Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сураагийн Отгонтуяа |
Хэргийн индекс | 115/2020/0008/З |
Дугаар | 115/ШШ2020/0020 |
Огноо | 2020-11-04 |
Маргааны төрөл | Газар, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 115/ШШ2020/0020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:ийн*******,
Хариуцагч: Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Газар чөлөөлөх тухай А/101, 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/102, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/50 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Б.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Ганбат миний төрсөн эцэг******* нь 2000 онд Алтанширээ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн цэцэрлэгийн хуучин барилгыг 960 000 төгрөгөөр дуудлага худалдаагаар худалдан авсан. Аав 2010 оны 08 сард нас барсан.
Алтанширээ сумын Засаг даргын 2003 оны 10 сарын 08-ны өдрийн 24 тоот газар эзэмшүүлэх захирамжаар төрсөн эцэг*******ид 0.7 /35*20/ га газрыг эзэмшүүлсэн байдаг. Уг захирамжийг хүчингүй болсон талаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл /сонсох ажиллагаа/, 43 дугаар зүйл /захиргааны актыг мэдэгдэх/-д заасны дагуу захиргааны байгууллагаас ямар ч ажиллагаа явуулаагүй. Дээрх 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 24 тоот газар эзэмшүүлэх захирамж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байхад тус сумын Засаг дарга 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/101 тоот газар чөлөөлөх тухай захирамж гаргасан, мөн 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 24 тоот нэр бүхий 15 иргэнд газар эзэмшүүлэх тухай захирамжийн миний төрсөн эцэг*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгосон эсэх талаар сонсох ажиллагаа явуулж мэдэгдэл хүргүүлэх ажиллагаа хийгдээгүй байхад 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1/69 тоот мэдэгдэл, мөн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 1/62 тоот мэдэгдэл тус тус хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэл үгүй. Газар чөлөөлөх тухай А/101 тоот захирамжид иргэнын эзэмшлийн гэх хуучин барилга байгууламж гэж бичсэн нь ойлгомжгүй.
Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/101 тоот захирамж гарсны улмаас миний төрсөн эцэг*******ийн 10 жил шударгаар газар эзэмшсэн газар эзэмших эрх, мөн*******ийн төрсөн хүү миний тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг ноцтой зөрчиж эд хөрөнгийн эрхэд хуульд заасан журмаас гадуур халдан хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг маань ноцтой зөрчиж байгаа учраас шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Алтанширээ сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/101 дүгээр тоот захирамжийг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гардуулсан бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Засаг даргад 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 24 тоот нэр бүхий 15 иргэнд газар эзэмшүүлэх тухай захирамжийн миний төрсөн эцэг*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгосон эсэх талаар сонсох ажиллагаа явуулж мэдэгдэл хүргүүлэх ажиллагаа хийгдээгүй гэсэн агуулга бүхий гомдол гаргаж, уг гомдлын хариуд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх арга хэмжээ авч ажилла гэсэн үүрэг Алтанширээ сумын Засаг даргад өгсөн байдаг.
Иргэн миний бие 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/101 тоот газар чөлөөлөх тухай захирамж хууль зүйн үндэслэлгүй гарсан учраас хүчингүй болгож өгөх талаарх гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл албан ёсны хариу өгөхгүй байх тул шүүхэд хандаж байна.
Алтанширээ сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/101 тоот газар чөлөөлөх захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 27, 43 дугаар зүйлийг тус тус зөрчсөн байх тул Алтанширээ сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/101 тоот газар чөлөөлөх захирамжийг хүчингүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/101 дүгээр тоот захирамжийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/102 тоот захирамжаар хүчингүй болгосон талаар хариуцагч хариу тайлбартаа дурдсан. Хариуцагч 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/102 тоот захирамжийн талаар Захиргааны ерөнхий хуулийн 27, 43 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж, уг захирамжийг албан ёсоор мэдэгдэж гардуулаагүй. Хариуцагчийн нотлох баримтаар хүргүүлсэн хавтаст хэргийн 101-109 дэх талд авагдсан баримтууд нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулсан болохыг нотлохгүй. Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэж үзэж байна.
Хавтаст хэргийн 101 дэх талд авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэлийн шийдвэр гаргаж буй асуудлын талаарх мэдэгдэл, үндэслэл гэсэн хэсэгт захирамжийг хүчингүй болгох тухай захирамжийн төслийг уншиж сонсох ажиллагаа явуулав гэж бичсэн бөгөөд эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн ямар ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгаа талаар дурдаагүй, өмнө нь гарсан ямар захирамжийг ямар үндэслэлээр хүчингүй болгож байгаа талаар бичээгүй, сонсох ажиллагаанд оролцож байгаа миний хувьд уг ажиллагааг сайн ойлгоогүй гэдгээ шүүхэд өгсөн хариу тайлбартаа 1997 оноос хойших газар эзэмшүүлэх захирамжийг болгох юм байна гэж ойлгосон талаар тайлбарласан. Дээрх нөхцөл байдлаас харахад сонсох ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Газрыг албадан чөлөөлөх тухай 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/50 тоот захирамжийн талаарх сонсох ажиллагаа, мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдаагүй, уг захирамж нь өмнөх А/101 тоот захирамжийг А/112 тоот захирамжаар хүчингүй болгосноор газар албадан чөлөөлөх А/50 тоот захирамж гарч миний эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа гэдгийг ойлгоогүй, сонсох ажиллагаа нь энэ талаарх ойлголт өгөх үндэслэлээ тайлбарлаж өгөөгүй, миний бие шүүхэд өгсөн тайлбартаа газар албадан чөлөөлөх захирамж дахин гаргах гэж буйг сайн ухаж ойлгоогүй талаар тайлбарласан. Мөн А/50 тоот захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу албан ёсоор мэдэгдэж гардуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 43.4-т заасан захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно гэсэн заалтыг зөрчиж гаргасан акт гэж үзэх үндэслэлтэй.
Алтанширээ сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/102 тоот захирамж, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/50 тоот захирамжууд нь Захиргааны ерөнхий хуулийн 27, 43 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн байх тул захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү.
2012 онд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авъя гэж хөөцөлдсөн. Энэ үл хөдлөх хөрөнгийгийнх гэдгийг манай нутгийн захын хүн мэднэ. Сумын ой болохоор шохойдож, өнгө үзэмжийг нь янзалдаг байсан. Бичиг баримтаа хөөцөлдөх гэхээр архивд байдаггүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь чамд хамаагүй, төр авах зүйлээ авч байна гэж хэллээ гэж ойлголоо. Төр өөрөө хэрэггүй гээд дуудлага худалдаагаар зарчихсан. Тухайн үед 960000 төгрөгөөр авсан. Тэр үед 960000 төгрөг чинь их мөнгө байсан. Засаг даргын цалин тэр үедээ 50000 төгрөг ч хүрэхгүй байсан. Би төсвийн тодотголыг нь үзэж байсан. Иргэний хэргийн шүүх дээр уг нь дуудлага худалдаа зохион байгуулсан, байлцсан хүмүүсийг нь гэрчээр оролцуулаад байхад хангалтгүй байна гэсэн. Би гэрчийг хамгийн том нотлох баримт гэж киноноос ойлгож байсан. Гэрчилгээ авах, гэрээ байгуулах ажиллагааг төр хийгээгүй. Дуудлага худалдаа болохоор баталгаа маягийн баримтыг иргэнд нь өгдөг юм билээ. Гэтэл манай суманд тийм баримт өгч байгаагүй юм шиг байна лээ. Архивд байх ёстой дуудлага худалдааны баримт байхгүй байгаа.
Одоо би суманд газар авахгүй, газрын хувьд маргаан байхгүй, газар авч эвлэрэхгүй, газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр хүсэлт гаргаагүй, буулга гэсэн мэдэгдэл ирээд байсан, ийм мэдэгдэл ирж байхад миний хүсэлтийг авахгүй. Хохирлын талаар нэхэмжлэх зүйлгүй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Нэхэмжлэлийн анхны шаардлага Алтанширээ сумын Засаг даргын А/101 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захирамжийг хүчингүй болгосон гэсэн агуулгаар хариуцагчаас тайлбар гаргахдаа энэ талаар дурдсан байдаг. Үүнтэй холбоотой баримтыг ирүүлсэн. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байгаа асуудал нь Алтанширээ сумын Засаг даргын А/101 дүгээр захирамжаас үүдэлтэй. А/101 дүгээр захирамжийг А/102 дугаар захирамжаар хүчингүй болгосон ч гэсэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байгаа учраас үр дагавар нь арилаагүй гэж үзэж байгаа. Мөн А/50 захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа.
Ганбат нь Алтанширээ сумын Засаг даргад холбогдуулан Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Газар чөлөөлөх тухай А/101, 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/102, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/50 дугаар захирамж болох 3 актыг өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах болсон гол үндэслэл нь*******ын төрсөн аав нь дуудлага худалдаагаар газар болон түүн дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан тухай нэхэмжлэлдээ дурдсан. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нь дуудлага худалдаагаар тухайн объектыг худалдаж авсан үйл баримт болсон гэдгийг 3 гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэж байгаа. Хариуцагч юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр******* гэдэг хүнд өвлөх эрхийн гэрчилгээ байхгүй тул нэхэмжлэл гаргах боломжгүй гэж үзэж байх шиг байна. Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг дарга хуульд заасан үүргээ биелүүлээд нэгэнт дуудлага худалдаагаар өгсөн бол Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 24.1.3, 27.1-д газрыг гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан байдаг.
Мөн 2003 оны 24 дүгээр захирамжид заасан байгаа. Газрын даамал газрын гэрчилгээ олгох үүргийг хүлээлгэсэн байгаа. Газрын даамал энэ үүргээ биелүүлээгүй учраасид газрын гэрчилгээ олгогдоогүй. Газрын гэрчилгээ олгогдоогүйгээс үүдээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа шиг өв залгамжлалын асуудал яригдах боломжгүй. гэдэг хүн газрын гэрчилгээтэй байсан бол нас барах үедээ тухайн газартай холбоотой асуудлыг хөөцөлдөөд явах боломжтой байсан. Энэ жичдээ үл хөдлөх хөрөнгийн маргаан болоод явах байсан.******* өөрийнхөө хэмжээнд хөөцөлдөж явсан байгаа. Энэ үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар авсан болох ялангуяа өмчлөгч болохыг тогтоолгохоор иргэний шүүхэд хандсан боловч хангалттай нотлогдоогүй, нотлох баримтаа өөрөө бүрдүүлж өгөөгүй. Хуулийн мэдлэг байхгүй учраас үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой иргэний хэргийн маргаан цаашаа яваагүй.
