Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 28

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

Улсын яллагч:  Б.Болор-Эрдэнэ

Шүүгдэгч: Ц.Содбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэцэг-Өлзийгийн Содбаярт холбогдох 201716000021 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 

           Шүүгдэгч Ц.Содбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4-р багт байрлах Дунд сайхны 6-14 тоотод иргэн Б.Лхагвадорж, О.Тэгшжаргал нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Б.Лхагвадорж, О.Тэгшжаргал нарын бие эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

           Хохирогч Б.Лхагвадорж хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 01 дүгээр сарын 04-ний шөнийн 00 цаг өнгөрч байхад манай найз Содбаяр ганцаараа нэг шил 0.75-н Болор архи авч ирээд задлаад Содбаяр, би, манай эхнэр бид 3 сууж хоорондоо юм ярьцгааж байгаад би архийг ууцгаасан. Тэгээд архиа ууж дуусаад манай эхнэр Содбаярыг жижиг өрөөнд оруулаад ор засаж өгөөд хэвтүүлсэн. Тэгээд манай эхнэр хүүхдийн өрөөрүү орчихоод гарч ирээд Содбаярыг чи яахаараа хүүхдэд янз бүрийн юм хэлсэн юм бэ? гэхэд гэнэт тас гэж дуугарсан. Тэгэхээр нь босоод гараад очиход манай эхнэр шалан дээр уначихсан хэвтэж байсан юм. Яав юү болов гэхэд манай эхнэр Содбаяр намайг алгадсан гэсэн. Би Содбаярт чи одоо яагаад байгаа юм бэ гэрт ирчихээд янз бүрийн авир гаргаад гэхэд миний нүүрлүү гараараа 2 удаа цохьсон. Би газар унасан яг яаж унасанаа санахгүй байна. Энэ үед намайг хувцаснаас чирээд үүдний өрөөрүү оруулаад нүүр толгой руу хэд хэдэн удаа өшиглөж цохьсон. Энэ үед би нүүрээ хоёр гараараа хамгаалсан. Тэр үед эхнэр цагдаа дуудлаа гэхээр Содбаяр шүүгээнд байсан хутга аваад цагдаа дуудвал хүйс тэмтрэнэ шүү гэж байсан. Тэгээд удаагүй манай гэрээс гараад явсан. Тэгээд өглөө 07-оос 08 цагийн үед Содбаяр намайг уучлаарай гээд нэг шил архи аваад ирэхээр нь би шийдүүлдэг газраар нь шийдүүлнэ ярих юм байхгүй гэж хэлээд тэр архийг нь уугаагүй Содбаярыг гэрээсээ явуулсан юм. Хохирол төлвөл надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

         Хохирогч О.Тэгшжаргал  хэрэг бүртэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 01 дүгээр сарын 04-5-нд шилжих шөнө 00 цагийн үед нөхөр хүүхдийн хамт гэртээ унтаж амарч байхад манай гэрт гаднаас манай нөхрийн найз Содбаяр халамцуу орж ирээд манай нөхрийг архи ууя гэхэд нь манай нөхөр би архи уухгүй маргааш ажилтай гэж хэлэхэд Содбаяр манай гэрээс гараад явсан. Тэгээд удаагүй нэг шил 0.75-н Болор архи аваад орж ирсэн. Тэгээд тэр архиа Содбаяр, манай нөхөр хоёр гэрт сууж байгаад л уугаад дуусгасан.  Тэгээд гэрт байсан нэг шил архийг манай нөхөр гаргаж ирээд задлаад уугаагүй байж байгаад орой болсон байсан болохоор Содбаяр манай гэрт унтаж амрахаар болсон юм Тэгээд би жижиг өрөөнд унтуулахаар болоод гал тогооны өрөөнд байж байх үед Содбаяр нь хүүхдийн өрөөнд орчихсон манай дүү охин Энхжинд жаахан байж байгаад ахынхаа өрөөнд ороод очоорой гэж хэлчихээд гарсан байсныг би тэр үед дүүгээсээ асууж мэдээд нөхөртөө танай найз Содбаяр яагаад байгаа юм бэ бага насны хүүхдийг өрөөнд ороод ир гэж хэлсэн байна юу яриад байгаа юм бэ гэхэд манай нөхөр Лхагвадорж чи яагаад байгаа юм бэ? юу болоод байна гэж хэлэхэд нь Содбаяр манай нөхөр хоёр жижиг өрөөнд хоорондоо зодолдсон. Тэгээд манай нөхрийг зодсон тэгээд жижиг өрөөнөөс гараад үүдний өрөөнд манай нөхрийг чирж оруулаад ахиад зодохоор нь би боль гэж хэлээд салгах гэсэн боловч намайг Содбаяр алгадаад унагасан. Тэгээд цагдаад дуудлага өгөх гэсэн чинь Содбаяр та нарыг хүйс тэмтрэнэ шүү гэсэн. Тэгээд нөхөр бид хоёр цагдаа дуудаагүй юм Тэгээд би Содбаярыг гэрээс хөөж гаргаад явуулсан дараа өглөөний 07 цагийн үед буцаад архи аваад уучлалт гуйгаад орж ирсэн. Тэгэхээр нь би гэрээс хөөгөөд чигээр нь явуулсан юм. Хохирол төлвөл надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

          Насанд хүрээгүй гэрч Э.Энхжин хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 01 дүгээр сарын эхээр би манай ээжийн дүү Тэгжшжаргалын гэрт нь ирж хоносон. Тэр үед шөнө гэрт жижиг өрөөнд унтаж амрах гэж байхад гэрийн хаалга тогшоод Содоо байна гэж хэлээд хүн орж ирээд Лхагвадорж ах, Тэгшжаргал эгч 3 гал тогооны өрөөнд суугаад хоорондоо юм ярьцгааж байсан. Энэ үед би унтчихсан байсан нэг сэрэхэд гал тогооны өрөөнд хүмүүс зодолдож байгаа чимээ гарсан яг юу болсныг хараагүй. Тэгээд жаахан байж байгаад би босч очоод харахад Лхагвадорж ахын өмсөж байсан пудволк нь цус болчихсон гал тогооны өрөөний шал нь цус болсон байсан. Тэгээд тэр хоёр зодолдохоо байсан. Тэгээд намайг жижиг өрөөнд байхад Содбаяр ах намайг өрөөнд ороод ирээрэй гэсэн. Тэгсэн Тэгшжаргал эгч мэдчихээд Содбаяртай хэрүүл маргаан хийж байгаа чимээ сонсогдсон. Тэгээд би өрөөндөө байж байгаад унтсан байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

         Шүүгдэгч Ц.Содбаяр хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 01 дүгээр сарын 04-ний орой манай найз Лхагвадорж бид хоёр уулзаад манай засварын газар дээр хамт архи ууж байгаад Лхагвадорж орой болсон байна гээд шөнө 23 цагийн үед гэртээ харьлаа гээд явсан. Түүний дараа би найз Бат-Эрдэнийг гэрт нь хүргэж өгчихөөд чигээрээ яваад Дунд сайханд найз Лхагвадоржийн гэрт очсон. Тэр үед би нэг шил 0.75-н Болор архи авч очсон байсныгаа гэрт нь задлаад Лхагвадорж, түүний эхнэр Тэгшжаргал бид 3 хамт сууж байгаад тэр архиа ууж дуусгасан. Лхагвадорж бид хоёр хоорондоо үл ойлголцсоноос болоод маргалдсан. Лхагвадорж босоод миний шанаа хавьд цохихоор нь би зөрүүлээд шанааруу нь гараараа нэг удаа цохьсон. Тэгсэн Лхагвадорж ойчсон ойчихдоо нүүрээрээ шалан дээр унасан. Хамарнаас нь цус гарч байсныг эхнэр нь угааж цэвэрлэсэн. Тэгээд би Лхагвадорж, эхнэр Тэгшжаргал хоёроос уучлалт гуйсан чинь Лхагвадорж за маргааш болъё гэхэд эхнэр нь хажуугаас уурлаад хашгичаад намайг загнаад байхаар нь би тэдний гэрээс гараад алхаад явж байгаад ер нь ахиад сайн уучлалт гуйя гэж бодоод буцаад айлаас архи аваад Лхагвадоржийн гэрт нь очиход Лхагвадорж орон дээрээ хэвтэж байсан. Тэгэхээр нь нөгөө архиа гаргаад тэр хоёроос уучлалт гуйгаад архиа задлаад уух гэсэн чинь Лхагвадорж би архи уухгүй ээ гэхэд хажуунаас нь эхнэр нь яах юм бэ? боль одоо болно гэхээр нь би архиа аваад гэрээс нь гараад алхаад гэртээ харьж амарсан юм. Миний хувьд Тэгшжаргалын бие эрх чөлөөнд халдаж зодоогүй тийм юм байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн  30-31-р хуудас/,  

        Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 76 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Б.Лхагвадоржийн биед тархины доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун мөрний цус хуралт, доод уруулын язарсан шарх, баруун мөрний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 24-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 76 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: О.Тэгшжаргалын биед зүүн чихний хэнгэрэгний цоорол бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 26-р хуудас/,

            Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-08-р хуудас/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Содбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/

Эвлэрлийн гэрээ зэрэг болно.

           Шүүгдэгч Ц.Содбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4-р багт байрлах Дунд сайхны 6-14 тоотод иргэн Б.Лхагвадорж, О.Тэгшжаргал нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Б.Лхагвадорж, О.Тэгшжаргал нарын бие эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

           Хохирогч Б.Лхагвадорж хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 01 дүгээр сарын 04-ний шөнийн 00 цаг өнгөрч байхад манай найз Содбаяр ганцаараа нэг шил 0.75-н Болор архи авч ирээд задлаад Содбаяр, би, манай эхнэр бид 3 сууж хоорондоо юм ярьцгааж байгаад би архийг ууцгаасан. Тэгээд архиа ууж дуусаад манай эхнэр Содбаярыг жижиг өрөөнд оруулаад ор засаж өгөөд хэвтүүлсэн. Тэгээд манай эхнэр хүүхдийн өрөөрүү орчихоод гарч ирээд Содбаярыг чи яахаараа хүүхдэд янз бүрийн юм хэлсэн юм бэ? гэхэд гэнэт тас гэж дуугарсан. Тэгэхээр нь босоод гараад очиход манай эхнэр шалан дээр уначихсан хэвтэж байсан юм. Яав юү болов гэхэд манай эхнэр Содбаяр намайг алгадсан гэсэн. Би Содбаярт чи одоо яагаад байгаа юм бэ гэрт ирчихээд янз бүрийн авир гаргаад гэхэд миний нүүрлүү гараараа 2 удаа цохьсон. Би газар унасан яг яаж унасанаа санахгүй байна. Энэ үед намайг хувцаснаас чирээд үүдний өрөөрүү оруулаад нүүр толгой руу хэд хэдэн удаа өшиглөж цохьсон. Энэ үед би нүүрээ хоёр гараараа хамгаалсан. Тэр үед эхнэр цагдаа дуудлаа гэхээр Содбаяр шүүгээнд байсан хутга аваад цагдаа дуудвал хүйс тэмтрэнэ шүү гэж байсан. Тэгээд удаагүй манай гэрээс гараад явсан. Тэгээд өглөө 07-оос 08 цагийн үед Содбаяр намайг уучлаарай гээд нэг шил архи аваад ирэхээр нь би шийдүүлдэг газраар нь шийдүүлнэ ярих юм байхгүй гэж хэлээд тэр архийг нь уугаагүй Содбаярыг гэрээсээ явуулсан юм. Хохирол төлвөл надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, Хохирогч О.Тэгшжаргал  хэрэг бүртэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 01 дүгээр сарын 04-5-нд шилжих шөнө 00 цагийн үед нөхөр хүүхдийн хамт гэртээ унтаж амарч байхад манай гэрт гаднаас манай нөхрийн найз Содбаяр халамцуу орж ирээд манай нөхрийг архи ууя гэхэд нь манай нөхөр би архи уухгүй маргааш ажилтай гэж хэлэхэд Содбаяр манай гэрээс гараад явсан. Тэгээд удаагүй нэг шил 0.75-н Болор архи аваад орж ирсэн. Тэгээд тэр архиа Содбаяр, манай нөхөр хоёр гэрт сууж байгаад л уугаад дуусгасан.  Тэгээд гэрт байсан нэг шил архийг манай нөхөр гаргаж ирээд задлаад уугаагүй байж байгаад орой болсон байсан болохоор Содбаяр манай гэрт унтаж амрахаар болсон юм Тэгээд би жижиг өрөөнд унтуулахаар болоод гал тогооны өрөөнд байж байх үед Содбаяр нь хүүхдийн өрөөнд орчихсон манай дүү охин Энхжинд жаахан байж байгаад ахынхаа өрөөнд ороод очоорой гэж хэлчихээд гарсан байсныг би тэр үед дүүгээсээ асууж мэдээд нөхөртөө танай найз Содбаяр яагаад байгаа юм бэ бага насны хүүхдийг өрөөнд ороод ир гэж хэлсэн байна юу яриад байгаа юм бэ гэхэд манай нөхөр Лхагвадорж чи яагаад байгаа юм бэ? юу болоод байна гэж хэлэхэд нь Содбаяр манай нөхөр хоёр жижиг өрөөнд хоорондоо зодолдсон. Тэгээд манай нөхрийг зодсон тэгээд жижиг өрөөнөөс гараад үүдний өрөөнд манай нөхрийг чирж оруулаад ахиад зодохоор нь би боль гэж хэлээд салгах гэсэн боловч намайг Содбаяр алгадаад унагасан. Тэгээд цагдаад дуудлага өгөх гэсэн чинь Содбаяр та нарыг хүйс тэмтрэнэ шүү гэсэн. Тэгээд нөхөр бид хоёр цагдаа дуудаагүй юм Тэгээд би Содбаярыг гэрээс хөөж гаргаад явуулсан дараа өглөөний 07 цагийн үед буцаад архи аваад уучлалт гуйгаад орж ирсэн. Тэгэхээр нь би гэрээс хөөгөөд чигээр нь явуулсан юм. Хохирол төлвөл надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Э.Энхжин хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 01 дүгээр сарын эхээр би манай ээжийн дүү Тэгжшжаргалын гэрт нь ирж хоносон. Тэр үед шөнө гэрт жижиг өрөөнд унтаж амрах гэж байхад гэрийн хаалга тогшоод Содоо байна гэж хэлээд хүн орж ирээд Лхагвадорж ах, Тэгшжаргал эгч 3 гал тогооны өрөөнд суугаад хоорондоо юм ярьцгааж байсан. Энэ үед би унтчихсан байсан нэг сэрэхэд гал тогооны өрөөнд хүмүүс зодолдож байгаа чимээ гарсан яг юу болсныг хараагүй. Тэгээд жаахан байж байгаад би босч очоод харахад Лхагвадорж ахын өмсөж байсан пудволк нь цус болчихсон гал тогооны өрөөний шал нь цус болсон байсан. Тэгээд тэр хоёр зодолдохоо байсан. Тэгээд намайг жижиг өрөөнд байхад Содбаяр ах намайг өрөөнд ороод ирээрэй гэсэн. Тэгсэн Тэгшжаргал эгч мэдчихээд Содбаяртай хэрүүл маргаан хийж байгаа чимээ сонсогдсон. Тэгээд би өрөөндөө байж байгаад унтсан байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 76 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Б.Лхагвадоржийн биед тархины доргилт, баруун, зүун нүдний дээд, доод зовхи, баруун мөрний цус хуралт, доод уруулын язарсан шарх, баруун мөрний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 24-р хуудас/,          Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 76 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: О.Тэгшжаргалын биед зүүн чихний хэнгэрэгний цоорол бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 26-р хуудас/,  Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-08-р хуудас/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас/, эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Содбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

          Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

                Шүүгдэгч Ц.Содбаярын үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, /хх-ийн 37-р хуудас/, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж хохирогч Б.Лхагвадорж, О.Тэгшжаргал нартай сайн дураараа эвлэрсэн болох нь иргэд хоорондын эвлэрлийн гэрээ байгуулснаар нотлогдож байна.

         Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр Ц.Содбаярын үйлдсэн  гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

         Шүүгдэгч Ц.Содбаяр нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна. 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Боржгон овгийн Цэцэг-Өлзийгийн Содбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1, 208.1.3 дахь хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч  нар шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр шүүгдэгч Ц.Содбаярын үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.Содбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 
  4. Ц.Содбаяр нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар Ц.Содбаярт урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА