| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2024/0068/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/79 |
| Огноо | 2024-03-04 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
Улсын яллагч Э.Уянга,
Шүүгдэгч ТАБ, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Нид холбогдох эрүүгийн 2134001570307Т дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, Батбрикер мэргэжилтэй, Улаанбаатар зочид буудалд тогооч хийдэг, ам бүл 2, ээжийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 940 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн Г.Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ннь Б.С, Б.С, Ц.Б, нартай бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Борнуур сум Бичигт 3 дугаар багийн нутаг “Шар хоолой” гэх газраас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох “Делта-9 тетрагидрозаннабинол” гэх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн “Тоёота приус-20” маркийн “04-12 УНБ” улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г.Ннь: “Одоогоос 4 жилийн өмнө нас жоохон байсан. Найзуудтайгаа салхинд гараад тэнд ургамал ургаж байгаа гэдгийг мэдсэн. Тэгээд түүх сэдэл төрөөд тээвэрлэсэн... Тухайн үед манай найз энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоод ял шийтгэл эдэлж байсан. Тэгээд Ганхүү ийм ургамал ургаж байна гэж хэлээд бүгд зөвшөөрөөд түүж эхэлсэн. Энэ гэмт хэрэгт холбогдсоноор ямар гэмт хэрэгт холбогдсоноо маш сайн судалсан. Удмын сан, хүн ам, нийгэм, эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэйг мэдсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна... 2020 онд хэрэг үйлдэгдсэнээс хойш маш их хугацаа өнгөрсөн. Тодорхой 1 жил гарангын хугацаанд ерөөсөө надад дуудлага ирээгүй. Би 2022 онд Турк улс руу яваад 1 жил гаран ажиллаж байгаад хэргээ шийдүүлэх гээд Турк улсаас зорьж ирсэн. Б.Стай холбогдоод хэргээ шийдүүлснийг мэдсэн. Тухайн үед араас ерөөсөө холбогдсон зүйл байгаагүй. Ар гэр минь үнэхээр гачигдалд орчихсон байсан болохоор Турк улс руу тогоочоор ажиллахаар явсан. Миний буруу тухайн үед сайн мэдэхгүй, тооцоолоогүй байсан... Энэ төрлийн гэмт хэрэгт дээр маш их судалгаа хийсэн. Дахиж хэзээ ч орооцолдохгүй. Энэ байр суурь дээрээ бат зогсоно. Миний нас залуу байна. Би эзэмшсэн мэргэжилтэй. Ээждээ дэм тус болж амьдарна. Энэ төрлийг зүйл дээр, уруу татагдах зүй дээр маш хатуу байр суурьтай байж нийгэмд үүрэг оролцоогоо оруулж амьдрахыг хүсэж байна” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2334004680442 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Үүнд: Шүүгдэгч Г.Ннь Б.С, Б.С, Б.С нартай бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Борнуур сум Бичигт 3 дугаар багийн нутаг “Шар хоолой” гэх газраас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох “Делта-9 тетрагидрозаннабинол” гэх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн “Тоёота приус-20” маркийн “04-12 УНБ” улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан гэх үйл баримт нь:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-17 тал/,
-Мансууруулах, сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй бодис хэрэглэсэн эсэхийг анхан шатны тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18-25 тал/,
-Хүний биеэр биологийн дээж авсан тэмдэглэл /1-р хх-ийн 26-33 тал/,
-Иргэний нэхэмжлэгч У.Мягмарсүрэнгийн “...Уг машиныг 2018 онд төрсөн ахаасаа худалдан авч нэр дээрээ шилжүүлэн ашиглаж байсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын дундуур байсан шиг санагдаж байна уг машиныг бүтэн нэрийг нь мэдэхгүй н.Ариука гэдэг залууд 8.800.000 төгрөгөөр худалдсан бөгөөд мөнгөө бүрэн авсан байгаа. Нэрээ шилжүүлэх гэсэн боловч торгууль, татвар оношилгоо төлөөгүй гээд нэр шилжихгүй байгаа юм. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38 тал/,
-Гэрч Б.Сийн “...Би 2021 оны 06 дугаар сарын 25-ны өглөө 8 цагт гэртээ сэрээд 9 цагийн орчим намайн үеэл дүү Г.Ннад руу залгаад бид 3 Борнуур орох гэсэн юм Борнуурын замыг мэдэх үү гэж асуугаад 32-ын тойрог дээр уулзахаар болсон. Ингээд Би гэрээсээ гараад яваад очиход Б.С, Б.С, Г.Ннар гурвуулаа саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй намайг хүлээгээд сууж байсан. Тэгээд бид 4 10 цагийн орчим Борнуур сум руу хөдөлсөн. Ингээд 13 цагийн орчим Борнуур сумын бичигт 3 дугаар багийн шар хоолой гэх газарт ирэхэд замын жалга дагуу каннабис харагдаж байсан. Тэгээд цаашаа 5-6 км явж үзэхэд улам ихсэж байсан. Тэгээд буугаад дөрвүүлээ цэнхэр өнгийн 100-ийн тор гэх уутанд түүж эхэлсэн. Түүсэн каннабисаа машины багаж шал руу нууж болох бүхий л газар нуусан нийт 10 торыг 15-16 цагийн орчимд түүж дуусаад Улаанбаатар руу хөдөлсөн. Ингээд Борнуур сумаас гараад Баянчандмань сумын нутаг дэвсгэрт орж ирээд замын постод замын цагдаа зогсоож шалгаад баригдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №3179 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал гэх хэргийн газрын үзлэгээр хураан авсан 39,35 гр шинжилгээний обьект хэсгийн төлөөлөгч Г.Ган-Эрдэнэ ТӨА ЦАГ” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн Мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамал гэх хэргийн газрын үзлэгээр хураан авсан 39,35 гр шинжилгээний обьект хэсгийн төлөөлөгч Г.Ган-Эрдэнэ ТӨА ЦАГ гэж хягласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 59-61 тал/,
- Яллагдагч Б.Сын “...Миний хичээл амарчихсан таньдаг ах н.Ариукагийн 0412 УНБ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслээр хотод таксинд 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс хойш Улаанбаатар хотод таксинд явсан. Тэгээд 2021.06.24-ны өглөө найз Б.Стэй уулзахад Б.С нь Төв аймаг явах ажил байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Улаанбаатар хотод найз Г.Нийнх руу очоод Г.Нийг аваад Төв аймаг Борнуур сум руу орох болоод газар мэдэхгүй байсан болохоор Г.Нийн ах Б.С руу яриад замаасаа аваад Төв аймаг Борнуур сум руу 2021.06.04-ний өглөө 10 цагийн орчим явсан. Тэгээд Төв аймаг Борнуур суманд очиход Б.С энд өвс ургаж байна хэдүүлээ энэ өвснүүдийг гялс түүчихье гэж хэлсэн. Тэр үед нь би уг нь түүхгүй гэж бодсон. Тэгээд гялс хамжаад түүхээр болоод тухайн газраас бид хэд гараараа зулгаагаад өвснүүдийг түүцгээсэн. Тэгээд түүсэн өвснүүдээ машиныхаа гадна байлгаж байсан. Тэгтэл Б.С нэг ширхэг өвсийг нь машины урд талын салхины шилний дотор талд наранд тавьж хатаагаад, тэгээд баримт хэвлэдэг нарийнхан цаасанд тухайн өвсийг хийж тамхи шиг болгож асаагаад өөрөө сорж татаад н.Нямдорж, Б.С бид гуравт май гээд өгсөн. Би уг нь татахгүй гэж бодож байтал нөгөө хоёр татаад гайгүй яах ч үгүй гэхээр нь сонирхоод гурваас дөрвөн удаа сорсон. Тэгээд тэр хавьцаа байж байгаад машиныхаа хойд талын суудлыг хэвтүүлж байгаад орой бид хэд машиндаа унтсан. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөрхөн сэрээд Улаанбаатар хот руу хөдлөөд явсан ба Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн постон дээр замын цагдаа зогсоож шалгаад цагдаад баригдсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101 тал/,
-Шүүгдэгч Г.Нийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өглөө Б.С, Б.С хоёр манай гэр болох Улаанбаатар хот Дамбадаржаа 15-р хороо 20-38 тоотод ирээд хальт гарья аяны эд зүйлүүдээ авчих гэж хэлсэн. Тэгээд хаашаа явах вэ гэж хоорондоо ярилцаж байтал Б.С Төв аймаг Борнуур сум явж үзье гээд бид хэд Төв аймаг Борнуур сум руу Б.Сын ахын приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явах болсон. Тэгээд зам заалгаад цуг амарчхаад салхинд гарах гээд хамаатны ах Б.Сийг аваад Төв аймгийн Борнуур сум руу хөдөлсөн. Тэгээд Төв аймаг Борнуур сум руу явахад зам жоохон бартаатай муухай байсан бөгөөд өдөрхөн 15 цагийн үед Борнуур сумын төв дээр очоод хуушуур бууз идээд мод руу орж буудлах газраа олох гээд сумын төвөөс хөдөлсөн. Тэгээд замдаа явж байгаад Б.С зам дагуу ургасан байсан каннабис өвсийг олж хараад машинаас бууж түүх сэдэл гаргаж бид хэдийг ятгаад бид хэд бууж түүцгээсэн. Тэгээд ойролцоогоор 9-10 уутнууддаа 1-3 цагийн хооронд жалга дагасан газруудыг самнаад түүгээд явсан, түүж явсан өвснүүдээ хэсэг өвсийг нь тастаж аваад Б.С машины агааржуулагч дээр тавьж хатаасан. Тэгээд түүсэн өвснүүдээ багажинд болон нууж болох газар суудлын доор шалавчин доор нууцгаасан. Тэгээд буудалж хонох газраа олоод цайлцгаагаад цай ууж байх хоорондоо Б.С тухайн хатаасан өвсөө НӨАТ-ын баримт хэвлэдэг цаасанд ороогоод сууж байсан. Ороож дуусчхаад асаагаад татаж эхлээд бид хэдийг сорж үз гээд ерөнхийдөө бид дөрөв хувааж татсан. Тэгээд машиндаа хөгжим сонсож байцгааж байгаад машиндаа унтсан. Маргааш нь буюу 2021.06.25-ны өглөө 10 цагийн үед сэрцгээгээд Улаанбаатар хот руу буцна гэдгээ ярилцаад Улаанбаатар хот руу явж байгаад Баянчандмань сумын замын постод цагдаа зогсоож шалгаад баригдсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-90 тал/,
-Хил хамгаалах Ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2-4в/4406 дугаартай албан бичиг,
-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №07/248 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 187-201 тал/,
-Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1291 дугаартай шүүгчийн захирамж /2-р хх-ийн 1-2 тал/,
-Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 44 дугаартай шүүгчийн захирамж /2-р хх-ийн 7-8 тал/,
-Төв аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 45/04-107 дугаартай албан бичиг, ажиллагааны баримт /2-р хх-ийн 10-14 тал/,
-Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 92 дугаартай шүүгчийн захирамж /2-р хх-ийн 19-20 тал/,
-Хил хамгаалах ерөнхий газар 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2/4в/3367 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 25 тал/,
-Хил хамгаалах ерөнхий газар 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2/4в/4692 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 27 тал/,
-Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 970 дугаартай шүүгчийн захирамж /2-р хх-ийн 30-31 тал/,
-Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 986 дугаартай шүүгчийн захирамж /2-р хх-ийн 36-39 тал/,
-Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №141 дугаартай шүүгчийн захирамж /2-р хх-ийн 105 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Ннь Б.С, Б.С, Б.С нартай бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Борнуур сум Бичигт 3 дугаар багийн нутаг “Шар хоолой” гэх газраас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох “Делта-9 тетрагидрозаннабинол” гэх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн “Тоёота приус-20” маркийн “04-12 УНБ” улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.
Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, улсын хилээр нэвтрүүлэх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.:.” гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.
Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.
Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн тээврийн хэрэгсэлд хадгалж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлгүүд зэргээр хангалттай нотлогдож байх тул Г.Нийг гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Г.Нийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Э.Уянгаас: “Шүүгдэгч Г.Нийг шүүхээс гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэх санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна.” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшинээс: “хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маргадаггүй. Мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй гэж мэдүүллээ. Мөн оргон зайлж байхгүй байсан шалтгаанаа тодорхой хэмжээгээр ярьсан. Эдийн засгийн асуудал байсан учраас явах болсон гэдгээ хэлж байна. Ам бүл дөрвүүлээ амьдардаг байж байгаад 2009 онд аав нас бараад, араас нь төрсөн ах нь нас барсан. Байрны подвал түрээсэлж ээжтэйгээ хоёулхнаа амьдарч байгаа. Хүнд тусархуу, сэтгэл сайтай хүүхэд байгаа. Дахин ийм гэмт хэрэг хийхгүй гэдгээ хэлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатнаас эхлээд өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн үйлдлээ өөрөө ухамсарлаж уучлалт гуйж байгаа. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч. Тухайн зүйл анги нь мөн зорчих эрх хязгаарлах ялтай. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэх боломжтой. 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Их хурлаас өршөөлийн тухай хууль гарч байсан. Өршөөлийн хуульд хамрагдах бас боломжтой гэж үзэж байна. Эдгээрийг хэрэглэж өгөөч гэсэн саналтай байна” гаргасан болно.
Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаардаг, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.
Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч Г.Нид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Нид Эрүүгий хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Нийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүний ял эдлэх хугацааг 2024 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй байна.
Дээрх оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон 7.1 дүгээр зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлэх, мөн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Өршөөлийн тухай хуульд хамрагдах боломжтой“ гэх хүсэлтүүдийг хүлээн авах боломжгүй.
Шүүгдэгч Г.Нийн хувьд урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байсан, үүндээ ухамсарлаж дүгнэлт хийгээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл шүүхийн шатнаас оргон зайлж шүүн таслах ажиллагаанд саад учруулсан зэрэг нөхцөл байдлуудыг дүгнэн шүүгдэгч Г.Нид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй.
Түүнчлэн шүүгдэгч Г.Нийн үйлдсэн Эрүүгийн хуулий тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Монгол Улсын Өршөөл үзүүлэх туай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж зааснаар хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарахгүй байна.
Төв аймгийн Прокурорын газраас Б.С, Г.Н, Б.С нарт Эрүүгийн 2134001570307 дугаарт хэрэгт 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн №382 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.С нь шүүхийн шатанд оргон зайлсан тул 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №194 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Сид холбогдох хэргийг түдгэлзүүлсэн болно.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Шүүх хуралдааны товыг иргэний нэхэмжлэгч У.Мягмарсүрэнд мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.
Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь: нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр хортой үр дагавартай үүсгэдгээр хүн амын эрүүл мэнд аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулдаг.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Сын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч У.Мягмарсүрэнгийн эзэмшлийн “04-12 УНБ” улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн үнэ болох 5.616.000 төгрөгөөс 1.404.000 төгрөгийг хувь тэнцүүлж, шүүгдэгч Г.Ноос гаргуулж улсын орлого болгож,
Эрүүгийн 2134001570307 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ннь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 13 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10.00 гр делта-9 тетрагидроканнабинолыг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №522 дугаартай шүүгдэгч Б.Сад холбогдох шийтгэх тогтоолоор устгасан болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА
э