Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/141

 

2024       4    29                                       2024/ШЦТ/141

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

-улсын яллагчаар Б.Мөнгөнцэцэг,

-шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч М.М нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ***** аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Г-н А-д холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ***** аймгийн ***** үл суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ***** аймгийн ***** сумын х дугаар баг хх дүгээр гудамжны хх тоотод оршин суух хаягтай, урьд

1. ***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

2. ***** дүүргийн шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 1 хоногийн баривчлах ялаар,

3. ***** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 364 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

4. ***** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019. оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

5. ***** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

6. ***** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан,

Х овогт Г-н А /РД: **********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А нь 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох М.Х-г ахуйн хэрэглээний газаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.А нь: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн ***** дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад

-Хохирогч М.Х-гийн “... Би ***** аймгийн *****  сумын х-р баг үйл ажиллагаа явуулдаг "*****" ХХК банш буузны цехэд охин х-тэй хамт ажлаа хийж байсан чинь манай том хүү А.Б охин Э рүү залгаад “аав миний куртик өмсөөд халаасанд нь байсан 30,000 мянган төгрөг байсныг аваад явчихсан байна би яаж нүцгэн явах юм бэ” гэж хэлээд утсаа салгасан. Би өглөө гарахдаа том хүү Б-г “чи хоёр дүүгээ дагуулж гараад үсийг нь засуулчхаарай маргааш хичээл орох юм чинь” гэж хэлээд гэрээс гарсан юмаа. Орой 19 цаг өнгөрөөд ажлаа тараад охин Э бид хоёр алхаад харих гээд явж байсан чинь ***** аймгийн ***** сумын х-р багт байдаг ***** дэлгүүрийн гадаа Г.А согтуу зогсож байсан чинь охин Э “та ямар муухай юм бэ маргааш хичээлтэй байхад ахын куртик өмсөөд хар болгочихсон байх юмаа, мөнгө төгрөг нь яасан” гээд уурласан чинь “энийгээ аваад зайл хоёр муу янхан минь” гэж хэлээд куртикээ тайлаад шидчихээд дэлгүүрийн гадаа үлдсэн охин бид хоёр “битгий гэрт ирээрэй” гэж хэлчхээд гэртээ ороод байж байтал 20 цаг 30 минутын үед гаднаас согтуу орж ирээд “утсаар яриулчих утсаа өг пизда нар минь” гэж хэлээд би явна гээд дээлээ өмсчхөөд гэрийн баруун талын орон дээр хэвтээд байсан. Тэгэхээр нь би “чи зайл зайл урд шөнө ч гэсэн архи уугаад унтуулаагүй маргааш хичээл номтой хүүхдүүд ч гэсэн унтаж амрах хэрэгтэй чи яасан арчаагүй юм бэ би яаж ядарсан ч гэсэн хүүхдүүдийнхээ мөнгийг авдаггүй чи арай ч дээ” гэж хэлээд “би чамайг цагдаа дуудаад явуулна” гэж хэлсэн чинь Г.А уурлаад над руу сандал аваад шидсэн чинь сандал нь оноогүй би гэрийн зүүн талын орон дээр сууж байсан чинь Г.А тогооны саван дээр байсан газ аваад миний толгой руу цохичихсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

