| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Билгүүн |
| Хэргийн индекс | 106/2024/0363/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/426 |
| Огноо | 2024-05-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | З.Наранчимэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч З.Наранчимэг,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт ******* ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 202 оны дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дунд боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт аймгийн сум, дүгээр баг, тоотод оршин суух, урьд
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ял,
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын -ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан,
******* овогт ******* /Регистрийн дугаар ЗК911/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны дугаар сарын -өөс 20-нд шилжих шөнө дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ” үйлчлүүлж байсан хохирогч өмчлөлийн Самсунг А-73 маркийн гар утсыг нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэрэг, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь:
2023 оны дугаар сарын -өөс 20-нд шилжих шөнө дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ” үйлчлүүлж байсан хохирогч өмчлөлийн Самсунг А-73 маркийн гар утсыг нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв,
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хавтаст хэргээс 2023 оны дугаар сарын 20-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 8 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Өөрийгөө барилддаг гэсэн жоохон махлаг бөгөөд бага зэрэг онигор нүдтэй бор царайтай, 165-0 см залуу байсан, нүдээр нь таньж байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-- дэх тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 25 дахь тал/,
Хохирогч өгсөн: “...2023 оны дугаар сарын -ний орой цагийн үед дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэх нэртэй үйлчлүүлж байгаад нилээн согтолттой болоод гарч явахдаа өөрийн эзэмшлийн Самсунг-А73 загварын гар утсаа хулгайд алдсан учраас цагдаагийн байгууллагад хандсан,
...Би гар утсаа өмднийхөө халаасанд хийсэн байсан учраас унах боломжгүй байсан. Тухайн байгууллагын үүдэнд байсан намхан залуу намайг гаргаж таксинд суулгасан. Явж байгаад гар утсаа харахад алга болсон байсан. Тэр залуу намайг караокены өрөөнөөс гаргаж ирсэн бөгөөд лифтэнд суугаад гаргаж өгсөн. Одоо яг санаж байна, ...Тухайн намайг гаргаж өгсөн залуу авсан байх, тэр залууг сэжиглэж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч өгсөн: “...Би 8 сард өөрийн гар утсаа алдчихаад утас авах гээд байж байгаад хэд хоногийн өмнө надад нэг утас олсон гэж ярьж байсан учир *******ай дүүргийн нутаг дэвсгэрт 08 сарын эхээр уулзаж ярилцахад би олсон гэх гар утсаа ломбарданд тавьчихсан байгаа. Тэрийг төлөөд тэр утсыг авбал ав гэж надад хэлсэн. Би тухайн гар утсыг авахаар ломбард дээр нь очиж 580,000 төгрөг төлөөд авсан, ...Хар саарал өнгийн 3 том камертай мөнгөлөг хүрээтэй 35075111668, 350369116687 гэсэн имэй кодуудтай гар утас байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-35 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “ ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “самсунг А73 маркийн гар утас-1,300,000 төгрөг байхыг тодорхойлов” гэсэн дүгнэлт /хх-ийн 50-52 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг шинжлэн судлав.
Гэм буруугийн талаар
Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.
Шүүгдэгч ******* нь 2023 оны дугаар сарын -өөс 20-нд шилжих шөнө дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ” үйлчлүүлж байсан хохирогч өмчлөлийн Самсунг А-73 маркийн гар утсыг нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээр шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч өгсөн мэдүүлэг /хх-ийн 32 дахь тал/, иргэний нэхэмжлэгч өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-35 дахь тал/, хөрөнгийн үнэлгээний “ ” ХХК-ийн дүгнэлт /хх-ийн 50-52 дахь тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-- дэх тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 25 дахь тал/ зэрэг нотлох баримтаар болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуульд зааснаар нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, мөн хуулийн ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Хулгайлах гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар өмчлөгч,эзэмшигчийн зөвшөөрөлгүй өөрийн мэдэлд авах, уг эд хөрөнгийг хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох шууд санаа зорилготой, өмчлөх эрхийг хууль бусаар өөртөө олж авах хэлбэрээр илэрдэг.
Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж хохирогч өмчлөлийн Самсунг А-73 маркийн гар утсыг нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,300,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг, бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус шинжтэйг ухамсарлаж шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан нь .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэлээ.
Нийслэлийн дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..” гэж заасны дагуу шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Энхтөр 1,300,000 төгрөгийн хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гар утсыг нь хүлээлгэж өгсөн байна. Харин иргэний нэхэмжлэгч Б.Буянжаргал 580.000 төгрөг нэхэмжилсэн тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Иймд энэ тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсанчлан шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэл нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авч түүнд 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт 00 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах саналтай байна.... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авч түүнд 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч төлөх 580.000 төгрөгний төлбөртэй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.
Монгол Улсын шүүхийн хуулийн 22 дугаар зүйлийн 22..1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг *******т сануулсугай.
.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүгдэгч *******аас 580.000 (таван зуун наян мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч олгосугай.
6.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН