| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2021/01106/И |
| Дугаар | 181/ШШ2021/00989 |
| Огноо | 2021-05-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2021/00989
2021 05 18 181/ШШ2021/00989
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Э холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.А, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Эай 2014 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Биднийг гэр бүл болсноос хойш бидний дундаас 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр охин Э.Э төрсөн. Хүүхэд төрсөн цагаас эхлэн бидний харилцаа таарамжгүй байх болсон бөгөөд 2015 оны 08 дугаар сараас эхлэн үе үе муудалцах үедээ тусдаа амьдрах болсон. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бид эвлэрээд хамтдаа амьдарч байх үед Б.Э нь намайг зодож миний биед хөнгөн гэмтэл учруулж байсан. Тухайн үед цагдаа дуудан Б.Эт холбогдуулан гомдол гаргаж, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоож байсан. Хэдийгээр намайг зодож гэмтэл учруулсан хэдий ч би түүнийг нэг удаа уучилж, миний нөхөр, хүүхдийн маань эцэг учир цагдаад гаргасан өргөдлөө татан авч, хэргийг хаалгасан. Гэтэл нөхцөл байдал дээрдээгүй, байнгын хэрүүл маргаантай хэвээр байсан. Ингээд 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл бид тусдаа амьдарч байна. Бид тусдаан амьдрах болсноос хойш Б.Э нь хүүхдийнхээ болон гэр бүлийн зардал, банкны зээлүүдээс нэг удаа ч төлөлцөж байгаагүй.
Б.Э нь 2019 оны 06 дугаар сард Хан-Уул дүүргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гэрлэлтээ цуцлуулахаар өргөдөл өгч, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэсэн ч “амжилтгүй болсон” гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Э.Энгүүнийг миний асрамжид үлдээж, Б.Эаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Атай 2014 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр охин Э.Э төрсөн.
Бид хамтдаа амьдарч эхэлсэн хугацаанд олон сайхан дурсамжтай үйл явдал байсан хэдий ч Г.А нь намайг үл хүндэтгэн элдэв янзын муу үгээр хэлж, дайрч доромжилж, байнга дарамтлах болсон. Би гэр бүлээ бүрэн бүтэн байлгахыг маш их хичээсэн боловч ааш авир нь хэвээр байсан учир бид үе үе тусдаа амьдрах болсон. Би тусдаан амьдарч байх болгондоо эхнэр хүүхэддээ хоол ундыг нь бэлдэж, шаардлагатай мөнгө төгрөг байнга өгч байсан.
Бид 2020 оны 9-р cap хүртэл хамт амьдарсан. Г.Аын 2019 оноос хамт амьдраагүй гэдэг бол худал бөгөөд бүх зүйлээ үгүйсгэж байгаад маш их харамсаж байна.
Охиноо эх Г.Аын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Б.Эт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Б.Э, Г.А нар нь 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бүртгүүлж, 1122790060 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан, тэндний дундаас 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр охин Э.Э төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д зааснаар гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэдэг.
Гэрлэгчид болох Б.Э, Г.А нар нь зан байдал, хувийн таарамжгүй харилцааны улмаас 2020 оноос хойш тусдаан амьдарсан, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад эвлэрээгүй, гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй гэж тайлбарлан гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч байх тул шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Э нь охин Э.Э-ийг эх Г.Аын асрамжид үлдээхийг зөвшөөрч, маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу охин Э.Э-ийг эх Г.Аын асрамжид үлдээх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан. Хүүхдийн тэтгэлэгийн асуудал нь хуульд зааснаар хүүхдийг байнгын асран халамжлах үүрэггүй байгаа эцэг болон эхэд хуулиар оногдуулж байгаа үүрэг юм.
Б.Э, Г.А нар нь хамтран амьдрах боломжгүй болсны улмаас охин Э.Энгүүнийг эх Г.Аын асрамжид үлдээж байгаа тул эцэг Б.Эт нь хүүхдийн тэтгэлэг төлөх үүргийг хуулийн дагуу оногдуулах үндэслэлтэй байна.
Иймд эцэг Б.Э-аас нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр тэтгэлэг гаргуулан охин Э.Э-ийг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж нь 70 200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж нь
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б.Э/, Г.А/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Э.Э-ийг эх Г.Аын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2–д зааснаар 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Э.Э-ийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Эаас нь тэтгэлэг гаргуулж эх Г.Ад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар Г.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-аас 37 865 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Х.Отгончимэгт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА