Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 111/ШШ2018/0007

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

бүхэлд нь татгалзсаныгбаталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг би Д.С-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.А-д холбогдох Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, баталгаажуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Баянхонгор сумын 6-р багийн 24 тоотод оршин суугч Д.С миний бие нь тус шүүхэд Ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тухай нэхэмжлэл гаргасан юм.

Хариуцагч талаас тухайн нэхэмжлэлтэй танилцаад 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Баянхонгор аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын Б/18 тоот тушаалаар нэхэмжлэгч Д.Сангидулам миний биеийг 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Баянхонгор сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулах болсон тул нэхэмжлэл хангагдсан гэж үзэн нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Д.Сангидуламнь Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Амарсанаад холбогдох Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан Д.С-ыг Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.А-д холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, баталгаажуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаарнэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