Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/136

2024          4             23                                        2024/ШЦТ/136

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

**** аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга х.Цогзолмаа,

улсын яллагчид Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,

шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ****х дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** аймгийн ****хх суманд ****х оны хх дугаар сарын хх-ний өдөр төрсөн, хх настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт хх аймгийн ****х сум ****х х дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хх регистрийн дугаартай, Б овгийн Б-ын Б гэв.

холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэд тусгагдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 12-ны хооронд **** аймгийн ****хх сумын ****х х дугаар баг ****хх гэх газарт ойд мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр 6 ширхэг хуурай нарс модыг хууль бусаар бэлтгэсний улмаас байгаль орчинд 440.161 төгрөгийн хохирол учруулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлж байгаль орчинд нийтдээ 1.320.483 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРхОЙЛОх нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Б: “Би 1 дүгээр сарын 12-ны өдөр түлээний мод бэлтгэх гээд явсан.  Тэгээд цагдаа ирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан баримт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-10 дугаар хуудас/, Модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-22 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 28 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/, Шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2 дугаартай дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/, Шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/31 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 60-73 дугаар хуудас/ зэрэг болно.

Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б-н холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд,

Шүүгдэгч Б.Б нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй, шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дэр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 12-ны хооронд **** аймгийн ****х сумын ****х  гэх газарт ойд мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр 6 ширхэг хуурай нарс модыг хууль бусаар бэлтгэсэн  болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл хх-1 тал/,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “**** аймгийн ****х сумын ****х гэх газарт иргэн Б.Б нь хууль бусаар мод бэлтгэж цагаалсан гэх хэргийн газарт үзлэг хийв...уг газарт 6 ширхэг мод хөрөөдсөн байх бөгөөд хожуулыг 1-6 дугаарт дараалуулан өргөн, өндөр, байршлын солибоцлыг хэмжиж тэмдэглэлд тусгав.” гэжээ./хх-4 тал/,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн явцын тэмдэглэлийг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-10 тал/,

хууль бусаар бэлтгэсэн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-22 тал/,

хууль бусаар мод бэлтгэхдээ ашигласан гэх морины гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, **** аймгийн прокурорын газрын “хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын 8 дугаартай тогтоол /хх-22-26 тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тогтоол  /хх-30-32 тал/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б: “Би ****х сумын ЗДТГ-т Байгаль хамгаалагчаар 2009 оноос хойш одоог хүртэл 15 жил ажиллаж байна. Миний хариуцсан ****х сумын ****х дугаар багийн нутаг ****х гэх газраас тус сумын иргэн Б.Б нь гарал үүслийн гэрчилгээгүй 14 ширхэг хэрэглээний нарс мод бэлтгэн тээвэрлэж явсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37, 40, 41 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б-н сэжигтнээр өгсөн: “Би ****х сум ****х х дугаар баг ****х гэх газар эхнэр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг бөгөөд гэрийнхээ зүүн урд талын энгэр лүү мориор очиж 2024 оны 01 дүгээр сарын 10-наас 2024 оны 01 дүгээр сарын 12-ны  өдрийн хооронд өдөрт бага багаар бүдүүн нарийн нийлсэн ургаа мод 5 ширхэг мод унагаж 2-4 метрийн урттайгаар тайрч бэлтгэсэн юм. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 16-нд тайрч бэлтгэсэн модоо мориор чирч цагаалаад уулын бэлд орхисон юм. Тэндээс гэр рүүгээ татах гэсэн чинь ачих машин олдоогүй бас Гоожин авч байгаад гэрийнхээ гадна авч ирнэ гэж бодсон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар хуудас/,

-Экологи эдийн засгийн үнэлгээ гаргах тухай шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2 дугаартай “хэрэглээний бөөний модонд 1.4 гэсэн илтгэлцүүрийг хэрэглэдэг тул экологи эдийн засгийн үнэлгээ нь 4.254 м3 1.4. 73907 төгрөг= 440161 /Дөрвөн зуун дөчин мянга нэг зуун жаран нэг/ төгрөг болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 07/31 дугаартай “Зах зээлийн хандлагаар  нийтэд арилжаалагддаг жишиг гүйлгээний аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ үнэлгээний өдрөөр 1.059.700 /нэг сая тавин есөн мянга долоон зуу/ төгрөг гарч үйлчлүүлэгчид хүргүүлж байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-68 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б-н яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би прокурорын тогтоолыг уншиж танилцсан. Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт заасан “хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийн  ойн санд хохирол учруулж, зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн” гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг агуулжээ. 

Б.Б нь хууль бусаар мод бэлтгэсний улмаас байгаль орчинд 440.161 төгрөгийн хохирол учруулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлж байгаль орчинд нийтдээ 1.320.483 төгрөгийн хохирол учруулсан байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт тооцно.

Тиймээс шүүгдэгч Б.Б-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурины хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...” гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж заажээ.

Зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь хүрээлэн байгаа орчин, байгаль экологид хор хохирол учруулж нийтийн эрх ашгийг зөрчиж байдаг тул нийгэмд аюултай гэмт үйлдэл гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд гэмт хэрэгт хамаарахаар хуульчилсан.

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 12-ны хооронд **** аймгийн ****х сумын ****х х дугаар баг ****х гэх газарт ойд мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр 6 ширхэг хуурай нарс модыг хууль бусаар бэлтгэсний улмаас байгаль орчинд 440.161 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр модыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээгээр 440.161 /дөрвөн зуун дөчин мянга нэг зуун жаран нэг/ төгрөгийн хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйл 4.1-д зааснаар /ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ 440.161х3=1.320.483 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна.

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “Шүүгдэгч Б.Б-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.  Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн Б.Б-н цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялаас хасуулах санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 12 хэсэг болгон хуваасан хуурай мод болон бензин хөрөөг улсын орлого болгох саналтай байна.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас тооцон гаргах зардалгүй байна.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Т.Б-г: “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээсэн байсан хохирлоо нөхөн төлсөн байдал урьд ял шийтгэлгүй байдаг зэргийг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргаж байна. Мөн цагдаг хоригдсон  4 хоногийг эдлэх ялаас хасуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Б: “Би 1 дүгээр сарын 12-ны өдөр түлээний мод бэлтгэх гээд явсан.  Тэгээд цагдаа ирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байх учиртай.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, байгаль орчинд учруулсан хохирлыг төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б-н тухайд 41 настай, урьд ял шийтгэлгүй, талаарх ял шалгах хуудас /хх 93/-р тогтоогдсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаж мэтгэлцээгүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа талаар илэрхийлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Б анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Улмаар шүүх шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг **** аймаг, ****х сумын засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 4 хоног цагдан хоригдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцэх хэмжээний буюу 32 цагаар тооцон, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийтэд тустай ажил хийлгэх ялын нийт хэмжээг 208 /хоёр зуун найм/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй байна.

Ийнхүү шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

Тав. Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ..зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байгаа бол албадан гаргуулахаар зохицуулсан бөгөөд,

шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ногоон өнгийн цахилгаан хөрөө нь шүүгдэгч Б.Б-н эзэмшил болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 12 ширхэг хуурай шинэс модыг хурааж, мөн ногоон өнгийн цахилгаан хөрөөг хурааж, **** аймгийн ****х сумын Засаг даргын тамгын газрын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн ********х дугаартай хэрэгт шарга зүсмийн, 12 настай ****х тамгатай морийг битүүмжилсэн 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоол, 12 ширхэг хуурай шинэс мод болон цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолуудыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООх нь:

1. Шүүгдэгч ****х овгийн Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б овгийн Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б овгийн Б-н Б-н цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийн нэг хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцэх хэмжээний буюу 32 цагаар тооцон, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийтэд тустай ажил хийлгэх ялын нийт хэмжээг 208 /хоёр зуун найм/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б-н Б-д шүүхээс оногдуулсан 208 /хоёр зуун найм/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, ялыг **** аймаг ****х сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б-н Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 208 /хоёр зуун найм/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

6. Шүүгдэгч Б овгийн Б-н Б-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.           

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бн гэмт хэрэг үйлдэж олсон 12 ширхэг буюу хуурай шинэс мод болон хятад улсад үйлдвэрлэгдсэн ногоон өнгийн бензин хөрөөг хурааж, **** аймгийн ****х сумын Засаг даргын тамгын газрын төсөвт оруулсугай.

8. Эрүүгийн ****х дугаартай хэрэгт шарга зүсмийн, 12 настай ****хх тамгатай морийг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шүүгдэгч Б.Б-д олгож, шүүгдэгч Б.Б нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснаар ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.320.483 төгрөгийг төлсөн, түүнээс тооцон гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор **** аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