Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2021/00608

 

 

 

 

 

 

 

 

   2021        03         16                                          181/ШШ2021/00608         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ЮБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ТБХ ТББ,

Хариуцагч: УХ ХХК нарт холбогдох

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу “Компьютер центр” үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын зоорийн давхарын  В017 тоот 16.97 м.кв, 1 дүгээр давхарын 1013 тоот 13.49 м.кв, 1020 тоот 15.02 м.кв, 2 дугаар давхарын 2004 тоот 18.84 м.кв, 2013 тоот 13.29 м.кв, 4 дүгээр давхарын 4003 тоот 17.63 м.кв, 4004 тоот 17.91 м.кв, 7 дугаар давхарын 7005 тоот 14.03 м.кв, 7006 тоот 79.05 м.кв, 7007 тоот 53.73 м.кв, 7008 тоот 24.41 м.кв, 7010 тоот 14.16 мкв, 7011 тоот 27.69 м.кв, 7012 тоот 17.76 м.кв, 7030 тоот 12.36 м.кв, 7031 тоот 16.81 м.кв, 5 дугаар давхарын 5005 тоот 34.06 м.кв, 5006 тоот 39.04 м.кв талбай бүхий оффисын үйлчилгээний зориулалттай өрөөнүүдийг ЮБ ХХК-ны өмчлөлд салган бүртгүүлж өмчлөх эрхийг шилжүүлэхийг МТХ ТББ болон УХ ХХК-д даалгах, гэрээний хэрэгжилтийг дүгнэх, үлдэгдэл тооцоог барагдуулах актын дагуу 27 060 960 төгрөгийг Угалз холдинг ХХК-иас гаргуулах, бетон зуурмагын үнэ 15 000 000 төгрөг, ажил гүйцэтгэсэнтэй холбоотойгоор гарсан зардал 129 983 300 төгрөг, өмгөөллийн хөлс 16 000 000 төгрөгийг МТХ ТББ болон УХ ХХК-иас гаргуулах, талбайн зөрүүнд 8 542 000 төгрөгийг МТХ ТББ-иас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

 Хариуцагч МТХ ТББ-иас ЮБ ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу “Компьютер центр” үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын зоорийн давхарын В017 тоот 13.41 мкв, 1 дүгээр давхарын 1013 тоот 12.91 мкв, 1020 тоот 11.71 мкв, 2 дугаар давхарын 2005 тоот 12.42 мкв, 2013 тоот 13.41 мкв, 4 дүгээр давхарын 4003 тоот 13.81 мкв, 4004 тоот 14.45 мкв, 7 дугаар давхарын 7006 тоот 60.45 мкв, 7007 тоот 42.80 мкв, 7008 тоот 19.05 мкв, 7010 тоот 14.43 мкв, 7011 тоот 22.14 мкв, 7012 тоот 14.43 мкв, 7013 тоот 12.91 мкв, 7030 тоот 13.42 мкв, 7031 тоот 17.61 мкв талбайг тус тус ЮБ ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ЮБ ХХК-ийн захирал Ц.Бархасбадьхүү, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгормаа, өмгөөлөгч Ц.Гансүх, хариуцагч Монголын мэдээлэл технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-ын тэргүүн Н.Батцэрэн, түүний өмгөөлөгч Б.Ганбат, хариуцагч УХ ХХК-ийн өмгөөлөгч Н.Баатардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЮБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгормаа, өмгөөлөгч Ц.Гансүх нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх “Компьютер ланд” худалдааны төвд талбай түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан хувь хүн болон албан байгууллагын удирдах албаны хэсэг хүмүүс өөрсдийн гэсэн ажлын байртай болохоор ярилцаж Сүхбаатар дүүргийн 9-р хороо Алтайн 1-р гудамж 19, 21, 21Б тоот хаягт байрлах Иргэн Р.Сарантуяагийн эзэмшлийн газарт компьютер худалдаа үйлчилгээ, оффисын зориулалттай 13 давхар барилгыг өөрсдийн хөрөнгөөр барихаар тохиролцсон. Эндээс үндэслэн “Угал холдинг” ХХК нь МТХ ТББ-тай 2013 оны 12-р сарын 24-ны өдөр 010001 тоот “Захиалгаар зохиомжлогдсон Барилга барих, бариулах тухай” гэрээг байгуулснаар хөрөнгө оруулагч нарын хөрөнгийг төвлөрүүлэн авч барилгад хөрөнгө оруулах үүрэг хүлээцгээсэн.

Улмаар газрын эзэмшигч иргэн Р.Сарантуяа, УХ ХХК, МТХ ТББ нар 2014 оны 3-р сарын 5-ны өдөр 010002 тоот “Гурван талт хамтран ажиллах” гэрээг байгуулан ажилласан.

Уг гэрээгээр талууд 13 давхар барилгыг давхар тус бүрээр эзэмшихээр хуваарилан авч, тэр талбайн хэмжээндээ захиран зарцуулан бусдаас хөрөнгө оруулалт оруулах зорилгоор “Талбай захиалгын гэрээ”; “Ажил гүйцэтгэх” “Захиалгаар зохиомжлогдсон Барилга барих, бариулах тухай” “Бараа материал нийлүүлэх” зэрэг гэрээнүүдийг хөрөнгө оруулагч хувь хүн, албан байгууллагуудтай байгуулан ажилласанаар 2017 оны 1-р сарын 18-ны өдөр барилгын Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан.

Дээрхи барилгыг анх барьж босгохын тулд хөрөнгө оруулалтын шаардлага гарч /тухайн үед УХ ХХК, МТХ ТББ ТББ нарт хөрөнгө мөнгө байхгүй, хүрэлцэхгүй байсан/ анхны хөрөнгө оруулагч ЮБ ХХК-ны захирал Ц.Бархасбадьхүү 200 000 000 /хоёр зуун сая/ төгрөг оруулсанаар барилгын суурь тавигдаж барилгын ажил эхэлсэн.

Юү Эс Би ХХК нь барилгын суурь тавьж эхлэх үеэс талбайн гэрэлтүүлэг, дохиолол хяналтын камер суурилуулах, цахилгаан холболтын ажлыг хийж гүйцэтгэж барилга барих нөхцлийг бүрдүүлж өгсөн.

ЮБ ХХК нь УХ ХХК-тай 2014 оны 7-р сарын 29-ны өдөр 00532 тоот “Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай” гэрээ, 2015 оны 3-р сарын 15-ны өдөр 15/001 тоот “Барилга дотор цахилгаан, холбоо дохиололын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан ажиллаж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэний үндсэн дээр Сүхбаатар дүүргийн 9-р хороо 7-р хороолол Их тойруу 54-р барилгын буюу Компьютер худалдааны төвийн 5-р давхарт 5005, 5006 тоот, 7-р давхарт 7005, 7006, 7007, 7008, 7009, 7010, 7011, 7030, 7031 тоот оффисын зориулалттай өрөөг өмчлөлдөө шилжүүлэхээр талбайг хүлээн авч ашиглаж байгаа. Энэ талбайнуудыг /өрөө/ бусадтай гэрээ байгуулан ажиллаж, захиран зарцуулах эрхийг МТХ ТББ ТББ-ын зүгээс УХ ХХК-д 2017 оны 5-р сарын 02-ны өдрийн албан бичгээр олгосон байгаа.

1. МТХ ТББ, ЮБ ХХК-ийн хооронд хийгдсэн 2014 оны 7-р сарын 29-ний өдрийн 003 тоот “Талбайн захиалгын гэрээ”-ний үүрэгт; Сүхбаатар дүүрэг, 9-р хороо Их тойруу 54-р барилгын:

- Зоорийн давхарт - BO17 тоот - 16,97 м2

- 1-р давхарт - 1013 тоот - 13,49 м2

                       - 1020 тоот - 15,02 м2

- 2-р давхарт - 2004 тоот - 18,84 м2

                       - 2013 тоот - 13,29 м2,

- 4-р давхарт - 4003 тоот - 17,63 м2

                       - 4004 тоот - 17,91 м2,

- 7-р давхарт - 7005 тоот - 14,03 м2

                       - 7006 тоот - 79,05м2

                       - 7007 тоот - 53,73м2

                       - 7008 тоот - 24,41м2

                       - 7011 тоот - 27,69м2

                       - 7012 тоот 17,76м2 бүхий оффис, худалдаа үйлчилгээний зориулалттай өрөөнүүдийг ЮБ ХХК-ийн өмчлөлд салган бүртгүүлж өмчлөх эрхийг шилжүүлэхийг МТХ ТББ болон УХ ХХК-д даалгах, бетон зуурмагийн үнэ 15 000 000 төгрөг гаргуулах;

Учир нь: МТХ ТББ-ын тэргүүн Н.Батцэрэн нь ЮБ ХХК-ны захирал Ц.Бархасбадьхүүтэй байгуулсан 2014 оны 01-р сарын 02-ны өдрийн 03 дугаартай, мөн 2014 оны 7-р сарын 29-ний өдрийн 03 дугаартай “Талбайн захиалгын гэрээ”-нүүд болон "Угалзхолдинг” ХХК, ЮБ ХХК-ны хооронд байгуулагдсан 2014 оны 7-р сарын 29-ний өдрийн 00532 дугаартай “Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ”-г 2014 оны 3-р сарын 05-ны өдрийн 010012 тоот 3 талт гэрээний дагуу МТХ ТББ нь Зоорийн давхраас 7-р давхрын талбайнуудын захиалгын гэрээг хийнэ гээд дээрх 3 гэрээг нэгтгэж 003 тоот “Талбай захиалгын гэрээ”-г нэгтгэн нэг гэрээ болгон байгуулсан болно.

