| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2024/0088/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/100 |
| Огноо | 2024-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ц.Нэргүй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Шүүгдэгч: *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *********** овогт ***********-н ************д холбогдох ************** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны 10 дугаар сарын 22-ны өдөр, Өвөрхангай аймгийн ********** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, Өвөрхангай аймгийн ********** сумын 2-р багийн ********* гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *********** овогт ***********-н *********** /РД: *********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *********** нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2-р багийн нутагт ****** гэх газар хохирогч *********-г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, 11, 31-р шүдний булгарал, 21-р шүдний эмтрэл, зүүн шанаа, хамар, доод урууланд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд, доод уруул, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 12, 21, 32, 41-р шүднүүдийн сулрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *********** нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2-р багийн нутагт ******* гэх газар хохирогч ***********-г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, 11, 31-р шүдний булгарал, 21-р шүдний эмтрэл, зүүн шанаа, хамар, доод урууланд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд, доод уруул, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 12, 21, 32, 41-р шүднүүдийн сулрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/, хохирогч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн “2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байх Баянгийн ам гэх газар хөдөө хээр ********, ********, ***********, ***********, нэг танихгүй залуу бид нар 4 том “Сэнгүр” нэртэй пиво уучихаад *********** бид хоёр тусдаа мотоцикльтой хөдөө гэр лүүгээ явах замдаа *********** гэх айлд буусан. *********-н гэрт ороход *********** сууж байсан. Би **********-д та өчигдөр манай малыг яагаад хөөсөн юм. Хүний мал хөөдөг хэн бэ. Муу банди гэхэд *********** би банди биш өвгөн шүү гээд босоод ирсэн. *********** битгий гэрт хэрэлдээд бай гар гэхэд *********** гэр лүүгээ явсан. Би ***********-н араас гэр лүүгээ явсан. Би ************-н гэрийн гадна очоод мотоциклио гэрийнх нь зүүн талын чулуун хороог түшүүлж тавьчихаад гэрт нь орох гэсэн чинь *********** өөдөөс гараад ирсэн. Би та надаас яагаад зугтааж байгаа юм бэ гээд заамдаж аваад гэрээс урагшаа 4-5 метр чирч явахад *********** суучих ярилцъя гэхээр нь суусан чинь нүүр лүү өшиглөсөн. Дараа нь хамар луу гараараа цохисон. Би хэсэг ухаан алдаад сэрэхэд миний мотоциклийг түрээд гэрээ мөргүүлээд байсан. Би доошоо тонгойгоод цусаа гоожуулаад сууж байхад *********** нүүрийг чинь угаагаад өгье гээд шанагатай ус бариад ирсэн. Би гарынхаа цусыг арилгаад гэрийнх нь гадна сууж байтал *********** ирээд юу болов гэж асуухаар нь *********** ах намайг нүдчихлээ гэж хэлсэн. *********** бид хоёр жилийн өмнөөс л бэлчээрийн асуудлаас болж муудалцсан. 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр манай бод малыг хөөсөн. Би ***********-н гэрийг мотоциклиор мөргөөгүй. Маш их гомдолтой байна. Шүдний үнэ нэхэмжилнэ. Миний шүдийг хийлгээд өгчихвөл гомдолгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-8 хуудас/,
Гэрч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн нутаг Нарт гэх газар хаваржаан дээрээ малынхаа байранд хурга ишгээ хооллоод байж байтал мотоцикль чанга хаазлах чимээ гараад манайд
мотоцикльтой хүн ирж байх шиг байсан. Удалгүй хүмүүсийн хоорондоо хэрэлдэх чимээ гарсан. Би тухайн үед сундалгаатай хоёр согтуу хүн ирээд хоорондоо хэрэлдээд байна гэж бодоод анзаараагүй. Манай нөхрийн чанга ярих чимээ гараад байхаар нь малынхаа байрнаас гүйж гараад очиход гэрээс урагшаа 4,5 метрийн зайтай хэсэг чулууны тэнд манай нөхөр *********** *********** хоёр хоорондоо зодолдсон байдалтай тэр хоёрын нүүр ам цус болсон байсан. Би нөхөр **********, *********** нараас та хоёр юу болсон юм бэ? гэж асуухад тэр хоёр юу ч хэлээгүй. *********** манай нөхрийг “чи манай үхрийг хөөгөө биз дээ пизда минь би чамайг харсан” гэж хэлэхэд *********** “Чи тэгээд надтай ирж уулзахгүй яасан юм гэсэн. Би тэгэхэд эрүүл юм уугаагүй байсан болохоор чи ирж чадаагүй” гэж хэлсэн. Тэгээд *********** мотоциклио унаад явсан. Би *********** *********** нарыг зодолдохыг хараагүй. *********** манай гэрийг мотоциклиороо дайрахыг хараагүй. *********** *********** нарыг зодолдох үед тэр хоёроос өөр хүн байгаагүй. Манай нөхөр *********** төлөв даруу томоотой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,
Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг Баянгийн ам гэх газар хөдөө хээр ***********, **********, ********** ************ , нэг зүс таних залуу бид нар 4 том Сэнгүр пиво уучихаад *********** бид хоёр тус тусдаа мотоцикльтой Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар баг руу гэртээ харих гээд явсан. *********** надаас түрүүлээд явсан. *********** гэх айлд намайг очиход гэрийн гадаа нь *********** *********** нар хоорондоо заамдалцаад зогсож байсан. Тухайн үед зодолдоогүй байсан. Би тэр хоёрыг салгаад *********** ахыг “та гэртээ харь” гээд явуулсан. Би *********-н гэрт ороход *********** мотоциклио асаагаад яваад өгсөн. Удалгүй ******** ах **********-н гэрт ирсэн. Би *********** ахад *********** *********** нар хоорондоо муудалцаж байгаад явсан. Аягүй бол *********** ***********-н араас явсан байх гэж хэлэхэд ********* ах за би тэр хоёрын араас нь явъя гээд гараад явсан. Удалгүй ********* ах буцаж ирээд “өө нөгөө ********** чинь ***********-г зодчихсон байна. ***********-н нүүрнээс үхэр нядалсан юм шиг аймар их цус гарсан байна” гэж хэлсэн. Би *********** *********** нарыг зодолдохыг хараагүй. *********** надад *********-г манай малыг хөөсөн гэж надад ярьж байсан. Тэрнээс болж маргалдсан байж магадгүй. *********** дунд зэргийн согтолттой байсан. Өөрийн биеэ авч явах чадвартай байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,
Гэрч ************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 04 дүгээр сарын 17-ны 15 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн нутаг ********* гэх газар гэрээсээ гараад *********** ахын гэрт ямаагаа сурахаар очиход ***********-н нүүр, дээл нь цус болчихсон *********** ахын гэрийн гадаа хоорондоо юм яриад сууж байсан. Би *********** ахын гэрт ороход *********** эгч надад цай аягалж өгсөн. *********** ахын гэрийн зүүн талд байрлах шкаф ширээн дээр унасан байдалтай байсан. Би *********** ахаас юу болсон талаар асуухад *********** манай гэрийг мотоциклиороо дайрчихсан гэж надад хэлсэн. Тэгээд тэр хоёр намайг чамд хамаагүй чи яв гэж хөөгөөд би гэр лүүгээ явсан. Би *********** *********** хоёрыг зодолдож байхыг хараагүй. Намайг ирэхэд зодоон болоод дууссан байсан. Тухайн үйл явдал болоход ************, ********, *********** болон би байсан. Өөр хүн байгаагүй. Намайг очиход ***********-н амнаас нь цус гарсан байсан. Хөмсөг нь цустай нүүр нь дүүрэн цус болчихсон байсан. *********** *********** нар юунаас болж зодолдсон талаар мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Хохирогч *********** нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын эрүүл мэндийн төвд 64796 мянган төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд амбулаторийн үзлэг 29700 мянган төгрөг, нийт 94496 мянган төгрөгийн зардал гарсан тул гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 321 дугаартай:... ***********-н биед тархи доргилт, хамар ясны хугарал, 11, 31-р шүдний булгарал, 21-р шүдний эмтрэл, зүүн шанаа, хамар, доод урууланд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд, доод уруул, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 12, 21, 32, 41-р шүднүүдийн сулрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24 хуудас/,
2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 39 хуудас/,
2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ************** дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 40-41 хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзэж байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч *********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ***********-н дээрх үйлдлийн улмаас нь хохирогч ***********-н эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал, 11, 31-р шүдний булгарал, 21-р шүдний эмтрэл, зүүн шанаа, хамар, доод урууланд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд, доод уруул, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 12, 21, 32, 41-р шүднүүдийн сулрал гэмтлүүд, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 94496 төгрөгийн хохирол тус тус учирсан.
Шүүгдэгч *********** нь хохирогч *********-д 5600000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 94496 төгрөгийг төлсөн. Хохирогч *********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ********** нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч **************-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овогт ***********-н *********-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ***********-н өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ***********-д мэдэгдэж,
Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **********-д 5600000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 94496 төгрөгийг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ********* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч -**********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж тус тус хуульчилсан байх тул,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт ***********-н ***********-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овогт ***********-н ***********-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ***********-д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ************-д 5600000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 94496 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ******** нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