Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/124

 

 

 

 

 

 

 

 

 

                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч Б.Лувсанцэрэн,

шүүгдэгч А.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б А.Ут холбогдох эрүүгийн 2434000720106 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний хүлээн авч, хянан хэлэлцэв.    

        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1989 оны 12 дугаар сарын 14-нд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Таван толгой түлш” ХХК-нд машинист ажилтай, ам бүл 4, ээж, дүү, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Б А.У.   

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч А.У:

...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэн үнэн зөв... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар: 

Эрүүгийн 2434000720106 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч А.Уийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэж тоёота приус-30 маркийн 14-35 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Үүнд: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 2, 21 дүгээр хуудас/,

жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 50 дугаар хуудас/,

холбогдогч А.Уийн ...Би 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сум 5 дугаар хорооны 5 дугаар гудамжинд найзуудын хамт “Хараа” нэртэй архи 1 ширхгийг болон 0.5 литрийн архи 1 ширхэг нийт 2 ширхэг архи уусан. Тэгээд дэлгүүр орох гээд 5 дугаар хороонд байх гэр рүүгээ яваад өөрийн “Тоёота Приус-11” маркийн 94-68 УНҮ улсын дугаартай машинаа унаад дэлгүүрийн урд явж байгаад “Ар урт” дэлгүүрийн үүдэнд ирж зогсоод цагдаад шалгуулсан. 5 дугаар хорооны 5 дугаар гудамжнаас “Ар урт” дэлгүүр хүртэл ойролцоогоор 800 орчим метр газар машинаа жолоодсон. Үлээсэн 2.17% гарсан. Миний жолоодож явсан “Тоёота Приус-11” маркийн 94-68 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Нэрээ шилжүүлж аваагүй байгаа. Тийм ээ би хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

гэрч А.Уийн ...Би 2024 оны 01 дүгээр сарын 24-ний орой Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багт байх гэрээсээ өөрийн эзэмшлийн Тоёота приус-30 маркийн, 14-35 ТӨҮ улсын дугаартай машинтай найз Ариунтулгын хамт эмнэлгийн хойд талын 1 давхар шар байр луу айлд очихоор явсан юм. Миний машиныг найз Ариунтулга жолоодоод оройн 18 цаг өнгөрч байхад явсан. Бид хоёр хамт явсаар байгаад эмнэлгийн хойд талын 1 давхар шар байранд Бурмаа гэх эгчийнд очсон. Бид хоёрыг очиход Бурмаа эгч ганцаараа байсан. Тэнд байхад манай найз Ариунтулга нь ганцаараа явган дэлгүүр яваад 1 шил, 0,75 граммтай Экс нэртэй архи авчирсан. Тэр архийг Бурмаа эгч, Ариунтулга, би бид гурав хувааж уусан. Бурмаа эгч 2 хундагаа уугаад ахиж уугаагүй. Тэгээд үлдсэн архийг Ариунтулга бид хоёр хувааж уусан. Бид хоёр архиа 20 цаг 30 минутын орчим хувааж ууж дуусгасан. Тэгээд архиа ууж дуусаад Ариунтулга бид хоёр хамт гараад миний машинд суугаад би өөрөө машинаа жолоодоод, Ариунтулга нь жолоочийн ард талын суудал дээр суугаад явсан. Би гэрлүүгээ харих замдаа Ариунтулгыг буулгах гэж байсан юм. Тэгээд бид хоёр явж байгаад Ар-Урт дэлгүүрийн урдуур явдаг шороон зам дээр цагдаа нартай таарсан. Тэр цагдаа нар намайг шалгаад архи уусан байна гэж хэлээд дагуулаад цагдаагийн Эрүүлжүүлэх саатуулах байран дээр авчирч драгер багаж үлээлгэж шалгасан. Би драгер багаж үлээхэд 2 бүхэл гаран гарч байсан. Тэгээд цагдаа нар манай ээж Өнөржаргал, дүү Жаргалцэцэг нарыг дуудаад намайг хүлээлгэж өгөөд, маргааш нь ирж уулзах талаар Мөнхбат байцаагч хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Мөнхбат байцаагчтай уулзахад хууль чангарсан, эрүүгийн хэрэг үүсдэг болсон, байцаагч дуудах байх тэр үед нь ирж уулзаарай гэж хэлээд явуулсан. Ийм л зүйл болсон. "Нэткапитал" ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй байдаг машин байгаа юм. Би энэ байгууллагаар дамжуулж авсан миний машин байгаа юм. Би жолооны эрхээ 2023 оны 06 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдаж эрх маань хасагдсан. Би 2010 онд жолооч болж байсан. Ариунтулга Дорноговь аймагт байгаа 86999083, Өнөржаргал 88915807, Жаргалцэцэг 88270124 гэсэн утасны дугаартай байгаа. Үгүй. Бид хоёр хоёулаа уучихсан байсан. Би гэрлүүгээ харих гэж байгаа болохоор гайгүй байх гэж бодоод жолоодоод явчихсан юм. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй талаар мэдэж байгаа. Би драгер багаж үлээхэд 2,91 хувь гарсан. Надад харуулсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,                      

холбогдогч А.Уийн ...Би 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Зуунмод сум Номт 1 дүгээр баг Эмнэлгийн арын шар байранд 2 найзын хамт 1 шил Ногоон экс гэдэг нэртэй архи хувааж уусан тэгээд гэртээ харих гээд өөрийн машин болох “Toyota prius” маркийн 14-35 ТӨҮ дугаарын тээврийн хэрэгслээ жолоодоод Нацагдорж 5 дугаар багт явж байхад цагдаа зогсоож шалгасан. Би Номт 1 дүгээр баг эмнэлгийн арын байрнаас Нацагдорж 5 дугаар баг хүртэл 1 километр газар автомашиныг жолоодсон. Энэ болох “Toyota prius” маркийн 14-35 ТӨҮ дугаарын тээврийн хэрэгслийг би ББСБ зээлээр авсан юм. Би 2023 оны 06 дугаар сарын 12-нд эрхээ хасуулсан байгаа. Би үлээгээд 2.91% гарсан. Тийм ээ миний буруу би гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

гэрч Г.А...Би танина. Бид нар найз нөхдийн холбоотой. Бид хоёр танилцаж найзлаад 2-3 жил болж байна. Би тэр үед хамт явсан. 2024 оны 01 дүгээр сарын 24-ний орой Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байх эмнэлгийн шар байрнаас гараад Уийн хар өнгийн приус-30 маркийн машинд суугаад У жолоодсон. Би жолоочийн хажуу талд суугаад 5 дугаар хороо орохоор явсан. Би машины улсын дугаарыг нь санахгүй байна. Тэгээд 5 дугаар хорооны нутагт байх Ар-Урт дэлгүүрийн тэнд цагдаад баригдаад тэгээд Замын цагдаа дээр ирсэн. А.У нь жолоодож явсан. Би хажууд нь сууж явсан. У драгер үлээхэд Уийнх 2.91 хувьтай, минийх 2.50 хувьтай гарч байсан. Бид хоёр их согтолттой байсан. Төв аймгийн Зуунмод сумын нутагт байх Эмнэлгийн арын шар байранд Бурмаа гэх айлд 0.75 граммтай Ногоон экс нэртэй архи 1 шилийг хувааж уусан. А.Уийн өөрийнх нь нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл байгаа юм. А.У нь тэр үед би өөрийнхөө тээврийн хэрэгслийг өөрөө мэдэж байна гээд өөрөө жолоогоо барьсан. Түүнээс биш би жолооны эрхийн үнэмлэхтэй. Ганцаараа амьдардаг. Хүүхдүүд нь хотод амьдардаг. Холбоо барих утасны дугаар нь 88875886 гэсэн утасны дугаартай байгаа... /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

            яллагдагч А.Уийн ...Би уг тогтоолыг уншиж танилцсан. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлын талаар үнэн зөвөөр нь ярьсан болохоор одоо нэмж ярих зүйл байхгүй байна. 2023 оны 06 дугаар сарын 12-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан байсан. Би хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 44 дүгээр хуудас/, гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч А.У нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч А.Уийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Лувсанцэрэн:

... шүүгдэгч А.Уийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэж тоёота приус-30 маркийн 14-35 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч А.У:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч А.У маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.У нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч А.У гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг хэдий ч дээрх дөрвөн нөхцөлүүдийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрдөггүй болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг  нь ...Жолооч автотээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон нөхцөл байдлыг, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тус тус гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тогтоосон байна.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаар ...Жолооч автотээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон материаллаг шинжтэй байхыг, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн хэлбэрийн шинжтэй байхыг тус тус шаардсан бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноор төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Тодруулбал шүүгдэгч А.У урьд 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 1 жилийн хугацаа дуусгавар болоогүй байхад дахин тээврийн хэрэгсэл согтуурсан үедээ жолоодсон нь хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2, 21 дүгээр хуудсанд авагдсан жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, 50 дугаар хуудсанд авагдсан жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хүчинтэй эсэхийг шалгасан лавлагаа мэдээлэл болон 17-18, 28-29 дүгээр хуудсуудад авагдсан зөрчлийн холбогдогч болон яллагдагч А.Уийн ...Би 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн орчимд... ...ойролцоогоор 800 орчим метр газар машинаа жолоодсон. Үлээсэн 2.91% гарсан. Миний жолоодож явсан “Тоёота Приус-11” маркийн 94-68 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл... ...Би жолооны эрхээ 2023 оны 06 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдаж эрх маань хасагдсан... Би драгер багаж үлээхэд 2,91 хувь гарсан... гэх мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч А.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.У нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

 

Иймд шүүгдэгч А.У энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Лувсанцэрэн:

...Шүүгдэгч А.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялын саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч А.У:

...Прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрсөн... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

Иймд шүүх шүүгдэгч А.Уийг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Харин прокурор хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч А.Ут торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,   

шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,           

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч А.Уийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2434000720106 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.У энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,

36.7., 36.8., 36.10, 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар

                     зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б А.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б А.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б А.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б А.Ут шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

      

5. Эрүүгийн 2434000720106 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.У энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б А.Ут оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б А.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б А.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ГАНДАНСҮРЭН