Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/429

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,   

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Төмөрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, оны дугаар сарын-ний өдөр аймгийн хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, дүүргийн дугаар хороо, , дугаар байрны тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт ******* (РД: НЭ92),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20 оны 08 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө дүүргийн 6 дугаар хороо, орчим иргэн нүүр лүү гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь биед зүүн нүдний ухархайн гадна дээд хэсэг хацар ястай нийлэх заадас хэсэг зөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын гайморын хөндийрүү цөмөрсөн хугарал, зүүн нүдний гайморын хөндийн урд хана болон гадна хажуу хананууд дотогш гайморын хөндийрүү цөмөрсөн хугарал, зүүн хацар ясны нум цөмөрсөн хугарал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц. өгсөн мэдүүлэгтээ: “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн,

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

1. дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирүүлсэн “... гэдэг хүнд зодуулж хүнд гэмтэл авсан...” гэсэн өргөдөл (1-р хх-ийн 03 дахь тал),

2.Хохирогч “...20 оны 08 дугаар сарын 07-ны шөнийн 00 цагийн орчимд дүүргийн 6 дугаар хороо хашаан дотор байрлах гэх нэртэй бааранд орж 750 граммын 1 шил архи, хүний 1 шил пиво, даруулгын ус ундаатай захиалж ширээнд суусан. Ингээд архиа ууж байхдаа завсраар нь , бид гурав гадагшаа гарч тамхи татсан. ... нь тоглоод байгааг мэдэхгүй, намайг цохиодох гэхээр нь яах гээд байгаан гэтэл чи зүгээр намайг цохидох гээд байхаар нь духны баруун хэсэгт нэг удаа баруун гараа атгаж байгаад цохисон. Тэгтэл нь чи яагаад намайг цохих байгаан гээд гомдоод байхаар нь чи өөрөө цохих гэхээр нь би цохилоо шүү дээ гэтэл би тоглож байсан шүү дээ гэхээр нь за тэгвэл уучлаарай гэж хэлээд уучлалт гуйтал хүнтэй тоглож болохоо больчихсон юм байна гээд эргээд баар луу орчихсон. Тухайн үед бүх зүйлийг сонсож байсан ба , бид гурав эргэж ороод бүжиглэнгээ архиа уусан. ... Тэгээд тарах гээд такси барихаар би хамтаар хамгийн урд талд, хойд талд , нарын хамтаар... алхаж байтал араас ирж байгаа чимээ гараад эргээд хартал нүүр лүү цохичих шиг болсон. Тэгээд ******* намайг цохихгүй гэж хэлчхээд яагаад цохиж байгаа юм гэтэл үг хэлээгүй байж байтал шууд хамраас маш их хэмжээний цус гараад унасан. Тэгээд зүүн талын хацар орчимд халуу оргиж өвдөөд, тэр дороо хавдаж эхэлсэн..., ...өглөө аавындаа сэрсэн ба босоод нүүрээ хартал зүүн талын шанаа, хацар орчимд маш их хавдсан, зүүн нүд цус хурчихсан байсан. тэгэхээр нь иймэрхүү зүйл байдгын, гайгүй болчих юм чинь гээд хавдар буулгах зорилгоор тараг, төмсний хальс тавиад гэртээ 20 оны 08 дугаар сарын -ны өдрийг хүртэл хэвтсэн. ...