Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/142

 

2024       4             29                                       2024/ШЦТ/142

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

-улсын яллагчаар Б.Мөнгөнцэцэг,

-шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч С.Базардорж нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Г-н Э-д холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр **** аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, ****** дүүргийн х дүгээр хороо, ******  дугаар гудамжны *** тоотод оршин суух бүртгэлтэй, ****** аймаг, ****** сум, ** дүгээр баг, ****** тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:

1. ****** аймаг дахь сум дундын шүүхийн 1994 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 239 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 278 дугаар зүйлийн 278.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар,

2. ****** аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

3. ****** аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 146 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар,

4. ****** аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 390 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 90.1, 123.3 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

5. ****** аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

6. ****** аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

7. ****** аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,

8. ****** аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1-д зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

9. ****** аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар,

10. ****** аймаг дахь сум дундын шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

11. ****** аймаг дахь сум дундын шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

12. ****** аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ДШМ/26 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан 9 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн, ****** дугаарын регистртэй, Б овогт В-н Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч В.Б нь согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цагийн орчимд ****** аймгийн ****** сумын ******  дүгээр багийн нутаг ******  х дугаар гудамжны ****** тоотод хамтран амьдрагч  А.Г-той үл ялих зүйлээс болж маргалдан үснээс нь зулгааж цохин толгой хэсэгт нь аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч В.Б нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн ************ дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад

-Хохирогч  А.-Гийн “...2023 оны 11 дүгээр сарын 26-ны үүрийн 04 цагийн орчимд манай хамтран амьдрагч  Б над руу ******х аймагт буудалд байна гэж яриад байхаар нь би очиж авч чадахгүй гэж хэлээд  Б-ын гэх хүний төрсөн дүүд нь утсаар залгаж хэлээд би унтсан. Тэгээд унтаж байтал  Б замын унаагаар  ************ суманд ирээд манай гэрт ирээд бид хоёр хамт байх хугацаанд дэлгүүрээс архи авч ирээд гэртээ ууж тасарч унтаж байгаад оройны 19 цагийн орчим манай хүү Х ажилдаа явлаа гээд гэрээс гараад явсан. Манай бага охин гэрт үлдсэн байсан учир дэлгүүр орж амттай юм авч иднэ гээд байхаар нь бид хоёр охиныг маань аваад дэлгүүр орсон чинь  Б дэлгүүрээс надаас нууцаар нэг шил архи авсан байснаа ганцаараа машиндаа нууж шөнөжингөө Ууж байгаад маргааш нь буюу 2023 оны 11 сарын 27-ны өглөө архи нь гараагүй би охиноо цэцэрлэгт хүргэж өгөх гэсэн чинь хамт явна гээд машинд суугаад хамт яваад дэлгүүр ороод дахиад нэг шил архи аваад машиндаа дэлгүүрийн үүдэнд нэг хүнтэй хувааж уугаад сууж байгаад, хамт архи уусан гэх хүнийгээ 61-н грамм хүргэж өгнө гээд надтай машины түлхүүр булаацалдаж ноцолдоод гэртээ ирээд би ажилдаа явах гээд машинаа хашаандаа тавиад явах гэсэн чинь надаас машины түлхүүр миний мөнгө хоёрыг өг гээд гэрт дотор маргалдаад над руу дайраад уурлаад байхаар нь би өгөхгүй гээд зогсож байтал манай хамтран амьдрагч  Б намайг гараараа миний толгойны хоёр талаас ээлжлэн нэг нэг удаа хүчтэй цохиод авсан. Би хэсэг толгой дүүрч ухаан балартаад доошоо суусан чинь миний үснээс зулгааж намайг ор луу үсдэж дараад дахиад цохиод байсан. Би болиоч ээ гээд толгойгоо дараад сууж байтал. Дахиад миний дээрээс хүчтэй хатуу биетэй зүйлээр цохих шиг болсон тэгэхээр нь би хоёр гараараа толгойгоо бариад үзсэн чинь миний хоёр гар нэлээн их хэмжээний цус болоод ирэхээр нь би хамтран амьдрагч  Баас чи надад утсаа өгч байлдаа толгойноос цус гараад тогтохгүй байна гэж хэлтэл  Б эгч рүүгээ утсаар залгаад би энд асуудал орчихлоо гэж хэлээд утсаа таслаад надад утсаа өгөхөөр нь би дүүгээ дуудаад тэгтэл манай дүү ирээд сумын эмнэлэг явсан юм. Тэгсэн сумын эмнэлэг намайг Улаанбаатар хот явж үзүүлэх шаардлагатай байна гээд Улаанбаатар хот руу ГССҮТ-д очиж үзүүлсэн юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын “2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 710 дугаартай “... А.Г-ийн биед зүүн чамархайн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн "ХӨНГӨН" зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14 тал/,

-Шүүгдэгч В.Б-ын сэжигтнээр өгсөн “...Би ****** аймгийн  ************ суманд ажлаар явж байгаад 2023 оны 1 дүгээр сард хамтран амьдрагч болох Г гэх эмэгтэй хүнтэй танилцаад тэрнээс хойш бид хоёр уулздаг болж байгаад бид хоёр 2023 оны 3 дугаар сард нэг гэрт орж хамтран амьдардаг болсон юм. Би тухайн 2023 оны 11 дүгээр сарын 26-наас 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд би гэртээ болон машиндаа архи ганцаараа ууж байгаад архи уусан үедээ хамтран амьдрагч болох  А.Г-ийг зодсон байна. Би тухайн үед Г-ийн биеийн аль хэсэгт хэдэн удаа юугаар цохиж зодсон талаараа өөрөө сайн санахгүй байсан чинь манай хамтран амьдрагч Г чи намайг гараараа 2 удаа алгадаж, миний толгой дээр аяга хагалсан гэж надад өөрөө ярихаар нь би Гийн толгойг нь харсан чинь Г-ийн толгой нь орой хэсэгтээ хагарсан толгойндоо нэлээн олон оёдол тавиулсан байдалтай цагаан өнгийн боолтоор боосон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/ зэрэг болон шүүгдэгч В.Б-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой,

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч В.Б нь согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цагийн орчимд ****** аймгийн ****** сумын ******  х дүгээр багийн нутаг ******  х дугаар гудамжны ****** тоотод хамтран амьдрагч  А.Г-той үл ялих зүйлээс болж маргалдан үснээс нь зулгааж цохин толгой хэсэгт нь аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд тогтоогдсон гэж үзсэн.

 

****** аймгийн Прокурорын газраас шүүгдэгч В.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч В.Б-ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч В.Б нь хохирогч  А.Г-ийг үл ялих зүйлээс болж маргалдан үснээс нь зулгааж цохин толгой хэсэгт нь аягаар цохиж хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч В.Б-ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч В.Б нь хохирогч  А.Г-ийг үснээс нь зулгааж цохин толгой хэсэгт нь аягаар цохисны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна. Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд цээжинд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч В.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Мөнгөнцэцэг: “Шүүгдэгч В.Б-ыг  гэм буруугийн шүүх хуралдаанаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч В.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох санал гаргаж байна” гэх ялын дүгнэлтийг тус гаргасан болно.

 

Шүүгдэгч В.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан шударга ёсны болон эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж шүүгдэгч В.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 /мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 /мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч В.Б 1 /нэг/ хоног цагдан хоригдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцон, түүнд оногдуулсан торгох ялаас хасаж, торгох ялын нийт хэмжээг 1.285.000 /нэг сая хоёр зуун наян таван мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч В.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад урьд 11 удаагийн ял шийтгэл хүлээж байсан байна. Шүүгдэгч В.Б цаашид хувийн байдалдаа анхаарвал цохино.

 

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч В.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч  А.Г-ийн биед “зүүн чамархайн хуйхны шарх” бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч  А.Г нь хохирол нэхэмжлээгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч В.Баас гаргуулах хохирол төлбөргүй,

Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч В.Б нь энэ хэрэгт 1 /нэг/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Байшинт овогт В-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б овогт В-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 /мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б овогт В-н Б-ыг цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцон, түүнд оногдуулсан торгох ялаас хасаж, торгох ялын нийт хэмжээг 1.285.000 /нэг сая хоёр зуун наян таван мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1285 /мянга хоёр зуун наян таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.285.000 /нэг сая хоёр зуун мянга наян таван мянга/ төгрөгийн торгох ялыг торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  сануулсугай.  

 

5. Шүүгдэгч В.Б-д оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч В.Б нь энэ хэрэгт 1 /нэг/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Б-д урьд авсан барьцаа авах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ****** аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ОТГОНЖАРГАЛ