Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2021/01223

 

 

 

 

 

 

 

 

    2021        06         17                                        181/ШШ2021/01223         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Ж.М-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Золзаяа нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1998 онд Ж.М-тэй танилцаж хамтран амьдраад 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид 2014 оныг хүртэл 15 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд бид 4 хүүхэдтэй болсон бөгөөд том охин Б.Дөлгөөн 1999 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, хүү Б.М 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, ихэр охин Б.Э, Б.Э нар 2008 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн. 2014 онд Ж.М надаас салж, өөр хүнтэй суугаад өдийг хүртэл тэр хүнтэйгээ цугтаан 2 хүүхэдтэй болоод амьдарч байгаа. Би 2014 оноос хойш 4 хүүхдээ өөр дээрээ авч өдийг болтол өсгөн хүмүүжүүлж байна. Одоо бидэнд эвлэрч цаашид хамт амьдрах ямар ч боломж, шалтгаан байхгүй бөгөөд бидний дунд эд хөрөнгийн маргаан бусад хүүхдийн асрамж, тэтгэлэгийн асуудал байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Мшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1998 онд Д.Бтой танилцаж, 1999 онд анхны охин төрж, 2005 онд 2 дахь хүү маань төрсөн, мөн 2008 онд 2 ихэр охид маань төрсөн. 1998 оноос 2014 он хүртэл бид хамт амьдарч байсан ба энэ хугацаанд сэтгэл санаа болон биеийн хүчирхийлэлд удаа дараа өртөж байсан тул аргагүй байдлаас болж Ж.Б-с салсан. Би өөр гэр бүлтэй болсон тул Д.Бын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ж.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Ж.Мнар нь 1998 оны 11 сарын 06-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2006 оны 06 дугаар сарын 12-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 224 дугаарт бүртгүүлж, 1999 оны 08 дугаар сарын 12-ны өдөр охин Б.Д, 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүү Б.М, 2008 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр охин Б.Э, Б.Э нар төрсөн болох нь гэрлэлт бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэдэг.

Д.Б, Ж.М нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас 2014 оноос хойш тусдаан амьдарсан, Ж.М тусдаан гэр бүлтэй болсон, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад эвлэрээгүй, гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй гэж тайлбарлан гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч байх тул шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Ж.М нар нь эд хөрөнгө, хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д.Б, Ж.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Х.Отгончимэгт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н. ОЮУНТУЯА