хавдар буухгүй байсан ба эгч уулзахад нүүр хараад зургийг авахуул гэж хэлсэн. Тэгээд зүгээр болчих байх гэж явсаар байгаад 20 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа ороод ажпынхандаа хэлтэл үзүүлэхгүй бол болохгүй гээд байхаар нь 20 оны 08 дугаар 27-ны өдрөөс эхэлж ээж Говь-Алтай аймгаас ирж гадуур эмнэлгээр үзүүлж эхэлсэн ба “ " гэдэг эмнэлэгт нүүрний зураг авахуулахад зүүн талын нүдний ухархайн доод хана 0,5 см өргөн хэсэгт 0,6 см гүн доош гаймарын хөндийрүү цөмөрсөн хугаралтай, энэ түвшинд нүдний өөхөн эс ивэрсэн байна гэж хэлсэн. Үүний дагуу Төмөр замын эмнэлэгт үзүүлэхэд гэдэг эмнэлэгт хамтарч Нүдэнд мэс засал хийнэ гэсэн, ингэхгүй бол нүд чинь хуурайшиж нөгөө нүдэндээ нөлөө үзүүлнэ гэж хэлсэн. Төмөр замын эмнэлэг дангаараа хагалгаа хийдэггүй гэж хэлсэн. Тэгээд би эд ийм байдалд хүрсэн талаар 20 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хэлэхэд эмнэлэг дээр ирж уулзаад эмчилгээний зардал хэд болсын тэрийгээ хэлчих, тэрийг барагдуулая гэж байсан ба шаардлагатай мөнгөнүүд хэрэг болоод эд хэлэхэд мөнгө олдохгүй хайж байна гэж хэлсэн ба 20 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр уулзая гэсэн боловч уулзаж амжаагүй. 20 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр уулзахаар ярьсан боловч уулзалгүй алга болсон. ...өглөө очиж үзүүлэхэд төмөр замын эмнэлэгт өнөөдөр хэвт гэж хэлсэн. ... юугаар цохиж учруулсанг харж чадаагүй ба хамт байсан хүмүүсээс болон ээс өөрөөс нь гараараа цохисон гэдгийг сонссон...(1-р хх-ийн 07-08 хуудас) ...Надад өмнө нь эхний хагалгаанд орсоны дараа ийн аав нь болох гэж хүн надад бэлэн мөнгөөр 1,400,000 төгрөг эмчилгээнд чинь гарсан байна гээд над'ад барагдуулж өгсөн. Түүнээс хойш надтай ямар нэг холбоо бариагүй хохирол барагдуулаагүй. ...өнгөрсөн жил буюу 2023 оны 07 сарын .. сүүлээр фэйсбүүк хаягаар надтай холбоо тогтоогоод ... Чи надад гомдол саналгүй гээд хэлээд өгөөч.... гэх зурвас илгээсэн байсан... би сүүлд орсон хагалгаа болон тухайн үед ажилгүй байх хугацаанд зээл төлөх мөнгө зэргээ нэг нугалж өгөөрэй энэ нь ойролцоогоор 6,000,000 төгрөг болно гэж хэлсэн чинь... Надад би өгье гээд манай аав гэж хүн холбоо барина гэж хэлсэн. ...Би Дараа нь бичсэн зурвасыг нь харах гэтэл намайг хаягаасаа блок хийгээд зурвас нь гарч ирээгүй. Түүнээс хойш ямар нэг байдлаар холбоо бариагүй байсан чинь сүүлд Монгол улсад ирсэн байгаа гэж сонссон ба удалгүй цагдаагаас ирж мэдүүлэг өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Надад одоо тухайн хэрэгтэй холбоотой одоо гарсан зардлын баримт байхгүй, ... сэтгэл санааны болон эд материалын нэхэмжлэл байхгүй. Би гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. Сэтгэцэд учирсан хохирлын шинжээч томилуулахгүй” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 12-13 дахь тал),

3.Гэрч Б.ийн “... нь цохичих гээд нь цохихгүй гээд яваад байсан... бид 2 жоохон зайтай зогсож байсан. ********* тэр 2-ын дунд одоо больцгоо гээд зогсож байтал нь гийн нүүр орчимд цохисон. Очоод хартал гийн зүүн нүд нь хавдчихсан, хамраас нь цус гарч байсан. ...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 9- дахь тал),

4.Гэрч Б.гийн “...Би баарны гадаа утсаа оролдоод байж байтал нь ******* цохисон. Сүүлд такси барих гээд байж байхад нь гийн зүүн нүд орчимд нэг удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 75-76 дахь тал),

5.Гэрч Х. “... 2 хоорондоо бага зэргийн маргаантай нэгэндээ үг хаяад яваад байсан. чи найздаа гомдолтой байгаа бол найзыгаа цохичих гэхэд нь би чамайг цохихгүй гээд яваад байсан. Гэнэт нь гийн ард талд явж байснаа г эргээд харах үед зүүн талын шанаа орчимд нь нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд гийн хамраас цус гараад нүүр хацар орчмоор хавдаад эхэлсэн..." гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 78 дахь тал),

6.Гэрч “...20 оны 08 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө гэртээ унтаж амарч байтал хүү 02-оос 03 цагийн орчимд санаж байна, яг цаг хэд болж байсныг хараагүй, хаалга хүн тогшихоор нь тайлтал хүү би зодуулчихлаа гэж орж ирсэн. Тэгээд би өглөө нь босоод ажилдаа явж ирээд орой асуутал ажпын газрын намайг цохисон, ингэж байгаад гайгүй болох байх гээд миний үгийг тоогоогүй. Яагаад цохисон талаах асуухад намайг цохичих гээд удаа дараа хэлээд байхаар нь би цохичихсон. Тэгтэл намайг цохь гэж хэлээгүй байхад цохилоо гээд гомдоод байхаар нь тэгвэл надаас хариугаа аваад нэг цохичих гэхэд үгүй гэж байгаад цохичихлоо гэж хэлсэн. Хүү гаас хаана, хэдэн удаа, юугаар цохисон талаар асуухад зүүн хацар, нүд орчимд тааруулаад нэг удаа цохисон гэсэн намайг анх харахад зүүн хацар болон нүд нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан. ...зодуулсан байдалтай ирсэн цагаас хойш цагдаа болон эмнэлгийн байгууллагаар хандах талаар хэлэхээр бие ингэж байгаад хавдар нь буугаад зүгээр болчих байх, цагдаад хандаад яахын гэдэг байдлаар гэртээ байгаад байсан, зодуулсан өдрөөс хойш бараг гэрээсээ гараагүй хүйтэн жин болон төмсний хальс тавьж байсан. 20 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би шахсаар байгаад Төмөр замын эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэрнээс хойш эмнэлгийн байгууллагаар явж үзүүлэхэд учирсан гэмтэл хүнд болж таарсан. ...Эмчилгээ хийлгэсэн зардал болон хагалгаанд орсон зардлыг бүрэн барагдуулсан байгаа. оо 12 сард хацаранд суулгасан төмөрийг авахуулах хагалгаанд орно. Түүнйй зардлыг өгнө гэж байгаа боловч өгөх эсэх нь тодорхойгүй байгаа...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 8-9 дэх тал),

7.Гэрч “... 20 оны 08 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө нөхөр гийн хамтаар унтаж амарч байтал шөнийн 02-03 цагийн орчимд хүн хаалга цохиод байхаар нь нөхөр нь босож хаалга онгойлгосон ба “Энэ чинь аймар согтуу, хүнд зодуулчихсан байна шүү дээ” гэхээр нь босож ирээд хартал гийн хувцас нь нэлэнхүүдээ цус болсон, зүүн нүд нь хавдсан, бараг нүд нээгдэхгүй шахуу болчихсон, зүүн хацар орчимдоо хавдсан, зүүн нүд нь хөхөрч эхэлж байсан. гаас юу болсон, хэн зодсон талаар асуухад хэнд цохиулж зодуулснаа хэлээгүй ба ажлынхаа хүмүүстэй яваад ирлээ, манай ажпын газрын нэг хүн цохичихлоо, зүгээрээ зүгээр гээд байхаар нь ор засаж өгөөд, цустай хувцсыг нь аваад усанд хийчихээд унтаад өгсөн. ...Би байнгын асуух болгонд гайгүй гээд яваад байсан. Гэхдээ өдөр ирэх тусам нүүр хавдар бага багаар буусан боловч хөхрөлт ихтэй, нээх сайн хавдар нь бууж өгөхгүй байдалтай байсан. Сүүлд бүр халуураад, нүдний харж байгаа байдал нь өөрчлөлттэй байгаа байдал ажиглагдаж эхэлсэн. Сүүлд сонсоход ажпын газрын гэж хүн цохисон гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 124-125 дахь тал),

8.Шинжээч эмч “...гийн биед учирсан зүүн нүдний ухархайн гадна дээд хэсэг, хацар ястай нийлэх заадас хэсэг зөрсөн хугарал нь гэмтлийн зэргийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 120-121 дэх тал),

9.Шүүх шинжилгээний үндэсний хүрэлэнгийн шинээчийн 20 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн 290 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 12 дахь тал),

Эрүү нүүр мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн Өвчний 16852 дугаартай түүхээс хуулбарласан баримтууд, “ мед” ухархай ба толгойн компьютерт томографийн шинжилгээний дүгйэлт, Амбулаториор эмчлүүлэгсдийн дэвтрээс хуулбарласан баримтууд (1-р хх-ийн 89-94, 97-1 дахь тал),

.Яллагдагч Ц.ийн “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 243 дахь тал) болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнө дүүргийн 6 дугаар хороо, орчим иргэн нүүр лүү гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн гадна дээд хэсэг хацар ястай нийлэх заадас хэсэг зөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын гайморын хөндийрүү цөмөрсөн хугарал, зүүн нүдний гайморын хөндийн урд хана болон гадна хажуу хананууд дотогш гайморын хөндийрүү цөмөрсөн хугарал, зүүн хацар ясны нум цөмөрсөн хугарал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр шинжлэн судалсан нотлох баримт болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Үүнд:

Хохирогч : “... Тэгээд тарах гээд такси барихаар би хамтаар хамгийн урд талд, хойд талд , нарын хамтаар... алхаж байтал араас ирж байгаа чимээ гараад эргээд хартал нүүр лүү цохичих шиг болсон. Тэгээд ******* намайг цохихгүй гэж хэлчхээд яагаад цохиж байгаа юм гэтэл үг хэлээгүй байж байтал шууд хамраас маш их хэмжээний цус гараад унасан. Тэгээд зүүн талын хацар орчимд халуу оргиж өвдөөд, тэр дороо хавдаж эхэлсэн. ...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 12-13 дахь тал),

гэрч Б.ийн: “... нь цохичих гээд нь цохихгүй гээд яваад байсан... бид 2 жоохон зайтай зогсож байсан. Алтанхүү тэр 2-ын дунд одоо больцгоо гээд зогсож байтал нь гийн нүүр орчимд цохисон. Очоод хартал гийн зүүн нүд нь хавдчихсан, хамраас нь цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 9- дахь тал),

гэрч Б.гийн: “....Сүүлд такси барих гээд байж байхад нь гийн зүүн нүд орчимд нэг удаа гараараа цохисон. ...”  мэдүүлэг (1-р хх-ийн 75-76 дахь тал),

гэрч Х.: “... Гэнэт нь гийн ард талд явж байснаа г эргээд харах үед зүүн талын шанаа орчимд нь нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд гийн хамраас цус гараад нүүр хацар орчмоор хавдаад эхэлсэн. ..." гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 78 дахь тал),

гэрч : “... 20 оны 08 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө гэртээ унтаж амарч байтал хүү 02-оос 03 цагийн орчимд санаж байна, яг цаг хэд болж байсныг хараагүй, хаалга хүн тогшихоор нь тайлтал хүү би зодуулчихлаа гэж орж ирсэн. ... Яагаад цохисон талаах асуухад намайг цохичих гээд удаа дараа хэлээд байхаар нь би цохичихсон. Тэгтэл намайг цохь гэж хэлээгүй байхад цохилоо гээд гомдоод байхаар нь тэгвэл надаас хариугаа аваад нэг цохичих гэхэд үгүй гэж байгаад цохичихлоо гэж хэлсэн. Хүү гаас хаана, хэдэн удаа, юугаар цохисон талаар асуухад зүүн хацар, нүд орчимд тааруулаад нэг удаа цохисон ...” гэх  мэдүүлэг (1-р хх-ийн 8-9 дэх тал),

гэрч : “...Сүүлд бүр халуураад, нүдний харж байгаа байдал нь өөрчлөлттэй байгаа байдал ажиглагдаж эхэлсэн. Сүүлд сонсоход ажпын газрын гэж хүн цохисон гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 124-125 дахь тал),

Шинжээч эмч : “...“...гийн биед учирсан зүүн нүдний ухархайн гадна дээд хэсэг, хацар ястай нийлэх заадас хэсэг зөрсөн хугарал нь гэмтлийн зэргийн хүнд зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 120-121 дэх тал),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 20 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 290 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 12 дахь тал),

хохирогч Эрүү нүүр мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний 16852 дугаартай түүхээс хуулбарласан баримтууд, “ мед” ухархай ба толгойн компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт, Амбулаториор эмчлүүлэгсдийн дэвтрээс хуулбарласан баримтууд (1-р хх-ийн 89-94, 97-1 дахь тал) болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж дүгнэлээ.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Хүн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний халдашгүй байх, амьд явах эрхийг баталгаажуулсан байна.

Эрүүгийн хуульд зааснаар нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байхыг шаардах бөгөөд хүний эрүүл мэндэд халдсан идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоёр шалтгаант холбоотой байдаг. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Ц. нь хохирогч эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамрсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд гэмтэл учруулсан нь нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд түүний уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг байх ба тус гэмт хэргийн бүрэлдүүний шинжийг агуулж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.ийн хохирогч нүүр лүү шууд санаа зорилготой, гараараа цохисон идэвхтэй үйлдэл болон хохирогч эрүүл мэндэд “зүүн нүдний ухархайн гадна дээд хэсэг хацар ястай нийлэх заадас хэсэг зөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын гайморын хөндийрүү цөмөрсөн хугарал, зүүн нүдний гайморын хөндийн урд хана болон гадна хажуу хананууд дотогш гайморын хөндийрүү цөмөрсөн хугарал, зүүн хацар ясны нум цөмөрсөн хугарал” бүхий хүнд гэмтэл учирсан хоёр шалтгаант холбоотой байна. Иймд шүүгдэгч Ц.ийн нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.

Нийслэлийн дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Ц.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ц. нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбогдуулан гомдолтой гэж мэдүүлэг өгч, баримтаар 1.4.000 (нэг сая дөрвөн зуун арван мянга) төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ц. төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч ******** нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ц.ийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  Шүүгдэгч Ц.ийн үйлдсэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20 оны 08 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө дүүргийн 6 дугаар хороо, орчим хохирогч  нүүр лүү гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ. Шүүгдэгч Ц.эд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Ц.ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээж байгаа, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, Мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзаж үзэв. Эрүүгийн хуулийн зорилгыг хангаж, Хууль ёсны болон Шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ц.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил, 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  нээлттэй хорих ангид эдлүүлэх санал гаргаж байна. Гэмт хэргийн хохирол, хор уршиг, нөхөн төлбөрийн хэмжээ: Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирол эмчилгээний зардал 1,4,000 төгрөг нэхэмжилсэн, эмчилгээний зардал нөхөн төлөгдсөн. Шүүгдэгч Ц. нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хоног цагдан хоригдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас хасах саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан, хураан авсан, битүүмжлэгдсэн болон шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан эд хөрөнгөгүй байхгүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч Ц. 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба  уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй ...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тохиолдлын чанартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, болгоомжгүйгээр үйлдэгдсэн, гэм буруугаа гэмшиж ойлгож байгаа, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, тодорхой эрхэлсэн ажилтай, төмөр замын мэргэжилтэй, мэргэжлээрээ ажилладаг. Гэмт хэргийн тухайд ганц удаагийн үйлдлээр гэмтэл учруулсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ялын доод хэмжээ буюу 2 жилээр тогтоож, уг ялыг 2021 оны 7 сарын 2-ны өдрийн өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу биеэр эдлүүлэхгүйгээр өршөөл үзүүлнэ үү. ...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Ц.эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ялын доод хэмжээ буюу 2 жилээр хорих ял оногдуулж, уг ялыг 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу биеэр эдлүүлэхгүйгээр өршөөлд хамруулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасан.

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “...Тулгар төр байгуулагдсаны 22 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 0 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж хуулийн зорилтыг тодорхойлжээ.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж өршөөлд хамрагдах болон хамааруулахгүй гэмт хэргийг тодорхой заасан байна. Мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт “...яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж өршөөлд хамруулах нөхцөлийг хуульчилжээ.

Дээрх хуулийн зүйл, хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх хуулийн тодорхой нөхцөл заасан байна.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамруулах хуулийн боломжтой хэдий ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч нь хохирогч **********д учирсан хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулсан, мөн нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж шүүх дүгнэх боломжгүй гэж үзэв. Учир нь хохирогч 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...ийн аав нь болох ... гэж хүн надад бэлэн мөнгөөр 1400000 төгрөг эмчилгээнд чинь гарсан байна гээд надад барагдуулж өгсөн. ... 2023 оны 07 дугаар сарын сүүлээр фэйс бүүк хаягаар надтай холбоо тогтоогоод ... Чи надад гомдол саналгүй гээд хэлээд өгөөч ... гэх зурвас илгээсэн ... би сүүлд орсон хагалгаа болон тухайн үед ажилгүй байх хугацаанд зээл төлөх мөнгө зэргээ нэг нугалж өгөөрэй энэ нь ойролцоогоор 6,000,000 төгрөг болно гэж хэлсэн чинь ... Надад би өгье гээд манай аав гэж хүн холбоо барина гэж хэлсэн. ... Би Монголд очоогүй байгаа гэж хариу өгөөд ахин холбоо бариагүй. ... Надад одоо тухайн хэрэгтэй холбоотой одоо гарсан зардлын баримт байхгүй тул ямар нэг сэтгэл санааны болон эд материалын нэхэмжлэл байхгүй. Би өөрийг нь хориотой байгаа талаар мэдэх тул ар гэрийн хүмүүс юм уу? Өмгөөлөгчтэй нь нэг уулзаж өөрийнхөө байгаа байдлыг хэлмээр санагдаж байна. ...Би гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна. ... /2-р хх-ийн 12-13 дахь тал/” гэсэн мэдүүлгээс үзвэл хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, ажилгүй байсан хугацааны төлбөр, зээл төлөх мөнгө зэрэгт нийт 6 сая төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ц. нөхөн төлж барагдуулаагүй байна. Мөн хохирол төлбөр төлсөн талаарх баримт хэрэгт хавсаргагдаагүй, бэхжүүлэгдээгүй байна. Хэдийгээр хохирогч Н. дүүргийн прокурорт “...хохирогч Н. би 2024.03.26-нд хохирлыг барагдуулж тохиролцож хоорондоо хэн хэндээ гомдолгүй болсон. ...2-р хх-ийн 34 дэх тал” гэх боловч уг хүсэлтийг хэзээ гаргасан, хохирол, төлбөрийг бэлнээр эсхүл, цахим банкаар шилжүүлсэн аль нь болох нь тодорхойгүй байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Ц. нь “...Сүүлийн байдлаар 5,000,000 төгрөг өгсөн. ...” гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт хавсаргагдаагүй, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд шүүгдэгч Ц.******* Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “...яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж хуульчлан заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж өршөөлд хамруулах боломжгүй гэж шүүх дүгнэв.

Мөн шүүгдэгч Ц. нь 20 оны дүгээр сарын 09-ний өдөр хавтаст хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурсан байх ба Хил хамгаалах ерөнхий газрын 20 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3-1/9703 дугаартай албан бичигт дурдсанаар тэрээр 20 оны дүгээр сарын 13-ны өдөр Чонжу чиглэлийн ESR7772 дугаар аяллын онгоцоор улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан байх бөгөөд дүүргийн прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор мөн дүүргийн прокурорын 20 оны дүгээр сарын 27-ны өдрийн 296 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож /1-р хх-ийн 141 дэх тал/ Ц.******* эрэн сурвалжилсан байна. 20 оны дүгээр сарын 13-ны өдрөөс хойш шүүгдэгч Ц. нь мөрдөн шалгах ажиллагаанаас 6 жил гаруй хугацаанд оргон зайлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байгааг дурьдах нь зүйтэй. 

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Шүүгдэгч Ц. нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлав.

Шүүгдэгч Ц.эд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ц.ийн Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулахгүйгээр, цаашид түүнийг нийгэмших боломжтой гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлд гэм буруугийн зарчмыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 25.000 (хорин таван мянга) нэгж буюу 25.000.000 (хорин таван сая) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон (гуч) хоногтой, хохирогчид 1.4.000 (нэг сая дөрвөн зуун арван мянга) төгрөгийн хохирол төлсөн, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36. дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч ******* овогтой ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Ц.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25.000 (хорин таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 (хорин таван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон нийт (гуч) хоногийг нэг хоногийн арван таван нэгж буюу 15.000 (арван таван мянга) төгрөгөөр дүйцүүлэн 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийг торгох ялаас хасаж, торгох ялын нийт хэмжээг 24.550.000 (хорин дөрвөн сая таван зуун тавин мянга) төгрөгөөр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ******* нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж (15.000)-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг дурдсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон (гуч)хоногтой, хохирогчид 1.4.000 (нэг сая дөрвөн зуун арван мянга) төгрөгийн хохирол төлсөн, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

            7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                              Б.БИЛГҮҮН