ЮБ ХХК нь 2014 оны 7-р сарын 29-ны өдрийн 003 тоот гэрээг байгуулсны дараа гэрээний үүргээ биелүүлж МТХ ТББ-ийн тэргүүн Н.Батцэрэнгийн: ХААН банкны 5020292312 тоот дансанд 2014 оны 7-р сарын 29-ны өдөр 8.000.000 төгрөг, Голомт банкны 2201000010 тоот дансанд 2014 оны 8-р сарын 4-ны өдөр - 50.000.000 төгрөг /эгч М.Батжаргал шилжүүлсэн/, ХААН банкны 5020259001 тоот дансанд 2014 оны 8-р сарын 20-ны өдөр -100.000.000 төгрөг, ХААН банкны 5020259001 тоот дансанд 2015 оны 1-р сарын 19-ны өдөр -16.000.000 төгрөг, ХААН банкны 5020259001 тоот дансанд 2015 оны 4-р сарын 07-ны өдөр -14.000.000 төгрөг, ХААН банкны 5130009418 тоот дансанд 2015 оны 4-р сарын 27-ны өдөр -10.000.000 төгрөг, ХААН банкны 5020259001 тоот дансанд 2015 оны 6-р сарын 22-ны өдөр -10.000.000 төгрөг, ХХБанкны 404160240 тоот дансанд 2015 оны 7-р сарын 8-ны өдөр-70.000.000 төгрөг, ХААН банкны 5130009418 тоот дансанд 2015 оны 10-р сарын 20-ны өдөр-12.000.000 төгрөг /эгч Ц.Борхүү шилжүүлсэн/

Н.Батцэрэнд нийт 370.000.000 төгрөг

УХ ХХК болон захирал Д.Шинэсарын: ХХБанкны 457023334 тоот дансанд 2014 оны 8-р сарын 07-ны өдөр -10.000.000 төгрөг, ХХБанкны УХ ХХК-ны 457038660 тоот дансанд 2014 оны 8-р сарын 19-ны өдөр-5.000.000 төгрөг, ХХБанкны УХ ХХК-ны 457038660 тоот дансанд 2014 оны 8-р сарын 19-ны өдөр-32.000.000 төгрөг, ХХБанкны 457023334 тоот /Д.Шинэсарын/ дансанд 2014 оны 8-р сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг, ХААН банкны 5130009349 тоот /Д.Шинэсар/ дансанд 2015 оны 6-р сарын 17-ны өдөр -5.000.000 төгрөг, ХХБанкны 457023334 тоот дансанд 2015 оны 7-р сарын 08-ны өдөр - 18.000.000 төгрөг, ХААН банкны 5130009349 тоот дансанд 2015 оны 6-р сарын 23-ны өдөр -2.000.000 төгрөг, ХААН банкны 5130009349 тоот дансанд 2015 оны 6-р сарын 25-ны өдөр -1.000.000 төгрөг, ХААН банкны 5130009349 тоот дансанд 2015 оны 6-р сарын 29-ны өдөр -900.000 төгрөг, ХААН банкны 5130009349 тоот дансанд 2015 оны 7-р сарын 02-ны өдөр -2.000.000 төгрөг, ХААН банкны 5130009349 тоот дансанд 2015 оны 7-р сарын 03-ны өдөр -4.200.000 төгрөг, ХААН банкны 5130009349 toot дансанд 2015 оны 7-р сарын 20-ны өдөр -2.000.000 төгрөг, ХААН банкны 5130009349 тоот дансанд 2015 оны 7-р сарын 28-ны өдөр -2.000.000 төгрөг, 2014 оны 08-р сарын 20-ны өдөр УХ ХХК-д бэлнээр 38.000.000 төгрөг,

Нийт 132.100.000 төгрөг шилжүүлэн өгсөн байна. Мөн “Эйч Энд Ремикон” ХХК-д бетон зуурмагны мөнгө 15.000.000 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр МТХ ТББ-ийн тэргүүн Н.Батцэрэнгийн хүсэлтээр шилжүүлсэн.

ЮБ ХХК нь МТХ ТББ-ийн тэргүүн Н.Батцэрэнд болон УХ ХХК, түүний захирал Д.Шинэсар нарт бүгд 502 100 000 төгрөг шилжүүлснээс гадна бетон зуурмагийн компанид 15 000 000 төгрөг шилжүүлсэн байна. Дээрхи Талбай захиалгын 003 дугаартай гэрээний дүн 500 999 200 төгрөг бөгөөд гэрээний үүргээ ЮБ ХХК бүрэн биелүүлсэн бөгөөд гэрээний нөгөө тал болох МТХ ТББ болон УХ ХХК нь гэрээний үүргээ зөрчиж ЮБ ХХК-ны өмчлөлд хөрөнгө оруулалтын хэмжээнд оногдох талбайг шилжүүлэн, өмчлөх эрхийг нь шилжүүлэхгүй байгаа болно.

2. УХ ХХК болон МТХ ТББ-тай ЮБ ХХК-ны хооронд 2015 оны 3-р сарын 15-ны өдрийн 15/001 дугаартай “Барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт: Сүхбаатар дүүрэг 9-р хороо Их тойруу 54-р барилгын

- 5-р давхрын - 5005 тоотод 34,06 мкв,

                        - 5006 тоотод 34,06 мкв,

- 7-р давхрын - 7010 тоотод 14,16 мкв,

                        - 7030 тоотод 12,36 мкв,  

                        - 7031 тоотод 16,81 мкв, талбай бүхий оффис, худалдаа үйлчилгээний зориулалттай өрөөнүүдийг гэрээний үүргийн дагуу ЮБ ХХК-ийн өмчлөлд салган бүртгүүлж, өмчлөх эрхийг шилжүүлэхийг УХ ХХК болон МТХ ТББ-д даалгах; гэрээний хэрэгжилтийг дүгнэх, үлдэгдэл тооцоог барагдуулах актын дагуу 27 060 960 төгрөгийг Угалз холдинг ХХК-иас гаргуулах,

Учир нь: ЮБ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2016 оны 12-р сарын 16-ны өдөр УХ ХХК-тай “Барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажлын гүйцэтгэл хүлээлцсэн акт” үйлдэж хүлээлгэн өгсөн бөгөөд улмаар 2017 оны 01-р сарын 18-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комисст 54-р барилгыг хүлээлгэн өгснөөр өдийг хүртэл уг барилгад үйл ажиллагаа явуулж байгаа 200 гаруй иргэд, аж ахуйн нэгж болон тэдгээрээр үйлчлүүлж буй иргэд, албан байгууллагууд үр шимийг нь хүртэж байгаа болно.

УХ ХХК болон МТХ ТББ-тай байгуулсан 15/001 тоот гэрээний дүн нь 193 000 000 төгрөг бөгөөд гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсөнд:

- Урьдчилгаа - 40.000.000 төгрөг “Юү Эс Би ” ХХК-д өгөх,

- Нэхэмжилж буй талбайнуудыг өмчлөлд нь шилжүүлэх үүргийг хүлээсэн боловч урьдчилгаа төлбөрийг өгөөгүйгээс гадна талбайнуудыг шилжүүлээгүй болно.

3. МТХ ТББ болон ЮБ ХХК-ны хооронд 2014 оны 7-р сарын 29-ний өдрийн 003 дугаартай “Талбай Захиалгын гэрээ”-нд заагдсан талбайн зөрүүнд 8.542.000 төгрөгийг МТХ ТББ-аас гаргуулах;

Учир нь: 003 дугаартай гэрээний үүргийн дагуу нийт 376.64 м2 талбайг ЮБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч эзэмшилд нь хүлээлгэн өгсөн талбайнуудад хэмжилт хийлгэхэд 7м2 талбай дутсан бөгөөд дутуу талбайн үнэ 8.542.000 төгрөг болно.

Талбайн хэмжилтийг “DLT” Co. LTD компаниар гүйцэтгүүлсэн ба хэмжилтийн дүгнэлтийг хавтаст хэрэгт авагдсан болно.

4. Гэрээний үүргийн дагуу ажил гүйцэтгэсэнтэй холбоотойгоор гарсан зардал 129 983 300 төгрөгийг МТХ ТББ болон УХ ХХК-аас гаргуулах;

Учир нь: ЮБ ХХК-ны УХ ХХК болон МТХ ТББ-тай 2015 оны 3-р сарын 15-ны өдрийн 15/01 дугаартай “Барилгын дотор, цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээ”-ний ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах холбоо, дохиоллын, галын дохиолол, камер суурилуулалт, 54-р барилгын “Компьютер центр” хаягийн 88,000 ширхэг лед гэрэл зэрэг хэрэгслүүдийг бэлтгэн нийлүүлэхээр анх МТХ ТББ тэргүүн Н.Батцэрэн 5 575 000 төгрөгийг ЮБ ХХК-ны захирал Ц.Бархасбадьхүүд өгч БНХАУ-аас  гэрэл авчруулахаар захиалсан бөгөөд уг мөнгө нь захиалгын гэрлийг авахад хүрэлцэхгүй болсон тул ЮБ ХХК-аас 4.425.000 төгрөг нэмж тушаагаад авчирсан байна.

Бусад холбоо дохиоллын хэрэгсэл, кабел, камер, лед гэрэл зэрэг материалыг Н.Батцэрэн, Д.Шинэсар нар нь ЮБ ХХК-ийн захиралд “Чи өөрөө зураг төслийн дагуу орох сэлбэг хэрэгсэл, материалыг захиалаад мөнгийг нь төлөөд авч угсарч бай. Гэрээг дүгнэхдээ төлбөрийг төлнө” гэсэн боловч ЮБ ХХК-д өдийг хүртэл төлөөгүй тул:

МТХ ТББ-аас 85 598 500 төгрөг, УХ ХХК-аас 44 384 800 төгрөг, нийт 129.983.300 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

5. ЮБ ХХК нь өөрийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалуулах үүднээс өмгөөлөгч Ж.Бадамхандаас эрх зүйн туслалцаа авч байгууллагыг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж байгаа ажлын хөлсөнд төлсөн 16.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 227-р зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар гарах ёсгүй байсан зардал болох өөрт учирсан хохирлыг нэхэмжилж байна.

Мөн ЮБ ХХК нь УХ ХХК болон МТХ ТББ-иас  Иргэний хуулийн 227-р зүйлийн 227.4 дэх хэсэгт зааснаар байгууллагуудын хооронд байгуулагдсан “Талбай Захиалгын” 003 дугаартай гэрээ, Барилгын дотоод цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх 15/001 дугаартай гэрээний үүргийн дагуу хөрөнгө оруулалтын хэмжээнд оногдох Үл хөдлөх эд хөрөнгө болгож маргаж буй талбайнуудыг Юү Эс Би ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, уг гэрээг гүйцэтгэхэд зарцуулсан зардал, талбайн зөрүү төлбөр зэргийг нэхэмжилж байгаа болно гэв.

