| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2024/0160/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/168 |
| Огноо | 2024-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга М.Гантуяа,
улсын яллагч Б.Мөнгөнцэцэг,
хохирогч, шүүгдэгч Н.А, Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х Н.А, Х Х.Т нарт холбогдох эрүүгийн 2434000000162 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Төв аймгийн Зуунмод суманд 1998 оны 07 дугаар сарын 10-нд өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Эрдэнэс таван толгой ХХК-д газар зохион байгуулалтын инженер ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Х Н.А.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Улаанбаатар хотод 2003 оны 05 дугаар сарын 26-нд өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Space tech” ХХК-д инженер ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Х Х.Т.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Н.А, Х.Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Хохирогч Н.А:
... Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэж,
Шүүгдэгч Н.А:
...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж,
Хохирогч Х.Т:
... Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэж,
Шүүгдэгч Х.Т:
... Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж тус тус мэдүүлдэг.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2434000000162 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Х.Тн согтуугаар 2024 оны 04 дүгээр сарны 06-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэр сумын төвд иргэн Н.Атой тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний баруун гуянд нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Н.Аын согтуугаар 2024 оны 04 дүгээр сарны 06-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэр сумын төвд иргэн Х.Ттай тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан, нүүр хэсэгт нь цохиж, хоолойг нь боож, газарт унаган чирч, өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 199 дугаартай ...Н.Аын баруун гуяанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ангийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 205 дугаартай ...Х.Тгийн биед зүүн нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, хоолой зөөлөн эдийн зулгаралт, нурууны зөөлөн эдийн зулгаралт, зүүн хонгоны зөөлөн эдийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой бөгөөд шинжээч эмч үзлэг хийсэн тухайн цаг хугацаанаас 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
насанд хүрээгүй хохирогч А.Б...Би Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 101 дүгээр байранд эгч Цогзолмаагийн гэрт унтаж байтал 2023 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө үүрээр 04 цагийн үед манай хүргэн ах Эрдэнэцогт гаднаас согтуу орж ирээд намайг өшиглөөд толгой хэсэг рүү цохиод байсан. Би сэрээд хувцсаа өмсөөд ороо хураачхаад нойлын өрөөнд ороод шүдээ угаагаад зогсож байтал хүргэн ах Эрдэнэцогт миний шилэн хүзүү рүү гараараа 2 удаа цохичхоод өөрөө гадагшаа саваад унахаар нь би хажуугаар нь зөрөөд гарсан чинь миний араас гарч ирээд миний нүүрэн хэсэг рүү нэг удаа цохихоор нь ахаа та болиоч гэж хэлээд доороо оруулаад дараад байж байтал миний гэдэс зүүн гарын шуу хэсэг зүүн гуяны дотор талаас хазаад байхаар нь би босоод гадаа гарсан. Удаагүй цагдаа нар ирсэн. Урд нь Эрдэнэцогт намайг цохиж байсан удаа байхгүй анх удаа л намайг зодсон. Би Эрдэнэцогтыг зодож цохисон асуудал байхгүй. Миний биед хазуулсан шарх сорви үүссэн. Миний толгой цохиулсны дараа өвдөөд байсан. Миний зүүн талын гарын шуу хэсгийн шарх гүнзгий болохоор боолт хийлгэж байгаа. Эрдэнэцогт яагаад намайг зодож цохисныг мэдэхгүй байна. Бид хоёр хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй Эрдэнэцогт гаднаас согтуу ор ирээд намайг унтаж байтал цохиод сэрээсэн. Намайг Эрдэнэцогт зодож цохиж байхад хажууд төрсөн эгч Цогзолмаа эгчийн хоёр хүүхэд нь байсан Өөр хүн байгаагүй ээ. Би гомдолтой байна. Би төгсөх курст сурдаг хичээлдээ явж чадахгүй байгаа өдөр болгон шархандаа боолт хийлгэж байгаа би эмчилгээний зардал нэхэмжилж байна... /хх-ийн 13 дугаар хуудас/
хохирогч Н.Аын ...2024 оны 04 сарын 06-ны орой 19 цагийн орчим би Төв аймгийн Зуунмод суманд Сэргэлэн сумаас явж очсон юм. Төв аймаг дээр би Б.Доржнамжил гэх найзтайгаа уулзахаар яваад очтол Б.Доржнамжилыг дагаад А.Батсайхан, Х.Т гэх Улаанбаатар хотоос ирсэн гэх хоёр залуу дагаад явж байсан юм. Бид нар уулзаад аймгийн төвд байдаг манай дүү Н.Ариунбаатарын гэрт очиж 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэндээсээ бид нар Төв аймгийн Сэргэлэн сумын төв рүү Б.Ариунбаатар гэх өөр бас таньдаг дүүгийнхээ гэрт очсон. Тэнд бараг бид нар орой 22 цагийн орчим очсон. Очсон айлдаа бид нар дахиж нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэр айлаас бараг шөнө 01-02 цагийн орчим гараад бид нар шууд сумын төв орчимд байх манай гэр лүү очихоор болоод тухайн үед цуг явсан манай найз Б.Доржнамжилын жолоодож явсан хөх өнгийн Тоёота Сай маркийн 89-04 УАО улсын дугаартай машинаар хүргүүлж явах замдаа машин дотор би тэр Х.Т гэх залуутай маргалдсан. Улмаар би машин зогсонгуут нь Х.Тг машинаас гаргаж ирж байгаад нүүрэн тус газар нэг удаа гараараа шанаадаж цохисон юм. Яг тэр үед хажуунаас А.Батсайхан гэх нөгөө залуу нь миний зүүн талын мөрнөөс татаад намайг Х.Тгаас холдуулах шиг болтол гэнэт миний баруун хөлний цавь орчимоор гадны биет орох шиг хөндүүрлээд явчихаар нь гараараа тэмтэрээд үзтэл цус гоожиж байсан. Эргээд би А.Батсайхан луу хартал баруун гартаа нэг төмөр хутга барьчихсан нөгөө Х.Тгаа аваад машиндаа суугаад явчихсан. Би тэр машинаас буусан газартаа доошоо газарт унаад үлдсэн. Би тэд нарыг тэгээд машинтайгаа явчихаар нь нөгөө сумын төвд байдаг Б.Ариунбаатар дүү рүүгээ утсаар залгаад "Ах нь сая саяныхаа цуг явсан залууст хутгалуулчихлаа ах дээрээ хүрээд ир гээд байгаа газраа зааж өгсөн. Удалгүй над дээр Б.Ариунбаатар дүү эхнэртэйгээ ирээд намайг шууд Төв аймгийн Сэргэлэн сумын төвөөс Төв аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирж баруун хөлнийхөө цавь орчимд ойролцоогоор 7 см орчим гүнтэй мэсний шарх үүсэн байна гээд хоёр ширхэг оёдол тавиулсан. Нөгөө машинтай явсан залуус Төв аймагт орж ирээд цагдаа нарт баригдсан гэсэн. Би тэр Б.Доржнамжил гэх залууг л танина цуг явсан тэр А.Батсайхан Х.Т нарыг бол огт танихгүй. Би нэлээн согтсон байсан. Шөнө нь Төв аймгийн цагдаа дээр ирж согтуурлаа шалгуулахад 3.01 хувийн согтолттой гарсан. Тухайн үед бид дөрөв дундаа 2 шил 0.75 литрийн архи хувааж уусан байсан. Б.Доржнамжил болон тэр А.Батсайхан нартай бол огт маргалдаж муудалцаагүй. Харин тэр Х.Ттай бол яг юуны учраас маргалдсан талаараа бол санахгүй байгаа юм. Ямар ч байсан машинтай манай гэр лүү явах замдаа машин дотор Х. Толуйтай маргалдаад улмаар машинаа зогсоож байгаад бид хоёр гадагшаа гарсан. Машинаас буунгуутаа би Х.Тгийн нүүр лүү нэг л удаа гараараа шанаадаж цохисон. Гэтэл хажуунаас А.Батсайхан нь орж ирээд баруун хөл гуя цавь орчим руу нэг удаа хутгалж гэмтээсэн. Миний харснаар бид нар тэр өмнө Төв аймагт Н.Ариунбаатарын гэрт байхад гаднаас цуг байсан Очироо гэх залуугийн эзэмшлийн хутга байсан. Бууны жад шиг хэлбэр хийцтэй том төмөр хутга байсан. Тэр Б.Доржнамжилын жолоодож явсан явсан хөх өнгийн Тоёота Сай маркийн 89-04 УАО улсын дугаартай машины жолоочийн хажуу талын суудлын урд хайрцаг дотор далд хийчихсэн байсан хутга. Тухайн үед сумын төвийн ойролцоо шөнийн цагаар болохоор хүнгүй эл хуль байсан. Цуг явсан тэр Б.Доржнамжил юу болсон талаар мэдэх байх. Сүүлд намайг хутгалуулаад тэр газартаа үлдэхэд Б.Ариунбаатар болон түүний эхнэр нар ирж намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Мөн тэр Б.Ариунбаатарын гэрээс бид нарыг машинтай гараад явах үед тэр айлд бас байсан Отгоо гэх хүүхэд морьтой явж байгаад намайг тэр машинаас буугаад Х.Ттай зодолдохыг холоос харсан байсан. Огт маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Сүүлд тэр машин дотор л Х.Ттай маргалдаж зодолдсон. Тэр үед миний санаж байгаагаар Х.Т гэх залуу нь Төв аймгийн төвд Энхтайван 6-р багт байдаг тэр Н.Ариунбаатарын гэрт байхдаа Очироо гэх залууд зодуулсан. Очироо Х.Тгийн хоолойг боосон газар унагаад чирж зодсон. Архи уугаад согтуудаа Очироо нь Х.Тг-"Ах захаа мэдэхгүй байна гэж маргалдсан чинь Х.Т нь Очироогийн толгой руу архинаар шилээр түрүүлж цохиод зөрүүлээд Очироо нь Х.Тг хоолойг нь боож газар унагаад зодчихсон юм. Яг одоогоор миний баруун хөлний гуя, цавь орчмоор мэдээ алдсан мэт зовиуртай байна. Хутгалуулсан шархандаа 2 ширхэг оёдол тавиулсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Хуулийн дагуу шалгаж миний хохирлыг барагдуулж өгнө үү... /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
хохирогч Х.Тгийн ...Би 2024 оны 04 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийн найз А.Батсайхан, З.Батзориг мөн ах Б.Доржнамжилтай цуг Төв аймагт ирсэн юм. Бид нар 14 цагийн орчим Төв аймагт ирээд Б.Доржнамжил ахын найз Н.Ариунбаатар гэх Төв аймгийн төвд гэр нь байдаг айлд орсон. Тэр айлдаа бид нар очоод хоол цай идэж уунгаа 2 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тухайн үед бид нарыг тэр айлд байхад Б.Доржнамжил ахын найз Н.А гэх ах Төв аймгийн Сэргэлэн сумаас ирээд бид нартай цуг нийлж архи уусан. Тухайн үед би жоохон согтсон байсан чинь тэр Н.А гэх ах намайг-" Биеэ зөв авч яв яасан хэгжүүн ах захгүй бацаан бэ ? гээд намайг тэр айлын хашааны гадна газар унагааж байгаад ар нуруугаар газар чирж дээрээс өшиглөж хэвлий рүү элдэж зодсон. Тэгээд тэр өдрийнхөө орой бид нар Н.