Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар  2024/ШЦТ/170

 

2024   04            19                                         2024/ШЦТ/170

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,  

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Р.Бямбажав нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Гт холбогдох эрүүгийн 242500000**** дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.Г

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С зочид буудлын 306 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хохирогч А.Аийн согтуурсан байдлыг далимдуулан Самсунг А-15 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 659,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд:

улсын яллагч “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял санал болгоход зөвшөөрсөн” гэж,  

          шүүгдэгчийн өмгөөлөгч “гэм буруу дээр маргахгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангиийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож ухаарсан. Прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэж,

          шүүгдэгч “сайн дураараа гэм буруугаа хүлээсэн, эрүүгийн хариуцлагын агуулгыг ойлгож хүлээн зөвшөөрсөн, нийтэд тустай ажлаа сайн хийж гүйцэтгэнэ” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.

Хохирогч “хохирлоо төлүүлж авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэж хүсэлтээ илэрхийлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь хохирогч А.Аийн эзэмшлийн Самсунг А-15 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 659,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

   Хохирогч А.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...10 цагийн үед манай өрөөний хаалгыг Бор гэх нэртэй залуу шагайж харахаар нь Алтанбагана хөөе гээд дуудсан. Тэгсэн чинь Г.Г, Бор гэх залуус орж ирсэн. Өрөөнд орж ирээд Бор нэг шил 0,5 литрийн хар экс нэртэй архи гаргаж ирээд бид нар ууцгаасан. Тэгсэн Г.Г 0,75 литрийн Соёрхол нэртэй архи гаргаж ирсэн. Удалгүй 12 цаг болоод буудлаас гарсан. Тухайн үед Туулай, Зоригоо хоёр яваад өгсөн. Би, Алтанбагана, Бор, Г.Г бид нар дэлгүүрээс дахин нэг шил архи аваад буудал руугаа ороод цагийн мөнгийг өгөөд оросн. Буудлын өрөөндөө ороод нэг шил архиа ууж байгаад би сууж байсан орон дээрээ хойшоо хэвтээд унтаад өгсөн. Тэгээд Алтанбагана намайг сэрээсэн. Г.Г, Бор хоёр яваад өгсөн байсан. Тэгээд гар утсаа гаргаж ирэх гээд куртикний халаасаа үзтэл гар утас маань алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,

- Гэрч Э.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2024 оны 02 дугаар сарын 25-ны орой 19 цаг 00 минутад Г.Г гэх хүн ганцаараа орж ирээд цэнхэр өнгийн самсунг А-15 загварын гар утсыг миний утас байгаа юм хоол ундны зүйл аваад үлдсэнийг нь мөнгөөр авчихъя 200,000 төгрөг гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд дэлгүүрээс архи, ундаа, тамхи бэлэн гоймон зэрэг хүнсний зүйл 113,000 төгрөгөнд багтааж аваад 87,000 төгрөг аваад гарсан... Гар утсыг аваад шалгаж үзэх гэтэл кодтой байсан тэгэхээр нь би тайлаад өг гэж хэдэхэд манай хүүхэд кодыг нь олон хийгээд блоклочихсон юм гээд утсан дотроосоо сим картаа аваад надад өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. 200,000 төгрөгөө эргүүлэн авсан. Миний зүгээс гаргах санал хүсэлт байхгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

- Монгол улсын мэргэшсэн үнэлгээчин Д.М-ийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 16-21 дүгээр тал/,

- Г.Гийн яллагдагчаар мэдүүлсэн ...Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/ болон түүний хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

 

Шүүгдэгч Г.Г нь хохирогч А.Аийн эзэмшлийн Самсунг галакси А-15 загварын гар утсыг Скай нэртэй караокены өрөөнөөс авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

Шүүгдэгч Г.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршгийн талаар: 

Шүүгдэгч Г.Г нь хохирогч А.Аийн эзэмшлийн Самсунг галакси А-15 загварын гар утсыг биет байдлаар хохирогчид буцаан олгосон байх ба хохирогч А.А нь Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй. Гар утсаа буцаан авсан гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүх шүүгдэгч Г.Гийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Г.Гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Гт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 /гурван зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 2, 4 дэхь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгагай.

4. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

6. Тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОРХОНТАМИР