Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Мандалмаа ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: ***********  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *********** овгийн ***********   **************-д холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, “***********” ХХК-д хүнд даацын автомашины жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын **** дугаар багийн **** дугаар гудамжны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ****** овогтой ***********   ***********  /РД: ***********/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***********  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 06-ны шөнө 00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын **** дугаар багийн **** хорооллын ****** тоотод байрлах гэрээр ажиллуулдаг буудалд хохирогч ***********-г зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, дээд, доод зовхинд цус хуралт, нуруу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ***********  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 06-ны шөнө 00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын **** дугаар багийн **** хорооллын ****** тоотод байрлах гэрээр ажиллуулдаг буудалд хохирогч ***********-г зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, дээд, доод зовхинд цус хуралт, нуруу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 хуудас/, хохирогч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгаас Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу ажил руугаа явж байхдаа хамт яваа хүмүүстэйгээ архи уугаад Богд сумын төвд ирээд хоол идсэн. Тэгээд буудалд амрахаар болоод дахиад 1 шил архи уусан. Тэгээд өглөө нь сэрсэн чинь миний зүүн нүдний дээд талд хөмсөг хэсэгт язарч оёдол тавиулсан байсан. Тухайн үед юу болсныг мэдээгүй. Хамт яваа хүмүүс миний хөмсгийг ***********  гэх хүнд зодуулаад ийм болсон гэж хэлсэн. ***********  бид хоёр хоорондоо маргалдсан гэсэн. Намайг зүгээр байхад согтуурхаад цохисон юм шиг байна лээ. Согтуудаа нэгнийхээ үгийг даагаагүй байх. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,

Гэрч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 05 дугаар сарын 05-ны шөнө 22 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгаас Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу явж байгаа гэх 5 хүн манай буудалд амрахаар орсон. Тухайн хүмүүс ирэхдээ согтуу байсан. Намайг гэртээ амрах гээд хэвтэж байхад тэр хүмүүс чанга, чанга дуугараад байхаар нь би босоод цонхоор нь хартал хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь буудал руу яваад орсон чинь 50 орчим насны өндөр хүн зүүн хөмсөг хэсэг нь ярагдсан буудлын шал цустай болсон байхаар нь зодоон хийсэн байна гээд дуудлага мэдээлэл өгсөн. Удалгүй цагдаа нар ирж зодуулсан хүнийг эмнэлэг рүү авч явсан. Зодоон болох үед 00 цаг өнгөрч байсан. Манай буудалд ороод нэмж архи уусан юм шиг байна лээ. Зодолдох үедээ их согтуу байсан. Манай буудал дотор зодоон болсон өрөөнд хяналтын камер байхгүй. Манай буудлын өрөөнд зодоон болсон. Зодооны улмаас манай буудлын өрөөний эд зүйл эвдэрч гэмтээгүй. Харин хуучин эвдрэлтэй байсан модон сандал салж унасан. Модон сандал угаасаа эвдэрхий байсан. Тэгээд салаад унасан байна лээ. Мөн толгой нь цуурсан хуучин ор байсан. Шинээр эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй. Үнэлгээ гаргуулахгүй хуучин эвдрэлтэй байсан эд зүйлүүд болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. Маргааш өглөө нь тэр хүмүүс ирээд янзлаад хадаж өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19, 21 хуудас/,

Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 05 дугаар сарын 05-ны шөнө 22 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгаас Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу явж байгаад тавуулаа Богд сумын гэр хорооллын урд талын нүүрэнд байх жижигхэн гэрээрээ буудал ажиллуулдаг байшин руу орж амарцгаасан. Тэгээд шөнө унтаж байтал ************, ***********  нар зодолдоод байхаар нь босоод ирсэн чинь ***********-н зүүн нүдний дээр хөмсөг хэсгийг нь яз цохисон цус гараад архины шил хагарсан байсан. ************, *********** гэх 2 залуу орон дээрээ унтаж байсан. Тэгээд би ***********, ***********  нарыг салгаад байж байтал буудлын эгч орж ирээд цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд ***********-г надтай цуг аваад эмнэлэг дээр очсон. *********** язарсан хэсэгтээ 5 оёдол тавиулсан. **********-н зүүн хөмсөгний дээд талын язарсан шархыг ***********  цохиж гэмтээсэн. Бид гурвыг унтаж байхад хоорондоо зодолдоод ***********  цохичихсон байсан. Яг юугаар цохисон талаар мэдээгүй. Ямар ч гэсэн цохихын хувьд цохисон. Тэр хоёрыг зодолдоход бид 3 унтаж байгаад би эхлээд сэрсэн. Дараа нь *********** сэрсэн. ********** огт сэрээгүй. Согтуу байсан болохоор сэрэхгүй унтаад байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,

Гэрч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 05 дугаар сарын 05-ны шөнө 22 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгаас Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу явж байгаад тавуулаа Богд сумын гэр хорооллын урд талын нүүрэнд байх жижигхэн гэрээрээ буудал ажиллуулдаг байшин руу орж амарцгаасан. Шөнө унтаж байгаад сэрсэн чинь ***********  ***********  нар хоорондоо зодолдсон гээд ***********-н зүүн нүдний дээд тал хөмсөг хэсэг нь язарсан орон дээрээ доошоо хараад цус нь гоожоод сууж байсан. Тэгээд би юу болов гэсэн чинь ***********  ***********  нар хоорондоо зодолдоод *********** тийм болсон гэсэн. Намайг сэрэхэд Хадбаатар сэрсэн байсан. Би согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Маргааш өглөө нь сэрсэн чинь *********** хөмсөгнийхөө дээд талын ярагдсан шарханд оёо тавиулсан байсан. Би нүдээрээ хараагүй. Ярианаас нь сонсоход ***************, *********** нар хоорондоо зодоон хийгээд тийм зүйл болсон байна гэж ойлгосон. Угаасаа тэр 2 аймгаас гарахдаа л маргалдаад хэрэлдээд явсан юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,

Гэрч *************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 05 дугаар сарын 05-ны шөнө 22 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгаас Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу явж байгаад тавуулаа Богд сумын гэр хорооллын урд талын нүүрэнд байх жижигхэн гэрээрээ буудал ажиллуулдаг байшин руу орж амарцгаасан. Тэгэхэд бүгд зүгээр байсан. Ямар нэгэн зодоон цохион болоогүй. Өглөө намайг сэрсэн чинь *********** хөмсгөө яз цохиулаад оёо тавиулсан байсан. Юу болсон юм гэсэн чинь ***********-тай зодоон хийсэн гэсэн. Аймгаас Богд сум руу ирэх замдаа архи уугаад ***********  ***********  нар хоорондоо хэрэлдээд бид нар боль гээд яваад байсан. Тэгээд бид нарыг унтсаны дараа зодолдсон юм шиг байна лээ гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 363 дугаартай:... ***********-н биед зүүн хөмсөгт шарх, дээд, доод зовхинд цус хуралт, нуруу, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 3үүн хөмсөгт шарх гэмтэл нь ир үзүүртэй, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нуруу, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31 хуудас/,

 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 2-6-р хуудас/,

2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 7-8-р хуудас/,

Шүүгдэгч ***********-ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48 хуудас/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** дугаар багийн засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот тодорхойлолт /хх-ийн 49 хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50 хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 52 хуудас/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 53-54 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 хуудас/,

Хохирогч ***********-н шүүхэд ирүүлсэн:... *********** миний бие гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт,

2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 34-35 хуудас/,

2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн *********** дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 36-38 хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзэж байна.

Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ***********  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч ***********-ын дээрх үйлдлийн улмаас нь хохирогч ***********-н эрүүл мэндэд зүүн хөмсөгт шарх, дээд, доод зовхинд цус хуралт, нуруу, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд учирсан.

Хохирогч *********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тул шүүдэгч ***********-г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овгийн ***********   ***********-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ***********-н өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ***********-д мэдэгдэж,

Шүүгдэгч ***********  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж тус тус хуульчилсан байх тул,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *********** овгийн ***********   ***********-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овгийн ***********   ***********-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ***********-д мэдэгдсүгэй.

 4. Шүүгдэгч ***********  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ          Х.ОТГОНЖАРГАЛ