Ганбат 2003 оны 24 дүгээр захирамж гарсныг сүүлд 2019 онд мэдсэн. Үүнийг архиваас хуулбар шахуу баримтыг олж мэдсэн байгаа. Энэ захирамжаас хойших хуульд заасны дагуу хөөцөлдөх ажлыг хөөцөлдье гэсэн боловч Засаг даргын зүгээс энэ газар дээр объектыг буулгана, энэ газар нийтийн эзэмшилд очих ёстой, сургуулийн барилга баригдана гэсэн агуулгаар хэлдэг.*******ын нэр дээр объектын газрыг чөлөөл гэсэн мэдэгдэх хуудас ирээд байдаг. Алтанширээ сумын Засаг даргын тамгын газрын архивд энэ объект хэнийх гэдгийг нотлох баримт өнөөдрийг хүртэл байхгүй байгаа. Мэдэгдэх хуудаст Газрын тухай хуулийн тодорхой заалт буюу хууль бусаар эзэмшсэн тохиолдолд ингэнэ гээд дурдагдсан байдаг. Газрын тухай хуулийн энэ заалтад******* хамрагдахгүй байгаа. Хамрагдахгүй байхад газрыг чөлөөлөхгүй бол дараагийн арга хэмжээ авна гэсэн агуулгаар тайлбарлаад байдаг. Тэгэхээр******* гэдэг хүний эрх ашиг хөндөгдөж ирсэн.******* газрыг чөлөөлөхөөр бол өөрийнхөө хөрөнгөөр чөлөөлөхөөр болно. Гадагш чиглэсэн акт нь сөрөг үр дагавартай акт байгаа. Энэ актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийх, мэдэгдэх ажиллагаанууд ерөөсөө хийгдээгүй.******* энэ акттай холбоотой Дорноговь аймгийн Засаг даргад гомдол гаргаад, Алтанширээ сумын Засаг даргад үүрэг даалгавар өгсөн байгаа учраас хуулийн хүрээнд шийдвэрлэ гэсэн хариу ирсэн байгаа. Гомдол гаргаад, хариу ирсний дараа сонсох ажиллагаа, мэдэгдэх ажиллагаанууд хийгдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Хүчингүй болгосон ажиллагаа ч үүний дараа болсон гэж хараад байгаа. Яагаад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд байна вэ гэхээр анхнаасаа сөрөг үр дагавартай байсан. Сөрөг үр дагаврыг нь арилгах зорилгоор Алтанширээ сумын Засаг дарга захирамж гаргасан гэх боловч тэр үр дагаврыг арилгаж гаргаагүй. Дорноговь аймгийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу захирамж гараагүй. Захирамжийг хүчингүй болгосон байгаа. Тэгэхээр энэ хоёр акт******* гэдэг хүний эрхийг зөрчсөн байна гэж үзэж байгаа. Хариуцагч маш олон байдлаар тайлбар өгдөг.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг зөрчсөн. Газрыг эзэмшүүлээгүй гэдэг агуулгаар тайлбар өгдөг. Сүүлийн тайлбараарид газар эзэмшүүлчихсэн. нь 2 жилийн хугацаанд газраа ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй тул хамааралгүй гэдэг хоёр өөр агуулгаар Засаг дарга тайлбараа гаргадаг. Засаг дарга биелэгдээгүй захирамжийг хүчингүй болгоод, түүний үр хүүхдүүдийн ашиг сонирхлыг зөрчөөд яваад байгааг ойлгохгүй байгаа. Алтанширээ сумын Засаг даргын 2003 оноос хойш гарсан захирамжууд бүхэлдээ хуульд заасан журмын дагуу гараагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн татварын асуудал яригддаг боловч гэрчийн мэдүүлгээр татварын бүртгэлд авагдаагүй гэдэг нь нотлогдсон. Тэгэхээр энэ газрын татварыг төлөөгүй гэж маргах ямар ч боломжгүй. Хуульд заасан журмын дагуу гэрчилгээгээ эзэмшүүлээгүй байж газраа хууль бусаар эзэмшээгүй гэж маргах ямар ч боломжгүй байгаа. Алтанширээ сумын Засаг даргын энэ 3 захирамжтай холбоотой асуудал нь бүхэлдээ хуульд заасан журмын дагуу явагдаагүй учраас захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Хариуцагч Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг дарга 2020 оны 07 дугаар сарын 06-ны, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд тус тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:
... Алтанширээ сумын Засаг даргын 2019 оны Газар чөлөөлөх тухай А/101 дүгээр захирамжаар тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрээр газар чөлөөлөх ажиллагаа огт хийгдээгүй.
Учир нь сумын Засаг даргын 2019 оны А/102 дугаар захирамжаар 2019 оны А/101 захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Тус сумын Засаг даргын 2003 оны 24 тоот захирамжаар*******ид 0,7/35*20/ газрыг эзэмшүүлсэн. Захирамжийн 3 дахь заалтад газар эзэмшигч хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулан гэрчилгээ олгох, төлбөр ногдуулах ажлыг газрын даамалд даалгаж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл тухайн үед ажиллаж байсан газрын даамал Д.Дэлгэртөр газар эзэмшигчтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй, газрын төлбөр ногдуулалт хийгээгүй байсан.
Газрын тухай хуулийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрыг даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасны дагуу гэрээ байгуулан, гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгүүлснээр газар эзэмших эрх үүснэ. Гэтэл дээрх ажиллагаа огт хийгдээгүй, хийгдсэн талаар Алтанширээ сумын Засаг даргын тамгын газрын архив, аймгийн Төрийн архив, аймгийн Газрын албаны нэгдсэн санд тухайн газар*******ийн эзэмшилд хуулийн дагуу шилжсэн, бүртгүүлсэн талаар ямар нэгэн мэдээлэл байдаггүй.
Иргэн******* 2010 онд нас барсан ба 2019 оны А/101 дүгээр Газар чөлөөлөх тухай захирамж гарах үед*******ийн өвлөгч нарт өв хүлээн авсан болон хүлээн авахаас татгалзсан талаар ямар нэгэн эрх зүйн баримт бичиг байгаагүй, иргэн энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй тул бид тухайн газрыг Газрын тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид байна гэж заасны дагуу сумын Засаг даргын 2019 оны А/101 дугаар Газар чөлөөлөх тухай захирамжийг гаргасан.
Дээрх гэрээ байгуулаагүй, гэрчилгээ олгоогүй асуудалд төрийн буруутай үйл ажиллагаа байгаа гэж үзэж*******ийн хүүтай уулзаж энэ газрыг сумын цэцэрлэг барих зайлшгүй шалтгаанаар төр буцаан авч байна. Газар дээр байгаа барилгыг авч газар чөлөөлж өгөх талаар мэдэгдэж байсан. Төрийн зүгээс энэ газрын оронд өөр газар өгөх боломжтой талаар*******ийн хүүад хэлдэг. Энэ утгаар бид 2019 оны А/101 дүгээр захирамжийг 2019 оны А/102 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс 2019 оны А/102 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хийгээгүй талаар маргаж байна.
Д.Цэдэвдорж 2010 онд нас барснаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т зааснаар газар эзэмших эрх нь дуусгавар болсон гэж үзэж байгаа тул сонсох ажиллагааг хийх хууль зүйн үндэслэлгүй юм.
Газрын тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид байна гэж заасны дагуу маргаан бүхий газрын эзэмшигч хуульд заасны дагуу газар эзэмших эрх үүсээгүй ба 2010 онд нас барснаар газар эзэмших эрх нь дуусгавар болсон тул сонсох ажиллагаа хийх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасны дагуу үзвэл нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд биш юм. Энэ нь 2003 оны Засаг даргын 24 дүгээр захирамжаар батлагдаж байна. Тухайн захирамжаар газар олгосон иргэдийн нэрс дундын нэр байхгүй. Зөвхөнын аав буюу*******ийн нэр байгаа.******* нь 2010 онд нас барсан. Түүнээс хойш*******ийн хүүхдүүдээс Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу маргаан бүхий тухайн газрыг үргэлжлүүлэн эзэмших боломжтой байсан боловч хууль ёсны өв залгамжлагч нь хүсэлт гаргаагүй, өөрийн нэр дээр шилжүүлээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй, газрын төлбөрийг төлөөгүй. Тиймээсын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх боломжгүй тул сонсох ажиллагаа заавал явуулах шаардлагагүй юм.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасны дагуу******* нь хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй. Үүний дагуу 27.4 дүгээр зүйлд Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан тул газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэлтэй гэж үзсэн. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасны дагуу******* нь газар эзэмшигчийн Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, газрын төлбөрийн хуульд заасан хугацаанд төлөх зэрэг үүргээ биелүүлээгүй. Газрын тухай хуулийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасны дагуу******* нь газрын төлбөрийг хугацаанд нь төлсөн баримт байхгүй, тухайн газар, барилгыг 2 жилийн хугацаанд ганц ч удаа ашиглаагүй учир газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон гэж үзэж байна.
Иймээс Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т заасан үндэслэлээр газар эзэмших эрх дуусгавар болсон. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасны дагуу газар эзэмшигч нь газрыг 90 хоногийн дотор чөлөөлөөгүй. Тиймээс Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т заасны дагуу газрыг албадан чөлөөлсөн.
Аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн чиглэл хүргүүлэх 1/614 дүгээр тоотын дагуу Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах арга хэмжээний тухай 10 дугаар тогтоолын 7 дугаар зүйлд зааснаар төрийн өмчийн буюу Алтанширээ сумын хүүхдийн цэцэрлэгт эзэмшүүлсэн барилга байгууламжийн доорх*******ийн нэр дээр олгосон эзэмшлийн газрыг цуцлах үндэслэл болж байна гэжээ.
Иймд нэхэмжлэгчын Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* гэдэг хүн яг ямар бичиг баримтыг үндэслэн гэдэг хүнийг төлөөлөөд байгаа юм бэ.******* гэдэг энэ газрыг өвөлж авсан талаарх баримт хавтаст хэрэгт байгаа юм уу гэдэг асуудлыг хөндмөөр байна. Захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаа энэ иргэн ямар эрх, ашиг нь зөрчсөн гэж үзээд нэхэмжлэл гаргаад байгаа юм бэ, миний аавын газар гэдэг утгаар нь төлөөлж болдог юм уу, хууль болон бусад зүйлд зааснаар төлөөлөх гэдэг утга агуулгад хамаарч байгаа юм уу. Миний аавынх байсан гэдгээр нь шууд нэхэмжлэл гаргаад явж болж байгаа юм уу. Ийм баримт байхгүй байна гэж миний хувьд үзэж байна. Ямар ч бичиг баримтгүй байсан учраас хэн ч төлөөлөөд авч болно гэдэг утгаар өмгөөлөгч тайлбарлах шиг боллоо тэгж болдог юм уу, болохгүй. Цаана нь итгэмжлэл, төлөөлөл, өв залгамжлах гээд хуульд зөндөө хэрэглэх арга байдаг. Энэ хэрэглүүр аргаар дамжих гэж оролдсон. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Энэ нь хэний өмч юм бэ гэдэг байдлаар хандсан юм билээ. Гэтэлийн өмч гэдэг нь тогтоогдоогүй. Яагаад тогтоогдоогүй вэ гэхээр иргэний буруу биш. Төрийн байгууллагаас гэрчилгээ өгөх байсан. Улсын бүртгэлийн үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой заалтад үл хөдлөх хөрөнгийн тухай тайлбарласан байгаа. Энэ байшингийн эзэн нь хэн юм бэ. Байшинг нэхээд байгаа юм уу, газар дээр маргаагүй гэж хэллээ. Нэхэмжлэлийн агуулгыг харахаар газар, захирамжийн агуулга газар чөлөөлөх гэж байгаа. Хоёулаа газрын асуудал байгаа.
Гэтэл өнөөдрийн хурал дээр газар нэхээгүй гэж хэлээд сууж байгаа нэхэмжлэгчийг юу гэж ойлгох вэ. Захиргааны байгууллага буруу ажиллагаа хийсэн.******* руу хандаад байдаг. Өвөлж авч байгаа хүн нь хэн юм бэ. Яагаад******* руу хандаад байгаа юм бэ.*******ад итгэл төрсөн. Би эзэн нь юм байна. Ингэж цагаан дээр хараар бичсэн хуулийг гуйвуулах маягаар. Олон ах дүү нар байна. Бүх хүмүүсийн гарын үсгийг цуглуулах байсан. Энэ асуудлыг******* хөөцөлдөх ёстой. Иргэний хуульд заасан өв залгамжлалын асуудал мөн үү, мөн. Гэтэл шууд захиргааны шүүхэд хандаж байгаа нь шат алгасаад явсан байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үзэхэд мэдэгдсэн, сонсох ажиллагаа хийсэн байдаг. Иргэнийхээ үүргийг биелүүлээгүй бол төр авна шүү дээ. Төр яагаад авсан бэ гэхээр ямар нэгэн бичиг баримт байхгүй байгаа, та нар эрх ашгаа хамгаалахын тулд сайн судлаарай. Сумын Засаг даргыг өмөөрөх гэж хуралд би орж ирээгүй. Хавтаст хэрэгтийнх мөн гэдгийг нотолсон баримт байхгүй. Ганц захирамж байгаа. Үүнийг мөн гэж үзэх юм бол өнөөдөр******* гэдэг хүн нэхэмжлэл гаргаад явах эрхтэй хүн мөн юм уу.*******ад эвлэрэх санал тавилаа.******* газар авахгүй, газар дээр маргаан хийгээгүй гэж байна. Тэр чулуугаар барьсан барилгыг авах гээд байгаа юм уу. Учир утгыг нь сайн ойлгохгүй байна. Хүүхэд нь юм чинь нэг гэрт байсан гэдгээрээ ингэж хандаж болохгүй. Байшинг нураасан талаар тооцооллыг нь хийчихгүй яасан юм бэ. Захиргааны байгууллага буруутай гэж яриад байна. 2003 ондийг тухайн газрыг авсан гэдэг дээр нэг ч маргаагүй.
Захиргааны үйл ажиллагаа хийгдээгүйн улмаас өнөөдөр талийгаач болон хүү нь эрх, ашгаараа хохирч байна гэсэн дүгнэлтийг хийж байгаа бол 2003 онд газрыг авсан, талийгаач 2010 онд нас барсан. Бүтэн 7 жил өнгөрсөн болсон байна. Та хэдэн онд хаана хандсан юм бэ тэр талаарх баримт хавтаст хэргийн хаана нь байгаа юм бэ, би олж харсангүй гэдэг хариултыг хэлмээр байна. Алтанширээ сумынхан бүгдээрээ мэднэ гэж байна. Бүгд мэдэж байгаа бол тэр талаарх баримтыг хавтаст хэрэгт хийчих л дээ. Хуульд юу гэж заасан бэ гэхээр захирамжаа авсан бол хүсэлтээ бичээд хандах газарт нь ханд. Тэгээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ олж авах байсан. Ингэвэл танай аавын өмч болно. Ингэж хийгээгүй мөртлөө төр рүү хандаж ярьж байгаа нь тал талын учир дутагдал байна. Хууль зүйн үндэслэл бүхий баримтыг бүрдүүлээгүй мөртлөө ганц төрийн буруу юм уу. Өмчтэй болох гээд байгаа хүн наад захын үүргээ биелүүл л дээ. Ядахдаа татвараа төл л дөө. Татварын байгууллагад хандаагүй байхад татварын байгууллагын буруу юу. Үндсэн хуулийн 16 дугаар зүйл болон өмчийг шударгаар олж авах эрхийг үнэхээр зөрчсөн юм уу гэхээр надад харагдахгүй байна. Зөрчсөн бол зөрчсөн байна гэж хэлнэ. Би энэ газрыг эзэмшиж байгаа гэдгээ та нотлох байсан шүү дээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлийн утга агуулга, үндэслэл, шаардлага энэ бүгдээс харахад тухайн нэг хүний өмч. Гаргаж байгаа зүйл нь газрын маргаан. Цаашлаад захиргааны эрхийн акт. Тухайн үеийн Засаг даргаар Улаанхүү гэдэг хүн ажиллаж байсан. Эрхийг нь хэнд олгосон юм бэ,ид олгосон юм уу,*******ад олгосон юм уу. Тухайн байшинг 960000 төгрөгөөр авчихсан.ийн өмч гэхээр тухайн хүн маань энэ хорвоо дээр байхгүй болчихсон. Байхгүй болчихсон хүний юмыг хөөцөлдөхдөө яахын гэхээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хөөцөлдөнө. Хэдий хүү нь байсан ч, охин нь ч байсан хуульд заасан журмын дагуу хөөцөлдөх ёстой. Гэтэл энэ хүнд ямар нэгэн баримт байхгүй. гэрээслэл байхгүй байж болно гэхдээ аавын юм би хөөцөлдөж байна, би авах гэж байна гэсэн агуулга гаргаж ирж байгаа бол хуулийн шаардлага хангаач ээ. Ямар шаардлага хангах юм бэ гэхээр өвлөх. Ах дүү нар олуулаа.******* өвлөх юм уу, тэгэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн үү. Тэгэхээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрэхгүйгээр үнэлж дүгнэж ярих ёстой. Хохирлын талаар яригдаагүй. Газрын асуудал дээр маргахгүй гэлээ. Сум орон нутгийн нийгмийн хөгжилд тулгуурлан 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга, байгууламж баригдаж байгаа. Ийм захирамж гарсан. Тог, цахилгаан, байршил зэргийг харж байгаад төлөвлөж гаргасан байх. Засаг дарга болон газрын даамлыг ажлаа хийсэнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болговол энэ нь хууль зүйн үндэслэлтэй болж чадахгүй. Нэхэмжлэлийн үндсэн гол шаардлага нь юу вэ гэхээр захирамжийг хүчингүй болгуулъя гэж байгаа шүү дээ. Хууль бус нь юу вэ гэхээр эрх ашиг нь зөрчсөн, ямар эрх ашиг зөрчсөн бэ гэхээр мэдэхгүй гэдэг. Хөрөнгө мөнгөө нэхэж авах гээд байгаа юм уу, газартай холбоотой асуудлаа шийдвэрлүүлэх гээд байгаа юм уу ойлгомжгүй, би хохирсон хүн, аавынхаа үл хөдлөх хөрөнгийг авах ёстой гэсэн иргэн хүний л бодол. Хууль зүйн агуулга талаасаа нотлох баримтыг бүрдүүлж өгөх нь хэргийн оролцогч болон өмгөөлөгч нарт байдаг. Нотлох баримтыг захиргааны хэргийн шүүх цуглуулдаг боловч оролцох эрх нь хаагдаагүй. Ялангуяа өмгөөлөгч давуу эрхтэй байгаа. Санал хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх гэж байгаа. Эрх бүхий албан тушаалтанд өөрийн гаргасан захирамжийг хүчингүй болгох эрх нь байгаа. Энэ захирамжуудын хууль зүйн агуулга нь зөрчилтэй юм уу гэхээр үгүй. Хууль зүйн агуулга нь зөрчил байхгүй. Захиргааны байгууллагатай маргаад байхгүй эхлээд өөрөө өвлөх эрхээ олоод авчих, дараа нь хохирлоо тавь, би яагаад эвлэрье гэж хэлсэн юм бэ, надад олгосон эрхийн дагуу хэлсэн юм. Нөгөөтэйгүүр би энэ хүний эрхийг хамгаалах, газаргүй болсон эрх ашгийг нь хамгаалъя, газар олгоё гэж бодсон юм. Танд яг адилхан газрыг нь өгье, авах уу гэсэн юм. Та энэ асуудал нь шийдэгдвэл 960000 төгрөгийг нэхэж авах эрх зүйн үр дагавар нь бий болно. Нэг зүйлийг нь нэхээд нөгөө зүйлийг нь орхиод байна. Тийм учраас нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Захиргааны актыг хууль бус гэж тооцох боломжгүй байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчээс анх шүүхэд Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг дарга 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Газар чөлөөлөх тухай А/101 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч албан тушаалтны гаргасан 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/102 дугаар, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/50 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна.
Шүүхээс хариуцагч Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг дарга ******* шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба, харин 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/381 дүгээр албан бичгээр шүүхэд өөрийгөө төлөөлүүлэхээр*******д итгэмжлэл олгон ирүүлсэн байна.
Тэрээр хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад*******,*******,*******,*******,******* нарын нийт 5 итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлсэн ба, тэдгээрээс итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож, харин нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс хариуцагч ******* оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т Хариуцагч, ....тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасныг баримтлан хангаж шийдвэрлэн, хариуцагч, түүний томилсон бусад итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хэргийн үйл баримтын талаар:
1. Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Газар чөлөөлөх тухай А/101 дүгээр захирамжаар тус суманд 2019 онд шинээр 75 хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтад оруулахтай холбогдуулан тус сумын хүүхдийн цэцэрлэгийн эзэмшлийн газарт байршилтай хуучин барилга байгууламжийг буулгаж, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байх ба захирамжид хуучин барилга байгууламжийг 2 дугаар багийн иргэнын эзэмшлийн гэх гэж дурджээ.
2. Үүний дараа мөн Засаг даргаас 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/102 дугаар захирамжийг гарган өмнө гаргасан 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Газар чөлөөлөх тухай А/101 дүгээр захирамжаа хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Цаашлаад хариуцагч нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/50 дугаар захирамжийг гарган Алтанширээ сумын хүүхдийн цэцэрлэгийн эзэмшил газарт байрлах хуучин цэцэрлэгийн барилга байгууламжийг буулгаж /2019 оны А/101 дүгээр захирамжид зааснаарын эзэмшлийн гэх/, газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсний дагуу, тухайн захирамжид зааснаар байгуулагдсан Газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хуучин цэцэрлэгийн барилгыг буулгаж, газрыг чөлөөлж, маргаан бүхий А/50 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангасан буюу захирамж биелэгдэж дууссан болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан Сумын Засаг даргын 2020 орны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/50 дугаар захирамжийн дагуу хуучин цэцэрлэгийн барилгыг буулгах үйл ажиллагааны тэмдэглэл, хуучин цэцэрлэгийн барилгыг буулгах явцыг харуулсан фото зураг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Газар чөлөөлөх тухай А/101 дүгээр, 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/102 дугаар, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/50 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ ...миний төрсөн эцэг талийгаач*******ид цэцэрлэгийн хуучин барилга орчим 0.7 га газар эзэмшүүлсэн Алтанширээ сумын Засаг даргын 2003 оны 24 дүгээр захирамжийг хүчингүй болгосон талаар захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа хийгээгүй, захирамж хүчин төгөлдөр байхад газар чөлөөлөх талаар мэдэгдлийгад /надад/ ирүүлсэн нь үндэслэлгүй, захиргааны байгууллагаас хуульд заасны дагуу газар эзэмшүүлэх, гэрээ байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй атлааын төрсөн эцэг талийгаач*******ийн дуудлага худалдаагаар авсан барилгыг шууд буулгаж,ын эд хөрөнгөд халдсан, 2019 оны А/101 дүгээр захирамжийн улмаасын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь ноцтойгоор зөрчигдсөн, маргаан бүхий захирамжуудыг гаргахдаа сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан дагуу явуулаагүй, гэх агуулгаар тайлбарладаг ба,
харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ...захирамжуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх сэргээгдэх нь тодорхойгүй, нь газар болон хуучин байшинг өвлөсөн талаар баримтгүй, хуучин цэцэрлэгийн барилгын газрыгын талийгаач эцэг*******ид эзэмшүүлсэн талаар маргахгүй хэдий ч тухайн газрыг талийгаач******* эзэмших эрхтэйг нотолсон газар эзэмшүүлэх гэрчилгээ байхгүй, мөн хуучин цэцэрлэгийн барилга*******ийн өмч болохыг нотолсон баримтгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй, нэхэмжлэгч өөрөө газрын талаар маргахгүй, хохирол нэхэмжлэхгүй гэдэг, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэх агуулга бүхий тайлбар гарган нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэн маргаж байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан маргаан бүхий А/101, А/102, А/50 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрэлгүйгээр, хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг дараах байдлаар үнэлж, дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4. Маргаан бүхий акт болох хариуцагчийн гаргасан 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Газар чөлөөлөх тухай А/101 дүгээр захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Өмнө 2 дахь хэсэгт дурдсанаар хариуцагч Засаг дарга нь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Газар чөлөөлөх тухай А/101 дүгээр захирамжаа, 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/102 дугаар захирамжийг гарган хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор шаардаж буй маргаан бүхий 2019 оны А/101 дүгээр акт нь эрх зүйн үйлчлэлгүй буюу үр дагаваргүй болсон байна.
Иймд шүүх маргаан бүхий акт болох Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын 2019 оны А/101 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл нэгэнт хүчингүй болгосон актыг шүүхээс хүчингүй болгох боломжгүй юм.
5. Маргаан бүхий акт болох 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/102 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд, уг захирамжийг гаргахдаа хариуцагч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, ... өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасныг үндэслэсэн байх ба, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно гэж заасантай нийцсэн гэж үзнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор хуульчлан тодорхойлсон байх ба, шүүхээс маргаан бүхий 2019 оны А/102 дугаар актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзэн, шаардлагын үндэслэлээ болгон тайлбарлаж буй Алтанширээ сумын цэцэрлэгийн хашаанд байрлаж байсан хуучин цэцэрлэгийн барилгыг /түүний талийгаач эцгийн дуудлага худалдаагаар авсан гэх/ өмчлөх барилга байгууламжийг өмчлөх эрх нь сэргэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий 2019 оны А/102 дугаар актаар хариуцагч ньын эзэмшлийн гэх барилга байгууламжийг буулган, газрыг чөлөөлөх талаар гарсан буюу нэхэмжлэгчид чиглэсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн зохицуулалт бүхий өмнө гаргасан 2019 оны А/101 дүгээр захирамжаа хүчингүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Маргаан бүхий 2019 оны А/102 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл байдал дээрх байдлаар тогтоогдохгүй байх тул, уг захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй байна.
6. Хариуцагч Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/50 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Хариуцагчийн гаргасан 2020 оны А/50 дугаар захирамжийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хуучин цэцэрлэгийн барилгыг буулгаж, газрыг албадан чөлөөлснөөр уг захирамж хэрэгжсэнийг өмнө нь 2, 4 дэх хэсгүүдэд дурдсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д захиргааны хэргийн шүүхээс гаргах шийдвэрийн төрлүүдийг тодорхойлсон ба, 106.3.3-т захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчээс маргаан бүхий 2020 оны А/50 дугаартай нэгэнт хэрэгжсэн /биелэгдсэн/ захирамжийн улмаас түүний тодорхой нэг ашиг сонирхол байгаа буюу эрх хөндөгдсөн гэж үзэж байгаа тохиолдолд маргаан бүхий актыг хүчингүй болгохоор шаардахгүй, харин хууль бус байсан болохыг тогтоолгох-оор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохоор байх ба, шүүхээс маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоосон шийдвэр гаргахыг ойлгохоор байна.
Өөрөөр хэлбэл шүүхээс хүчингүй болгуулахаар шаардаж буй захиргааны акт нь эрх зүйн үйлчлэл нь дуусаагүй акт байх ёстой бөгөөд нэгэнт хэрэгжсэн буюу биелэгдэж дууссан актыг шүүх дахин хүчингүй болгож шийдвэрлэхгүй.
Шүүхээс нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, зөвтгөх боломжийг удаа дараа олгон, шүүхээс гаргах шийдвэрийн төрлийн талаар тайлбарлан өгсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэвч нэхэмжлэгч нь нэгэнт хэрэгжиж дууссан Алтанширээ сумын Засаг даргын 2020 оны А/50 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй бөгөөд, энэ тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасныг зөрчин, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч, маргаан бүхий 2020 оны А/50 дугаар актыг хууль бус байсан болох эсэх талаар дүгнэлт хийх замаар нэхэмжлэлийн шаардлагыг шууд өөрчлөн шийдвэр гаргах боломжгүй тул, маргаан бүхий 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/50 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Шүүх дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа хэдий ч, хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх үүднээс нэхэмжлэгчийн гаргаж буй харилцан уялдаагүй тайлбар, зарим асуудлуудад дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.
8. Нэхэмжлэгчаас ...хохирол нэхэмжлэхгүй гэх тайлбарыг гаргаж байх хэдий ч миний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн буюу эд хөрөнгөөрөө хохирсон гэж маргадаг.
Хариуцагч Алтанширээ сумын Засаг дарга нь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Газар чөлөөлөх тухай А/101 дүгээр захирамждаа ...буулгаж, газрыг нь чөлөөлөхөөр заасан цэцэрлэгийн хуучин барилга байгууламжийг нэхэмжлэгчын эзэмшлийн" гэж тодорхойлсон байдаг ба, харин нэхэмжлэгчээс уг хуучин барилгыг миний талийгаач эцэг******* 2000 онд сумаас зохион байгуулсан дуудлага худалдаанаас 960.000 төгрөгөөр худалдаж авсан гэж тайлбарладаг.
Хариуцагчаас тухайн цэцэрлэгийн хуучин барилгыг нэхэмжлэгчийн талийгаач эцэг******* дуудлага худалдаагаар аваагүй гэж илтэд үгүйсгэн маргадаггүй, ийм тайлбарыг шүүхэд гаргаагүй хэдий ч, шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс цэцэрлэгийн хуучин барилгыг нэхэмжлэгчын талийгаач эцэг******* өмчлөх эрхтэйг нотолсон баримт байхгүй, түүний цэцэрлэгийн хуучин барилгын өмчлөгч биш болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж маргадаг.
Ц.Ганбатаас Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргад холбогдуулан хүүхдийн цэцэрлэгийн хуучин барилга, түүний доод газар нь иргэн*******ийн өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан байх ба, Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 136/ШШ2018/00259 дугаар шийдвэрээрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, улмаар уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон нь Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 236 дугаар албан бичигт ...2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 136/ШШ2018/00259 дугаар шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гараагүй, ...шүүхийн шийдвэр нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон байна гэж дурдсанаар тогтоогдож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан ба, дээр дурдсанаар цэцэрлэгийн хуучин барилга байгууламж нь нэхэмжлэгчын эцэг талийгаач*******ийн өмч биш болох нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байх тул талийгаач*******ийн болон нэхэмжлэгчын цэцэрлэгийн хуучин барилгыг өмчлөх эрхтэй эсэх үйл баримтыг шүүх дахин нотлохгүй, энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй байсныг дурдах нь зүйтэй.
9. Мөн нэхэмжлэгчээс ...газрын талаар маргахгүй, газар авахгүй гэх боловч миний талийгаач эцэг*******ид цэцэрлэгийн хуучин барилга орчим 0.7 га газар эзэмшүүлсэн Алтанширээ сумын Засаг даргын 2003 оны 24 дүгээр захирамж хүчин төгөлдөр байхад зохих зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан, газрыг дур мэдэн эзэмшсэн гэх агуулгаар газар чөлөөлөх мэдэгдэл өгч, барилгыг шууд буулгасан нь хууль зөрчсөн гэж маргасан.
Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 24 дүгээр захирамжаар 5 иргэнд шинээр газар эзэмшүүлсэн байх ба уг захирамжийн Чулуунгишгэр багийн төвд шинээр газар олгогдох иргэд гэх 1-р хавсралтын /хүснэгтийн/ д/д 1-д*******, зориулалт хэмжээ гэх хэсэгт Цэцэрлэгийн урд төмөр хашаатай, орон сууцны зориулалтаар /35*20/, байршил зааг гэх хэсэгт хүүхдийн цэцэрлэгийн урд талын урагш харсан 1 давхар байшин гэж заасан байх ба уг захирамжид газрыг хэдий хугацаагаар эзэмшүүлэх талаар заагаагүй байна.
Газрын тухай хуулийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.2-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно, 30 дугаар зүйлийн 30.1-д Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна, 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, газрын гэрчилгээг захиргаа олгоогүй нь захиргааны буруутай ажиллагаа гэх агуулгаар маргадаг.
Нэхэмжлэгчын эцэг******* нь 2010 онд нас барсан байх ба, тэрээр түүнд 2003 оны 24 дүгээр захирамжаар газар эзэмшүүлснээс хойш нас барах хүртлээ 7 жилийн хугацаанд хүүхдийн цэцэрлэгийн урд талын урагш харсан 1 давхар байшин орчмын 35*20 /700 м2/ хэмжээтэй газрыг эзэмших эрхийн гэрчилгээ-г захиргааны байгууллагаас гаргуулан аваагүй, мөн захиргааны байгууллагаас талийгаач*******той Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байгаагүй болох нь Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 3/1191 дүгээр албан бичиг , нэхэмжлэгчын ...захирамж гарсны дараа гэрээ байгуулна, газар эзэмшүүлсэн захирамж гарсан талаар мэдээгүй гэх тайлбараар тус тус тогтоогддог.
Хариуцагчаас Алтанширээ суманд шинээр 75 хүүхдийн цэцэрлэг барихтай холбоотойгоор цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болсон талаар нэхэмжлэгчад удаа дараа мэдэгдэл хүргүүлэн, барилгыг буулгаж газар чөлөөлөх 2020 оны А/50 дугаар актын талаар сонсох ажиллагаа явуулсан зэрэг үйл баримтаас дүгнэвэл захиргааны байгууллагаас нэгэнт тодорхой хугацаагүйгээр газар эзэмшүүлсэн 2003 оны 24 дүгээр захирамжийн*******-д холбогдох хэсгийн талаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан газар эзэмшигч иргэн нас барсан тохиолдолд түүний хууль ёсны өв залгамжлагчийг тогтоох ажиллагааг явуулсан гэж үзэхээр байна.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т Газар эзэмшигч нас барсан, .. тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно гэж заасныг хэрэгжүүлэн, түүний талийгаач эцэг*******ид Алтанширээ сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 24 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн 35*20 /700 м2/ газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн эзэмших талаар Алтанширээ сумын Засаг дарга болон газрын даамалд хүсэлт гаргаж болохоор байжээ.
Гэтэл нэхэмжлэгч нь тухайн газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн, газрыг үргэлжлүүлэн эзэмших талаар Газрын тухай хуульд заасан журмын дагуу хариуцагчид хандаагүй, хүсэлтийг гаргаагүй байх ба, энэ талаараа ...газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр хүсэлт гаргаагүй, нэгэнт буулгана гэж байгаа тохиолдолд надад эзэмшүүлэхгүй, хуулийг хөдөө орон нутагт сурталчилж таниулдаггүй учраас энэ талаар мэдэхгүй байсан гэх агуулгаар буюу хууль мэдэхгүй байсан гэж тайлбарлаж байгаагаар хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм.
Нөгөөтэйгүүр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан ба, нэгэнт нэхэмжлэгчийн талийгаач эцэг******* нь хуульд заасан газар эзэмших талаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй болох нь тогтоогдсон улмаар нэхэмжлэгчаас захиргааны байгууллагад хандан өөрийн талийгаач эцэгт 2003 оны 24 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газрын гэрчилгээг гаргуулах болон тухайн газрыг үргэлжлүүлэн эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй байх тул хариуцагч албан тушаалтнаас газрыг албадан чөлөөлөх захирамж гарган, хэрэгжүүлснийг буруутгах үндэслэлгүй байсныг дурдах нь зүйтэй.
Хариуцагч 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/381 дүгээр албан бичгээр*******д итгэмжлэл олгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан эвлэрэх эрхийг тусгайлан заасан, өөрт нь тусгайлан олгосон эрхийн дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчад ...Алтанширээ сумын төвд газар олгож, маргаанаа эвлэрлээр шийдвэрлэх хүсэлтэйгээ илэрхийлж, эвлэрэх саналыг гаргасан боловч, нэхэмжлэгч эвлэрэх боломжгүй, газар авахгүй гэж татгалзсаныг, мөн нэхэмжлэгчээс газрын талаар маргахгүй, хохирол нэхэмжлэхгүй гэснийг дахин тэмдэглэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Газар чөлөөлөх тухай А/101 дүгээр, 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/102 дугаар, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/50 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай Дорноговь аймгийн Алтанширээ сумын иргэнын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА