Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/107

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

             Улсын яллагч Б.Мандалмаа,

             Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

             Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овог ******* *******од  холбогдох 2426001460128  дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, ***************оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн **************** суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Өвөрхангай аймгийн ***************сумын *************дүгээр баг, *************************тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******, регистрийн дугаар:/РД:*******/,

 Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч  ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Гэм буруугийн талаар:

 

           Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 19 цаг 00 минутын орчимд Өвөрхангай аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 46-40 ӨВО улсын дугаартай “Тоёото приус-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь *******ын согтуурлыг шалгасан Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын цагдаа зохицуулагч Цагдаагийн дэд ахлагч 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн  Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 19 цаг 00 минутад 46-40 ӨВО улсын дугаартай “Тоёото приус-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодсон *******ыг согтуурал хэмжигч Алкотест AL7510-7510 дугаартай драгер багажаар шалгахад 1,54% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэргэлсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл, түүнийг гэрэл зургаар баталгаажуулсан гэрэл үзүүлэлт /хх-ийн 5, 7 дугаар хуудас/, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “...46-40 ӨВО улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 30 минутад хураан авч тэмдэглэл үйлдэв” гэсэн “Эд зүйл хураан авсан тэмдэглэл”  /хх-ийн 6 дугаар хуудас/, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “*******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 50-36 УАн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн үндэслэлээр зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүүйлийн 3.1-д зааснаар 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгэсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн” Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай № дугаартай шийтгэлийн хуудас, /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч “...2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 19 цагаас Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн томилгоот өдөр, орой цагдаа зохицуулагч хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Баянхошуу” хүнсний дэлгүүрийн урд засмал зам дээрээс 46-40 ӨВО улсын дугаартай хар саарал өнгийн приус-30 загварын тээврийн хэрэгслийн жолоочийг зогсоож шалгахад жолооч ******* нь согтуурал хэмжигч 7510 драгер багажаар үлээлгэхэд 1,54 хувийн согтолттой байсан. *******оос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Жолооч ******* нь 1,54 хувийн согтолттой байсан согтолт нь гайгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь “2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хасагдсан”  гэсэн лавлагаа, /хх-ийн 12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилан заажээ. Тус зүйл хэсгийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно. “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”,  “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно” гэж заажээ.

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “*******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 50-36 УАн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн үндэслэлээр зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүүйлийн 3.1-д зааснаар 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгэсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн” Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай № дугаартай шийтгэлийн хуудас, /хх-ийн 22 дугаар хуудас/, *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь “2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хасагдсан”  гэсэн лавлагаа, /хх-ийн 12 дугаар хуудас/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.   

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

            Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

            Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял  нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Иймд шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,     

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

 

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

 

  8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.МАНДАХБАЯР