нэгийгээ гэргээс гаргасан, өшиглөсөнийг хараагүй..” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 10-11, 13 дугаар талууд/,

- Гэрч Г.М-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Орхон аймагт 2021 онд гэр бүлийн хамт шилжин ирж амьдарч эхэлсэн ба тухайн үедээ Б.Ттай танилцаж одоог хүртэл найзлаж байна. Б.Т Их хаадын цуваанд эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. ЭҮТӨҮГ-д ажилладаг. Эхнэрийг нь Х.С гэж дууддаг ба үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид ажилладаг. Зан байдлын хувьд зарчимч, шудрага, даруухан зантай. Тамхи татдаг харин согтууруулах ундааны зүйл бараг хэрэглэдэггүй. Урьд өмнө гэмт хэрэгт холбогдож цагдаад шалгагдаж байсан гэж сонсож байгаагүй. Уг хүн нь өөрөө төлөв зөв хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 18 дугаар тал/,

- Яллагдагч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Прокурорын тогтоолтой танилцлаа. Тухайн үед манай эхнэр архи уучихсан байсан. Гэрт агсан тавиад хэрүүл хийгээд аяга, таваг хагалж намайг татаж чангаагаад байсан. Энэ үед би огт хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгтэл эхнэр миний 3 настай бага хүүг өшиглөсөн. Үүнийг хараад би эхнэрийг гэрээс гаргах ёстой юм байна гэж бодоод араас нь тэвэрч байгаад хаалгаар гаргасан. Дараа нь би эхнэрийн хагалсан аяга, тавагний хэлтэрхийнүүдийг цэвэрлэсэн. Тэгээд би хагархай шилнүүдийг цэвэрлэчихээд эхнэрийг буцааж гэртээ оруулсан. Эхнэр гэрт буцаж орж ирээд над руу уурлаж дайрсан ба манай бага хүү амаа ангайж, хэлээ гаргаад уйлж эхэлхээр нь би газраас шил аваад амандаа хийсэн байж магадгүй гээд айсан. Энэ үед ч гэсэн эхнэр намайг хэл амаар доромжилж гарнаас татаж чангаагаад цохиж зуураад байсан. Ингээд би эхнэрийг дахиж гэрээс гаргахаар оролдох үед гэрийн хаалганы дотор талд байхдаа өлгүүрт байсан зоонтгоор толгой руу 4-5 удаа цохисон. Дараа нь би гэрийн хаалгаа хагас онгойлгочихоод эхнэрийг гаргах гээд түлхтэл эхнэр хаалганы дотор талын бариулнаас гараараа зуурчихаад тавихгүй байсан. Эхнэр гараа тавихгүй хаалгаанаас зуураад байхаар нь би эхнэрийн баруун цээж рүү нь нэг удаа жийгээд хаалгаа хаасан... Би дээрх гэмтлүүдийг эхнэр Х.Сийн эрүүл мэндэд цээж рүү нь хөлөөрөө жийх үедээ учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед эхнэр миний гарнаас татаж чангаагаад хэл амаар доромжлоод байсан учраас уг нь эхнэрийг гэрээс түр гаргая, хэсэг гадаа ганцаараа байх юм бол тайвшрах байх гэж бодсон юм. Би энэ гэмтлийг эхнэрийнхээ биед учруулсан явдалд харамсаж байна. Мөн маш их харамсаж байна. Одоо эхнэр бид хоёрын харилцаа хэвиин байгаа бөгөөд үл ойлголцол арилсан... 2023 оны 08 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Гэртээ амарч байтал эхнэр над руу уурлаж бараг танихгүй шахуу эмэгтэйтэй хардаж "чи өөр эмэгтэйтэй гадуур уулзсан" байна гэж бухимдаад гар руу цохиод байхаар нь өөрөөсөө холдуулах гэж байгаад нүүр рүү нь хальт цохиод хамрыг нь хугалчихсан юм. Би өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,  /хавтаст хэргийн 49, 116 дугаар талууд/,  

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №342 дугаартай “1.Х.Сийн биед баруун 6,7-р хавирганы хугарал, цээж, баруун, зүүн шуу, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх

гэмтлүүд нь босоо, суугаа, хэвтээ аль ч байрлалд үүсгэгдэх боломжтой. 6. Дээрх баруун 6,7-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 7. Х.Сийн эмнэлгийн бичиг баримтаас хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хэзээ үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №19 дугаартай “1. Х.Сийн биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Дээрх гэмтэл нь хуучин гэмтэл ба Ханлор чих хамар хоолой, сонсгол судлалын эмнэлгийн өвчний түүхээс үзэхэд тухайн үедээ шинэ гэмтэл байсан байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 33-35 дугаар тал/, 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №305 дугаартай “1.Б.Тын биед цээж, баруун шуу, хүзүүнд цус хуралт гэмтэд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн одон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

- Хохирогч Х.Сийн өвчний түүх, холбогдох эмнэлэгийн баримт бичгүүд, /хавтаст хэргийн 59-68 дугаар тал/,

 - “Онон-Ач” ХХК-ийн “Ханлор” Чих хамар хоолой, Сонсгол судлал, Нөхөн сэргээх гоо сайханы мэс заслын эмнэлэгийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 24/05 дугаартай албан бичгээр ирүүлсэн хохирогч Х.Сийн өвчний түүх, холбогдох эмнэлэгийн баримт бичгүүд, /хавтаст хэргийн 71-92 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

Шүүгдэгч Б.Т, хохирогч Х.С нар гэр бүлийн харилцаатай байсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Б.Т нь 2023 оны 08 дугаар сард хувийн таарамжгүй харилцаанаас үүссэн маргааны улмаас Х.Стэй маргалдаж, түүний эрүүл мэндэд  “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

Мөн  2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Найрамдал багийн ***-***гэртээ Х.Стэй маргалдаж, улмаар цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “баруун 6,7-р хавирганы хугарал, цээж, баруун, зүүн шуу, баруун, зүүн гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэсгүүд нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Б.Тын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжийг хангасан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Тын дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар: 

Хохирогч Х.С нь “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхэд мэдэгдсэн байх боловч шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас гэр бүлийн хамаарал бүхий хүнд хохирол учирсан, шүүгдэгч хохирогчид хохиролд одоогоор өгсөн зүйлгүй, хохирлоо нэхэмжилбэл төлнө гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байдал болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж, хохирогч Х.С нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.  

          Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Тын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт зааснаар түүнд 5,000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр тус тус торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт зааснаар түүнд 5,000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нэмж нэгтгэн нийт 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж тус тус шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Тт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Тыг 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ононгдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 6,000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Б.Т нь энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.С нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.Т энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

8. Тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ОРХОНТАМИР