 

Хариуцагч МТХ ТББ шүүхэд гаргасан тайлбартаа болон өмгөөлөгч Б.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ЮБ ХХК-ийн хувьд Сүхбаатар, 9 хороо, 7 хороолол, Их тойруу, “Компьютер центр” цогцолборт 2017 оны 05 дугаар сард бус 02 дугаар сарын 05-ны өдөр дур мэдэн нүүж орж ирсэн байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдсан 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 00532 дугаартай гэрээний хувьд ямар ч үндэслэлгүй ЮБ ХХК нь УХ ХХК-тай хуйвалдан шүүхэд зориулж нөхөж хийсэн гэрээ бөгөөд тодруулбал УХ ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр үүсгэн байгуулагдаагүй байсан, улсын бүртгэлийн гэрчилгээг нь харахад 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр УХ ХХК нь үүсгэн байгуулагдаж гэрчилгээ, тамгатай болсон байдаг буюу УХ ХХК нь үүсгэн байгуулагдахаасаа 1 cap гаруйн өмнө ЮБ ХХК-тай гэрээ байгуулаад явж байх боломжгүй, илтэд хуурамч гэрээ гэдэг нь тодорхой байна. Нөгөөтээгүүр тус барилгын 7 давхар бол УХ ХХК-ийн өмч бус “Монголын мэдээлэл, технологи техник хөгжүүлэлтийн холбоо”-ны өмч, дээрх 7 давхрыг захиран зарцуулах эрх нь гагцхүү манай байгууллагад байхаас УХ ХХК захиран зарцуулах эрхгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас тодорхой харагдана. 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 15/001 дугаартай “Барилга дотор цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээ”-ний тухайд хэдий ийм гэрээ байгаа ч энэхүү гэрээ нь ЮБ ХХК болон УХ ХХК-ийн хоорондын тооцооны асуудал, манай холбоонд хамааралгүй бөгөөд мөн манай холбооноос нэхэмжилж буй 138.525.300 төгрөгт барилгын бүх гадна, дотор цахилгаан холбооны зардал, дохиоллын зардал гэх зэрэг нь давхцаж орсон шаардлага өөрөө ойлгомжгүй байна, үндэслэлгүй байна, шаардлагаа нэхэмжлэгч бичгийн баримтаар нотлох үүрэгтэй.

Түүнчлэн 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 003 тоот “Талбай захиалгын гэрээ”-ний хувьд хариуцагчийн тамгатай, Н.Батцэрэн гэсэн гарын үсэгтэй хуудсыг ашиглаад урд талд нь 2 хуудас мөн л зохиомлоор хийсэн гэрээ, дээрх гэрээг мөн хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч байгууллагын зүгээс маш олон хуурамч бичгийн баримтуудыг гаргаж өгч байна, хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий дээрх барилгад 792.683.300 төгрөгийн болон 502 100 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн зүйл байхгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч өөрсдөө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор гаргаж өгсөн “Компани хоорондын шилжүүлсэн мөнгөн дүн” гэх баримт буюу хүснэгтээс нь харахад дандаа УХ ХХК руу мөнгө шилжүүлсэн, Н.Батцэрэн рүү нэг удаа 88 000 000 төгрөг орсон байдаг ч энэхүү 88 000 000 төгрөг нь мөн л өөр зориулалт бүхий мөнгө байдаг, өөр зориулалт бүхий мөнгө байсан гэдгийг баримтаар хариуцагчийн зүгээс нотолно, мөн УХ ХХК нь дээрх барилгын зоорийн давхар, 1, 2, 4, 7 давхрын өмчлөгч биш, манай холбооны зүгээс УХ ХХК-д ямар нэгэн гэрээний үндсэн дээр дээрх талбайнуудыг шилжүүлсэн, худалдсан зүйл байхгүй.

 Нэхэмжлэлийн 1 дэх шаардлага бүхэлдээ үгүйсгэгдэж байгаа тул нэхэмжлэлийн 2 дахь шаардлага яригдах боломжгүй шаардлага юм.

Нэхэмжлэгчийн 3 дахь шаардлагын тухайд:

Хариуцагчийн хувьд 138.525.300 төгрөгийг ЮБ ХХК-д төлөх ямар ч үндэслэл алга, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна, барилга ашиглалтад оруулахад зарцуулагдсан нэмэлт барилгын материалын зардал гэж хэдийг нэхэж байгаа нь ч тодорхой бус байна, яг ямар материал, хэдэн тооны материал, ямар ямар нэр төрлийн материалыг нэмж гаргасан зэрэг нь тодорхой жагсаалтаар байх ёстой, мөн манайхтай байгуулсан барилгын барьж ашиглалтад оруулах буюу өөр бусад барилгын ажил хийлгэх гэрээ гэж байх ёстой, тийм ямар ч, нэг ч гэрээ байхгүйгээр үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байна, нэхэмжилж байгаа мөнгөө бичгийн баримтаар нотлох үүрэг нь, дээрх холбогдох баримтаа гаргаж өгөх үүрэг нь нэхэмжлэгчийн үүрэг болно. Иймд энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчийн 4 дахь шаардлагын тухайд:

Өмөөллийн хөлс 16.000.000 төгрөг нэхэмжлэх ямар ч үндэслэлгүй, нэхэмжлэгчээс гарсан уг зардал болон хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон тохиолдолд өмгөөллийн хөлс гаргадаг, нөгөөтээгүүр дээрх өмгөөллийн хөлс нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй тул өмгөөллийн хөлс төлбөр гаргуулах шаардлага нь өөрөө үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч УХ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 9-р хороо 7-р хороолол Их тойруу гудамж 54-р барилга буюу Компьютер худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай 13 давхар барилга нь Хөрөнгө оруулагч нарын оруулсан хөрөнгөөр баригдсан болно.

Манай компани төсөл хэрэгжүүлэгчээр; Ерөнхий гүйцэтгэгчээр: Батцэрэнгийн Мөнхшүр захиралтай “Сартком” ХХК, Туслах гүйцэтгэгчээр: ЮБ ХХК, “Легато” ХХК “Төвхөн трейд” ХХК, “Сителеком” ХХК зэрэг компаниуд барилгыг барихад оролцсон. “Монголын мэдээлэл технологи техник хөгжүүлэлтийн холбоо” нь Хөрөнгө оруулагч нарын хөрөнгийг төвлөрүүлж, тэдний өмнөөс барилгад хөрөнгө оруулан хөрөнгө оруулагч албан байгууллага, хувь хүмүүст оруулсан хөрөнгийн хэмжээгээр оногдсон талбайг хуваарилан шилжүүлэх зорилгоор оролцож 2013 оны 12-р сарын 14-ны өдөр манай байгууллагатай “Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай” 010001 тоот гэрээ байгуулан ажилласан билээ.

13 давхар барилгыг барихад анх хөрөнгө оруулалтыг ЮБ ХХК-ны захирал Ц.Бархасбадьхүү 200 000 000 төгрөгийг оруулснаар барилгын суурь тавигдаж барилгын ажил эхэлсэн. Мөн “Юү Эс Би” XXК нь барилгын суурь тавих үеэс эхлэн талбайн гэрэлтүүлэг. гадна талбайн цахилгаан, барилгын дотор цахилгаан, камержуулалт, холбоо дохиоллын ажлыг гүйцэтгэж эхэлсэн.

Барилгын суурь тавигдаж эхэлсэн үеэс эхлэн захиалагч хөрөнгө оруулагч нар талбай захиалж манай УХ ХХК, “Монголын мэдээлэл ттехнологи техник хөгжүүлэлтийн холбоо” ТББ-тай талбай захиалга болон ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулан хөрөнгө оруулснаар барилгыг хөрөнгө оруулагч нарын тусламжтайгаар барьж дуусган 2017 оны 1-р сарын 18-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн. МТХ ТББ болон УХ ХХК нь хөрөнгө оруулагч, ажил гүйцэтгэгч байгууллага, хувь хүмүүс байгуулсан гэрээний дагуу оногдох талбайнуудыг шилжүүлэх үүрэгтэй бөгөөд ихэнх хөрөнгө оруулагч нарт талбайг нь шилжүүлэн өгсөн. Харин манай байгууллага болон МТХ ТББ хоёрын хооронд үүссэн үл ойлголцлоос болоод зарим нэг байгууллага, хувь хүмүүсийн өмчлөлд шилжих ёстой талбайнуудыг шилжүүлээгүй байгаа юм.

13 давхар барилгыг барихын тулд газар шаардлагатай болсон учир Сүхбаатар дүүргийн 9-р хороо Алтай гудамжны 19, 21, 21Б тоотод байрлах газар эзэмшигч иргэн Р.Сарантуяатай тохиролцож 2014 оны 3-р сарын 05-ны өдөр 01012 тоот гурван талт гэрээ байгуулан иргэн Р.Сарантуяагийн эзэмшлийн газар дээр барилга барьсан.

Энэ гурван талт гэрээний дагуу болон МТХ ТББ болон манай байгууллага захиалагч, хөрөнгө оруулагч нартай тус тусдаа гэрээ байгуулан ажиллаж, тус тусдаа дуусаагүй барилгын эзэмших гэрчилгээ гаргуулан тэндээсээ салган хөрөнгө оруулагч нарт шилжүүлэхээр тохирсон.

Газрын эзэмшигч Р.Сарантуяагийн өмчлөлд барилгын 3-р давхрын талбайнуудыг шилжүүлэхээр тохиролцсон. Түүнийхээ дагуу шилжүүлсэн. Харин ЮБ ХХК, “Эм Ай Эс Эс” ХХК, “Легота” ХХК, “Зар мэдээ сурталчилгаа сонин” ХМХ зэрэг байгууллага, иргэн Д.Батчимэг зэрэг хүмүүст шилжүүлээгүй талбайг МТХ ТББ болон манай байгууллага шилжүүлэх үүрэгтэй тул дээрх байгууллага, иргэдийг манай хоёр байгууллагатай байгуулсан гэрээний дагуу өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэж байна гэжээ.

 

МТХ ТББ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ЮБ ХХК нь хуурамч гэрээ хэлцлүүдийг ашиглан, үүнтэй холбоотойгоор, мөн хэд хэдэн байгууллага, иргэд хоорондын маргаанаа шийдвэрлэх хугацааг ашиглан 2017 оны 01 дүгээр улиралд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их Тойруу, “Компьютер центр” төвийн үйлчилгээний В017, 1013, 1020, 2005, 2013, 4003, 4004 тоотууд, түүнчлэн офиссын 7005, 7006, 7007, 7008, 7009, 7010, 7011, 7012, 7030, 7031 тоот өрөөнүүдэд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өнөөдрийг хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа.

Иймд ЮБ ХХК-ийн хууль бус эзэмшлээс МТХ ТББ-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 09 хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, 54 гудамж, Компьютер центр цогцолборын барилгын худалдаа үйлчилгээний зориулалттай зоорийн давхрын 13.41 мкв талбайтай В017 тоот, 1 давхрын 11.71 мкв талбайтай 1020, 12.91 мкв талбайтай 1013 тоот, 2 давхрын 12.42 мкв талбайтай 2005 тоот, 13.41 мкв талбайтай 2013 тоот, 4 давхрын 10.81 мкв талбайтай 4003, 14.15 мкв талбайтай 4004 тоот, офиссын зориулалттай 7 давхрын 60.45 мкв талбайтай 7006, 40.80 мкв талбайтай 7007 тоот, 19.05 мкв талбайтай 7008 тоот, 14.43 мкв талбайтай 7010 тоот, 22.14 мкв талбайтай 7011 тоот, 14.43 мкв талбайтай 7012 тоот, 12.91 мкв талбайтай 7013 тоот, 13.42 мкв талбайтай 7030 тоот, 17.61 мкв талбайтай 7030 тоот өрөөнүүдийг албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

 ЮБ ХХК-иас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгормаа, өмгөөлөгч Ц.Гансүх нар шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: МТХ ТББ-той 2014 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн гэрээг байгуулах болсон үндсэн шалтгаан нь Компьютер центр цогцолборыг бүтээн босгох зорилготой байсан. 2014 онд компьютерын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ТББ байгуулж, түүний доор 60-аад хүмүүстэй уулзалтыг зохион байгуулж өгөөч гэж зарим гишүүдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Юү Эс Би ХХК-ийн байранд буюу Богд ар хорооллын 22а байрны 1 давхарт бүх нийтийн анхны хурал хийж энэхүү төсөл танилцагдаж байсан юм.

Энэхүү хурал амжилттай явагдаж бүх хүмүүстэй гэрээ байгуулагдахаар болсон бөгөөд гэрээг Н.Батцэрэн өөрөө боловсруулж бүх хүмүүсээр гарын үсэг зуруулж авсан бөгөөд нэгдсэн журмаар байгуулсан байдаг. Одоогийн байдлаар энэхүү гэрээнүүдийг байгуулсан хүмүүст бүгдэд нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн бөгөөд харин Юү Эс Би ХХК-ийн гэрээг үлдээж байгаа нь өөрөө цаанаа далд санаа агуулж байна.

2014 оноос хойш гэрээнд заасан үүргээ хүлээж мөнгөн хөрөнгө оруулалтыг байнга хийж ирсэн бөгөөд Батцэрэнгийн өөрийн хүсэлтийн дагуу мөнгөн хөрөнгө бус бараа материалыг худалдан авч нийлүүлсэн тохиолдол ч олон байна.

Гэтэл энэ явдал хирээс хэтэрч байгаа нь илт байна.

1. Мөнгөн хэлбэрээр оруулсан нь 140 сая төгрөг.

2. Бараа бүтээгдэхүүн худалдан авч нийлүүлсэн нь өгөх үлдэгдлээс хэтэрсэн байгаа.

3. Гэтэл гэрээнд зааснаар 133.12 m2 талбай хүлээлгэн өгөх үүрэгтэй.

4. Харин одоогийн байдлаар хүлээлгэн өгсөн нь 87,93м2. Иймд талбайн хэмжээ дутуу.

5. Хүлээлгэн өгсөн талбайгаар бодож үзвэл нийт 160 сая төгрөг болно.

6. Манай зүгээс төлбөрийн үлдэгдэлгүй болно. Гэрчээр МТХ ТББны бүх гишүүдийг асуулгасан ч үүнийг нотолно.

Энэхүү цогцолбор нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа бөгөөд нэгэнт ийм нөхцөлд хөрөнгө оруулалтыг үгүйсгэж байгаа нь тодорхой ашиг сонирхлын зөрчлийг харуулж байна. Иймд энэхүү нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэв.

                 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч Юү Эс Би ХХК нь хариуцагч Монголын Мэдээлэл Технологи, Техник хөгжүүлэлтийн холбоо ТББ, Угалз холдинг ХХК нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу “Компьютер центр” үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын зоорийн давхарын  В017 тоот 16.97 м.кв, 1 дүгээр давхарын 1013 тоот 13.49 м.кв, 1020 тоот 15.02 м.кв, 2 дугаар давхарын 2004 тоот 18.84 м.кв, 2013 тоот 13.29 м.кв, 4 дүгээр давхарын 4003 тоот 17.63 м.кв, 4004 тоот 17.91 м.кв, 7 дугаар давхарын 7005 тоот 14.03 м.кв, 7006 тоот 79.05 м.кв, 7007 тоот 53.73 м.кв, 7008 тоот 24.41 м.кв, 7010 тоот 14.16 мкв, 7011 тоот 27.69 м.кв, 7012 тоот 17.76 м.кв, 7030 тоот 12.36 м.кв, 7031 тоот 16.81 м.кв, 5 дугаар давхарын 5005 тоот 34.06 м.кв, 5006 тоот 39.04 м.кв талбай бүхий оффисын үйлчилгээний зориулалттай өрөөнүүдийг ЮБ ХХК-ны өмчлөлд салган бүртгүүлж өмчлөх эрхийг шилжүүлэхийг МТХ ТББ болон “Угалз ходинг” ХХК-д даалгах, гэрээний хэрэгжилтийг дүгнэх, үлдэгдэл тооцоог барагдуулах актын дагуу 27 060 960 төгрөгийг Угалз холдинг ХХК-иас гаргуулах, бетон зуурмагын үнэ 15 000 000 төгрөг, ажил гүйцэтгэсэнтэй холбоотойгоор гарсан зардал 129 983 300 төгрөг, өмгөөллийн хөлс 16 000 000 төгрөгийг МТХ ТББ болон “Угалз ходинг” ХХК-иас гаргуулах, талбайн зөрүүнд 8 542 000 төгрөгийг МТХ ТББ-иас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

 Хариуцагч МТХ ТББ-иас ЮБ ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу “Компьютер центр” үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын зоорийн давхарын В017 тоот 13.41 мкв, 1 дүгээр давхарын 1013 тоот 12.91 мкв, 1020 тоот 11.71 мкв, 2 дугаар давхарын 2005 тоот 12.42 мкв, 2013 тоот 13.41 мкв, 4 дүгээр давхарын 4003 тоот 13.81 мкв, 4004 тоот 14.45 мкв, 7 дугаар давхарын 7006 тоот 60.45 мкв, 7007 тоот 42.80 мкв, 7008 тоот 19.05 мкв, 7010 тоот 14.43 мкв, 7011 тоот 22.14 мкв, 7012 тоот 14.43 мкв, 7013 тоот 12.91 мкв, 7030 тоот 13.42 мкв, 7031 тоот 17.61 мкв талбайг тус тус ЮБ ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэг. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу “Компьютер центр” үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын зоорийн давхарын  В017 тоот 16.97 м.кв, 1 дүгээр давхарын 1013 тоот 13.49 м.кв, 1020 тоот 15.02 м.кв, 2 дугаар давхарын 2004 тоот 18.84 м.кв, 2013 тоот 13.29 м.кв, 4 дүгээр давхарын 4003 тоот 17.63 м.кв, 4004 тоот 17.91 м.кв, 7 дугаар давхарын 7005 тоот 14.03 м.кв, 7006 тоот 79.05 м.кв, 7007 тоот 53.73 м.кв, 7008 тоот 24.41 м.кв, 7010 тоот 14.16 мкв, 7011 тоот 27.69 м.кв, 7012 тоот 17.76 м.кв, 7030 тоот 12.36 м.кв, 7031 тоот 16.81 м.кв, 5 дугаар давхарын 5005 тоот 34.06 м.кв, 5006 тоот 39.04 м.кв талбай бүхий оффисын үйлчилгээний зориулалттай өрөөнүүдийг ЮБ ХХК-ны өмчлөлд салган бүртгүүлж өмчлөх эрхийг шилжүүлэхийг МТХ ТББ болон “Угалз ходинг” ХХК-д даалгах шаардлагын тухайд,

 

2013.12.24-ны өдөр Угалзхолдинг ХХК, МТХ ТББ нар нь №010001 дугаартай “Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ”-г байгуулж, Угалзхолдинг ХХК нь барилгыг хувь хүн, албан байгууллагын захиалгаар бариулах, МТХ ТББ нь барьж буй барилгад хөрөнгө оруулан зоорь, 1, 2, 4, 7 давхаруудыг авах, түүний үнэ 5 715 600 000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. /2-р хх-80-84, 3-р хх-181-186х/

Иргэн Р.Сарантуяа, Угалзхолдинг ХХК, МТХ ТББ нарын хооронд байгуулсан 2014.03.10-ны өдрийн “Гурван талт хамтран ажиллах 010012 тоот гэрээ”-гээр Угалзхолдинг ХХК нь энэхүү гэрээний 2.2-т заасан барилга угсралтын ажил эхлэх
зөвшөөрөл авсан өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд төслийн ажлыг удирдан зохион
байгуулж, Төслийн эрсдэл, эцсийн үр дүнг хариуцах үүргийг хүлээх бөгөөд
шаардлагатай санхүүжилтийг хийж барилга байгууламжийн үйлчилгээний 6,
оффисийн 8, 9, 10, 13-р давхруудыг эзэмших, иргэн Р.Сарантуяа нь төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа өөрийн өмчлөлийн газрыг чөлөөлөн Төслийн хэрэгцээнд зориулан ашиглуулах үүрэг хүлээх ба барилга байгууламжийн үйлчилгээний 3-р давхрыг газрын төлбөрт үнэ төлбөргүй эзэмших бөгөөд шаардлагатай санхүүжилтийг хийж барилга байгууламжийн үйлчилгээний 5-р давхар болон оффисийн 11, 12-р давхруудыг эзэмших, ММТТХХ ТББ нь гишүүд болох компьютерийн худалдаа болон засвар үйлчилгээ эрхлэгчдээс захиалга авсны үндсэн дээр шаардлагатай санхүүжилтийг хийж барилга байгууламжийн зоорь болон үйлчилгээний 1, 2, 4, оффисийн 7-р давхаруудыг эзэмшихээр тохиролцжээ. /3-р хх-172-176х/

МТХ ТББ нь 2014.05.02-ны өдрийн №010032 тоот албан бичгээр Угалзхолдинг ХХК-д №010001 дугаартай “Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ”-ний хавсралт 1-ын 3-д заасан талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах, В1, 1, 2, 4, 7 дугаар давхрын 1180 мкв талбайг буцаан өгөх санал гаргасан /3-р хх-188х/ байх бөгөөд Угалзхолдинг ХХК нь саналын дагуу 1180 мкв талбайг буцаан авч буйгаа мэдэгдэж хариу албан бичиг /3-р хх-187х/ илгээсэн байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.4-д зааснаар талуудыг гэрээнд тухайн нөхцлөөр өөрчлөлт оруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн 2014.11.18-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-гээр иргэн Р.Сарантуяа нь хөрөнгө оруулж авах ёстой үйлчилгээний 5, 11, 12-р давхруудын борлуулалт, эзэмшлийн эрхийг /оффиссын давхарт 60 мкв талбайг үнэ төлбөргүй, түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр эзэмших, үйлчилгээний 5-р давхарын хавсралт 1-т заасан 3, 4 дугаар бүхий тэнхлэгээрээ нийт 220,597 мкв /нийтийн эзэмшлийн талбайг 30 хувь оруулан тооцсон/ талбайг хөрөнгө оруулалтын үнээр худалдан авах нөхцөлтэйгөөр/ УХ ХХК-д бүрэн шилжүүлсэн байна. /5-р хх-88-93х/

 

1. ЮБ ХХК нь Угалзхолдинг ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 29-ны өдөр №00532 дугаартай “Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ”-г байгуулж, ЮБ ХХК нь 256 000 000 төгрөгийг барилгын ажилд хөрөнгө оруулж төлөхөөр, Угалзхолдинг ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн 1-р гудамж 19, 21, 21Б тоот газарт баригдах барилгын барьж ашиглалтад оруулсны дараа 7 давхарт байрлах 200 мкв талбайг шилжүүлэхээр тохиролцсон байна. /1-р хх-35-39х/

Гэрээний огноо “2013.07.29” гэж бичигдсэн байх бөгөөд гэрээний нэг тал болох УХ ХХК нь 2014.12.21-ны өдрийн №2014/058 дугаар албан бичиг /1-р хх-35х/-ээр гэрээ байгуулсан огноо болох 2014 оны 07 сарын 29-ний өдрийг “2013.07.29” гэж бичиж техникийн алдаа гаргасан болохоо залруулсан, нөгөө тал болох ЮБ ХХК нь гэрээг 2014.07.29-ны өдөр байгуулсан гэж тайлбарлаж, талууд гэрээг байгуулсан хугацааны талаар маргаагүйгээс гадна уг гэрээний дагуу 2014.07.29-ны өдөр 88 000 000 төгрөгийг Н.Батцэрэнгийн ХААН банкны 5020292312 тоот дансанд шилжүүлсэн /1-р хх-218х, 3-р хх-61, 5-р хх-123х/ байх тул гэрээг 2014.07.29-ны өдөр байгуулсан гэж үзэхээр байна.

Гэрээ байгуулах үед барилгын ажил эхэлж байсан бөгөөд хамтран хөрөнгө оруулах замаар барилгыг барихаар төлөвлөсөн, барилга баригдах зардлыг санхүүжүүлэхээр “Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ”-г байгуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

МТХ ТББ-иас Угалзхолдинг ХХК-д буцаан өгсөн 1180 мкв талбайд 7 дугаар давхарт 240 мкв талбай байсан тул Угалзхолдинг ХХК нь гэрээний дагуу эзэмшиж байгаа 7 давхарын 200 мкв талбайг барилгын ажилд хөрөнгө оруулах ЮБ ХХК-д шилжүүлэх эрхтэй байна. МТХ ТББ нь 2016.01.14-ний өдрийн 002 тоот албан бичиг /4-р хх-250х/-ээр Угалз холдинг ХХК-д “...мөн В1, 1, 2, 4-р давхруудаас Захиалгын гэрээний дагуу танайд шилжүүлсэн талбайнуудыг захиран зарцуулах, гуравдагч этгээдэд худалдах, барьцаалах бүрэн эрхтэй болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолтыг гаргасан бөгөөд уг тодорхойлолтод зурагдсан гарын үсэг Н.Батцэрэнгийн гарын үсэг мөн болохыг Шинжээчийн 2019.03.28-ны өдрийн 1202 дугаар дүгнэлт /5-р хх-47-51х/-ээр тогтоосон.

ЮБ ХХК нь гэрээний дагуу барилгын ажилд хөрөнгө оруулах үүргээ зохих ёсоор биелүүлсэн болох нь “Компани хоорондын шилжүүлсэн мөнгөн дүн” /1-р хх-76х/, талуудын гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн доорхи баримтуудаар тогтоогдож байна.

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу “Компьютер центр” үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ашиглалтад оруулсан болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /4-р хх-222-224х/-аар тогтоогдож байх тул гэрээгээр тохиролцсон ажлын үр дүн бий болсон байна.

Талууд гэрээний хэрэгжилтыг 2017.12.11-ны өдрийн №2017/0027 дугаар албан бичгээр дүгнэж, ЮБ ХХК нь 237 100 000 төгрөгийг төлсөн тул Угалзхолдинг ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу “Компьютер центр” үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын 7 дугаар давхарын 7005 тоот 14.03 м.кв, 7006 тоот 79.05 м.кв, 7007 тоот 53.73 м.кв, 7008 тоот 24.41 м.кв, 7011 тоот 27.69 м.кв, нийт 198.91 мкв хүлээлгэн өгч, ЮБ ХХК нь Угалзхолдинг ХХК-д 17 508 640 төгрөгийн өглөгтэй болохыг баталгаажуулсан байна. /1-р хх-41-52х/

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 343.3-д заасны дагуу гэрээний зүйл болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу “Компьютер центр” үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын 7 дугаар давхарын 7005 тоот 14.03 м.кв, 7006 тоот 79.05 м.кв, 7007 тоот 53.73 м.кв, 7008 тоот 24.41 м.кв, 7011 тоот 27.69 м.кв талбайнуудын өмчлөх эрхийг ЮБ ХХК-д шилжүүлэх үүрэгтэй байна.

 

2. ЮБ ХХК нь Угалзхолдинг ХХК-тай тохиролцсны дагуу “Компьютер центр цогцолбор-ын хяналтын камер, гэрэлтүүлэг, цахилгаан холбоо дохиололыг суурилуулах ажлыг 2014 оны 06 дугаар сараас эхлэн гүйцэтгэж байгаад /1-р хх-53-54х/, “Угалзхолдинг ХХК”-ийг төлөөлж ММТТХХ ТББ-ын тэргүүн Н.Батцэрэн нь Юү Эс Би” ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр №15/001 дугаартай “Барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээ”-г бичгээр байгуулж, ЮБ ХХК нь 14 давхар барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын угсралтын ажлыг бүхэлд нь гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгөх ажлуудыг нийтэд нь зураг төслийн дагуу хийж гүйцэтгэхээр, Угалзхолдинг ХХК нь ажлын хөлс 193 000 000 төгрөгийг, бараа солилцоогоор /40х1.280.000=51.200.000/ 7 давхарт цэвэр талбайгаар 40 мкв оффисийн талбай, /80х1.280.000=102.400.000/ 5 давхарт цэвэр талбайгаар 80 мкв оффиссын талбай, урьдчилгаа 40 000 000 төгрөгийг бэлнээр тус тус төлөхөөр тохиролцсон байна. /1-р хх-55-60х/ ЮБ ХХК-д Барилга угсралтын 2.2.2 заалтын дагуу ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2014.07.30-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар олгосон байна. /5-р хх-215х/

Талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан бөгөөд талууд гэрээний талаар маргаагүй, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2014.11.18-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-гээр иргэн Р.Сарантуяа нь барилгын 5-р давхарын зарим талбайг Угалз холдинг ХХК-д шилжүүлсэн. /5-р хх-88-93х/

Угалзхолдинг ХХК нь МТХ ТББ-иас буцаан өгсөн 7 дугаар давхрын 240 мкв талбайгаас үлдсэн 40 мкв талбайг, иргэн Р.Сарантуяагаас “Нэмэлт гэрээ”-гээр шилжүүлсэн 5-р давхарын 220,597 мкв талбайгаас бусад талбайг эзэмшиж байсан тул барилгын 7 давхарын 40 мкв талбай, 5 давхар 80 мкв талбайг ажлын хөлсөнд ЮБ ХХК-д шилжүүлэхээр гэрээг байгуулсан байна.

 

Ажил гүйцэтгэгч ЮБ ХХК нь гэрээний дагуу 14 давхар барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын угсралтын ажлыг бүхэлд нь гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь 2016.12.16-ны өдрийн Барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажлын гүйцэтгэл хүлээлцсэн акт /1-р хх-62х/, гэрээний хэрэгжилтыг дүгнэсэн баримтууд /1-р хх-61-70х/, Ажлын зураг: цахилгаан, холбоо дохиоллын /хавсралт-нотлох баримт/, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл /хавсралт-улаан дэвтэр/, ажил гүйцэтгэж буй фото зураг /4-р хх 11-151х/, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /4-р хх-222-224х/, зохигч болох Угалзхолдинг ХХК нь ЮБ ХХК-ийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Талууд гэрээний хэрэгжилтыг 2017.12.11-ны өдрийн №2017/0025 дугаар албан бичгээр дүгнэж, ЮБ ХХК нь барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн тул Угалзхолдинг ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу “Компьютер центр” үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын 5 дугаар давхарын 5005 тоот 34.06 м.кв, 5006 тоот 39.04 м.кв, 7 дугаар давхарын 7010 тоот 14.16 мкв, 7030 тоот 12.36 м.кв, 7031 тоот 16.81 м.кв, нийт 116.43 мкв хүлээлгэн өгч, Угалзхолдинг ХХК нь ЮБ ХХК-д 44 569 600 төгрөгийн өглөгтэй болохыг баталгаажуулсан байна. /1-р хх-62-70х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2018.05.31-ны өдрийн 3795 дугаар дүгнэлтээр талууд гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн болон гэрээнд тооцогдох талбайн хэмжээ тооцооны хуудас, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтуудад Угалзхолдинг ХХК-ийн захирал Д.Шинэсар гарын үсгээ зурсан болох нь тогтоогдсон. /1-р хх-208-245х, 2-р хх-1-15х/

ЮБ ХХК нь “Нирваан кинг” ХХК-д холбогдуулан зээлийн төлбөр, бараа материалын үнэ, өмгөөллийн хөлс гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг маргаан нь энэхүү гэрээний маргаанд хамааралгүй байна. /5-р хх-94-98, 225-241х/

 

ЮБ ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу “Компьютер центр” үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын 5 дугаар давхарын 5005 тоот 34.06 м.кв, 5006 тоот 39.04 м.кв талбайн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэст 2018 оны 02 дугаар сард хандсан /2-р хх-24-53х/ боловч бүртгээгүй болох нь тус шүүхэд УБЕГ-ийн 2018.09.10-ны өдрийн 7/1623 дугаар албан бичгээр ирүүлсэн барилгын өмчлөгчийн мэдээлэл /4-р хх-173х/-ээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ЮБ ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэж, үр дүнг хүлээлгэн өгсөн тул захиалагч ажлын хөлс болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу “Компьютер центр” үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын 5 дугаар давхарын 5005 тоот 34.06 м.кв, 5006 тоот 39.04 м.кв, 7 дугаар давхарын 7010 тоот 14.16 мкв, 7030 тоот 12.36 м.кв, 7031 тоот 16.81 м.кв талбайнуудыг бодитоор хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй байна.

 

3. МТХ ТББ нь ЮБ ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 29-ны өдөр №003 дугаартай “Талбай захиалгын гэрээ”-г байгуулж, МТХ ТББ нь оффис, үйлчилгээний 13 давхар барилгын Зоорийн давхарт 18 тоот 21,4 мкв, 1-р давхарт 13, 20 тоот 36,1 мкв, 2-р давхарт 8, 13 тоот 38.84 мкв, 4-р давхарт 3, 4 тоот 37,4 мкв, 7-р давхарт 5-12 тоот 243 мкв, нийт 376,64 мкв талбайг шилжүүлэх, ЮБ ХХК нь 500 999 200 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. /1-хх-77-84х/

 

ЮБ ХХК нь энэхүү гэрээг “Гурван талт хамтран ажиллах 010012 тоот гэрээ”-гээр МТХ ТББ нь барилгын зоорь болон үйлчилгээний 1, 2, 4, оффисийн 7-р давхруудыг эзэмшихээр байсан тул Юү Би Эс ХХК нь эдгээр байршлуудад талбай авах зорилгоор, мөн барилгын оффисийн 7-р давхруудын Угалзхолдинг ХХК-тай байгуулсан №00532 дугаартай “Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ”-ний дагуу шилжүүлэх 200 мкв талбай, №15/001 дугаартай “Барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу шилжүүлэх 40 мкв талбай зэргийг баталгаажуулан оруулж гэрээг байгуулсан, гэрээ байгуулах үед барилгын талбайн хэмжээ, дугаарлалт тодорхойгүй, янз бүрээр хийгдэж байсантай холбоотойгоор гэрээний хавсралт барилгын зургийг оруулсан гэж тайлбарлаж байна.

Гэрч Ж.Отгонбаяр “2014.07.29-ны өдрийн 003 тоот гэрээ нь барилгын дотоод цахилгаан, дохиолол шугам сүлжээний ажлыг хийж байсан Юү Эс Би ХХК-тай барилга дээр нэг л гэрээтэй болъё гээд тухайн үед Бархасбодхүү, би, Шинэсар, Батцэрэн бид нар ярилцаад энэ гэрээг нийлүүлсэн” гэж мэдүүлсэн байна. /3-р хх-200-201х/

 

МТХ ТББ нь 2014 оны 07 дугаар сарын 29-ны өдөр №003 дугаартай “Талбай захиалгын гэрээ”-ний эхний нүүрийг сольсон байна гэж тайлбарлаж байгаа боловч ямар гэрээ байгуулснаа нотлоогүй, гэрээний сүүл хэсэг нь байна гэх гэрээгээр талууд юуг тохиролцсон талаар тодорхойлоогүй тул тайлбарыг үндэслэлгүй байна гэж үзлээ.

МТХ ТББ, ЮБ ХХК нарын хооронд байгуулагдсан 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №03 дугаартай “Талбай захиалгын гэрээ” /2-р хх-208-209х/-нд зурагдсан гарын үсэг Н.Батцэрэнгийн гарын үсэг биш болох нь Шинжээчийн 2018.02.02-ны өдрийн 643 дугаар дүгнэлт /2-р хх-236-242х/-ээр тогтоогдсон гэх үндэслэлээр талууд уг гэрээний талаар маргаагүй болно. Энэ нь 2014 оны 07 дугаар сарын 29-ны өдөр №003 дугаартай “Талбай захиалгын гэрээ”-тэй хамааралгүй тул гэрээг үгүйсгэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Мөн МТХ ТББ нь ЮБ ХХК-тай 2013.07.29-ны өдөр №10 /03/ дугаартай “Талбай захиалгын гэрээ”-гээр оффис, үйлчилгээний 13 давхар барилгын Зоорийн давхарт 18 тоот 21,4 мкв, 1-р давхарт 13, 20 тоот 36,1 мкв, 2-р давхарт 8, 13 тоот 38.84 мкв, 4-р давхарт 3, 4 тоот 37,4 мкв, нийт 133,74 мкв талбайг 189 959 200 төгрөгөөр ЮБ ХХК авахаар тохиролцсон байх боловч уг гэрээний талаар талууд шаардлага гаргаж маргаагүй тул шүүх үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. /3-хх-179-180х/

 

Иймээс МТХ ТББ-ийн “Гурван талт хамтран ажиллах 010012 тоот гэрээ”-ний дагуу эзэмших барилгын зоорь, 1, 2, 4, 7-р давхруудаас талбай авахтай холбоотойгоор өмнөх гэрээнүүдтэй нэгтгэж, 2014 оны 07 дугаар сарын 29-ны өдөр №003 дугаартай “Талбай захиалгын гэрээ”-г байгуулсан гэх ЮБ ХХК-ийн тайлбар үндэслэлтэй байх бөгөөд энэхүү гэрээний зүйлээс Угалзхолдинг ХХК-тай байгуулсан №00532 дугаартай “Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ”-ний дагуу шилжүүлэх барилгын 7-р давхарын 7005 тоот, 7006 тоот, 7007 тоот, 7008 тоот, 7011 тоот талбайнуудыг болон №15/001 дугаартай “Барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу шилжүүлэх барилгын 7давхарын 7010 тоот, 7030 тоот, 7031 тоот талбайнуудыг тус тус хасвал, Зоорийн давхарт 18 тоот 21,4 мкв, 1-р давхарт 13, 20 тоот 36,1 мкв, 2-р давхарт 8, 13 тоот 38.84 мкв, 4-р давхарт 3, 4 тоот 37,4 мкв, 7-р давхарт 9, 12 тоот талбайнууд үлдэж байгаа тул эдгээр талбайнуудыг хөрөнгө оруулж авахаар тохиролцсон байна.  

 

Хэрэгт авагдсан барилгын давхрын зохион байгуулалтын зураг /3-р хх-23-27х/-ийг зураг /3-р хх-167-171х/-тай болон Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж өгсөн зураг /6-р хх-69, 90, 100, 110, 119, 132, 143, 154, 169, 175, 185, 198, 209 гэх мэт/-уудыг харьцуулан үзэхэд талбайн зохион байгуулалт, дугаарлалт өөрчлөгдсөн, зургуудын огноо 2015.10.20, 2015/11/09, 2017.04.15, 2017.07.18 гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд зоорийн давхрын зохион байгуулалтын 18 тоот /3-р хх-167х/ нь В1 давхрын зохион байгуулалтын В017 тоот /3-р хх-23х/, 2-р давхрын зохион байгуулалтын 2008 тоот /3-р хх-25х/-ыг 2-р давхарын байгуулалтын 2005 тоот /6-р хх-209х/ болгож дугаарыг өөрчилсөн байна.   

Иймээс 2014 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн №003 дугаартай “Талбай захиалгын гэрээ”-нд бичигдсэн дугаарлалт, талбайн хэмжээгээр хөрөнгө оруулж авахаар тохиролцсон талбайн дугаар, хэмжээг тодорхойлох боломжгүй байх тул барилгын давхрын зохион байгуулалтын дээрхи зургууд, талбайн хэмжээг тодорхойлон бичсэн баримтууд, улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн талбайн хэмжээ, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан ЮБ ХХК-ийг 2014 оны 07 дугаар сарын 29-ны өдөр №003 дугаартай “Талбай захиалгын гэрээ”-ний дагуу  барилгын В1 давхрын В017 тоот 16,97 мкв, 1-р давхрын 1013 тоот 13,49 мкв, 1020 тоот 15,02 мкв, 2-р давхарт 2005 тоот 18,84 мкв, 2013 тоот 13,41 мкв, 4-р давхарт 4003 тоот 17,63 мкв, 4004 тоот 17,91 мкв, 7-р давхарт 7012 тоот 17,76 мкв талбайнуудыг хөрөнгө оруулж авахаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Барилгын 7-р давхрын 7007, 7009 тоот талбай нь улсын бүртгэлийн 1 гэрчилгээтэй 42.80 мкв талбайтай байх бөгөөд Угалз холдинг ХХК нь 7007 тоотыг 53.73 мкв талбайтайгаар тооцож Юү Эс Би ХХК-д гэрээний дагуу шилжүүлэх үүрэг хүлээсэн тул 7009 тоот талбай тусдаан байгаа гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн тодорхойлсон /1-р хх-96х/-оор барилгын В1 давхрын В017 тоот 16,97 мкв, 1-р давхрын 1013 тоот 13,49 мкв, 1020 тоот 15,02 мкв, 2-р давхарт 2005 тоот 18,84 мкв, 2013 тоот 13,41 мкв, 4-р давхарт 4003 тоот 17,63 мкв, 4004 тоот 17,91 мкв, 7-р давхарт 7012 тоот 17,76 мкв талбайнуудын нийт 130,91 мкв талбайн 182 390 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Юү Би Эс” ХХК хийх үүрэгтэй бөгөөд “Юү Би Эс” ХХК нь 2014.08.20-ны өдөр 100 000 000 төгрөг, 2015.01.19-ны өдөр 16 000 000 төгрөг, 2015.04.07-ны өдөр 14 000 000 төгрөг, 2015.06.22-ны өдөр 10 000 000 төгрөгийг Н.Батцэрэнгийн ХААН банкны 5020259001 тоот дансанд, 2015.04.27-ны өдөр 10 000 000 төгрөгийг Н.Батцэрэнгийн ХААН банкны 5130009418 тоот дансанд, 2015.07.08-ны өдөр 70 000 000 төгрөгийг Н.Батцэрэнгийн Худалдаа хөгжлийн банкны 404160240 тоот дансанд тус тус шилжүүлж 2014 оны 07 дугаар сарын 29-ны өдөр №003 дугаар “Талбай захиалгын гэрээ”-ний дагуу хөрөнгө оруулах, талбайн үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлсэн байна. /5-р хх-125-130х/

ЮБ ХХК, Угалзхолдинг ХХК нар нь 2014 оны 07 дугаар сарын 29-ны өдөр №00532 дугаартай “Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ”-ний дагуу ЮБ ХХК-иас шилжүүлсэн 237 100 000 төгрөгийг тооцоог баталгаажуулсан /1-р хх-76х, 43-44х/ бөгөөд дээрхи Н.Батцэрэнгийн дансанд төлсөн төлбөртэй давхардаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд ЮБ ХХК нь 003 тоот “Талбай захиалгын гэрээ”-ний дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу “Компьютер центр” үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын В1 давхрын В017 тоот 16,97 мкв, 1-р давхрын 1013 тоот 13,49 мкв, 1020 тоот 15,02 мкв, 2-р давхарт 2005 тоот 18,84 мкв, 2013 тоот 13,41 мкв, 4-р давхарт 4003 тоот 17,63 мкв, 4004 тоот 17,91 мкв, 7-р давхарт 7012 тоот 17,76 мкв талбайнуудын өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд МТХ ТББ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 343.3-д заасны дагуу гэрээний зүйлийг өмчлөлд нь шилжүүлэх үүрэгтэй байна.

 

Дээрхи гэрээнүүдийн дагуу МТХ ТББ нь ЮБ ХХК-д оффис, үйлчилгээний 13 давхар барилгын В1 давхрын В017 тоот, 1-р давхрын 1013 тоот, 1020 тоот, 2-р давхрын 2008 /2005/ тоот, 2013 тоот, 4-р давхрын 4003 тоот, 4004 тоот, 7-р давхрын 7005 тоот, 7006 тоот, 7007 тоот, 7008 тоот, 7009 тоот, 7010 тоот, 7011 тоот, 7012 тоот, 7030 тоот, 7031 тоот талбайнуудыг шилжүүлэх үүргийг хүлээж байсан болох нь МТХ ТББ-ийн тэргүүн Н.Батцэрэнгийн баталсан 2016.03.10-ны өдрийн барилгын В1, 1, 2, 4, 7-р давхарын өмчлөгч, хөрөнгө оруулагчдийн нэрс /2-р хх-67-71х/, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018.04.24-ний өдрийн 320 дугаар албан бичиг /4-р хх-197-198х/-т В1 давхарын В017 тоот, 1 дүгээр давхрын 1013, 1020 тоот, 2 дугаар давхрын 2005, 2013 тоот, 4 дүгээр давхрын 4003, 4004 тоот, 7 дугаар давхрын 7005, 7006, 7007, 7008, 7010, 7011, 7012, 7030, 7031 тоот захиалагч ЮБ ХХК өмчлөх эрхээ бүртгүүлээгүй байгааг мэдэгдсэн байдал, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021.03.01-ний өдрийн 220 дугаар албан бичиг /7-р хх-157-166х/-гээр тус шүүхэд ирүүлсэн “Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт” зэргээр тус тус тогтоогдож байна.

Хариуцагч МТХ ТББ нь “Гурван талт хамтран ажиллах 010012 тоот гэрээ”-ний 4.2-д заасны дагуу  барилгын В1 давхарын В017 тоот, 1 дүгээр давхрын 1013, 1020 тоот, 2 дугаар давхрын 2005, 2013 тоот, 4 дүгээр давхрын 4003, 4004 тоот, 7 дугаар давхрын 7005, 7006, 7007, 7008, 7010, 7011, 7012, 7030, 7031 тоот талбайнуудын үнийг бүрэн төлснөөр талбай өмчлөх эрхтэй болсноо баримтаар нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан үүргээ биелүүлээгүй.

Харин “Гурван талт хамтран ажиллах 010012 тоот гэрээ”-ний 2.1.3-ыг үндэслэн 2015.03.23-ны өдөр барилгын зоорь, 1, 2, 4, 7 давхарт байршилтай 4 419 мкв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай, 70%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж гэрчилгээ /4-р хх-215х/-г гаргуулан авсан байх тул МТХ ТББ нь барилгын зоорь, 1, 2, 4, 7 давхарт байршилтай 4 419 мкв талбайг захиалагч, хөрөнгө оруулагч нарт өмчлөх эрхийг салган шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байна.

Гэвч захиалагч, хөрөнгө оруулагч, ажил гүйцэтгэгч ЮБ ХХК-д гэрээнүүдийн дагуу шилжүүлэх талбайнуудын өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс гадна уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад /2019.01.17-ны өдрөөс 2019.01.23-ны өдөр/ “төлбөр төлөгдөөгүй удаж байгаа” гэх үндэслэлээр УЗ-ын тогтоол гаргаж, өмчлөгчөөр бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байна. /6-р хх-61-235х/

Мөн Угалзхолдинг ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу “Компьютер центр” үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын 5 дугаар давхарын 5005 тоот 34.06 м.кв, 5006 тоот 39.04 м.кв талбайн өмчлөгчөөр бүртгэгдсэн байгаа болох нь тус шүүхэд УБЕГ-ийн 2018.09.10-ны өдрийн 7/1623 дугаар албан бичгээр ирүүлсэн барилгын өмчлөгчийн мэдээлэл /4-р хх-173х/-ээр тогтоогдож байна.

 

 ЮБ ХХК-д  №00532 дугаартай “Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ”, №15/001 дугаартай “Барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээ”, №003 дугаартай “Талбай захиалгын гэрээ”-нүүдийн дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу “Компьютер центр” үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын 5 дугаар давхарын 5005, 5006, В1 давхарын В017 тоот, 1-р давхарын 1013 тоот, 1020 тоот, 2-р давхарын 2005 тоот, 2013 тоот, 4-р давхарын 4003 тоот, 4004 тоот, 7-р давхарын 7005 тоот, 7006 тоот, 7007/7009 тоот, 7008 тоот, 7010 тоот, 7011 тоот, 7012 тоот, 7030 тоот, 7031 тоот талбайнуудыг эзэмшиж, ашиглаж байгаа болох хэрэгт авагдсан ашиглалтын гэрээ /1-р хх-164х/, тооцооны үлдэгдлийн баталгаа /1-р хх-164х/, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч МТХ ТББ, Угалзхолдинг ХХК нар нь гэрээнүүдийн дагуу талбайнуудын өмчлөх эрхийг ЮБ ХХК-д шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, өөрсдөө талбайнуудын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Иймд хариуцагч УХ ХХК-д Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу “Компьютер центр” үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын 5 дугаар давхарын 5005 тоот 34.06 м.кв, 5006 тоот 39.04 м.кв талбайнуудын өмчлөх эрхийг Юү Эс Би ХХК-д шилжүүлэхийг даалгах, хариуцагч МТХ ТББСүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу “Компьютер центр” үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын зоорийн давхарын  В017 тоот 16.97 м.кв, 1 дүгээр давхарын 1013 тоот 13.49 м.кв, 1020 тоот 15.02 м.кв, 2 дугаар давхарын 2005 тоот 18.84 м.кв, 2013 тоот 13.29 м.кв, 4 дүгээр давхарын 4003 тоот 17.63 м.кв, 4004 тоот 17.91 м.кв, 7 дугаар давхарын 7005 тоот 14.03 м.кв, 7006 тоот 79.05 м.кв, 7007 тоот 53.73 м.кв, 7008 тоот 24.41 м.кв, 7010 тоот 14.16 мкв, 7011 тоот 27.69 м.кв, 7012 тоот 17.76 м.кв, 7030 тоот 12.36 м.кв, 7031 тоот 16.81 м.кв талбайнуудын өмчлөх эрхийг Юү Эс Би ХХК-д шилжүүлэхийг даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр. Гэрээний хэрэгжилтийг дүгнэх, үлдэгдэл тооцоог барагдуулах актын дагуу 27 060 960 төгрөгийг Угалз холдинг ХХК-иас гаргуулах шаардлагын тухайд,

 

Угалзхолдинг ХХК нь ЮБ ХХК-тай байгуулсан №00532 дугаартай “Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ”, №15/001 дугаартай “Барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээ”-нүүдийн хэрэгжилтийг 2017.12.11-ны өдөр дүгнэж, Тооцооны үлдэгдлийн баталгаа №003-аар ЮБ ХХК-д 27 060 960 төгрөгийн өглөгтэй болохоо баталгаажуулсан. /1-р хх-72-74х/

 

Угалзхолдинг ХХК нь тухайн төлбөрийг төлснөө баримтаар нотлоогүй, уг шаардлагын талаар маргаагүй тул Угалзхолдинг ХХК-иас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажлын хөлс 27 060 960 төгрөгийг гаргуулж ЮБ ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

Гурав. Талбайн зөрүү 8 542 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

 

Нэхэмжлэгч ЮБ ХХК нь хариуцагч МТХ ТББ-ийг 2014 оны 07 дугаар сарын 29-ны өдөр №003 дугаар “Талбай захиалгын гэрээ”-ний дагуу барилгын Зоорийн давхарт В017 тоот 21,4 мкв, 1-р давхарт 1013, 1020 тоот 36,1 мкв, 2-р давхарт 2004, 2013 тоот 38.84 мкв, 4-р давхарт 4003, 4004 тоот 37,40 мкв, 7-р давхарт 7005-7012 тоот 243 мкв, нийт 376,64 мкв талбайг хүлээлгэж өгөх үүрэгтэйгээс дутуу хүлээлгэж өгсөн гэх үндэслэлээр дээрхи шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Ди Эл Ти” ХХК-иар барилгын В017, 1013, 1020, 2004, 2013, 4003, 4004, 7005, 7006, 7007, 7008, 7010, 7011, 7012, 7030, 7031 тоот талбайнуудын хэмжилтийг хийлгэсэн /1-р хх-99-130х/ байх бөгөөд “Ди Эл Ти” ХХК нь MNS 6058:2009 стандартын дагуу хэмжилтийг хийж талбайн хэмжээг тогтоосон байна.

 

2014 оны 07 дугаар сарын 29-ны өдөр №003 дугаар “Талбай захиалгын гэрээ”-ний 3.1-д “Гэрээний талбайд нийтийн эзэмшил, дундын өмчлөл багтсан бөгөөд нийт талбайн 30%-иас хэтрэхгүй байна” гэж заасан байх тул “Ди Эл Ти” ХХК-ийн MNS 6058:2009 стандартын дагуу хийсэн хэмжилтийг гэрээгээр тохиролцсны дагуу талбайн хэмжээг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч Юү Эс Би ХХК нь зарим талбайг бохир хэмжээгээр, зарим талбайг цэвэр хэмжээгээр тооцон үнийг тодорхойлж, уг үнийг гэрээний нийт үнээс хасч 8 542 000 төгрөгийг гаргасан /1-р хх-96х/ байх тул гэрээгээр тохиролцсон талбайн хэмжээнээс хэдэн мкв талбай дутуу гэж үзсэнийг тодорхойлох боломжгүй байна.

 

Хариуцагч МТХ ТББ-ийг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ЮБ ХХК-ийн МТХ ТББ-иас талбайн зөрүү 8 542 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дөрөв. Бетон зуурмагын үнэ 15 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

 

Нэхэмжлэгч ЮБ ХХК нь “Эйч Энд Ремикон” ХХК-д бетон зуурмагны үнэ 15 000 000 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр МТХ ТББ-ийн тэргүүн Н.Батцэрэнгийн хүсэлтээр шилжүүлсэн гэх үндэслэлээр дээрхи шаардлагыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

2014.08.15-ны өдөр “Эйч Энд Ремикон” ХХК-д 15 000 000 төгрөгийг “Угалз холдинг  зуурмаг Бархасбадьхүүгээс” гэсэн утгатайгаар шилжүүлсэн болох ХААН банкны орлогын мэдүүлэг /5-р хх-144х/-ээр тогтоогдож байна.

Уг мөнгийг Угалзхолдинг ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 29-ны өдөр №00532 дугаартай “Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ”-ний дагуу ЮБ ХХК-иас шилжүүлсэн 237 100 000 төгрөгийн төлбөрт оруулан тооцсон болох нь талуудын гэрээний төлбөрийг баталгаажуулсан /1-р хх-76х, 43-44х/ баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д “Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно” гэж заасны дагуу Угалзхолдинг ХХК-иас ЮБ ХХК-д төлөх бетон зуурмагийн үнэ 15 000 000 төгрөгийг, Угалзхолдинг ХХК нь 00532 дугаартай гэрээний үүрэгт тооцсноор үүрэг дуусгавар болсон байна.

 

Иймд ЮБ ХХК нь хариуцагч нараас бетон зуурмагийн үнэ 15 000 000 төгрөгийг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Тав. Ажил гүйцэтгэсэнтэй холбоотойгоор гарсан зардал 129 983 300 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

 

Нэхэмжлэгч ЮБ ХХК нь “Барилгын дотор, цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу ажлыг гүйцэтгэхэд шаардагдах холбоо дохиоллын хэрэгсэл, кабел, камер, лед гэрэл зэрэг материалыг Н.Батцэрэн, Д.Шинэсар нар нь “Чи өөрөө зураг төслийн дагуу орох сэлбэг хэрэгсэл, материалыг захиалаад мөнгийг нь төлөөд авч угсарч бай, гэрээг дүгнэхдээ төлбөрийг төлнө” гэсэн боловч төлөөгүй, мөн барилгын “Компьютер центр” хаягийн 88,000 ширхэг лед гэрлийг авахад мөнгө нь хүрээгүй тул ЮБ ХХК-аас 4.425.000 төгрөгийг гаргасан гэх үндэслэлээр МТХ ТББ-аас 85 598 500 төгрөг, УХ ХХК-аас 44 384 800 төгрөг, нийт 129.983.300 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж байна.

 

“Барилгын дотор, цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.5.3, 4.13, 4.14 дэх хэсэг зааснаас үзвэл захиалагчийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ЮБ ХХК нь ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай материалыг өөрөө авч, барилгад ашигласан гэх байдлаа нотлохоор өөрийн компанийн “Нэхэмжлэх”, “Бэлэн мөнгөний зарлагын баримт”, ХААН банкны “Мөнгөн шилжүүлэг”, “Гадаад гуйвуулгын даалгавар” /2-р хх-88-178х/, бараа материалын “Зарлагын баримт”, “Бараа материалыг гаргах зөвшөөрөл”, “Шаардах хуудас” /5-р хх-145-189х/ зэргийг шүүхэд ирүүлсэн. Эдгээр баримтууд нь ЮБ ХХК-ийн үндсэн үйл ажиллагаанд хамааралтай, компанийн ажилчид нь бие биендээ материал өгч, авсан, БНХАУ-аас бараа материал авахаар мөнгө шилжүүлсэн баримтууд байна гэх хариуцагч МТХ ТББ-ийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

ЮБ ХХК нь гэрээний дагуу ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай материалыг авсан гэж тайлбарлаж байгаа боловч ямар үндэслэлээр МТХ ТББ-аас 85 598 500 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагад ажлын хөлсийг оруулсан /2-р хх-87, 179, 180х/, нэхэмжлэлийн 129.983.300 төгрөг гаргуулах шаардлагыг нотолж буй 2-р хх-88-178 хуудаст авагдсан баримтууд, 5-р хх-145-189 хуудаст авагдсан баримтуудаас өөр /хоорондоо зөрүүтэй/ байна.

Мөн ЮБ ХХК, УХ ХХК нар нь “Барилгын дотор, цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хэрэгжилтийг 2017.12.11-ны өдөр дүгнэж, гэрээний дагуу өгч, авах зүйлээ тулгаж, төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсан /1-р хх-62-70х/ тул ЮБ ХХК-ийн гэрээний дагуу ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай материалыг авсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

“Барилгын дотор, цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээ”-ний захиалагч /”Угалз холдинг” ХХК”-ийг гэрээ болон Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3-д заасан материалыг ажил гүйцэтгэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс ЮБ ХХК-иас 129.983.300 төгрөгийн зардал гарсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд ЮБ ХХК-ийн МТХ ТББ, УХ ХХК нараас ажил гүйцэтгэсэнтэй холбоотойгоор гарсан зардал 129 983 300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Зургаа. Өмгөөллийн хөлс 16 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч ЮБ ХХК нь өмгөөлөгч Ж.Бадамхандтай 2018.02.26-ны өдөр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г байгуулж, ажлын хөлс 16 000 000 төгрөгийг төлсөн байна. /2-р хх-181-183/

Энэхүү гэрээний дагуу өмгөөлөгчид төлсөн ажлын хөлсийг Угалз холдинг ХХК, МТХ ТББ нарыг гэрээний үүргээ зөрчсний улмаас үүрэг гүйцэтгүүлэгч ЮБ ХХК-д учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэг гэрээний үүргийг нөгөө гэрээний хохирол гэж үзэх үндэслэл буюу “шалтгаант холбоо” байхгүй юм.

Иймд ЮБ ХХК-ийн хариуцагч нараас өмгөөллийн хөлс 16 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

 

Хариуцагч МТХ ТББ нь ЮБ ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу “Компьютер центр” үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын зоорийн давхарын В017 тоот 13.41 мкв, 1 дүгээр давхарын 1013 тоот 12.91 мкв, 1020 тоот 11.71 мкв, 2 дугаар давхарын 2005 тоот 12.42 мкв, 2013 тоот 13.41 мкв, 4 дүгээр давхарын 4003 тоот 13.81 мкв, 4004 тоот 14.45 мкв, 7 дугаар давхарын 7006 тоот 60.45 мкв, 7007 тоот 42.80 мкв, 7008 тоот 19.05 мкв, 7010 тоот 14.43 мкв, 7011 тоот 22.14 мкв, 7012 тоот 14.43 мкв, 7013 тоот 12.91 мкв, 7030 тоот 13.42 мкв, 7031 тоот 17.61 мкв талбайг тус тус ЮБ ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг ЮБ ХХК эс зөвшөөрч маргаж байна.

 

Үндсэн нэхэмжлэлээр ЮБ ХХК-д гэрээнүүдийн дагуу дээрхи талбайнуудыг өмчлөх эрх үүссэн болохыг дүгнэж, хариуцагч МТХ ТББ-д дээрхи талбайнуудын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах хууль зүйн үндэслэлтэй талаар дүгнэсэн.  

 

Иймд МТХ ТББ нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасны дагуу өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй тул түүний нэхэмжлэгч ЮБ ХХК-д холбогдуулан гаргасан барилгын зоорийн давхарын В017 тоот, 1 дүгээр давхарын 1013, 1020 тоот, 2 дугаар давхарын 2005, 2013 тоот, 4 дүгээр давхарын 4003, 4004 тоот, 7 дугаар давхарын 7006, 7007, 7008, 7010, 7011, 7012, 7013, 7030, 7031 тоот талбайг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч шаардлагаа багасгасан нь улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч Юү Эс Би ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 4 539 182 төгрөгийг, МТХ ТББ-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцуулах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 227.4-д зааснаар хариуцагч МТХ ТББ-д Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хороо, 7 хороолол, их тойруу, 54 дүгээр байрны зоорийн В15 тоот, 1 давхрын 1013, 1020 тоот, 2 дугаар давхрын 2005, 2013 тоот, 4 дүгээр давхрын 4003, 4004 тоот, 7 дугаар давхрын 7005, 7006, 7007/7009, 7008, 7010, 7011, 7012, 7030, 7031 тоот талбайн өмчлөх эрхийг, хариуцагч УХ ХХК-д 5 давхрын 5005, 5006 тоот талбайн өмчлөх эрхийг тус тус ЮБ ХХК-д шилжүүлэхийг даалгаж, УХ ХХК-иас 27 060 960 /хорин долоон сая жаран мянга есөн зуун жаран/ төгрөгийг гаргуулж ЮБ ХХК-д олгож,

нэхэмжлэлээс хариуцагч нарт холбогдуулан гаргасан талбайн зөрүү 8 542 000 төгрөг, бетон зуурмагийн үнэ 15 000 000 төгрөг, ажил гүйцэтгэсэнтэй холбоотойгоор гарсан зардал 129 983 300 төгрөг, өмгөөллийн хөлс 16 000 000 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д зааснаар МТХ ТББ-ын Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу гудамжид байрлах, 54 дүгээр барилга буюу “Компьютер центр” үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын зоорийн давхарын В017 тоот 13.41 мкв, 1 дүгээр давхарын 1013 тоот 12.91 мкв, 1020 тоот 11.71 мкв, 2 дугаар давхарын 2005 тоот 12.42 мкв, 2013 тоот 13.41 мкв, 4 дүгээр давхарын 4003 тоот 13.81 мкв, 4004 тоот 14.45 мкв, 7 дугаар давхарын 7006 тоот 60.45 мкв, 7007 тоот 42.80 мкв, 7008 тоот 19.05 мкв, 7010 тоот 14.43 мкв, 7011 тоот 22.14 мкв, 7012 тоот 14.43 мкв, 7013 тоот 12.91 мкв, 7030 тоот 13.42 мкв, 7031 тоот 17.61 мкв талбайг тус тус ЮБ ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар ЮБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 539 182 төгрөгийг, Монголын мэдээлэл технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч УХ ХХК-иас 963 205 төгрөгийг, хариуцагч Монголын мэдээлэл технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-иас 2 662 946 төгрөгийг тус тус гаргуулж ЮБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н. ОЮУНТУЯА