А ахыг дагаад Төв аймгийн Сэргэлэн сум руу явсан. Сэргэлэн суманд очоод би тэд нартай цуг айлд ороогүй машиндаа унтаад л байж байсан. Би тухайн үед их согтсон байсан юм. Тэгээд шөнө нь бид нар буцаад Төв аймаг руу явахаар болоод машинтай Сэргэлэн сумаас буцсан чинь замдаа Н.А ах машин дотор хойд талын суудалд сууж явсан манай найз А.Батсайхан, З.Батзориг нарыг "Яасан чанга дуутай пизда нар вэ? гээд машинаас буулгаад 3.Батзоригийг газар унагаад дээрээс нь Дэвсэлж зодсон. Би найзыгаа өмөөрөөд очсон чинь миний нүүрэн тус газар нэг удаа шанаадаж цохисон. Тэгэхээр нь би буцаж машиндаа очоод Н.А ахыг цохичих юм хайж байгаад урд хайрцагнаас нь бор модон иштэй том хутга байхаар нь аваад буцаж Н.А ах дээр очоод А. Батсайхантай муудалцаад барьцалдаж байх хойгуур нь Н.Аын гуя ташаа орчим руу нэг удаа хутгаар хатгаж гэмтээсэн. Өөр бол би Н.А ахад халдаагүй. Н.А ах ч над руу халдаагүй. Миний зүүн нүд орчим хөхөрч хавдсан байсан. Мөн хоолой орчим улайж зулгарсан. Ар нуруу хонго орчмоор газар унагааж чирснээс зулгарч шалбарсан байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан асуух зүйл гомдол санал байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би тухайн үйл явдлаас хойш Н.А ахтай эвлэрч учир зүйгээ олсон тул цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 14 дүгээр хуудас/,
гэрч А.Б...Би 2024 оны 04 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийн найз Х.Т, З.Батзориг нарын хамт Б.Доржнамжил гэх хуурай ахыгаа дагаад Төв аймагт айлд ирж мах идэх гээд ирсэн. Бид нар тэр өдрийн 16 цагийн орчим Төв аймгийн Зуунмод суманд Н.Ариунбаатар гэх айлд ирсэн. Тухайн айлд ирээд бид нар 2 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Архи ууж байхад гаднаас тэр айлд Н.А гэх ах мөн Б.Очирбат гэх ах нар бас ирсэн байсан. Би тэр хүмүүсийг бол урьд нь зүс л таньдаг юм. Тэгээд бид нар гэр айлдаа архи ууж байсан чинь манай найз Х.Т жоохон согтоод Н.А ахтай маргалдсан чинь Н.А ах Х. Толуйг газар унагааж зодсон. Тэр үед би Б.Доржнамжил ах, 3.Батзориг бид нар салгаж болиулсан. Тэгээд овоо гайгүй эвлэрчихсэн байхаар нь бид нар Н.А ахыг дагаад Төв аймаг Сэргэлэн суманд очиж гэрт нь очихоор Б.Очирбат ахын тэр айлд үлдээсэн байсан Тоёота Сай маркийн 89-04 УАО улсын дугаартай машиныг нь Б.Доржнамжил ахаар жолоодуулаад явсан. Шөнө нь бид нар Төв аймгийн Сэргэлэн суманд Н.А ахын гэрт нь очсон. Тэнд бид нар танихгүй баахан дүү нар нь гэх залуучууд бас байсан. Тэднийд очоод бид нар 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэр айлд бол бид нар маргалдаж муудаагүй тэр шөнөдөө буцаад Төв аймаг руу машинтайгаа буцаж дөнгөж хөдлөөд явах үед машин дотор Н.А ах суучихсан явсан юм. Арын суудалд сууж явсан З.Батзориг бид хоёр бид хоорондоо юм ярьж байсан чинь Н.А ах гэнэт машин зогсоолгоод "Ямар чанга дуутай муухай дуутай пизда вэ гэж хэлээд арын суудалд сууж явсан З.Батзоригийг машинаас чирч буулгаад нүүр лүү алгадаж газар унагаад дээрээс нь хөлөөрөө дэвсэлсэн. Тухайн үед Х. Толуй болиулахаар Н.А ах руу ойртсон чинь Н.А ах Х.Тгийн нүүр лүү шанаадаад цохиод унагаачихсан юм. Тэгэхээр би Н.А ахыг болиулах гээд салгах гээд ойртсон чинь тэр хойгуур Х.Т машин дотроос нэг юм аваад буцаад ирчихсэн байсан чинь гартаа барьсан хутгаараа Н.А ах бид хоёрыг барьцалдаж байх хойгуур Н.А ахын гуя орчим руу хутгаар хатгачих шиг харагдсан. Гэнэт л Н.А ах бид нараас холдоод явчихсан. Бид нар тэндээс шууд машинтайгаа Төв аймаг руу явсан. Тухайн үед бол уг нь Б.Доржнамжил ах машин жолоодож явсан юм. Гэхдээ үйл болох үед бол машинаасаа гарч ирээгүй. Шөнө харанхуйд машин тойроод бид нарт зам зааж өгч байсан мотоцикльтой хоёр гурван морь унадаг бололтой хүүхдүүд байсан тэд нар харсан байж магадгүй. Яг хажууд нь бол 3. Батзориг бид хоёр байсан. Хоёулаа л нэлээн согтсон байсан. Би би огт халдаж цохиогүй. Н.А ах ч над руу халдаагүй. Тэр бид нарын унаж явсан Тоёота Сай маркийн 89-04 УАО улсын дугаартай машин дотор байсан байх. Хэний хутга талаар мэдэхгүй ямар ч байсан том хэмжээтэй төмөр хутга байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
гэрч З.Б...Би 2024 оны 04 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос найз А.Батсайхан, Х.Т таньдаг ах Б.Доржнамжилыг дагаж Төв аймаг Зуунмод суманд өдрийн 16 цагийн орчим тухайн үед Б.Доржнамжил ахын таньдаг айл гэх Н.Ариунбаатар гэх айлын очсон. Тэр айлдаа бид нар хоол цай ууж идээд 2 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тухайн үед би тэр айлд архи ууж байгаад нэлээн согтсон мөн манай найз Х.Т бас их согтсон байсан лав л Н.А ах тухайн үед би огт таньдаггүй ах ирчихсэн бид нартай нийлчихсэн манай Х. Толуй найзыг "Чи ингэх болоогүй яасан дуу чангатай далдага бацаан бэ? гээд хэвлий рүү элэгдэж цохиж газар унагаад зодсон. Би бол тухайн үед хажуунаас нь л харж байсан болохоос салгаж чадаагүй А.Батсайхан Б.Очирбат гэх байсан ах нар салгасан. Тэгээд дараа нь би согтоод тасраад уначихсан шөнө нь би ухаан санаа орсон чинь би найзуудтайгаа цуг Төв аймгийн Сэргэлэн суманд тэр Н.А ахын дагуулж очсон айлд нь очсон. Мөн тэр айлдаа нэмж архи уугаад дахиж согтоод тэр айлаас буцаж явахдаа машин дотор ухаан ороод сэрсэн чинь намайг чанга дуугаар ориллоо, муухай чанга дуутай пизда нар вэ гээд Н.А ах намайг машин зогсоож арын суудлаас татаж гадаа гаргаад газар унагааж байгаад миний толгой руу удаа дараа хөлөөрөө дэвсэлж Өшиглөж зодсон. Манай найз А.Батсайхан л намайг салгаж авсан байх түүнээс хойш болсон үйл явдлыг би санахгүй байгаа юм. Нэг мэдсэн чинь л би А.Батсайхан Х.Т Б.Доржнамжил ахтай цуг машинд нь суучихсан явж байсан. Намайг зодсон Н.А ах бол байхгүй байсан. Сүүлд нь би А.Батсайхан Х.Т хоёроос тэр үед намайг зодсоны дараа Н.А ахыг Х.Т хутгалсан гэж сонсож дуулсан. Тэр үед би газар унаад дэвсүүлээд юу болсон талаар хараагүй. Миний толгойны баруун хэсэгт шалбарсан шархтай байна. Өөр бол гэмтэл шарх байхгүй. Тэр Сэргэлэн суманд очсон айлд архи уусан согтуу байсан. Халамцуу согтуу байсан. Бид хоёрыг архи уугаад согтчихоод агсам тавиад тавьдаггүй байна гээд тэр Н.А ах зодсон. Ер нь бол А.Батсайхан, Б.Доржнамжил гэрчлэх байх. Надад одоо гомдол санал байхгүй. Учирсан шарх эдгэрсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл... /хх-ийн 19 дүгээр хуудас/,
гэрч Б.О...Би 2024 оны 04 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос 16 цагийн орчим Төв аймаг, Зуунмод суманд ирсэн. Тухайн үед манай найз Б.Ариунбаатар гэх Энхтайван 6 дугаар багт байдаг найзындаа яваад очтол Б.Доржнамжил гэх манай бас найз өөрийн дүү нар гэх А.Батсайхан, Х.Т, З.Батзориг гэх залуучуудтай тэр айлд ирчихсэн архи уугаад сууж байсан. Удалгүй бид нар дээр Төв аймгийн Сэргэлэн сумаас Н.А гэх залуу нэмэгдэж ирсэн. Тэр айлд бид нар 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэндээсээ би тэд нараас тусдаа аймгийн хойд талын Манзуширийн амралтын газар луу ганцаараа нөгөөдүүл харин Төв аймгийн Сэргэлэн сум явна гээд миний унаж явсан Тоёота Сай маркийн 89-04 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслээ өгөөд явуулчихсан юм. Төв аймгийн төвд Б.Ариунбаатарын гэрт архи ууж байхдаа Х.Т жоохон агсам тавиад Н.А хэвлий рүү нь цохиж унагааж зодсон асуудал болсон. Би ерөөсөө цохиж зодоогүй ээ. Н.Ариунбаатарыг л цохихыг харсан юм. А.Батсайхан дүү тэр үед миний унаж яваа машин намхан Сэргэлэн сум руу явахад намдаад явахгүй байна та машинаа өгчих өглөө эртхэн хүрээд ирий гэж хэлээд авсан юм. Манай өвөөгөөс өвлөгдөж ирсэн. Хоол унд мах шөл идэхэд хэргэлдэг төмөр имжээртэй бор модон иштэй том хэмжээтэй төмөр хутга миний хутга яг мөн байна. Би тэр үед Б.Доржнамжил А.Батсайхан Х.Т Н.А нарт машинаа өгч явуулах үедээ Тоёота Сай маркийн 89-04 УАО улсын дугаартай автомашиныхаа урд хайрцаг дотор хутгаа хийгээд явуулчихсан юм. Түүнээс яг тэр энэ гэх хүнд хутгаа хариуцуулж өгөөгүй. Ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй байлээ. Тэр салхины шил нь угаасаа хагархай байсан юм. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 21 дүгээр хуудас/,
гэрч Б.Д...Би 2024 оны 04 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод байж байтал манай найз Н.Ариунбаатар гэх залуу утасдаад “Төв аймагт хүрээд ир тарваганы мах идүүлэе гэж дуудсан. Тэгэхээр нь би унаа машинтай болохоор А.Батсайхан, З.Батзориг, Х.Т гэх хуурай дүү нараа дуудаад Төв аймаг руу яваад 16 цагийн орчим Төв аймагт ирсэн. Ирээд бид нар Энхтайван 6-р багт байдаг Н.Ариунбаатарын гэрт очиж тэднийд 2 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Бид нарыг ууж байхад Н.А гэх бас манай найз бид нар дээр нэмэгдэж ирсэн. Мөн Б.Очирбат гэх найз маань орж ирсэн. Тухайн архи уугаад согтоод Х.Т жоохон агсам тавьж Н.А эд нартай муудалцсан асуудал болсон. Тэндээсээ бид нар шөнө нь Н.Аыг дагаад Төв аймгийн Сэргэлэн сум руу очсон. Суманд очоод Н.Аын дүү гэх залуугийн орж нэмж архи уусан, мах идсэн. Би тухайн үед маш их согтсон байсан болохоор болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Ямар ч байсан би согтоод машин дотроо орж унтаж байсан чинь 3. Батзориг намайг сэрээгээд "Ахаа алив явье тэгэх үү энэ Н.А чинь бид нарыг зодоод байна гэхээр би машин жолоодоод Х.Т 3.Батсайхан эд нарыг нэмж суулгаад Төв аймаг руу зугтаасан, Төв аймагт орж ирээд согтуу машин жолоодож явсан гээд замын цагдаа нарт баригдсан. Би тухайн үед маш их согтолттой байсан. Үйл явдлаа санахгүй байна. Би тэр Б.Очирбат гэх залуугийн бид нарт үлдээсэн Тоёота Сай маркийн 89-04 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Урд талын хутга байсан. Бор модон иштэй төмөр хутга байсан. Хэмжээ томтой хутга байсан. Мэдэхгүй би тэр үед би сайн анзаарч хараагүй. Би тухайн үед болсон үйл явдлын талаар мэдээгүй ойлгоогүй их согтолттой явсан. Х.Т өөрөө надад намайг Н.А ах зодсон гэж хэлж байсан. Х.Т тэр үед өөрөө согтуудаа агсам тавиад байсан юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 23 дугаар хуудас/,
сэжигтэн Х.Тгийн ...Би 2024 оны 04 сарын 06-ны өдөр 13-14 цагийн орчим өөрийн найз А.Батсайхан, З.Батзориг болон таньдаг ах Б.Доржнамжилтай цуг А.Бэзэмшлийн Соната-6 маркийн 70-13 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Төв аймагт ирсэн. Төв аймагт ирээд Б.Доржнамжилын найз Н.Ариунбаатар гэх залуутай уулзаад Баруун Зуунмод 6-р багт байдаг гэрт нь очсон. Тэр айл бид нар очихдоо нэг шил 0.75 литрийн архитай очоод тойруулаад хувааж байхад тэр Н.Ариунбаатарын төрсөн ах нь гэх Н.А гэх хүн тэр айлд бас ирсэн. Тэр хүн ирээд бид нартай цуг архи хувааж ууж байгаад Н.Ариунбаатарын гэрээс нэг тарваганы боодог аваад Төв аймгийн Сэргэлэн суманд боож идий гээд бид нарыг дагуулж явахаар болсон. Тэгтэл тэр цуг архи уусан Н.А ах намайг энэ ямар ах захгүй хэгжүүн пизда юэ гээд намайг тэр Н.Ариунбаатар гэх айлын хашааны үүдэнд намайг хоолой боож газар унагаад унасан хойно малгайтай цамцнаас зуурч газар нуруугаар чирж гулдчаад босоод ирэнгүүт миний хэвлий рүү нэг удаа гараар цохиж намайг газар унагаасан мөн дахиж нэг удаа хөлөөрөө миний толгой дух орчим руу өшиглөсөн. Би тэр үед бас нэлээн согтсон байсан. Тухайн үед бид нарын унаж явсан машин намхадаад хөдөө явахад хэцүү байхаар нь тэр айлд бид нарыг байхад гаднаас орж ирсэн Очироо гэх нэг ахын тэр айлын хашаанд үлдээгээд явсан Тоёота Сай маркийн 89-04 УАО улсын дугаартай машиныг нь Б.Доржнамжил ахаар жолоодуулаад бүгдээрээ тэр машинд нь суугаад Төв аймгийн Сэргэлэн сум руу явсан. Би бол тухайн бол согтуудаа Н.А ахад зодуулсан болохоор машин дотор суугаад унтаад явсан. Сэргэлэн суманд очсон хойноо ч би тэр айлд нь ороогүй машин дотор нь унтаж явсан. Тэндээсээ бүр шөнө тэр айлаасаа гараад буцаад хөдөө хээр явж байх замд ухаан ороод сэрсэн чинь машин зогсчихсон арын суудалд сууж явсан манай хоёр найз болох А.Батсайхан З.Батзориг нар хоорондоо маргалдах байхыг сонссон. Тэгсэн чинь урд сандалд сууж байсан Н.Ариунбол ах машинаас бууж ирээд хойд талын суудалд сууж байсан 3. Батзоригийг-"Чи муу яасан чанга дуутай муухай орилдог пизда вэ гэж хэлээд машинаас гаргаад газар унагаад дээрээс нь хөлөөрөө дэвслээд зодсон. Тэгсэн чинь манай найз 3.Батсайхан өмөөрч урдуур нь орж салгасан чинь Н.А ах 3. Батсайхантай зууралдаад авсан. Яг энэ үед нь би бас найзуудаа өмөөрөөд Н.А ах дээр очсон чинь шууд миний нүүр лүү нэг удаа Н.А ах шанаадаж цохисон. Би тухайн үед шууд машин руу буцаж гүйж ороод архины шилээр цохичий гэж бодоод хайгаад сандалны голын хайрны дээр байсан бор модон иштэй төмөр хэмжээг томтой хутгийг аваад буцааж гүйж очсон. Намайг хутга бариад очиход Н.А 3.Батсайхантай зууралдаж байхаар нь би хажуунаас очоод бэлхүүсээрээ ороож өмссөн байсан Н.А ахын гуя ташаа орчим руу нэг удаа хутгаар хатгасан. Тэгсэн чинь Н.А ах цаашаа зугтаагаад холдчихсон. Тэр үед миний харснаар бид нарын эргэн тойронд морьтой мотоцикльтой тэр Н.А ахын дүү нар гэх залуучууд бид нарыг хараад зогсож байсан юм. Тэд нар бүгд намайг Н.А ахыг хутгалчихсан чинь зугтаасан Н.А ах ч гэсэн тэд нарыг дагаад зугтаасан. Би тэгээд 3. Батсайхан 3. Батзориг хоёрыг дагуулаад машиндаа суусан. Тухайн үед Б.Доржнамжил ах машин барьж явсан. Бид нар шууд Төв аймаг руу зугтаасан чинь араас удалгүй Н.А ах ардаас нэг портер машинтай хөөгөөд юм авч шидсэн үү эсвэл урт төмөр энэ тэрээр цохисон уу машины урд талын салхины шилийг хагалсан. Би хэн шидэж хагалсныг хараагүй ямар ч байсан урд суусан 3.Батсайхан Б.Доржнамжил хоёр тэр хөөж байгаа портер машинд Н.А ах сууж явсныг харсан гэж хэлсэн. Бид нар тэндээсээ зугтааж явсаар Төв аймагт орж ирээд цагдаа нарт баригдсан. Би нэлээн согтсон байсан. Ямар ч байсан тэр Төв аймгийн төвд Н.Ариунбаатар гэх залуугийн орж архи уусан болон тэдний хашааны гадаа Н.А ахад зодуулснаа санаж байна. Төв аймгийн Сэргэлэн суманд очтолоо би машин дотор унтаж явсан. Суманд очсон хойноо ч би айлд ороогүй машиндаа унтаад үлдсэн. Шөнө сэрэх үед бид нар бүгдээрээ машиндаа суучихсан явж байсан. Би тухайн үед согтуу байсан. Тэр Н.А ах чинь эхлээд намайг айлын гадна барьж авч газар унагааж чирж зодоод дараа З.Батзоригийг ч барьж авч зодоод дараа нь А.Батсайханыг ч барьж авч зууралдаад байхаар нь би найзуудаа өмөөрөөд нэг удаа хутгаар хатгачихсан юм. Тэр бид нарын унаж явсан машин дотор голын хайрцаг орчим нь байсан юм. Тэр машины эзэн Очироо гэх хүний хутга байх. Хүнд жинтэй том хэмжээтэй модон бор иштэй төмөр хутга байсан. Би тэр үед Н.А ахыг хутгалчхаад буцаад машиндаа сууж зугтах үедээ жолоочийн хажуу талын суудлын урд хайрцагт далд хийсэн. Миний хоолой хүзүү орчмоор багалзуурдсан хумсны ором шархтай мөн миний зүүн нүд орчим хөхөрсөн шархтай биеийн баруун ташаа, хонго орчмоор Н.А ах газар унагааж шороон дээр чирснээс болоод арьс шалбарсан шархтай байна. Тухайн үед бид хөдөө хээр машинаас буугаад Н.А ахтай муудалцах үед машинаас холгүйхэн морьтой мотоцикльтой нэлээн хэдэн Н.А ахын дүү нар гэх залуучууд шөнө харанхуйд холоос хараад л байсан. Дээр нь машин жолоодож явсан Б.Доржнамжил ах юу болсон талаар мэдэж байгаа байх. Намайг машинаас хутга бариад буцаад гүйгээд гараад ирэх үед А.Батсайхан бол харсан байх. Түүнээс би үйл явдал болсны дараа бол Н.А ахыг хутгалсан талаараа хүнд хэлээгүй. Гэхдээ А.Батсайхан Б.Доржнамжил хоёр бол мэдсэн байх харин тэр 3.Батзориг бол шал согтуу байсан мэдээгүй. Би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Төв аймгийн төвд айлд байхдаа бид нартай нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан. Намайг Н.А ахаас өөр хүн зодоогүй тэнд надтай цуг явсан бүх хүн гэрчилнэ. Хүлээн зөвшөөрч байна. Найзуудыгаа өмөөрөөд л биеэ хамгаалаад хутга барьчихсан юм... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
сэжигтэн Н.Аын ...Би 2024 оны 04 сарын 06-ны өдөр 19 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сумаас Зуунмод сумын Энхтайван 6-р багт байдаг төрсөн дүү Н.Ариунбаатарын гэрт ирэх үед манай найз Б.Доржнамжил Улаанбаатар хотоос архи нугаар гэх Х.Т, А.Батсайхан, З.Батзориг гэх залуучуудтай ирчихсэн, архи уугаад сууж байсан. Би тэд нартай нийлээд 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тухайн үед байсан. Би тэд нартай ний ууж согтчихоод өөдөөс муухай хараад байхаар нь би яагаад над руу ингэж хараад байгаа юм гэж хэдэн үг сануулж хэлтэл гар утсаараа нэг ахтайгаа бололтой хүнтэй яриад "Энд надад нэг хүн томроод байна та хүүхэд ирэх үү гэх мэтээр ярилцаад байхаар нь би Х.Тг гэрээс нь дагуулж гараад хашааны гадаа аваачиж байгаад маргалдаж зогстол хашааны тэр хавьд газар хаягдсан байсан хуучин архины шилийг аваад Х.Т шууд миний толгой руу цохисон. Тэгэнгүүт нь би шууд зөрүүлээд Х.Тгийн хэвлий рүү элэгдэж цохиж унагаагаад цамцныхан малгайгаар боогоод газар унагаагаад газар нуруугаар нь чирчихсэн юм. Тэр үед хажууд байсан А.Батсайхан Б.Доржнамжил Б.Очирбат нар бид хоёрыг салгасан юм. Тухайн үед бол миний тархи толгойд учирсан гэмтэл шарх байгаагүй. Тэгээд бид нар Төв аймгаас орой 22-23 цагийн орчим Төв аймгийн Х.Тгийн нүүр лүү нэг удаа гараараа шанаадаж цохисон. Тэр үед Х.Т цохиулаад газар унах шиг болсон зөрүүлээд А.Батсайхан над дээр ирээд намайг салгаж болиулах гээд зууралдаж байтал хажуунаас Х.Т миний гуя ташаа орчим руу хутгаар хатгаж гэмтээсэн. Би өмнөх 2024 оны 04 сарын 08-ны өдөр уг хэрэг дээр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ А.Батсайханыг намайг хутгалсан гэж мэдүүлсэн тэгсэн чинь Х.Т нь намайг хутгалсан юм билээ. Учир нь би эдгээр Х.Т, А.Батсайхан гэх залуучуудыг урьд нь таньдаггүй уулзаж байгаагүй болохоор тухайн үед нэрийн андуурсан байлээ. Тухайн үед бол би хутгалуулаад тэндээсээ Төв аймаг руу эмнэлгийн тусламж авахаар явсан. Өөр бол би тэр Сэргэлэн суманд Б.Ариунбаатар гэх айлд бөөнөөрөө очиж хоол идэж, бас дахиж нэг шил архи уусан. Тэгээд шөнө нь тэр айлаасаа сумын төвд байдаг манай гэр лүү явсан. Тухайн үед Тоёота Сай маркийн 89-04 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл явсан бид нар Б.Доржнамжил гэх манай найз жолоодоод би жолоочийн хажууд хойд арын суудалд Х.Т, А.Батсайхан, З.Батзориг нар зорчиж явсан. Машин дотор явж байхад надтай 3.Батзориг надтай муудалцаад маргалдаад байхаар нь би машинаа зогсоо гэж байгаад машинаас 3.Батзоригийг буулгаад, нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон, толгойгоороо мөргөсөн. Тэгтэл машинаас Х.Т бууж ирээд найзыгаа өмөөрөөд над руу дайрсан. Би тэгэхээр нь Х.Т гэх залууд халдаж зодсон асуудал байхгүй. Би тодорхой санахгүй байгаа юм. Би тухайн үед Х.Ттай маргалдаж зодолдохдоо хоёулаа л согтуу байсан. Тэр Б.Очирбат гэх залуу А.Батсайхан, З.Батзориг нартай нийлж бид хоёрын маргааныг салгасан юм билээ. Би бас сайн санахгүй Б.Очирбатыг зодсон байх гэж буруу ташаа мэдүүлэг өгсөн байлээ. Тийм зүйл огт байхгүй юм билээ цуг байсан А.Батсайхан, З.Батзориг Б.Доржнамжил нар гэрчилнэ. Тухайн үед цуг архи ууж байхдаа Х.Т бид хоёр биенийгээ сайн танихгүй. Дээр нь тэр Х.Т архи ууж согтохоороо биеэ зөв авч явахгүй тийшээ үсчээд чанга чанга дуугаар яриад байхаар нь би тухайн үед дургүй маргалдаад зодчихсон юм. Би ерөөсөө Төв аймаг Зуунмод суманд Н.Ариунбаатарын гэрийн гадаа Х.Ттай маргалдаад хэвлий рүү нэг удаа гараараа цохиж газар унагаад өмсөж а явсан цамцны захаар нь боож ар нуруугаар нь газар чирж зодсон. Дараа нь шөнө нь Төв аймаг Сэргэлэн сумын төв орчимд намайг 3.Батзоригтай муудалцаж байхад хажуунаас оролцоод байхаар нь Х.Тг нэг удаа нүүр лүү шанаадаж цохиж газар унагаасан. Өөр бол зодсон асуудал байхгүй. Миний баруун ташаа, цавь гуя орчмоор хутгаар нэг удаа хатгуулж гэмтсэн шархтай байна. Тухайн үед 2 оёдол тавиулж эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн. Шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна санал ний хүсэлт байхгүй. Тухайн үед бид хөдөө хээр машинаас буугаад Х.Т, 3. Батзориг нарыг цохиж зодох үед хажуунаас салгаж байсан А.Батсайхан Б.Доржнамжил нар гэрчилнэ. Хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед согтуу биеэ удирдах хянах чадвар 1 муудсан дээрээ маргалдаж муудалцсан асуудлаас ийм зүйл тохиолдчихлоо. Огт холбогдож байгаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
яллагдагч Н.Аын ...Би тогтоолыг уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 04 дүгээр сарын 06-ны орой 18 цагийн үед төрсөн дүү Н.Ариунбаатарын гэрт очих үед тэнд Б.Доржнамжил, З.Батзориг, Х.Т, А.Батсайхан гэх зүс таних хүмүүс нийлээд архи ууж байсан бөгөөд би тэд нартай нийлж архи ууцгаасан. Тэгээд зүс таних Х.Т нь согтчихоод над руу муу хараад байхаар нь “Чи яагаад над руу муухай хараад байгаа юм бэ, ах захтай байна шүү” гэж хэлэх үед Х.Т гэх залуу нэг ах руугаа утсаар яриад “Энд нэг хүн намайг дээрэлхээд байна та хүрээд ирэх үү" гэж хэлсэн. Тэгэхээр нь би Х. Толуйг дагуулаад дүү Ариунбаатарын хашааны гадаа гарч ирээд Х.Ттай юм ярьж байхад гэнэт архины шилээр миний толгой руу цохисон. Тэгэхээр нь би баруун гараараа элэгдэж унагаад малгайтай цамцнаас татаж нуруугаар нь чирээд нэг удаа толгой руу нь өшиглөх үед Б.Доржнамжил, А.Батсайхан хоёр хүрч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд би Х. Толуйтай эвлэрээд дүү Н.Ариунбаатарынхаас гараад бөөндөө Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах манайх руу очихоор болсон. Тэгээд очих замдаа Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах 3. Ариунбаатар гэх дүүгийнд бөөндөө очиж тэнд 0.75 литрийн 1 шил архийг хувааж ууцгаасан. Тэндээсээ манайх руу хөдөлсөн бөгөөд Төв аймгийн Сэргэлэн Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт нэг машинд бөөндөө явж байгаад арын суудалд сууж байсан З.Батзориг гэх залуутай маргалдаад би машиныг зогсоогоод 3. Батзоригийг машинаас буулгаад түүний эрүү хэсэгт баруун гараараа 1 удаа цохиход А.Батсайхан бууж ирээд салгасан. Тэгэхэд цаанаас нь Х. Толуй машинаас бууж ирэхээр нь би түүний эрүү тус газар нь баруун гараараа 1 удаа цохих үед Х.Т нь машин руу гүйгээд явсан. Тэгээд би 3.Батзоригтой маргалдаж байх үед Х.Т буцаж ирээд миний баруун гуя руу хутгаар нэг удаа хатгасан юм. Тэгээд тэд нар бөөндөө машинд суугаад намаг үлдээгээд явцгаасан. Би утсаар ярьж дүү З.Ариунбаатарыг дуудаж Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн юм. Х.Т нь хохирол мөнгө нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 55 дугаар хуудас/,
яллагдагч Х.Тгийн ...Би тогтоолыг уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийн найз А.Батсайхан, З.Батзориг, мөн ах Б.Доржнамжилтай цуг Төв аймагт ирсэн юм. Бид нар 14 цагийн орчим Төв аймагт ирээд Б.Доржнамжил ахын найз Н.Ариунбаатар гэх Төв аймгийн төвд гэр нь байдаг айлд очоод тэндээ хоол цай идэж уугаад 2 шил 0.75 литрийн архийг хувааж уусан. Тухайн үед бид нарыг тэр айлд байхад Б.Доржнамжил ахын найз Н.А гэх ах Төв аймгийн Сэргэлэн сумаас ирээд бид нартай цуг нийлж архи уусан. Тухайн үед би жоохон согтсон байсан чинь тэр Н.А гэх ах намайг “Биеэ зөв авч яв яасан хэгжүүн ах захгүй бацаан бэ?” гээд тэр айлын хашааны үүдэнд миний хоолой боож газар унагаад унасан хойно малгайтай цамцнаас зуурч газар нуруугаар чирж гулдчаад босоод ирэнгүүд миний хэвлий рүү нэг удаа гараар цохиж намайг газар унагаасан мөн дахин нэг удаа хөлөөрөө миний толгой дух орчим руу өшиглөсөн. Би тэр үед нэлээн согтсон байсан. Тэгээд Б.Доржнамжил ах жолоо бариад Н.А ахын руу бөөндөө хөдлөөд Төв аймгийн Сэргэлэн сум руу явсан. Тэгээд Сэргэлэн суманд өөр айлд очиход би ганцаараа машиндаа унтаж үлдээд тэр айл руу нь ороогүй юм. Мөн тэндээсээ бүр шөнө тэр айлаас гараад буцаад хөдөө хээр явж байх замд унтаад сэргэх үед машин зогсчихсон арын суудалд сууж явсан манай хоёр найз болох А.Батсайхан, З.Батзориг нар хоорондоо маргалдаж байхыг сонссон. Тэгсэн чинь урд сандал сууж байсан Н.А ах машинаас бууж ирээд хойд талын суудалд сууж байсан 3. Батзоригийг "Чи муу яасан чанга дуутай муухай орилдог пизда вэ" гэж хэлээд машинаас гаргаад газар унагаад дээрээс нь хөлөөрөө дэвслээд зодсон. Тэгсэн чинь манай найз 3.Батсайхан өмөөрч урдуур нь орж салгасан чинь Н.А ах 3. Батсайхантай зууралдаад авсан. Яг энэ үед нь би бас найзуудаа өмөөрөөд Н.А ах дээр очсон чинь шууд миний нүүр рүү нэг удаа Н.А ах шанаадаж цохисон. Би тухайн үед шууд машин руу буцаж гүйж ороод архины шилээр цохичье гэж бодоод хайгаад сандалны голын хайрцагны дээр байсан бор өнгийн иштэй төмөр хутгийг аваад буцаж очоод Н.А ахын баруун гуя руу хутгаараа нэг удаа хатгасан юм. Н.А нь хохирол мөнгө нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад нэмж ярих зүйл байхгүй… /хх-ийн 64 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Н.А, Х.Т нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Н.А, Х.Т нарыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Мөнгөнцэцэг:
...Шүүгдэгч Х.Т нь согтуугаар 2024 оны 04 дүгээр сарны 06-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэр сумын төвд иргэн Н.Атой тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний баруун гуянд нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.А нь согтуугаар 2024 оны 04 дүгээр сарны 06-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэр сумын төвд иргэн Х.Ттай тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан, нүүр хэсэгт нь цохиж, хоолойг нь боож, газарт унаган чирч, өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч, шүүгдэгч Н.А:
...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч, шүүгдэгч Х.Т:
...Хэлэх зүйлгүй, Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Улсын яллагчийн шүүгдэгч тус бүрийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Н.А, Х.Т нар нь маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.А, Х.Т нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Н.А, Х.Т нарын дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Н.А, Х.Т нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Н.А хохирогч Х.Тг, шүүгдэгч Х.Т хохирогч Н.Аыг тус тус цохиж, зодож буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Тэрээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Н.А, Х.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг
Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлаад өсвөр насны шүүгдэгч Н.Аын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Х.Тгийн эрүүл мэндэд зүүн нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, хоолойн зөөлөн эдийн зулгаралт, нурууны зөөлөн эдийн зулгаралт, зүүн хонгоны зөөлөн эдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол,
Шүүгдэгч Х.Тгийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Н.Аын эрүүл мэндэд баруун гуяанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учирсан байна.
хохирогч Н.А, Х.Т нар нь хохирол төлбөр, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон тайлбартаа илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч Н.А, Х.Т нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Мөнгөнцэцэг:
...Шүүгдэгч Н.А, Х.Т нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах санал гаргаж байна. Шүүгдэгч Н.А, Х.Т нар нь энэ хэрэгтээ баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай гэсэн дүгнэлтийг гаргаж байна.... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч, шүүгдэгч Н.А:
...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч, шүүгдэгч Х.Т:
...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Түүнчлэн шүүгдэгч Н.А, Х.Т нарт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Харин прокурор торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Н.А, Х.Т нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,
шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудал
Эрүүгийн 2434000000162 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.А, Х.Т нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг (цайвар металл хүрээтэй 11 см урттай, бор модон иштэй, ажлын хэсгийн урт 17 см урттай, 3 см өргөнтэй) хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсныг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 18.1, 18.2., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х Н.А, Х Х.Т нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Х Н.А, Х Х.Т нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х Н.А, Х Х.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х Н.А, Х Х.Т нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг (цайвар металл хүрээтэй 11 см урттай, бор модон иштэй, ажлын хэсгийн урт 17 см урттай, 3 см өргөнтэй) хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Эрүүгийн 2434000000162 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.А, Х.Т нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х Н.А, Х Х.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х Н.А, Х Х.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН