Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 29

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,  

Улсын яллагч:  Б.Болор-Эрдэнэ

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг

Насанд хүрээгүй хохирогч: *******

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* хууль ёсны төлөөлөгч: *******

Насанд хүрээгүй шүүгдэгч *******  хууль ёсны төлөөлөгч: *******

Сурган хүмүүжүүлэгч: *******

Шүүгдэгч: *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох 201616000293 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, 

          Монгол улсын иргэн, 

          Насанд хүрээгүй шүүгдэгч  *******, ******* нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багийн нутагт байрлах Политехникийн коллежийн ойролцоо гражны дэргэд нийллэгийн мөнгөнөөс болж маргалдан насанд хүрээгүй хохирогч *******ийн нүүр, толгой руу цохиж, өшиглөж бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

                                                Тодорхойлох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Насанд хүрээгүй шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би байрандаа хэвтэж байгаад утсаар ярьж байсан чинь давхар дуудлага ирэхээр нь тасдаад эргүүлээд лүү залгасан , 2 муудаад граш руу явж байна гэсэн. Тэгээд би хүрч очоод гийн шилэн хүзүүн дээрээс нь базаад татаж унагаасан чинь хажуунаас орж ирж намайг салгаад хоёулаа хоёр талаас нь нэг нэг өшиглөхөд зүүн гарнаас нь цус гарсан байсан. Байрны хүүхдийг явуулж ус авчруулаад гарыг нь угаасан. Тэгээд байрандаа орсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.

Насанд хүрээгүй шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 17 цагийн үед сургуулийн гадаа Төмөрчөдөртэй таараад нийллэгний мөнгөө хэзээ өгөх гэж байна гэхэд маргааш нөгөөдрөөс өгье гээд маргалдаад граш руу явсан. Граш дээр байж байхад руу Бат-Эрдэнэ 2 муудалцсан гэсэн чинь хүрч ирээд гийн шилэн хүзүүнүүс нь бариад нүүр лүү нь өшиглөж унагаасан. Би нэг цохьсон. Унасан байхад нь хажуунаас нь 2 талаас нь өшиглөсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.

Насанд хүрээгүй хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 12 сарын 20-ны өдрийн 5 цагт тэй харих гэж байхад Бат-Эрдэнэ араас дуудаад нийллэгний 15.000 төгрөгөө өг гэсэн. Тэр өдөр хагас сайн өдөр байсан. Тэгээд маргалдсан. тай ярьсан. ирээд хүзүүнээс барьж аваад нэг цохиод унагаасан. Би доошоо хэвтээд босч ирэхэд Бат-Эрдэнэ намайг унагасан. Би нүүрээ дараад хэвтсэн. 2 талаас өшиглөсөн. Тэгээд байрнаас ус авч ирж нүүрээ угаасан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй.

Насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн үед шоу тараад сургуулиас гараад тэй хамт явж байхад Бат-Эрдэнэ ардаас намайг дуудаад хагас сайн өдөр ангийн нийллэг болно. 15.000 төгрөг өгөөрэй гэхээр нь би одоо надад мөнгө байхгүй байна. Хагас сайн өдөр өгнө гэсэн чинь тэр одоо өг томроод байна уу гэж хэлсэн. Тэгээд би эргээд явж байтал Бат-Эрдэнэ араас ирээд намайг хавирч унагачихаад  яваад өгөхөөр нь би түүний араас нь гүйж очоод түүнийг барьж аваад зөрүүлээд хавирсан. Тэгсэн тэр үзье гээд намайг дагуулаад граш руу явцгаасан. Граш руу явж байхад нэг  хүүхэд руу утсаар залгаад дуудах шиг болсон. Тэгээд бид нар грашын хажууд ирээд байж байхад араас хүрч ирээд намайг унагаад Бат-Эрдэнэ тэр хоёр хоёр талаас миний толгой руу хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгж байгаад тэр хоёр намайг зодохоо байсан. Би босоод ирсэн, миний толгой гарнаас цус гарсан байхаар нь  сургуулийн дотуур байрнаас ус авчираад цусаа угаасан. Тэгээд гэр гэрээдээ салаад явсан. Тухайн үед би тэй цуг явж байсан. Бат-Эрдэнэ танихгүй хүүхдүүдтэй хамт байсан. Тэгээд араас нь гүйгээд ирсэн. Миний духан дээр хоёр халцраад зүүн талын гар шалбараад, толгойд шалбарсан байсан. Энэ гэмтлийг Бат-Эрдэнэ, хоёр учруулсан. Одоо надад хэлэх зүйл санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

            Насанд хүрээгүй гэрч Н. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр сургууль дээр тэмцээн болсон. Тэгээд тэмцээнийг тараад ангид оччихоод гараад явж байсан чинь Бат-Эрдэнэ, Төмөрчөдөр хоёр хоорондоо муудалцсан. Тэгсэн Бат-Эрдэнэ Төмөрчөдөрийг үзье гэж хэлээд нэг нэгнийгээ барилцаад авсан. Тэр хоёр газар унасан. Бат-Эрдэнэ Төмөрчөдөрийг граш явъя гэж хэлээд бид гурав хамтдаа явсан. над руу утсаар залгаад байсан болохоор нь буцаагаад залгахад тэр утсаа аваагүй. Удаагүй тэр утсаараа эргээд над руу залгаад хаана явж байна гэхээр нь граш руу Бат-Эрдэнэ Төмөрчөдөр бид гурав явж байна гэж хэлсэн. Бид гурав граш дээр очоод байж байхад араас хүрч ирээд Төмөрчөдөрийн нүүр лүү гараараа цохиод авсан. Төмөрчөдөр доошоогоо тонгойход нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн Бат-Эрдэнэ тэр хоёрыг салгаснаа Төмөрчөдөрийг нэг удаа нүүр лүү цохьчихоод хавирч унагаад дээрээс нь Бат-Эрдэнэ, хоёр, хоёр талаас нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь би тэр гуравыг боль гэж хэлээд салгасан. Бат-Эрдэнэ хоёр Төмөрчөдөрөөс уучлал гуйгаад салцгаасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

                   Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №40 дүгээр шинжээч эмчийн дүгнэлтэнд: *******ийн биед тархи доргилт, зулай, баруун чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулай, баруун чамархай, дух, хамар, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 15-р хуудас/,

          Насанд хүрээгүй шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:”...2016 оны 12 дугаар сарын 20-ны 17 цагийн үед сургуулийн гадаа Төмөрчөдөр, хоёр явж байсан. Тэгэхээр нь би Төмөрчөдөрийг араас нь Чөдөрөө гээд хашгирахад тэр эргээд хүрээд ирсэн. Тэгээд би түүнээс мөнгөө хэзээ өгөх юм бэ гэхэд тэр маргааш өгнө гэж хэлэхээр нь би за за гэж хэлсэн. Тэгээд би тоглоод Төмөрчөдөртэй зууралдаж байгаад унагаасан. Тэгсэн тэр босч ирээд намайг зөрүүлээд унагаасан. Тэгэхээр нь би уурлаад үзэх үү гэж Төмөрчөдөрт хэлэхэд тэр үзье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр сургуулийн хойно байдаг граш руу явсан. Тэгж байтал ийн гар утас дуугараад байхаар нь би хэн юм бэ гэж асуухад Тэр байна гэж хэлсэн. Тэгсэн тэр утсаа аваад граш явж байна гэж хэлсэн Тэгээд бид гурав грашийн хажууд очсон. Бид гурав зогсож байхад араас гүйж ирээд Төмөрчөдөрийг өшиглөөд Төмөрчөдөр доошоогоо тонгойход нь түлхээд арагш нь унагаагаад дээрээс нь дэвсээд байсан. бид хоёр ыг салгаад би Төмөрчөдөрийн шанаа руу нэг удаа солгой гараараа цохиод, татаж унагаад нуруу руу нэг удаа өшиглөсөн. Тэгсэн дахиад орж ирээд Төмөрчөдөрийг дахиад өшиглөсөн. Тэгсэн чинь ыг боль гэж хэлээд салгасан. Бид гурав салаад хоорондоо сайндсан. Төмөрчөдөрийн гарнаас нь цус гарсан байхаар нь сургуулийн дотуур байрнаас ус авчруулаад түүний гарнаас гарсан цусыг нь угааж цэвэрлэсэн. Тэгээд бид нар тарцгаасан. Ангиараа шинэ жил тэмдэглэх гээд нэг хүүхдээс 15.000 төгрөг хурааж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:”...Би одоо он, сар өдрөө санахгүй байна тэр өдрийн орой 17 цагийн үед би байрандаа хэвтэж байгаад хүнтэй утсаар ярьж байхад давхар дуудлагаар ийн утас орж ирсэн. Тэгэхээр нь би утсаа салгаад буцаагаад лүү залгасан. Тэгсэн тэр утсаа аваад Бат-Эрдэнэ Төмөрчөдөр хоёр зодолдох гээд байна гэхээр нь би хаана байгаа юм бэ гэхэд тэр грашийн хажууд зогсож байна хүрээд ир гэж намайг дуудсан. Тэгэхээр нь би шууд хэлсэн газар дээр нь хүрээд очсон очингуутаа би Төмөрчөдөрийн мөрнөөс барьж байгаад дух руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгсэн хажуунаас Бат-Эрдэнэ орж ирээд бид хоёрыг салгасанаа Төмөрчөдөрийн шанаа хавьд нь нэг удаа цохиод доошоогоо болонгуут нь хавирч унагахаар нь би Төмөрчөдөрийн хажуу талаас нь хоёр гурван удаа өшиглөсөн. Бат- Эрдэнэ бас 3, 4 удаа Төмөрчөдөрийг өшиглөсөн. Тэгээд салаад Төмөрчөдөрийн гар нь урагдаад цус гарч байхаар нь гарыг нь угаалгахаар байр луу хүүхэд усанд явуулж ус авчируулаад гарыг нь угаалгасан. Тэгсэн тэр эгч утасдаад байна гэж хэлж байсан. Бат-Эрдэнэ бид нар байрлуугаа орсон. Би Төмөрчөдөрийг гараараа цохиогүй. Би эхэлж Төмөрчөдөрийн дух руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, дараа нь Бат-Эрдэнэтэй хамт 3, 4 удаа өшиглөсөн. Бат-Эрдэнэ бас түүнийг 3, 4 удаа өшиглөсөн. Бат-Эрдэнэ Төмөрчөдөр хоёр мөнгөний асуудалтай байсан юм шиг байна лээ. Гэхдээ би тэр талаар сайн мэдэхгүй байна. Төмөрчөдөртэй би өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй, Төмөрчөдөр Бат-Эрдэнэ хоёр нэг ангийн хүүхдүүд, би Бат-Эрдэнэтэй найзууд юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-34-р хуудас/,

Насанд хүрээгүй шүүгдэгч нарын хувийн хэргийн хуулбар /хх-ийн 43-54-р хуудас/,

Сурагчийн хувийн хэргийн хуулбарууд /хх-ийн 43-54-р хуудас/,

Шүүгдэгч *******, ******* нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 20-21-р хуудас/ зэрэг болно.

Насанд хүрээгүй шүүгдэгч  *******, ******* нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багийн нутагт байрлах Политехникийн коллежийн ойролцоо гражны дэргэд нийллэгийн мөнгөнөөс болж маргалдан насанд хүрээгүй хохирогч *******ийн нүүр, толгой руу цохиж, өшиглөж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

            Насанд хүрээгүй хохирогч *******ийн: ”...2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн үед шоу тараад сургуулиас гараад тэй хамт явж байхад Бат-Эрдэнэ ардаас намайг дуудаад хагас сайн өдөр ангийн нийллэг болно. 15.000 төгрөг өгөөрэй гэхээр нь би одоо надад мөнгө байхгүй байна. Хагас сайн өдөр өгнө гэсэн чинь тэр одоо өг томроод байна уу гэж хэлсэн. Тэгээд би эргээд явж байтал Бат-Эрдэнэ араас ирээд намайг хавирч унагачихаад яваад өгөхөөр нь би түүний араас нь гүйж очоод түүнийг барьж аваад зөрүүлээд хавирсан. Тэгсэн тэр үзье гээд намайг дагуулаад граш руу явцгаасан. Граш руу явж байхад нэг  хүүхэд руу утсаар залгаад дуудах шиг болсон. Тэгээд бид нар грашын хажууд ирээд байж байхад араас хүрч ирээд намайг унагаад Бат-Эрдэнэ тэр хоёр хоёр талаас миний толгой руу хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгж байгаад тэр хоёр намайг зодохоо байсан. Би босоод ирсэн, миний толгой гарнаас цус гарсан байхаар нь  сургуулийн дотуур байрнаас ус авчираад цусаа угаасан. Тэгээд гэр гэрээдээ салаад явсан. Тухайн үед би тэй цуг явж байсан. Бат-Эрдэнэ танихгүй хүүхдүүдтэй хамт байсан. Тэгээд араас нь гүйгээд ирсэн. Миний духан дээр хоёр халцраад зүүн талын гар шалбараад, толгойд шалбарсан байсан. Энэ гэмтлийг Бат-Эрдэнэ, хоёр учруулсан. Одоо надад хэлэх зүйл санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

            Насанд хүрээгүй гэрч Н.ийн: ”...2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр сургууль дээр тэмцээн болсон. Тэгээд тэмцээнийг тараад ангид оччихоод гараад явж байсан чинь Бат-Эрдэнэ, Төмөрчөдөр хоёр хоорондоо муудалцсан. Тэгсэн Бат-Эрдэнэ Төмөрчөдөрийг үзье гэж хэлээд нэг нэгнийгээ барилцаад авсан. Тэр хоёр газар унасан. Бат-Эрдэнэ Төмөрчөдөрийг граш явъя гэж хэлээд бид гурав хамтдаа явсан. над руу утсаар залгаад байсан болохоор нь буцаагаад залгахад тэр утсаа аваагүй. Удаагүй тэр утсаараа эргээд над руу залгаад хаана явж байна гэхээр нь граш руу Бат-Эрдэнэ Төмөрчөдөр бид гурав явж байна гэж хэлсэн. Бид гурав граш дээр очоод байж байхад араас хүрч ирээд Төмөрчөдөрийн нүүр лүү гараараа цохиод авсан. Төмөрчөдөр доошоогоо тонгойход нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн Бат-Эрдэнэ тэр хоёрыг салгаснаа Төмөрчөдөрийг нэг удаа нүүр лүү цохьчихоод хавирч унагаад дээрээс нь Бат-Эрдэнэ, хоёр, хоёр талаас нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь би тэр гуравыг боль гэж хэлээд салгасан. Бат-Эрдэнэ хоёр Төмөрчөдөрөөс уучлал гуйгаад салцгаасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №40 дүгээр шинжээчийн дүгнэлтэнд: *******ийн биед тархи доргилт, зулай, баруун чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулай, баруун чамархай, дух, хамар, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэснээр /хх-ийн 15-р хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн  мэдүүлсэн насанд хүрээгүй шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч *******, ******* нар нь насанд хүрээгүй болох нь тэдний хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд /хх-ийн 43-54-р хуудас/, шүүгдэгч нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 33-34-р хуудас/ тогтоогдож байна.

Шүүгдэгч нар насанд хүрээгүй байхдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шүүх тэдэнд ял оногдуулахгүй байх нь зохистой гэж үзэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулахаар шийдвэрлэв.

           Насанд хүрээгүй хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “Одоо надад хэлэх зүйл, санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч *******, ******* нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч овгийн Бат-Эрдэнэ, Боржигон овгийн Энхтүвшингийн нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт 6 /зургаа/ сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгасугай.
  3. Шүүгдэгч *******, ******* нар нь  бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
  4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА