| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 240/2017/0034/э/ |
| Дугаар | 33 |
| Огноо | 2017-04-11 |
| Зүйл хэсэг | 148.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 33
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа
Улсын яллагч: Ц.Ариунжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал
Хохирогч: *******,
Шүүгдэгч: *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,******* нарт холбогдох 201616000278 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн,
Монгол улсын иргэн,
Шүүгдэгч*******, ******* нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр хуурч мэхлэх аргаар 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэн *******өд 30 гр, ******* 11.3 гр хуурамч алтыг зарж *******өд 2.343.000 төгрөгний, ******* 782.600 төгрөгний хохирол тус тус учруулж залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймагт ирж гэдэг хүнд хуурамч алт өгсөн. Мөн Гандирс гэдэг газарт хүнд хуурамч алтаа өгчихөөд буцсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 11 дүгээр сарын 02-ны орой Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу явах стана машинд сууж шөнөө аймагт ирсэн. Маргааш өглөө нь худалдааны төвд очоод таксины зогсоолд байсан хүмүүсээс алт авдаг газар асуусан чинь 2 газар зааж өгсөн. Нэг нь ******* ******* ******* тоот, нэг нь Гандирс худалдааны төвд байдаг гэсэн. Тэгээд ******* ******* ******* тоот хашаанд гэдэг хүнтэй уулзаад алт авах уу? гэсэн чинь авна гэсэн, 2 цэн 600 гр алт өгсөн. Тэгээд Гандирс худалдааны төвд очоод гэдэг хүнд 782.6 цэн алт өгсөн. Такситай буцаад ******* ******* ******* тоот хашаанд ирээд өөр хүн оруулъя гээд 30 орчим насны 2 хүн ирэхээр нь энэ айлд алт оруулаад өгөөч гэж хэлсэн. Тэд нар өөрсдөө яагаад өгөхгүй байгаа юм гэхээр нь энэ айлд өртэй болохоор орж чадахгүй байна гэж хэлээд энэ алтыг оруулаад өгчихвөл 100.000 төгрөг өгье гээд ятгаад зөвшөөрүүлсэн. Тэр 2 айл руу ороод 30, 40-д минутын дараа гарч ирсэн. 1.743.000 төгрөг боллоо гэсэн. Тэгээд тэр шөнөдөө Улаанбаатар луу буцаад явсан. 6, 7 хоногийн дараа үлдсэн юмаа зарж борлуулъя гээд дахиад аймаг дээр ирээд юу ч зарж чадаагүй байж байгаад цагдаад баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 11 дүгээр сарын 04-нд 6 цагийн алдад 2 залуу шар юм авах уу? гэхээр нь авна гэсэн. Би ахмадын өргөө рүү шагай тоглох гээд явах гэж байсан. Алтыг үзэхэд бужгар шар юм байсан. Тэгээд дэнслээд аваад бэлэн мөнгийг өгчихөөд ахмадын өргөө рүү явж шагай тоглочихоод гэрт хүрээд ирсэн чинь эхнэр чиний авсантай адилхан юм авсан гэсэн. Сүүлд нь цагдаагаас хүн хүрч ирээд та хуурамч алт авсан байна уу гэсэн. Би тусдаа саванд хийсэн байсан болохоор гаргаж өгсөн. Цагдаа авч яваад шинжилгээгээр хуурамч гэж гарсан гэсэн. 1.300.000 төгрөгийг нотариатаар батлуулж өгсөн. Дараа нь данс руу 850.000 төгрөг хийсэн. Үлдсэнийг нь төлж чадахгүй харж үзээч гэсэн. Нийт 2.150.000 төгрөг авсан. Одоо 193.000 төгрөг дутуу байна. Тэрийг нь авахгүй гэж хэлсэн. Анх энэ 2 цагдаагийн үүдэн дээр 1.300.000 төгрөг өгөхдөө хэцүү байна одоо 700.000 төгрөг өгвөл болох уу? гэсэн эхнэртэй зөвлөлдөж байгаа одоо бэлэн өгвөл болно гэсэн. Одоо надад гомдол хүсэлт байхгүй. Хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэж болно.
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би БНХАУ-аас 6 ширхэг нуухгүй хөөрөг авч ирсэн. Тэгээд уг 6 ширхэг хөөрөгнийхөө нуухыг алтаар хийчих санаатай Өмнөговь аймгийн зарын нэгдсэн групп дээр алт авна гэж 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зар тавьсан. Тэгсэн чинь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 17-18 цаг өнгөрч байхад нэг нь өндөр туранхай нэг нь жаахан нүд муутай хоёр залуу ирсэн. Тэгээд надаас та алт авах уу гээд жижиг цагаан хуванцар савнаас шар өнгийн алт гаргаж өгсөн. Тэрийг нь би жижиг электрон дэнсээр хиллэж үзсэн чинь 7,5 грамм болж байсан. Тэгээд нэг граммыг нь 80000 төгрөгөөр бодоод нийт бэлэн 600.000 төгрөг тоолж өгөөд явуулсан. Би тэр алтыг Терафлекс гэсэн бичигтэй цагаан өнгийн саванд хийж авч үлдсэн. Тэр хоёр явахдаа дахиад алт байгаа авах уу гэж асуухаар нь би авна гэж хэлсэн. Тэгээд би шагай тоглох гэж яваад шөнө 23 цагийн үед ирэхэд манай эхнэр Адъяа 21,8 грамм алтыг 1 сая 743 мянган төгрөгөөр худалдаж авсан гээд байж байсан. Тэгээд нийт 29,3 грамм алтыг 2 сая 344 мянган төгрөгөөр худалдаж авсан байсан. Тэгсэн чинь энэ алтыг цагдаагийн газраас хүмүүс ирээд хуурамч байж болзошгүй шинжилгээнд явуулна гээд хурааж авсан. Цагдаагийнхан ирэхдээ надад алт тушаасан нүд муутай залууг нь дагуулж ирсэн. Надад одоо 2 сая 343 мянган төгрөгийн хохирол учраад байна. сумын гарын алт гэж хэлсэн. Би шалгаагүй зүгээр нүдээр үзээд авсан. Нүдээр үзэхэд алт шиг л харагдаж байсан. Янз бүрийн зүйлээр шалгаж бариагүй. Сүүлд эрэгтэй, эмэгтэй хоёр л хүн байсан гэж байсан. Бид нар худалдаж авсан алтаа бүгдийг нь өгсөн ямар нэг зүйл нэмж, хасаагүй хольж сольсон зүйл байхгүй бүгдийг нь хураалгасан. Надад алт гэж хуурамч алт зарж хуурч мэхлэн 2 сая 343 мянган төгрөгний хохирол учруулсан. Энэ мөнгийг бүрэн барагдуулвал ямар нэг гомдол санал гээд байх зүйл байхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би Гандирс худалдааны төвийн нэг давхарт лангуу түрээслэн бараа зардаг юм. Түүнийхээ хажуугаар алт авчихдаг. Тэр авсан алтаа Улаанбаатар хотод очоод зарчихдаг. ...Би Улаанбаатар хот явах ажилтай болоод лангуун дээрээ Цэцэгжаргал гэж ахынхаа эхнэрийг түр суулгаад явсан. Явахдаа би Цэцэгжаргалд 4 сая гаруй төгрөг үлдээгээд алт ирвэл сайн үзэж байгаад авчихаарай гэж хэлээд явсан байсан. Тэгээд хотод байж байтал Цэцэгжаргал үлдээсэн мөнгөнд чинь алт авчихсан шүү гэж хэлсэн. Тэгээд тэрийг хайлуулж сорьцлоод тушаасан чинь алт биш зүйл холигдсон байгаад сорьц нь буурсан. Тэгсэн чинь авсан алтан дунд боож өгсөн 11,3 грамм алт нь хуурамч байсан юм билээ. Тэрийг нь сайн анзаарч хараагүй нийлүүлээд хайлуулчихсан юм. Одоо тэр хуурамч алтныхаа мөнгийг төлүүлмээр байна. Тэрийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр авсан гэж байсан. Тэр 11,3 грамм алтыг арай нэг өөр харагдаад байгаа юм тусад нь хайлуулаарай гэж хэлсэн байсныг нээх анзааралгүй нийлүүлээд хайлуулчихсан юм. Тэгээд хэнээс уг алтыг авсан гэдгээ мэдээгүй байж байтал цагдаагаас нөгөө хуурамч алт зарсан гэх хүнийг дагуулаад ирсэн байсан. Тэгээд л 11,3 грамм нь хуурамч байсныг үндсэндээ мэдсэн. Надад алт гэж хуурамч алт зарж хуурч мэхлэн 782600 төгрөгний хохирол учруулсан. Энэ мөнгийг бүрэн барагдуулвал ямар нэг гомдол санал гээд байх зүйл байхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гандирс худалдааны төвийн нэг давхарт өөрийн нөхрийн дүү гийн лангуун дээр түр хугацаагаар худалдагч хийсэн. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 18 цагийн үед намайг лангуун дээрээ байж байтал гаднаас 2 танихгүй хүн орж ирээд алт авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би г алт авах уу гэж хүн ирвэл алт авч байгаарай гэж хэлсэн байсан учраас алт авна гэж хэлсэн. Тэгсэн чинь алт гээд элс шиг ширхэгтэй шар юм гаргаж ирсэн. Түүнийг нь би электрон дэнсэн дээр хиллэж үзэхэд 11,3 грамм болж байсан. Тэгээд нийт 782600 төгрөг болсон. Тэгээд мөнгийг нь өгөх гэсэн чинь мөнгө дутаад байсан. Тэгээд Голомт банкнаас мөнгө авч өгөөд явуулсан. Тэгээд би авсан алтаа д өгсөн. нь худалдаж авсан алтуудаа хайлуулсан чинь дунд нь хуурамч алт байсан гэсэн. Тэгээд 700 гаруй мянган төгрөгний алдагдал хүлээсэн гэж байсан. Тэгээд хэн нь хуурамч алт өгчихсөн талаар мэдэхгүй байж байтал цагдаагаас таньд хуурамч алт зарсан байна гэж хэлсэн. Тэр нь тэр 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр худалдаж авсан алт байсан юм билээ. Мөнгө авч өгөх санаатай гарахад тэр хоёр нэг машинд суусан. Тэр машины жолоочийг би хамт явж байсан юм болов уу гэж бодож л 3 хүн гэж ярьсан. Яг бусдаар хамт явж байсан үгүйг бол мэдэхгүй байна. Такси ч байсныг үгүйсгэхгүй. Жижиг цагаан тэрэг л байсан. ...Өөрсдөө хүртэл хуурамч алт байсан юм хохирол мөнгийг чинь барагдуулна гэж хэлсэн. Тухайн үедээ цаасан дээр хэмжээг нь бичиж тэмдэглэж авснн байсныг д алттайгаа өгчихсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Манай нөхөр 6 хөөрөг авсан юм. Тэр хөөргөндөө нөхөр нуух хийлгэх гээд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн нэгдсэн зар группэд алт авна гэж зар өгсөн. Тэгсэн чинь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагаас 18 цагийн үед намайг эзгүй хойгуур нөхөрт хоёр хүн ирээд алт өгсөн байсан. Намайг гэрт ирэхэд нөхөр “би 600000 төгрөгөөр 7,5 грамм алт худалдан авсан” гэж хэлж байсан. Тэгээд манай нөхөр ахмадын хороонд шагай харваж тоглохоор явсан. Тэгж явсан хойно 21-22 цагийн үед эрэгтэй эмэгтэй хоёр хүн гэрт орж ирсэн. Би 3 настай жаахан ачтайгаа 2 лаа байсан. Тэгсэн чинь тэр хоёр орж ирээд алт авах уу гэж асуусан. Тэгэхээр нь авна гэж хэлсэн чинь жижиг цагаан өнгийн савтай алт гаргаад ирсэн. Тэрийг нь харсан чинь манай нөхөрт өмнө нь өгсөн байсан алт шиг адилхан нунтаг бурзгар бөөрөнхий элс шиг нарийн ширхэгтэй зүйл гаргаж ирэхээр нь нөхрийн авсан алттай яг адилхан болохоор мөн байна гэж бодоод авчихсан. Би авахдаа жижиг электрон хилэн дээр хиллэж үзсэн. Тэгэхэд 21,8 грамм болж байсан. Тэгээд би уг алтыг 1 сая 743 мянган төгрөгөөр бодож худалдаж авсан. Тэгээд нөхөр бид хоёр авсан алтаа цагаан хуванцар саванд хийгээд хөөрөгний нуух хийлгэнэ гээд авдартаа хадгалчихсан байж байтал 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр би өдрийг нь санахгүй байна. Цагдаагаас хүн ирээд таны авсан алт хуурамч алт байна, энэ хүн мөн үү гэж хүн дагуулж ирсэн. Тэр хүнийг манай нөхөр таньсан мөн байна гэж хэлж байсан. Тэр нь нүд муутай хүн байсан. Тэгээд нөхрөөс алтыг нь хурааж авсан. Манай нөхөр уг хэрэгт хохирогч иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа юм. Огт танихгүй хүмүүс байсан. Манай Өмнөговь аймгийн хүмүүс биш байсан байх. Одоо харвал бараг танихгүй байх. Манай нөхөрт зарсан хоёр хүнтэй холбоотой байх. Учир нь зарсан алт гээд байгаа зүйл нь хоорондоо яг адилхан байсан. Шалгаж барьсан зүйл байхгүй. Зүгээр хараад алт шиг байхаар нь итгээд авсан. Тэгээд ч манай нөхрийн авсан алт гээд байгаа зүйлтэй нь яг адилхан байсан. Тэгээд арай ч худлаа алт гээд зараад явахгүй байлгүйдээ гэж бодоод худалдан авсан. Ерөөсөө мэдээгүй байсан. Цагдаа нарыг ирээд хэлэхэд нь нээрээ арай өөр өнгөтэй ч юм шиг санагдаад явчихсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би Төв аймгийн Жаргалант суманд хөлсөөр айлын ногооны ажилд ажиллахаар 2016 оны 08 дугаар сарын 20-нд очсон. Тэнд*******той анх танилцсан. Тэнд ажиллаж байх хугацаанд хөдөөний нэг айлын залуу батерейний голыг аккумляторын нэмэх хасах шонд бариад дунд нь гууль бариад шар өнгийн гууль болгож морьны амгай хийж байхыг харсан. Тэрийг харчихаад яг алт шиг харагдаж байна гэж тухайн үедээ хэлж байсан. Тэгээд би төмс ачиж хотруу ороод гэртээ байж байтал утсаар яриад таньд том акумлятор байгаа юу хоёулаа тийм шар юм хийе гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тэгээд юугаар хийх юм бэ гэж асуусан чинь хуучны шар нэг төгрөг худалдаж аваад хийвэл болох байх гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Нарантуул зах дээр уулзалдсан. Тэгээд хуучны эдлэл зардаг газраас 10 ширхэг хуучны нэг төгрөгийг 1 ширхэгийг нь 3500 төгрөгөөр бодож худалдаж авсан. Тэгээд манайд очоод манай хажууд талын амбаарт хоёулаа аккумляторын нэмэх хасах шонгийн хасах дээр нь мөнгөө бариад нэмэх шон дээрээ батрейны голоо бариад масслуулж хайлуулсан. Тэгж хайлуулахад л маш жижиг жижиг ширхэгтэй болж унаж байсан. Тэгээд жаахан ногоон туяатай байсан боловч харахад яг л алт шиг харагдаж байсан. Тэгээд бид хоёр хийсэн юмаа аваад Өмнөговь аймаг руу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны орой замын микрогоор гараад маргааш өглөө нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн төв дээр ирсэн. Тэгээд бид хоёр худалдааны төв дээр зогсдог таксины жолоочоос алт авдаг газар асуусан. Тэгсэн чинь 3 газар хэлж зааж өгсөн. Тэрний эхнийх дээр нь очсон чинь манайх алт авахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь дараагийн хаяг буюу ******* ******* ******* тоот гэсэн хаяг дээр очсон. Тэгсэн нэг нас тогтсон ах байсан. Тэр ахаас алт авах уу гэж асуусан чинь авна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр яагаад ч билээ бага багахан хэмжээгээр таслаж аваад бэлдсэн байснаасаа нэгийг нь үзүүлж өгсөн. Тэр ах хэмжээд 2 цэн болж байна гээд 600.000 төгрөг өгсөн. Тэрийг нь авчихаад тэр хүнд манай нэг найзад яг ийм алт байгаа та авах юм уу гэж асуусан. Тэгээд бид хоёр тэндээсээ гараад такси бариад Гандирс худалдааны төв дээр очсон. Таксигаа гадаа хүлээлгээд дотор нь ороод зааж өгснөөр 1 давхарт зүүн талын буланд байх эмэгтэй хүн дээр очоод алт авах эсэхийг асуусан. Тэгсэн чинь авна гэж хэлсэн. Тэгээд бас таллаад жижиг савлаад бэлдчихсэн байсан нөгөө хуурамч алтаа гаргаж үзүүлсэн. Тэгсэн чинь Гандирсийн тэр эмэгтэй хөөх ямар сонин ногоон туяатай юм бэ хаанахын алт юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь бид хоёр Дорноговь аймгийн Сайхан дулааны алт гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй хиллэж үзээд 2 цэн гаруй болж байна гээд 782 мянган 600 төгрөг болсон гээд тэр эмэгтэй гараад бид хоёрын барьсан такситай яваад банкан дээр очоод мөнгөө авч өгсөн. Тэгээд бид хоёр нэгэнт ирсэн юм чинь үлдсэн хуурамч алтаа зарчихая дахиад нөгөө ******* сайханд байдаг газраа очих уу гэж хоёулаа яриад эргээд явсан. Тэгээд бид хоёр өөрсдөө дахиад орвол хуурамчийг нь мэдчихсэн байвал яах билээ өөр хүн оруулчихая гээд 4-р сургуулийн ойролцоо явж байсан 30 орчим насны эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг дуудаад шар юм зараад өг тэгвэл хувь өгнө шүү гэж ярьсан. Тэр хоёр ямар учиртай юм яагаад өөрсдөө өгөхгүй байгаа юм бэ гэж асууж байсан. Тэгэхээр нь бид хоёр алт авдаг хүнд нь өртэй юм. Орчихвол мөнгөгүй болчих гээд байгаа юм. Хэрвээ тушаагаад өгвөл 100000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгсэн чинь нилээн эргэлзэж байгаад зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр тэр нөгөө ******* ******* ******* тоотруу оруулсан. Оруулчихаад бид хоёр хашааных нь доод үзүүрт хараад хүлээгээд байж байсан. Тэгсэн 10 гаруй минут өнгөрсөн хойно гарч ирсэн. Тэгээд 1 сая 743 мянган төгрөг боллоо гээд гарч ирсэн. Тэгээд би тэр хоёр хүнд 100000 төгрөг өгөөд баярлалаа гэж хэлээд бушуухан тэндээс холдож явсан. Тэр шөнөдөө замын унаа олж Улаанбаатар хотруу явсан. Тэгээд хотод очоод мөнгөө бид хоёр тэнцүү хувааж аваад үрж дуусгасан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний үеэр дахиад жаахан хуурамч алт үлдсэн байснаа зарж мөнгө олохоор Өмнөговь аймагт ирсэн. Тэгээд хоёр гурван алт авдаг гэх хүнтэй уулзсан боловч алт авахгүй гэж байсан. Тэгж байтал цагдаад 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баригдсан. Баригдаад зарах гэж байсан хуурамч алтаа өөрт байсан биедээ байнга авч явдаг жинхэнэ 0,6 грамм хавтгай цэвэр алт зэргийг хураалгасан. Тэр алт нь миний биед явж байдаг ёндооны гэж ярьдаг жижиг саванд хийгээд авч явдаг миний алт байгаа юм. Энэ алт нь 48000 төгрөгний л үнэ хүрэх алт байгаа юм. Бусад хураалгасан шар жижиг нунтаг болон харлаж барзайсан металлууд нь алт гэж зарах гэж байсан хуурамч эд байгаа юм. 3 сая 125 мянган төгрөг болсон. Бид хоёр замын зардал идэж уусан зүйлээ хасаад үлдсэн мөнгийг нь тэнцүү хувааж авсан. бид хоёроос өөр мэдэж байгаа хүн байхгүй. той хоёулаа л явж байсан. Өөр хүн байгаагүй. Гадаа таксины жолооч хүлээж байсан. Тэгээд тэр хуурамч алт авсан хүүхэн бид хоёртой тэр таксигаар банк орж мөнгө авч өгсөн. Тэр жолоочийг хамт явж байсан гэж бодсон байж магадгүй. Гэхдээ бид хоёр тэр таксины жолоочийг танихгүй. Одоо сайн санахгүй байна. Мөнгөлөг саарал өнгийн жижиг тэрэг л байсан. Марк дугаарыг нь мэдэхгүй хараагүй. Огт танихгүй хоёр хүн байсан. 30 орчим насны эрэгтэй эмэгтэй хоёр хүн байсан. Одоо ямар хувцастай байсныг нь сайн санахгүй байна. Тэр өдөр л уулзаад өнгөрсөн болохоор одоо хараад ч танихгүй. Богино хугацаанд мөнгө олох зорилготой л ийм зүйл хийчихлээ. Одоо ийм зүйл дахиж огт хийхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулах болно” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,
Шүүгдэгч******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нарантуул зах руу тэй хамт явж хуучны 1 төгрөгний зоосон мөнгө 10 ширхэгийг авсан. Тэр мөнгөөрөө ахынд очиж аккумляторын нэмэх хасах цэнэг дээр байрлуулж байгаад хайлгаж жижиг шар алт шиг болгосон. Түүнийгээ савлаад Өмнөговь аймагт ирж 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр худалдааны төв дээрээс алт худалдаж авдаг хүн байгаа эсэхийг сурагласан. Тэгээд ******* ******* ******* гэх тоот хаягыг мэдэж авсан. Тэгээд тэнд очоод бид хоёр хоёулаа орсон. Тэгээд оруулаад нөгөө хуурамч алтаа өөрсдөө ухаж авсан алт байгаа юм гэж худлаа хэлээд зарсан. Тэр хүн өөрөө хэмжиж авсан. Би хэмжээг сайн санахгүй байна. 600 мянган төгрөг болсон. Тэгээд бид хоёр дахиад нэг хаяг болох Гандирс худалдааны төв ороод нэг давхарт сууж байсан нэг эмэгтэй хүнд мөн урьдчилсан бэлдсэн хуурамч алтаа өөрсдөө ухаж авсан алт байгаа юм гэж худлаа яриад зарсан. Хэмжээг нь мөн нарийн санахгүй байна. Мөнгө нь 700 гаруй мянган төгрөг болсон. Би бас нарийн тоог нь санахгүй байна. Тэгээд бид хоёр Улаанбаатарлуу буцаж явах гэж байгаад дахиад үлдсэн хуурамч алтаа зарахаар ******* ******* ******* тоотод очсон. Тэгээд өөрсдөө дахиад орвол мэдэгдчих байх гээд 4-р сургуулийн баруун талд явж байсан нэг эрэгтэй эмэгтэй хоёр ядарсан бололтой хүнтэй уулзаад алт тушаагаад өгчих бид хоёр мөнгө өгье. Энэ алт авдаг хүнд өртэй учраас өөрсдөө орж зарж болохгүй байна гэж хэлээд гуйсан. Нөгөө хуурамч алтаа мөн үзүүлсэн. Тэр эрэгтэй эмэгтэй хоёр хүн хуурамч гэдгийг огт мэдээгүй. Тэгээд нилээн гуйж байгаад зөвшөөрсөн. Тэгээд тэр хоёрт урьдчилан бэлдсэн алтаа өгөөд оруулсан. бид хоёр хашааны буланд хүлээгээд хараад зогсож байсан. Тэгсэн тэр хоёр ороод 10-20 минут болоод гарч ирсэн. Тэгээд 1 сая 743 мянган төгрөг болсон гэж хэлээд гараад ирсэн. Бид хоёр өөрсдөө ороогүй учраас арай ахиухан өгч оруулсан байсан. Тэгээд гарч ирэхээр нь нөгөө хоёр хүнд хэлж тохирсон ёсоороо 100000 төгрөг өгөөд бид хоёр Улаанбаатар хотруу явсан. Тэгээд хотод очоод мөнгөө тэнцүү хувааж авсан. Тэгээд ойр зуур хэрэглээд мөнгө дууссан. Тэгээд нөгөө хийсэн хуурамч алтнаас дахин жаахан үлдсэн байснаа зарахаар дахин Өмнөговь аймагт ирсэн. Тэгээд өөр алт авдаг хаяг хайгаад очиж асуусан боловч бид алт авахаа больсон гэж хэлсэн. Тэгээд явж байгаад бид хоёр цагдаад баригдсан. Цагдаад баригдаад нөгөө хуурамч алтыг цагдаа нар хуурамч гэдгийг мэдээд тэгээд жаахан хуурамч алт байснаа хураалгасан. ...Тэгээд тэнд байж байхад нэг манаач ах хазаарын амгайг шар гуулин нэг төгрөгний зоосон мөнгийг хайлгаад хийж байхыг харсан. Тэрийг хараад яг алт шиг харагдаж байсан болохоор хийж зарахаар шийдсэн. Тэр яаж хийж байсан гэхээр аккумляторийн нэмэх хасах шон дээр буюу нэмэх дээр нь батрейний хар голыг бариад нөгөө хасах гол дээр нь болохоор зоосон мөнгөө бариад масс үүсгэн хайлуулсан. Хайлсан мөнгө урсаж доош унахдаа тийм нарийн шар ширхэгтэй болж унаж байсан. Тэгэж хайлуулсан шар гуулиа усаар угааж цэвэрлээд тэгээд зарсан юм. ах ёндооны савандаа хийнэ гээд 48000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Тэр бол ахын алт байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10238 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн хохирогч *******өөс хураан авсан гэх Цагаан өнгийн бөөрөн дээрээ “Терафлекс 60 каплус” гэсэн бичиглэлтэй дугуй савтай ЗО грамм /Савтайгаа 50 грамм/ шар ногоон өнгийн өнгийн металл нь зэс /Си/-46.5%, цайр/2п/-36.8%, алт/Аи/-10.7%, никель/М|/-6.0% тус тусын элементүүдийн агууламжтай тул алтны металл биш байна. Шинжилгээнд ирүүлсэн *******эс хураан авсан цагаан өнгийн дунд зэргийн дугуй савтай 60 грамм /савтайгаа 70 грамм/ шар ногоон өнгийн металл нь зэс/Си/-53.4%, цайр/2п/-39.7%, никель/М|/-6.9% тус тусын элементүүдийн агууламжтай байгаа тул алтны металл биш байна. Шинжилгээнд ирүүлсэн *******эс хураан авсан гялгар ууттай 50 грамм бор шаргал өнгийн металлууд нь цайр /2п/-53.3%, зэс /Си/-42.0%, никель /М|/-4.7% тус тусын элементүүдийн агууламжтай байгаа тул алтны металл биш байна. Шинжилгээнд ирүүлсэн *******эс хураан авсан жижиг цагаан өнгийн савтай 1,5см х 1,2см х 1,2см х 1,2см хэмжээтэй нимгэн шар өнгийн металл ялтас алт /Аи/-96.1%, мөнгө/Ад/-1.6%, зэс/Си/-2.3% тус тусын элементүүдийн агууламжтай байгаа тул алтны металл мөн байна. /хх-ийн 33-р хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,
Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-12-р хуудас/,
Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16-р хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 18-р хуудас/,
Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-ийн 64-р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-80-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 269 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 84-85-р хуудас/,
Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 87-90-р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч*******, ******* нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд иргэн *******өд 30 гр, ******* 11.3 гр хуурамч алтыг зарж *******өд 2.343.000 төгрөгний, ******* 782.600 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Өмнөговь аймгийн зарын нэгдсэн групп дээр алт авна гэж 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зар тавьсан. Тэгсэн чинь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 17-18 цаг өнгөрч байхад нэг нь өндөр туранхай нэг нь жаахан нүд муутай хоёр залуу ирсэн. Тэгээд надаас та алт авах уу гээд жижиг цагаан хуванцар савнаас шар өнгийн алт гаргаж өгсөн. Тэрийг нь би жижиг электрон дэнсээр хиллэж үзсэн чинь 7,5 грамм болж байсан. Тэгээд нэг граммыг нь 80000 төгрөгөөр бодоод нийт бэлэн 600.000 төгрөг тоолж өгөөд явуулсан. Би тэр алтыг Терафлекс гэсэн бичигтэй цагаан өнгийн саванд хийж авч үлдсэн. Тэр хоёр явахдаа дахиад алт байгаа авах уу гэж асуухаар нь би авна гэж хэлсэн. Тэгээд би шагай тоглох гэж яваад шөнө 23 цагийн үед ирэхэд манай эхнэр Адъяа 21,8 грамм алтыг 1 сая 743 мянган төгрөгөөр худалдаж авсан гээд байж байсан. Тэгээд нийт 29,3 грамм алтыг 2 сая 344 мянган төгрөгөөр худалдаж авсан байсан. Тэгсэн чинь энэ алтыг цагдаагийн газраас хүмүүс ирээд хуурамч байж болзошгүй шинжилгээнд явуулна гээд хурааж авсан. Цагдаагийнхан ирэхдээ надад алт тушаасан нүд муутай залууг нь дагуулж ирсэн. Надад одоо 2 сая 343 мянган төгрөгийн хохирол учраад байна...гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Би Гандирс худалдааны төвийн нэг давхарт лангуу түрээслэн бараа зардаг юм. Түүнийхээ хажуугаар алт авчихдаг. Тэр авсан алтаа Улаанбаатар хотод очоод зарчихдаг. ...