Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/93

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

-улсын яллагчаар Э.Уянга,

-шүүгдэгч С.Ө, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Өд холбогдох эрүүгийн 2334001300436 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, охин, зээ охины хамт тоотод оршин суух хаягтай,

Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 99А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх С.Ө

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ө нь Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Аглагийн хийд” салдаг гэх газарт асфальтан зам дээр 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “39-54 УНГ” улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4 “а” заалт буюу “...уулзвар болон гарц дээр... гүйцэж түрүүлэхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчиж замын хажуу руу орж гэрлийн шон мөргөсний улмаас зорчигч Г.Жанцанчойгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Н.Цэдэндамбын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Ө нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2334001300436 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад

Шүүгдэгч С.Ө нь Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Аглагийн хийд” салдаг гэх газарт асфальтан зам дээр 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “39-54 УНГ” улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4 “а” заалт буюу “...уулзвар болон гарц дээр... гүйцэж түрүүлэхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчиж замын хажуу руу орж гэрлийн шон мөргөсний улмаас зорчигч Г.Жанцанчойгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Н.Цэдэндамбын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь дараах:

 

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 13-25 тал/,

-Хохирогч Ө.Дөлгөөнтуулын “...Би унтаж явсан учраас юу ч санахгүй байна. Осол болох үед аав маань жолоодож явсан, осол болсны дараа аавын жолооны араас гаргаж авсан юм. Улаанбаатар хотоос гаргахдаа манай нөхөр барьж явсан юм. Тэр хоёр замдаа сольсон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32 тал/,

-Хохирогч Г.Жанцанчойгийн “...Би 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Борнуур сум орохоор хадам аав С.Ө, эхнэр Ө.Дөлгөөнтуул, найз н.Цэдэндамба нарын хамт Т.приус-20 маркийн 39-54 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй өглөө 09:30 минутын орчим Улаанбаатар хотоос хөдөлсөн юм. Тухайн өдөр тэр машиныг би жолоодож явсан, тухайн тээврийн хэрэгсэл нь миний ээж бид 2-ын “Инвес корр” ББСБ-аас зээлээр авсан манай ээж н.Отгонжаргал гэрээ хийж 2022 оны 07 дугаар сард авсан тээврийн хэрэгсэл байгаа юм. Тэгээд бид явж байтал миний даралт ихсээд байсан ба өмнө элэгний хагалгаанд орсноос хойш даралт ихэсдэг, амарсан ядардаг болсон юм. Тэгээд 92-ийн гүүр өнгөрөөд жолоогоо хадам аав С.Өд шилжүүлсэн юм. Тэгээд цааш яваад Аглаг бүтээлийн хийдийн салдаг гарц дөхөж байтал урд Т.приус-30 маркийн хар өнгийн номерыг нь санахгүй байна тэр машин урдаас зүүн гар тийш эргэхээр зогсох үед манай аав тухайн тээврийн хэрэгслийн зүүн гар талаар нь дарж ороод чигээрээ замын хажуу руу орж онхолдсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-39 тал/,

-Хохирогч Н.Цэдэндамбын “...Би 2023 оны 02 дугаар сарын 05-ны өглөө багын найз Г.Жанцанчойтой түүний эхнэр Ө.Дөлгөөнтуул, миний найзын аав С.Ө ах нарын хамт агаарт гарч жараахай харах зорилгоор Борнуур сум руу явсан юм. Тэгээд хотоос гараад би машинд унтаад явж байсан тэгсэн чинь гэнэт машин шарвах шиг болохоор нь сэрээд хартал машин замаас гарч байх шиг байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвдэлэгийн “...Би тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээний байгууллагаас тогтоосон үнэлгээг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Н.Надиндуламын “...Би Борнуур сумын Нарт 4 дүгээр баг Аглаг салдаг гарц гэх газар 2017 оноос хойш Япон улсын хөрөнгө оруулалтаар баригдсан Борнуур-Эрүүл хүнс гэх шууд борлуулах цэгийн үйлчилгээний төслийн менежерээр ажилладаг юм. 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай цэгийн урд Т.Приус-20 маркийн 39-54 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл төв замаас гарч онхолдохдоо манай үйлчилгээний цэгийн урд байрлан 380-ын бетонон шонг мөргөж унагаасан бөгөөд шонд өлгөөтэй байсан 200 метр Сив кабель тасарсан, үйлчилгээний цэг дотор байсан хяналтын камерын блок шатсан, камерны дэлгэц шатсан хохирол учирсан юм..., ...Тухайн ослоос үүдэн манай үйлчилгээний цэгт учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Отгонжаргалын “...39-54 УНГ улсын дугаартай Т.приус маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Юнивэрскор ББСБ-с лизингээр авсан. 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр С.Ө гэдэг хүн миний машиныг унаж яваад онхолдож миний машин авах юмгүй болсон. С.Ө надад хохирол гэж нэг ч төгрөг өгөөгүй. Би өөрийн эзэмшлийн 39-54 УНГ улсын дугаартай Т.приус маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/,

-Шүүгдэгч С.Өы гэрчээр өгсөн “...Би тэр өглөө хүүхдүүдтэйгээ салхин гарах, Борнуур сумын жижиг голоос жараахай шүүх зорилготой Улаанбаатар хотоос 09 цагийн орчим төрсөн охин Ө.Дөлгөөнтуул, түүний нөхөр Г.Жанцанчой, хүргэний найз Н.Цэдэндамба нарын хамт гарсан юм. Манай хүргэн Т.приус-20 маркийн 39-54 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан юм. Улаанбаатар хотоос гарахдаа С.Өы хүргэн хүү Г.Жанцанчой машин барьж явсан. Би хажууд нь суугаад охин маань Н.Цэдэндамбатай арын суудалд суугаад явж байсан бөгөөд Баянчандмань сум өнгөрөөд нэлээн явж байгаад хүргэн хүү маань бие тавгүйрхээд байна, даралт ихсээд байх шиг байна, та бариад явчих уу гэж асуухаар нь би тэгье гээд цаашаа ба жолоодоод хүргэн хүү маань хажууд суугаад явж байтал миний урд приус-30 маркийн хар өнгөтэй машин явж байхаар нь би гүйцэж түрүүлэх санаатай явж байтал урд явж байсан приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч зүүн гар тал руугаа дарсан юм, тэгэхээр нь би хажуугаар нь ороод зүүн гар тал руугаа дарсан чинь машин маань бөгсөө хаяж мургинаад замын хажуу руу чигээрээ орж гэрлийн бетонон шон мөргөөд машин маань онхолдсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-70 тал/,

-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №17 дугаартай “...С.Өнөрсайхааны биед өвчүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76 тал/,

--Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №16 дугаартай дахин өгсөн “...Н.Цэдэндамбын биед зүүн ухархайн хананы хугарал, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79 тал/,

-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №33 дугаартай “...Өгөгдсөн материалаас үзэхэд Г.Жанцанчойгийн биед зүүн дал ясны далд бяцарч зөрсөн хугарал, зүүн 2, 3, 4, 5 дугаар хавиргануудын далд зөрөөгүй хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өгөгдсөн CD буюу 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн толгой болон цээжний компьютерт томограммын шинжилгээгээр оношлогдсон байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 99-100 тал/,

-“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №13097 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 122-131 тал/,

-2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №06/35 дугаартай “...39-54 УНГ улсын дугаартай Т.приус-20 маркийн автомашины жолооч нь МУ-ын ЗХД-ийн 13.4 “а”-р заалт буюу “...уулзвар болон гарц дээр...гүйцэж түрүүлэхийг хориглоно” заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн байна. Харин үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэж байна. 39-54 УНГ улсын дугаартай Т.приус-20 маркийн автомашины жолооч нь гэрлийн шон мөргөсөн зам тээврийн осол болохоос өмнө МУ-ын ЗХД-ийн “а”-р заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Дээрх заалтыг зөрчсөний улмаас уулзвар дээр өөр автомашинтай мөргөлдөх зам тээврийн ослоос сэргийлэн, ослоос учирч болох хохирлыг багасгах зорилгоор замын зүүн талын /автомашины явж байгаа чигийн зүүн тал/ шороон хэсэг рүү оржээ. Гэвч энэ хийсэн үйлдэл нь оновчгүй болж гэрлийн шон мөргөн улмаар онхолдсон гэж үзэж байна. Үүнд замын хажуугийн хэсэг цастай байсан нь нөлөөлсөн байна...” гэх Техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 135-134 тал/

-Шүүгдэгч С.Өы “...2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Борнуур сум руу өөрийн охин Ө.Дөлгөөнтул, түүний нөхөр Г.Жанцанчой, хүргэний найз Н.Цэдэндамба нарын хамт салхинд гарах зорилгоор явж байсан. Тэгээд Улаанбаатар хотоос гарахад хүргэн Г.Жанцанчой нь 39-54 УНГ улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод, би хажууд нь суугаад арын суудалд охин Ө.Дөлгөөнтуул, мөн Н.Цэдэндамба нар сууж явсан бөгөөд Баянчандмань сум өнгөрөөд нэлээн явж байгаад хүргэн хүү маань бие тавгүйрхээд байна, даралт ихсээд байх шиг байна, та бариад явчих уу гэж асуухаар нь тэгье гээд цаашаа би жолоодоод хүргэн маань хажууд суугаад явж байтал миний урд Т.приус-30 маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл явж байхаар нь би гүйцэт түрүүлэх үйлдэл хийх санаатай явж байтал урд явж байсан Т.приус-30 тээврийн хэрэгсэл нь зүүн гар тийш эргэх дохио өгөөд зүүн гар тийш эргэхээр нь би хажуугаар нь ороод зүүн гар тал руугаа зайлж гарах гэтэл миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл бөгсөө хаяж мурилзаад замын хажуу руу чигээрээ орж гэрлийн бетонон шон мөргөөд машин маань онхолдсон юм..., Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 152 тал/ зэрэг болон шүүгдэгч С.Өы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой,

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Насанбуян нь 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед Төв аймгийн Баянхангай сумын “Цав хангай” 2 дугаар багийн нутагт “Тоёота харриер” маркийн “79-66 УНУ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй... байх хэмжээний хоорондын...зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас жолооч Б.Эрдэнэбаярын жолоодож явсан “Тоёота приус-30” маркийн “52-68 УАМ” улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, зорчигч Л.Гансүхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр болгоомжгүй үр дагаварт хүргэдэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой. Хэрэгт цугларч,бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.Мөнхбаярын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг /давхар объекттой/ гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Насанбуянгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

 

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, хайхрамжгүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Б.Насанбуянгийн тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь тэрээр Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт зүүн гар тийш... эргэхдээ өөдөөс чигээрээ яваа... тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчиж, замын хөдөлгөөнд оролцож буй үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд насанд хүрээгүй хохирогч Э.Марал-Од болон хохирогч Э.Нандинцэцэг, Ч.Баатарсүрэн нарын биед хөнгөн хохирол, хохирогч Л.Гансүхийн биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ. 

 

Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэсний дагуу шүүгдэгч Б.Насанбуянгийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Гансүхийн биед хүндэвтэр хохирол гэсэн хүндрүүлсэн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг юм.

Хамгийн гол нь хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдаж шинжтэй.

Мөн шүүгдэгч Б.Насанбуян нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Учир нь гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай гэх этгээд хийсэн хууль бус үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг, мөн хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх гэсэн нөхцөлүүдийг бүгдийг нь ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлдэг.

 

Иймд шүүгдэгч Б.Насанбуянг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Л.Гансүхийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Ц.Сонинмөнх нь: “Шүүгдэгч Б.Насанбуяныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгийн торгох ялын оногдуулах, мөн уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Гансүхэд 2,162,200 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 878,500 төгрөгийг тус тус гаргуулах, эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй” гэх ялын дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсайхан нь “Шүүгдэгч Б.Насанбуяны хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт эмнэлгийн тусламж үзүүлсэн. Өөрийнх нь ажил Заамар суманд болохоор хамаагүй нааш цааш явах боломжгүй хохирогч нартайгаа уулзаж чадаагүй байх. Намайг эвдэрхий машинаа буцааж өгөхгүй яасан юм бэ гэж зэмлэж байх шиг байна. Машинаа өгчих гэж хэлээгүй. Машинаас бүтэн зүйл үлдсэн бол тэрнээсээ мөнгө төгрөгийг нь аваад эмчилгээний зардалд зарцуулаарай гэж хэлсэн байдаг. Улсын яллагч 800,000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна. Хувийн байдал болон үлдсэн хохирлоо төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзаж 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Б.Насанбуянгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.

 

            Шүүгдэгч Б.Насанбуянд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу хуулиар тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

  

Шүүгдэгч Б.Насанбуянгийн ял шийтгэл шалгах хуудсаар урьд 1 удаагийн ял шийтгэлтэй байх ба анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Насанбуянгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Нандинцэцэгийн биед “зүүн өвдөгний зөөлөн эдийн цус хуралт, зүүн шилбэний зөөлөн эдийн цус хуралт” бүхийн хөнгөн хохирол,

-насанд хүрээгүй хохирогч Э.Марал-Одын биед “хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол,

-хохирогч Ч.Баатарсүрэнгийн биед “тархи доргилт гэмтэл” бүхий хөнгөн хохирол,

-хохирогч Л.Гансүхийн биед “бүсэлхийн 4, 5 дугаар нугалмын (L4/L5) түвшинд мөгөөрсөн цагирагийн ар хэсгийн урагдал гэмтэл” бүхийн хүндэвтэр хохирол тус тус учирсан байна.

Шүүх хуралдааны товыг насанд хүрээгүй хохирогч Э.Марал-Од, хохирогч Э.Нандинцэцэг, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбаяр нарт мэдэгдэхэд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, харин насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нандинцэцэг нь охин болох насанд хүрээгүй хохирогч Э.Марал-Одын биед санаа зовж байх тул цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэжээ.

 

            Шүүгдэгч Б.Насанбуян нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Баатарсүрэнд 265.250 төгрөгийг, хохирогч Л.Гансүхэд 670.000 төгрөгийг, хохирогч Э.Нандинцэцэгт 200.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярт 15.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг өгсөн байх тул шийтгэх тогтоолд дурдаж,

            Хохирогч Ч.Баатарсүрэн, Л.Гансүх нар нь шүүхийн шатанд нийт 3.600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас нотлох баримтын шаардлага хангасан 2.162.200 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Гансүхэд олгож,

            Мөн хохирогч Ч.Баатарсүрэнгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн 878.500 төгрөгийг шүүгдэгч Б.Насанбуянгаас гаргуулж, улсын орлогод оруулж,

            -Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч Э.Нандинцэцэг нь насанд хүрээгүй хохирогч Э.Марал-Од, Ч.Баатарсүрэн нар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа, хохирогч Л.Гансүх нь ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь тус тус нээлттэй үлдээж,

Эрүүгийн 2334002830296 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Насанбуян нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Шүүгдэгч С.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        1. Шүүгдэгч С.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар .............. /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ................. /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Өд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан .............. /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ................. /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

        1. Шүүгдэгч С.Өд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

        1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Д.Отгонжаргалд 1.000.000 төгрөгийг төлсөн болохыг, шүүгдэгч С.Өаас 13.103.00 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Отгонжаргалд олгосугай..

 

        1. Эрүүгийн 2334001300436 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан

ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ю.ЭНХМАА