-Насанд хүрээгүй гэрч Д.Э-н “... Өдөр ажил дээр байж байтал агаа залгаад “аав миний куртик өмсөөд дотор нь байсан 30,000 мянган төгрөг аваад явчихсан байна” гэж хэлсэн. Ээж бид хоёр ажлаа тараад 18 цагийн үед алхаад гэр лүгээ явж байтал ***** аймгийн ***** сумын Энхтайван 6-р багт байдаг ***** дэлгүүрийн гадаа манай аав Г.А согтуу агаагийн хар өнгийн куртикийг өмсчихсөн нүүр ам нь шалбарчихсан куртик нь халтар болоод шороо болчихсон зогсож байсан. Ээж бид хоёр уурлаад “куртик өмсөж яваад халтар болгочихсон байхдаа яадаг юм бэ” гэж хэлээд уурласан чинь агаагийн куртикийг аав тайлаад шидчихсэн. Тэгээд ээж бид хоёр агаагийн куртикийг аваад ***** аймгийн ***** сумын ***** х-р баг хх-хх тоотод гэртээ хариад байж байтал аав Г.А араас орж ирэхэд нь “агаа та яагаад хүний мөнгө аваад явчихсан юм бэ, би тэр мөнгийг чинь хүнд морь унаж өгөөд авсан шүү дээ та миний мөнгийг олж өг” гэж хэлсэн чинь аав Г.А “өгнө шүү дээ сүртэй пизда нар бэ” гэж хэлээд уурласан чинь ээж “чи юу яриад байгаа юм бэ хүүхдийн мөнгө авч гарчхаад ичихгүй хүүхэдтэйгээ хэрэлдээд байх юмаа” гээд ээж уурлаад аав тэр хоёр хэрэлдээд байж байгаад ээж цагдаа дуудна гэж хэлсэн чинь ээжийн утсыг булааж авах гээд сандал бариад ээжийг цохих гэхэд нь би урдуур нь ороод утсыг нь булааж аваад аавыг ор луу түлхчхээд ээжийн утсыг аваад гадаа гараад цагдаа дуудчихаад ороод ирсэн чинь ах Б аавыг баруун орон дээр дарчихсан ээжийн толгой хагарчихсан цус гарч байхаар нь буцаад гэрээс гараад зогсож байтал ээж араас гараад ирсэн гэрийн хаалга онгорхой байсан. Ээж бид хоёр гэрийн хаалгаар гаднаас хараад байж байтал авав уурлаад ах Б рүү тогоо аваад шидсэн чинь агаа бултсан чинь дахиад аргалын авдар аваад шидсэн оносон үгүйг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын “2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 67 дугаартай “...М.Х-гийн биед баруун зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдсон. Баруун зулайн хуйхны шарханд мэс заслын анхны цэгцлэлт хийгдсэн тул ямар хүчин зүйлийн улмаас үүссэнийг тодорхойлох боломжгүй байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24 тал/,

-Шүүгдэгч Г.А-ын өгсөн “...Намайг эхнэр, хүүхэд зодож цохисон асуудал байхгүй. Би л архи ууж гэр орондоо тав тухгүй байдал үүсгэсэн, миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 тал/ зэрэг болон шүүгдэгч Г.А-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой,

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Г.А нь 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох М.Х-г ахуйн хэрэглээний газаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд тогтоогдсон гэж үзсэн.

 

 

***** аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Г.А-ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Г.А нь хохирогч М-Х-г ахуйн хэрэглээний газаар толгойн тус газарт нь цохиж хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Г.А-ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Г.А нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хохирогч М.Х-г ахуйн хэрэглээний газаар толгойн тус газарт нь цохисны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна. Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд цээжинд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Мөнгөнцэцэг: “Шүүгдэгч Г.А-ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Г.А--д эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх ялын дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүгдэгч Г.А-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан шударга ёсны болон эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж шүүгдэгч Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажл хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.А 6 /зургаа/ хоног цагдан хоригдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийтэд тустай ажил хийлгэх ялын нийт хэмжээг 672 /зургаан зуун далан хоёр/ цаг нийт тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад урьд 6 удаагийн ял шийтгэл хүлээж байсан байна. Шүүгдэгч Г.А цаашид хувийн байдалдаа анхаарвал цохино.

 

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Г.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Х-гийн биед “баруун зулайн хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч М.Х нь хохирол нэхэмжлээгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.А-с гаргуулах хохирол төлбөргүй,

Эрүүгийн ***** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ахуйн хэрэглээний газ 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт 6 /зургаа/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Г-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х овгийн Г-н А-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Х овгийн Г-н А-н цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийн нэг хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцэх хэмжээний буюу 48 цагаар тооцон, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийтэд тустай ажил хийлгэх ялын нийт хэмжээг 672 /зургаан зуун далан хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Г-н А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 672 /зургаан зуун далан хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

5. Шүүгдэгч Х овгийн Г-н А-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.   

 

6. Эрүүгийн ***** дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.А-аас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт 6 /зургаа/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус  дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ахуйн хэрэглээний газ 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ***** аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ОТГОНЖАРГАЛ