Би Улаанбаатар хот явах ажилтай болоод лангуун дээрээ Цэцэгжаргал гэж ахынхаа эхнэрийг түр суулгаад явсан. Явахдаа би Цэцэгжаргалд 4 сая гаруй төгрөг үлдээгээд алт ирвэл сайн үзэж байгаад авчихаарай гэж хэлээд явсан байсан. Тэгээд хотод байж байтал Цэцэгжаргал үлдээсэн мөнгөнд чинь алт авчихсан шүү гэж хэлсэн. Тэгээд тэрийг хайлуулж сорьцлоод тушаасан чинь алт биш зүйл холигдсон байгаад сорьц нь буурсан. Тэгсэн чинь авсан алтан дунд боож өгсөн 11,3 грамм алт нь хуурамч байсан юм билээ. Тэрийг нь сайн анзаарч хараагүй нийлүүлээд хайлуулчихсан юм. Одоо тэр хуурамч алтныхаа мөнгийг төлүүлмээр байна. ...Надад алт гэж хуурамч алт зарж хуурч мэхлэн 782600 төгрөгний хохирол учруулсан. .гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гандирс худалдааны төвийн нэг давхарт өөрийн нөхрийн дүү гийн лангуун дээр түр хугацаагаар худалдагч хийсэн. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 18 цагийн үед намайг лангуун дээрээ байж байтал гаднаас 2 танихгүй хүн орж ирээд алт авах уу гэж асуусан. ...Түүнийг нь би электрон дэнсэн дээр хиллэж үзэхэд 11,3 грамм болж байсан. Тэгээд нийт 782600 төгрөг болсон...гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”... 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн нэгдсэн зар группэд алт авна гэж зар өгсөн. Тэгсэн чинь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагаас 18 цагийн үед намайг эзгүй хойгуур нөхөрт хоёр хүн ирээд алт өгсөн байсан. Намайг гэрт ирэхэд нөхөр “би 600000 төгрөгөөр 7,5 грамм алт худалдан авсан” гэж хэлж байсан. ...21-22 цагийн үед эрэгтэй эмэгтэй хоёр хүн гэрт орж ирсэн...Тэгсэн чинь тэр хоёр орж ирээд алт авах уу гэж асуусан. Тэгэхээр нь авна гэж хэлсэн чинь жижиг цагаан өнгийн савтай алт гаргаад ирсэн. Тэрийг нь харсан чинь манай нөхөрт өмнө нь өгсөн байсан алт шиг адилхан нунтаг бурзгар бөөрөнхий элс шиг нарийн ширхэгтэй зүйл гаргаж ирэхээр нь нөхрийн авсан алттай яг адилхан болохоор мөн байна гэж бодоод авчихсан. Би авахдаа жижиг электрон хилэн дээр хиллэж үзсэн. Тэгэхэд 21,8 грамм болж байсан. Тэгээд би уг алтыг 1 сая 743 мянган төгрөгөөр бодож худалдаж авсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10238 дугаартай шинжээчийн: Шинжилгээнд ирүүлсэн хохирогч *******өөс хураан авсан гэх Цагаан өнгийн бөөрөн дээрээ “Терафлекс 60 каплус” гэсэн бичиглэлтэй дугуй савтай ЗО грамм /Савтайгаа 50 грамм/ шар ногоон өнгийн өнгийн металл нь зэс /Си/-46.5%, цайр/2п/-36.8%, алт/Аи/-10.7%, никель/М|/-6.0% тус тусын элементүүдийн агууламжтай тул алтны металл биш байна. Шинжилгээнд ирүүлсэн *******эс хураан авсан цагаан өнгийн дунд зэргийн дугуй савтай 60 грамм /савтайгаа 70 грамм/ шар ногоон өнгийн металл нь зэс/Си/-53.4%, цайр/2п/-39.7%, никель/М|/-6.9% тус тусын элементүүдийн агууламжтай байгаа тул алтны металл биш байна. Шинжилгээнд ирүүлсэн *******эс хураан авсан гялгар ууттай 50 грамм бор шаргал өнгийн металлууд нь цайр /2п/-53.3%, зэс /Си/-42.0%, никель /М|/-4.7% тус тусын элементүүдийн агууламжтай байгаа тул алтны металл биш байна. Шинжилгээнд ирүүлсэн *******эс хураан авсан жижиг цагаан өнгийн савтай 1,5см х 1,2см х 1,2см х 1,2см хэмжээтэй нимгэн шар өнгийн металл ялтас алт /Аи/-96.1%, мөнгө/Ад/-1.6%, зэс/Си/-2.3% тус тусын элементүүдийн агууламжтай байгаа тул алтны металл мөн байна. /хх-ийн 33-р хуудас/ гэсэн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/, гураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-12-р хуудас/, хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16-р хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 18-р хуудас/ болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч*******, ******* нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч*******, ******* нар нь хохирогч *******өд 2.343.000 төгрөгийн, хохирогч ******* 782.600 төгрөгийн, нийт 3.125.600 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нар хохирогч Ө.өд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1.300.000 төгрөгийг /хх-ийн 64-р хуудас/ 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 850.000 төгрөгийг, хохирогч ******* 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 782.600 төгрөгийг тус тус төлж нийт хохирлоос 193.000 төгрөгийг дутуу төлсөн болох нь хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Хохирогч ******* шүүх хуралдаанд оролцож “Нийт 2.150.000 төгрөг авсан. Одоо 193.000 төгрөг дутуу байна. Тэрийг нь авахгүй. Одоо надад гомдол хүсэлт байхгүй. Хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэж болно” гэж мэдүүлж байх боловч хохирогч үлдэгдэл мөнгийг авахгүй, гомдол саналгүй гэж мэдүүлж байгаа нь шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөр хохирлоо бүрэн барагдуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй.
Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 120 дугаар зүйлд хохирлын хэмжээ, түүнийг арилгах арга, үндэслэл, нөхцөлийг тогтоосон журмыг хэрэглэхдээ ...Иргэний хууль...бусад хуулиар тодорхойлохоор хуульчилсан байна.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар “хохирлын хэмжээ” гэдэгт эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг хамааруулахаар, мөн зүйлийн 229.2-т зааснаар эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг тодорхойлоход хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэж, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэм хор учруулахаас өмнө байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тогтоох ёстой.
Иймд шүүх хохирогч *******өд учруулсан хохирол 2.343.000 төгрөгийг шүүгдэгч нар бүрэн төлж барагдуулсан тохиолдолд гэм хор учруулахаас өмнөх байдал бүрэн сэргээгдсэн гэж үзэх үндэслэл болно гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 269 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дугаар зүйлийн 90.2-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдаж байсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бий болж байна. Шүүгдэгч******* нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 79-р хуудас/,
Шүүгдэгч*******, ******* нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ямар нэгэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө үгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч******* нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 49 хоног цагдан хоригдсон байх тул шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг түүний баривчлах ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн дугуй савтай шар өнгийн 60 гр /савтайгаа 70 гр/ металл, гялгар ууттай бор шаргал өнгийн 50 гр металл, хар өнгийн батерианы гол 1 ширхэг, “терафлекс 60 капсул” гэсэн бичиглэл бүхий савтай шар ногоон өнгийн 30 гр /савтайгаа 50 гр/ металлуудыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч*******, ******* нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******* үлдэгдэл 193.000 төгрөгийн хохирлоо нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг өгсөн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч*******, ******* нарыг баривчлах ялаар шийтгэсэн тул шүүгдэгч *******д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн болно.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Товгийнхон овгийн Сумъяагийн , Монгол овгийн Цэндийн нарыг бүлэглэн, бага бус хэмжээний хохирол учруулан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******т эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ял, шүүгдэгч *******д эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нарт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийн цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг баривчлах ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******* үлдэгдэл 193.000 /нэг зуун ерэн гурван мянга/ төгрөгний хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн дугуй савтай шар өнгийн 60 гр /савтайгаа 70 гр/ металл, гялгар ууттай бор шаргал өнгийн 50 гр металл, хар өнгийн батерианы гол 1 ширхэг, “терафлекс 60 капсул” гэсэн бичиглэл бүхий савтай шар ногоон өнгийн 30 гр /савтайгаа 50 гр/ металлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдаанаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА