Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/167

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга М.Гантуяа,

улсын яллагч Б.Долгор,

шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч З Б.Чад холбогдох эрүүгийн 2434000000150 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Цагаанчулуут суманд 1990 оны 10 дугаар сарын 03-нд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, техникийн засварчин мэргэжилтэй, “Энжи интернешнл” ХХК-д операторчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, ИС90100314 дугаарын регистртэй, З Б.Ч.

 

                                           Холбогдсон хэргийн талаар

  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Чнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.Ч:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2434000000150 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Чын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сум Булаг 3 дугаар багийн 12-12 тоотод иргэн Г.Г тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр рүү хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “...зүүн ухархайн доод ханын цөмөрсөн, хамар ясны зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстад цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 178 дугаартай ...Г.Гийн биед зүүн ухархайн доод ханын цөмөрсөн, хамар ясны зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эмнэлгийн бичиг баримтанд архаг хууч өвчин тусгагдаагүй болно. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 28-30 дугаар хуудас/, 

хохирогч Г.Гийн ...Би 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын төвд өөрийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байхад хуурай ах Чойндог ах гэрийнхээ гадаа хашааны үүдэнд машинтайгаа зогсож байхаар нь би очоод Чойндог ах ганц юм уух уу гэхэд Чойндог ах тэгий гээд би машины араас 1 ширхэг 1.5 граммын сэнгүр нэртэй пиво гаргаж ирээд хашааны буланд хувааж уучхаад бид хоёр салаад би сумын төвд байдаг найз Золбоогийнд очихоор хөдөлж, Чойндог ах нь адууруугаа явсан тэгээд би Золбоогийнд очоод Золбоог аваад Банзай ах бид гурав 1 ширхэг пиво аваад эргээд Чойндог ахын хашаанд очоод бид 4-үүлээ нөгөө авсан пиво ууцгааж, байгаад Чойндог ах нь ахин 1 пиво аваад гэрийнх нь гадаа уучхаад байж байхад Чойндог ах нь та нар гэрлүү орж хоол идэцгээчих гэхээр орж хоол идчихээд сууж байтал Чойндог ах нь Золбоо бид 2-ыг дэлгүүр яваад 2 пиво аваад ир гэхээр нь бид хоёр дэлгүүр орж пиво авахаар гараад дэлгүүрийн гадаа Золбоо бид хоёрыг зогсож байхад Золбоогийн эхнэр нь ирээд аваад явсан. Би 2 пиво аваад Чойндог ахын гэрт ороод бид гурав уугаад сууж байхад гаднаас Улаанаа ах орж ирээд 4-үүлээ уугаад сууж байтал гэнэт Улаанаа надруу чи муу энэ жил надад буруу зам зааж өгөөд өдөржингөө нааш цааш явуулж, түлш барлаа гээд надруу Чойндог ахтай нийлчихээд дайраад байхаар нь би хажууд байсан идээний хуванцар тавгаар Улаанаа ахын мөр хэсэгрүү цохиход, Чойндог ах нь миний араас татаж унагаагаад газар унахад нь миний дээрээс Улаанаа ах, Чойндог ах нар нь хөл, гараараа олон удаа өшиглөн зодоод байхаар нь хажуунаас Банзай ах салгаад мөн эхнэр хажууд ирчихсэн тэр хоёрыг салгаж холдуулаад эхнэр намайг аваад гэрлүүгээ харьсан. Удалгүй гэрт очоод толгой өвдөөд, нүд хавдаад ухаан алдаад байхаар нь сумын эмч дуудаж ирүүлсэн. Би Чойндог ахтай ямар нэгэн хамаатан садан биш зүгээр л хуурай ах, дүү гэж явдаг. Одоо Мөнгөнморьт сум Булаг 3-р баг оршин суудаг би бүтнээр овог, нэр мэдэхгүй утасны дугаар нь 99502221 дугаар дээр байдаг. Харин Улаанаа ахтай ямарч хамаатан биш ба овог, нэр бүтнээр мэдэхгүй, утасны дугаар ч мэдэхгүй, урьд өмнө нь харж байсан төдий харилцаатай. Тухайн үед Чойндог ах миний нүд 2 удаа газар унагаачхаад өшиглөсөн, мөн гараараа толгой руу 3 удаа цохисон, Улаанаа ах нь миний хэвлий хэсэгт газар унасан байхад 3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Миний биед одоогоор зүүн нүдний доод яс хугаралтай хамарны яс хугаралттай, толгой бадайрч маш их өвдөж байгаа оноштойгоор хэвтэж эмчлүүлж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би бол одоогоор маш их гомдолтой байна. Цаашид гарах эмчилгээний зардлаас шалтгаалан нэхэмжилнэ... /хх-ийн 7-8 дугаар хуудас

иргэний нэхэмжлэгч Б.Г...Миний хувьд хэргийн талаар мэдэх зүйл байхгүй байна. Би албан бичгийн дагуу томилолтоор хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Лавлагаагаар харахад Г.Г нь 4.226.100 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Миний хувьд лавлагаагаар гарсан мөнгөн дүнг буцаагаад улсад буюу Эрүүл мэндийн даатгалын сангийн 100300020080 дугаартай дансанд буцаан шилжүүлж улсыг хохиролгүй болгомоор байна... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

гэрч Б.Н...Би Төв аймгийн Мөнгөнморьт суманд өөрийн гэр болох дотуур байранд байж байхад орой 18 цагийн үед манай нөхөр болох Г нь утсаар залгаж хэлсэн. Би одоо уугаад болчихлоо, нэмж одоо уух гээд байна, намайг ирээд авчихаа гэж хэлэхээр нь би шууд хувцсаа өмсөөд Чойндог ахынд очиход гэрт нь манай нөхөр Г, Чойндог ах, Улаанаа, Банзай гэх ах нар пиво уугаад сууж байсан. Тэгээд би Г.Гийг явий гээд татахад манай нөхөр нь Улаанаа хажууд суучхаад жаахан юм яриадхая гээд байхаар нь би тэгэхээр босоод хог хаячхаад эргээд ирсэн чинь Улаанаа манай нөхөр Г нар нь боовны хуванцар саваар цохисон чинь араас нь Чойндог ах манай нөхрийг татаж унагаагаад, Улаанаа ах, Чойндог ах хоёр нь манай нөхрийн гэдэс, толгой руу ээлжлээд л өшиглөөд ямар даварцан бацаан бэ гээд зодоод байхаар нь би нөхрөө татаж босгоод салгахаар, Банзай гэх ах нь Улаанаа ахыг аваад цаашилсан тэгээд Чойндог ахынхаас гэрээс нь гарах гээд би нөхрөө сугадаад гарах гэтэл Уланаа ахтай ахин барьцалдаад газар унасан, Чойндог ах манай нөхөр Гийг газар унасан үед 2-3 удаа нүүрлүү өшиглөсөн. Би тэгэхээр нь нөхөр Гийг газраас босгоод аваад гарсан Чойндог ахыг Банзай ах аваад гэрт үлдсэн ийм зүйл болсон. Улаанаа ах гайгүй биеэ хянах чадвартай байсан, Чойндог, Банзай ах нар нь жаахан ууцгаасан байсан, биеэ бол хянах чадвар байсан. Миний харснаар нь бол Улаанаа хоёр бол хэн хэн нь цохиод байсан би өөрөө жирэмсэн болохоор голоор нь орохоор цохисон гээд байхаар нь холуур салгаж ойртоогүй... /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

гэрч Б.М...Би 2024 оны 03 дугаар сарын 22-ны орой 17 цагийн үед Төв аймгийн Мөнгөнморьт сум Булаг 3 дугаар багийн нутаг сумын төвд байдаг найз Чын гэрийнх нь усны савуудыг оруулж өгөхөөр гэрт нь ороход: Ч, Г, түүний эхнэр Нандин-Эрдэнэ, Банзай нар нь голдоо том пиво тавьчихсан уг пиво нь талдаа орчихсон ахиад 1 ширхэг том пиво тавьчихсан сууцгааж байсан тэгээд би тэд нартай мэнд ус мэдээд сууж байтал би Г руу хэлсэн: чи одоо дээр буруу зам заагаад өгсөн байлаа ш дээ гэхэд: Г нь чи муу өөрөө буруу замаар яваа биз дээ би зөв зааж өгсөн гээд томроод хэрүүл үүсгээд байсан тэгээд намайг гэнэт Г нь: миний толгой руу боовны хуванцар тавгаар цохиод авахаар нь би арагшаа ойчиход дээрээс Г нь гараараа толгой руу цохиод байхаар нь хажуугаас Ч нь орж ирээд салгаад хоёр тийшээгээ салсан тэгсэн удалгүй Г ахин над руу дайраад намайг доороо хийгээд байж байхад нь Ч нь ахин салгаад Гийг доош нь дараад байж байхад толгой руу нь Ч нь 1 удаа хөшиглөчихсөн, би гэдэс рүү 1 удаа хөшиглөөд тэгээд Нандин-Эрдэнэ нь Гийг салгаад гэрээс аваад гарсан Чыг Банзай бид хоёр салгаад аваад үлдсэн, Г нь гэрээс гараад автомашиныхаа жолоон дээрээ суугаад эхнэрээ хажуудаа суулгаад портер автомашинаа жолоодоод явсан ийм л зүйл болсон юм. Би Гийн гэдэс рүү 1 удаа хөшиглөсөн харин Г нь миний нурууруу хөшиглөж толгой руу саваар цохисон байгаа. Намайг Чын гэрт ороход Г нь нүүр нь зүгээр л сууж байсан. Ямар нэгэн маргалдах зүйл байгаагүй пиво уугаад юм яриад сууцгааж байсан. Миний нуруу хөхөрсөн өөр гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй, миний бие зүгээр эрүүл байгаа. Би Чын гэрт ороход хэн нь ямар хэмжээтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар мэдээгүй. Гийн хувьд хэл ам нь ээдрээтэй юм болов уу гэж харж байсан урьд өмнө харьцаж үзээгүй болохоор мэдэхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

гэрч Э.Б...Би 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн үед Төв аймгийн Мөнгөнморьт сум Булаг 3 дугаар багийн нутаг сумын төвийн баруун талд үхрээ туугаад явган явж байсан чинь цагаан өнгийн портер маркийн автомашинтай Золбоо, Г нар намайг дуудахаар би явган очсон чинь: тэр хоёр 1 том пиво барьчихсан нөгөөх пиво талдаа орчихсон байсан тэгээд бид гурав нөгөөх пивийг гадаа сууж байгаад уучхаад байж байхад Золбоо нь надад хэлсэн: чи 1 пиво аваад өгөөч гэхээр нь би сумын төв ороод 1 ширхэг 2 литрийн сэрүүн нэртэй пиво аваад дэлгүүрээс гартал Чойндог дэлгүүрийн гадаа автомашинтайгаа явж байгаад таараад Г нь: Чойндогийг 1 ширхэг пиво аваад өгөөч гээд байсан Чойндог нь дансаа хэлчихээ, данс руу чинь хийчий гээд Чойндог нь гэрлүүгээ яваад өгсөн тэгээд Г, Золбоо бид гурав дэлгүүрээс хөдлөөд Чойндогийн хашаанд нь ороод зогсоод Чойндог гэрээс гарч ирээд бид дөрөв хашаан дотор пиво ууж сууж байгаад пиво ч дуусаад Чойндог нь манай гэрт орж хоол идэцгээе гэд бүгдээрээ гэрлүү орцгоосон тэгээд хоол идээд дуусаад бүгдээрээ тарцгаая гээд байж байхад Чойндог нь карт авч яваад 2 пиво аваад ирээч гээд дэлгүүрлүү Г, Золбоо нар нь явсан, би гэрт Чойндогтой юм яриад үлдсэн удалгүй гаднаас Г нь дэлгүүр яваад ганцаараа гэрт орж ирсэн Золбоог эхнэр таараад аваад явсан гэж хэлж байсан тэгээд бид гурав 1 том пиво задлаад талдаа орж байхад нь гаднаас Мөнхбат нь ганцаараа орж ирсэн Мөнхбатыг гэрт оржи ирснээс хойш 2 минут дараа Гийн эхнэр Нандин-Эрдэнэ нь орж ирсэн тэгээд Мөнхбат нь утсаар яриад сууж байсан Г нь: Мөнхбатыг ерөнхийд нь чиний цээжинд би багтаад байна уу гээд Мөнхбат руу дайраад байсан Мөнхбат нь: чи бид хоёр адилхан морь уядаг хүмүүс байж зам зөв заагаад өгчихгүй дээ гээд байсан тэгтэл Г нь яадгийн чи 1 өдрийн ажил алдахад юун сүртэйн гээд байсан тэгээд байж байхад Г нь Мөнхбатыг сууж байхад гараараа цохих шиг болсон тэгээд хоорондоо барилцаад авсан тэгтэл Чойндог ах та нар гэрт одоо больцгоо л доо гээд байсан тэр хоёр барилцаж байгаад салсан, дахиад зууралцаад авсан би Мөнхбатыг салгаад Гийн эхнэр Нандин-Эрдэнэ нь: нөхөр болох Гийг салгаад зогсож байсан, тэгтэл Чойндог Гийг арагш татаад газарт унахаар нь нүүрлүү 1 удаа хөшиглөчихсөн, тэгээд Нандин-Эрдэнэ нь нөхөр Гийг гэрээс авч гараад автомашинаа жолоодоод яваад өгсөн, араас нь Мөнхбат нь гэрлүү явлаа гээд гарсан би Чойндогийн гэрт сууж байгаад эхнэр нь ирэхээр нь би гэрлүүгээ харьсан. Тэрийг бол хараагүй. Мөнхбат нь Гийг зодоод байсан юм бол байхгүй, харин Гт ганц нэг удаа бол цохиулаад байсан. Би бол сайн аль алийг сайн танихгүй, Золбоо гэгчийг багавтар мэддэг байсан, энэ гуравтай хамаатан садангийн холбоо байхгүй. Би бол уух нь уусан байсан их бол уугаагүй эрүүл байсан, энэ Ч бол хашаан дотор уусан 2 том пивоноос уусан байсан, эрүүл шахуу байсан, Ганзрориг нь нэлээн уучихсан согтуугаар 2 өдөр уучихлаа гээд автомашиныхаа ард зөндөө пивоны савнууд байж байсан, Мөнхбат нь эрүүл байсан... /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

сэжигтэн Б.Чын ...Би 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг 3 дугаар багийн нутаг Булгийн 12-12 тоотод гэртээ ганцаараа байж байхад манай эхнэрээс миний утасны дугаарыг Г нь аваад над руу утсаар ярьсан би утсаа аваад ярьтал Г нь та хаана байна гэхээр нь би гэртээ хашаан дотроо байна гэж хэлчхээд байж байхад удалгүй манай хашаан дотор 17 цагийн үед Г нь Банзай, Золбоогийн хамтаар 2 ширхэг том пивотой нэлээн согтуу орж ирээд надтай ууя гэхээр нь бид 4 үүлээ хашаан дотор ууж сууж байхад Г нь танай гэрт хоол байна уу гэхээр нь би гэрлүү орье гээд гэрт байсан хоолоо халааж өгөөд сууж байхад Г нь: танд пивоны мөнгө байна уу гэж асуухаар нь би өөрийн картаа өгч явуулаад 2 пиво аваад ирээрэй гээд өгсөн Г, Золбоо нарт картаа өгөөд дэлгүүр ороод 2 пиво аваад ирээрэй гэж хэлээд удалгүй гаднаас Г нь ганцаараа 2 пиво барьчихсан орж ирээд бид 3 уулаа 1.5 граммын том пивийг уугаад сууж байхад гаднаас Гийн эхнэр Нандин- Эрдэнэ нь орж ирээд орон дээр суугаад нөхөр болох Гийг авч явна гээд байж байсан, удалгүй Мөнхбат нь манай гэрт орж ирээд бид 4 үүлээ уугаад сууж байхад: Мөнхбат, Г хоёр нь зам зааж өгсөнгүй, худлаа зам заасан хэмээгээд маргалдаад байсан тэгтэл Г нь: Мөнхбатыг эхлээд дээр нь гараад цохиод байхаар би тэр хоёрыг хоёр тийш салгаад байж байхад Мөнхбатыг гэрээс гарах гэхэд ахин Г нь зодох гээд дайраад нурууруу цохиод байхаар нь би Гийг одоо боль гээд араас татаад босоод ирхээр нь нүүрлүү 1 удаа хөшиглөсөн тэгээд Гийг эхнэр нь манай гэрээс гараад аваад явсан манай гэрийн байшингийн цонхны тавцан зэргийг тэр хоёр зодолдож байх үедээ эвдээд байсан. Би Гийг нүүрлүү би 1 удаа нүүрлүү хөлөөрөө хөшиглөсөн, харин Мөнхбат бол нүүрлүү хөшиглөж цохиогүй харин Мөнхбат нь Гт зодуулаад хэвтээд байсан. Би бол 1 том пивоноос 3 удаа аягаар уучихсан ер нь бол эрүүл шахуу байсан, харин Мөнхбат гаднаас орж ирээд удаагүй байсан болохоор задалсан пивоноос 1 удаа уусан байсан эрүүл шахуу байсан, харин Г бол нэлээн халамцуу согтуу байсан өдрөөс хойш уусан бас 2-3 өдөр уучихлаа гэж ярьж байсан. Үгүй ямар нэгэн гэмтэл учруулахаар төлөвлөөгүй, гэмтэл учруулан гэж бодоогүй. Би өөрийн гэм буруугаа бол ойлгож байна. Миний түргэн зан уураасаа болоод ийм үйлдэл гаргалаа... /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

яллагдагч Б.Чын ...Би уг тогтоолтой танилцлаа, тогтоолыг ойлгосон би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмнө нь өгсөн сэжигтний мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би Мөнхбатыг Г нь зодож байхад нь эхний удаа салгаад ахин Мөнхбатыг гэрээс гарах гэж байхад Г нь Мөнхбатыг ахин зодож гэр орны эд зүйлс нурааж эвдлэх үед нь Гийг Мөнхбатаас салгахад Г нь босоод ирэхээр нь нүүрний зүүн нүдний хавьцаа нэг удаа өшиглөсөн өөрөөр бол Гийг зодож цохисон үйлдэл би хийгээгүй. Тэр хоёр хоорондоо маргалдах үед Г нь Мөнхбатын нуруу болон бөөр хэсэгт гэмтэл учруулсан буюу хөхөрсөн байсан. Харин Мөнхбат нь Гийг цохиж зодсон зүйл огт болоогүй... /хх-ийн 41 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.Чнь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Чгэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Долгор:

... Шүүгдэгч Б.Чын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сум Булаг 3 дугаар багийн 12-12 тоотод иргэн Г.Г тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд зүүн ухархайн доод ханын цөмөрсөн, хамар ясны зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Чыг хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Ч:

...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Б.Чмаргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Чнь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Чнь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч Б.Чын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Тухайлбал шүүгдэгч Б.Чнь хохирогч Г.Гийн биед зүүн ухархайн доод ханын цөмөрсөн, хамар ясны зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж байгаа үйл баримт нь гэмт хэрэг юм.

 

Тэрээр шүүгдэгч Б.Чад хүний биед хүч хэрэглэн халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд биед хэвлийд шарх бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Чыг гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Г.Гийн биед зүүн ухархайн доод ханын цөмөрсөн, хамар ясны зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Г.Гт 1.501.000 /нэг сая таван зуун нэг мянга/ төгрөгийн хохирол төлсөн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 73 дугаар хуудаст авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

 

Иргэний нэхэмжлэгч Г.Гийн нэхэмжилсэн Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 4.226.100 /дөрвөн сая хоёр зуун хорин зургаан мянга нэг зуу/ төгрөгийг шүүгдэгч Б.Чнь төлж барагдуулахаа илэрхийлсэн.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Чаас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд 4.226.100 /дөрвөн сая хоёр зуун хорин зургаан мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Чаас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Долгор:

...Шүүгдэгч Б.Чгэмт хэрэгт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн болно... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Ч:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Чыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Харин прокурор зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Б.Чыг торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,   

шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,           

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2434000000150 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Чэнэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч З Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч З Б.Чад шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2434000000150 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Чэнэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З Б.Чаас нийт 4.226.100 /дөрвөн сая хоёр зуун хорин зургаан мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З Б.Чад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З Б.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.ГАНДАНСҮРЭН