| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2024/0083/Э |
| Дугаар | 2024/шцт/119 |
| Огноо | 2024-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Мандалмаа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2024/шцт/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Б.Мандалмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Шүүгдэгч: ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ овогт ************-н ************ д холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны *** дугаар сарын ****-ний өдөр Өвөрхангай аймгийн ******** суманд төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн ************* сумын *** дугаар багийн ****** дугаар байрны ****** тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны *** дугаар сарын ****-ны өдрийн 1/******* дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор ******* оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар *** жил *** сарын хугацаагаар хорих ялаар,
- Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын ****-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар **** жил ***** сарын хорих ялаар,
- Өвөрхангай аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2007 оны *** дүгээр сарын ****-ны өдрийн 1/**** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14*** дугаар зүйлийн 145.2-д зааснаар **** жил **** сарын хорих ялаар,
- Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны *** дугаар сарын ****-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар,
- Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны **** дүгээр сарын ****-ны өдрийн 2021/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар **** жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар **** сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
- Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны *** дүгээр сарын ****-ны өдрийн 2022/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар,
- Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн нийтэд тустай ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ************ д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял болох гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэж, шүүгдэгч ************ ы нийт эдлэх ялыг зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, ************ овогт ************-н ************ /РД:************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************ нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны гадна хохирогч ********-г домбоор баруун нүд рүү нь цохиж биед нь “баруун нүдний зовхинд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын *** дугаар багт байрлах “*************” баарны гадаа хохирогч *********-тэй хэрүүл маргаан үүсгэж, хамар луу нь гараараа цохиж тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ************ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Тэр машинтай хүн миний хажуугаар дайрчих шахаад өнгөрсөн. Тэгэхээр нь би ууж явсан ундаагаа машины ачаа руу нь шидчихсэн. Ачаатай тэрэг байсан. Тэгээд нэг залуу бууж ирээд намайг цохиж авах гээд далайхаар нь би далдираад гээд домбоо дээш нь өргөсөн чинь нүдний тэр хавьд нь цохичих шиг болсон. Би зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй. Баарнаас гараад явж байхад миний араас чулуу 4-5 удаа шидсэн. Би халамцуу явсан болохоор сайн мэдэхгүй байна. Жоохон юм уучихаар тархи толгойнд нөлөөлөөд байх юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Хураагдсан домбо манай гэрийн домбо байгаа юм. Домбоо буцааж авч гэртээ аваачмаар байна гэв.
Хохирогч *********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын ***** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банк руу эхнэр *********-н хамт явж байсан. Тэгтэл гэнэт машины ар хэсэг рүү түс, тас гэх чимээ сонсогдсон. Буугаад хартал “**********” хочит ************ согтуу машины ард зогсож байсан. Чи яахаараа машин руу цохидог юм цагдаад өгнө гэж хэлсэн. Тэгээд бид хоёр барилцаад авсан. ************ гартаа цагаан тортой юм барьчихсан байсан. Тэр цагаан тортой юмаараа намайг цохичихсон. Миний баруун нүдний зовхины доод хэсэг рүү нэг удаа цохисон. Тэр цагаан торон дотор нь зэсэн домбо байсан. Тухайн үед миний баруун нүдний доод зовхи урагдаж цус их хэмжээгээр гарсан. Оёдол тавиулаагүй. Миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Үнэлгээ гаргуулах шаардлагагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31 хуудас/,
Хохирогч *********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө 22 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгийн *********** сумын *** дугаар багт байрлах “*******” бааранд байж байгаад зээ охин *********-г хүргэж өгөх гээд гарах гэхэд баарны хаалга руу хүн шээж байхаар нь “хаалга руу шээлээ” гээд цааш нь түлхчихээд араас нь нэг жижиг чулуу шидсэн. ******** гэх хүн согтуу байсан. Тэгэхээр нь “нохой биш нойл руу очиж бие зас” гэж хэлээд чулуу шидсэн. Гэтэл эргэж ирээд гараараа миний хамар луу нэг удаа цохисон. Миний хамар хугарсан, баруун нүд хөхөрсөн. Толгой өвдөөд байхаар нь өвчин намдаах эм хэрэглэж байна. Тухайн үед гадаа хүн байгаагүй. Машинаас хүн гарч ирж ********* бид хоёрыг салгасан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 130-134 хуудас/,
Гэрч *********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ***********-н хамт ************ сумын *** дугаар баг хуучин Хаан банкны уулзвар дээр эргэх гээд явж байтал манай машин тас, түс гээд дуугарсан. Машинаас манай нөхөр ********** буусан. Би араас нь буугаад нөхөр дээрээ очтол манай нөхрийн баруун нүднээс цус гарсан байсан. Нөхрөөсөө асуухад намайг барьж явсан домбоороо цохисон гэж хэлсэн. Манай машинд эвдэрч гэмтсэн зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 хуудас/,
Гэрч ************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2024 оны 01 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн орчимд ********** сумын *** дугаар багт байрлах “***********” караоке руу орох гээд гадаа нь машинтайгаа ирээд зогстол “*********” караокег ажиллуулдаг нэг эгч эрэгтэй хүнтэй зууралдаад зогсож байсан чинь тухайн эрэгтэй нь караоке ажиллуулдаг эгчийн нүүр лүү нэг удаа цохиод дахиад цохих гэхээр нь би машинаасаа бууж очиж салгасан. Тэгээд тухайн эрэгтэй яваад өгсөн. Тэр эгчийн хамрын цус нь тогтохгүй байсан. Тэгээд караоке ажиллуулдаг эгч охиныхоо хамт эмнэлэг рүү явна гэхээр нь би караокеноос гараад гэртээ харьсан. Өндөр махлаг бараан өнгийн куртик болон өмдтэй мөн толгой оройн хэсэгтээ жижгэвтэр ноосон хар малгайтай хүн байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 136-137 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 71 дугаартай:... Үзүүлэгч ***********-н биед баруун нүдний зовхинд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 13-14 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 73 дугаартай:... Үзүүлэгч ************н биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно гэсэн дүгнэлт /хх-ийн 139-142 хуудас/,
2023 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн:... ************ аас бор шаргал өнгийн домбо хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 22-р хуудас/,
Шүүх Сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээний 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн.... ************ нь D.s:F20.*** Үлдэц шизофрени гэсэн сэтгэцийн өвчтэй байсан байна. Уг өвчин нь төрөлхийн өвчин байна. ************ нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна гэсэн дүгнэлт /хх-ийн 163-164-р хуудас/,
Шүүгдэгч ************ ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41, 154-15*** хуудас/,
Шүүгдэгч ************ ы хувийн байдалтай холбоотой баримт буюу Өвөрхангай аймгийн ************ сумын *** дугаар багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот тодорхойлолт /хх-ийн 47 хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 49 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-52 хуудас/, Өвөрхангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №*******дугаартай хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар 12 сараар сунгав гэсэн шийдвэр /хх-ийн 162 хуудас/,
Хохирогч ***********н шүүхэд ирүүлсэн ************д гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй” гэсэн хүсэлт,
Хохирогч ***********-н шүүхэд ирүүлсэн ************ д гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй” гэсэн хүсэлт,
2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” мөрдөгчийн санал /хх-ийн 32 хуудас/,
2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ************ дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 33-34-р хуудас/,
2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 147 хуудас/,
2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ************* дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 148-149 хуудас/,
2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн эрүүгийн хэргийг нэгтгэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 117 хуудас/,
2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 118 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч Б.Мандалмаа шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч ************ нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн ************* сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны гадна хохирогч **********-г домбоор баруун нүд рүү нь цохиж биед нь баруун нүдний зовхинд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Мөн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн ************ сумын *** дугаар багт байрлах “********” баарны гадаа *************-тэй хэрүүл маргаан үүсгэж, хамар луу нь гараараа цохиж тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ************ нь гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ************ д холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ************ нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн ************ сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны гадна хохирогч **************-г домбоор баруун нүд рүү нь цохиж биед нь “баруун нүдний зовхинд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын ****** дугаар багт байрлах “***********” баарны гадаа *********-тэй хэрүүл маргаан үүсгэж, хамар луу нь гараараа цохиж тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч ************ нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн ************ сумын ***** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны гадна хохирогч ***********-г домбоор баруун нүд рүү нь цохиж биед нь “баруун нүдний зовхинд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн ************** сумын *** дугаар багт байрлах “*********” баарны гадаа ***********-тэй хэрүүл маргаан үүсгэж, хамар луу нь гараараа цохиж тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ************-ы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *************-н “2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банк руу эхнэр *********-н хамт явж байсан. Тэгтэл гэнэт машины ар хэсэг рүү түс, тас гэх чимээ сонсогдсон. Буугаад хартал “*********” хочит ************ согтуу машины ард зогсож байсан. ************ гартаа байсан цагаан тортой юмаараа намайг цохисон. Тэр цагаан торон дотор нь зэсэн домбо байсан. Тухайн үед миний баруун нүдний доод зовхи урагдаж цус их хэмжээгээр гарсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31 хуудас/, хохирогч ***************-н “2024 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө 22 цаг өнгөрч байхад баарны хаалга руу хүн шээж байхаар нь “хаалга руу шээлээ” гээд цааш нь түлхчихээд араас нь нэг жижиг чулуу шидсэн. Гэтэл эргэж ирээд гараараа миний хамар луу нэг удаа цохисон. Миний хамар хугарсан, баруун нүд хөхөрсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 130-134 хуудас/, гэрч ************-н “2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ***********-н хамт ********** сумын *** дугаар баг хуучин Хаан банкны уулзвар дээр эргэх гээд явж байтал манай машин тас, түс гээд дуугарсан. Машинаас манай нөхөр ********** буусан. Би араас нь буугаад нөхөр дээрээ очтол манай нөхрийн баруун нүднээс цус гарсан байсан. Нөхрөөсөө асуухад намайг барьж явсан домбоороо цохисон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 хуудас/, гэрч ***********-н “Би 2024 оны 01 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн орчимд ************ сумын *** дугаар багт байрлах “**********” караокены гадаа нэг эгч эрэгтэй хүнтэй зууралдаад зогсож байсан чинь тухайн эрэгтэй нь караоке ажиллуулдаг эгчийн нүүр лүү нэг удаа цохиод дахиад цохих гэхээр нь би машинаасаа бууж очиж салгасан. Өндөр махлаг бараан өнгийн куртик болон өмдтэй мөн толгой оройн хэсэгтээ жижгэвтэр ноосон хар малгайтай хүн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 136-137 хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14 хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 73 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 139-142 хуудас/, 2023 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-р хуудас/, Шүүх Сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээний 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 163-164-р хуудас/, хохирогч ************, ********** нарын “************ д гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй” гэсэн хүсэлт, шүүгдэгч ************ ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ************ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 71, 73 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Шүүх Сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээний 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт, 2023 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч ************ ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч ***********, ********** нарын “************ д гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй” гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ************ нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын ***** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны гадна хохирогч **********-г домбоор баруун нүд рүү нь цохиж биед нь “баруун нүдний зовхинд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын **** дугаар багт байрлах “**********” баарны гадаа ***********-тэй хэрүүл маргаан үүсгэж, хамар луу нь гараараа цохиж тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ************ овогт ************-н ************ ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн 2024 оны 0*** дугаар сарын 22-ны өдрийн 58/Б тоот яллах дүгнэлтийн ТЭМДЭГЛЭХ НЬ хэсгийн 3 дугаар зүйлд:... Хохирогч *************-н өгсөн мэдүүлэгт “2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банк руу эхнэр ***********-н хамт явж байсан. Тэгтэл гэнэт машины ар хэсэг рүү түс, тас гэх чимээ сонсогдсон. Буугаад хартал “***********” хочит ************ согтуу машины ард зогсож байсан. Чи яахаараа машин руу цохидог юм цагдаад өгнө гэж хэлсэн. ************ гартаа цагаан тортой юм барьчихсан байсан. Тэр цагаан тортой юмаараа намайг цохичихсон” гэж бичсэн.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч ***********-н мэдүүлэгт 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********* сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банк руу эхнэр **********-н хамт явж байсан. Тэгтэл гэнэт машины ар хэсэг рүү түс, тас гэх чимээ сонсогдсон. Буугаад хартал “***********” хочит ************ согтуу машины ард зогсож байсан. Чи яахаараа машин руу цохидог юм цагдаад өгнө гэж хэлсэн. ************ гартаа цагаан тортой юм барьчихсан байсан. Тэр цагаан тортой юмаараа намайг цохичихсон. Миний баруун нүдний зовхины доод хэсэг рүү нэг удаа цохисон. Тэр цагаан торон дотор нь зэсэн домбо байсан гэж мэдүүлсэн /хх-ийн 29-31 хуудас/. 2024 оны 0*** дугаар сарын 22-ны өдрийн 58/Б тоот яллах дүгнэлтийн ТЭМДЭГЛЭХ НЬ хэсгийн 3 дугаар зүйлд 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэж зөрүүтэй бичсэн байгааг дурдах нь зүйтэй.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч ************ ы дээрх үйлдлийн улмаас нь хохирогч *************-н биед баруун нүдний зовхинд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол, хохирогч ************-н биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол тус тус учирсан.
Хохирогч ************, *********** нар нь шүүгдэгч ************ аас нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тул шүүгдэгч ************ ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хор уршиг байхгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Мөн түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Энэ хэргийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэдний зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан домбо 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ************ д буцаан олгуулах саналтай байна. Мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно. Мөн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ************ нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял авмаар байна. Үүнээс илүү бол одоо урин дулаан цаг болж байгаа учраас ийш тийшээ, хөдөө, гадаа явахад хэцүү, хүндрэлтэй байна гэсэн.
Шүүгдэгч ************* д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,
Шүүгдэгч ************ ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ************ овогт ************-н ************ ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ************ нь Өвөрхангай аймгийн *********** сумын *** дугаар багийн ********* дугаар байрны ********* тоотод оршин суудаг болох нь Өвөрхангай аймгийн ********** сумын *** дугаар багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа зэргээр тогтоогдож байх тул
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ ыг хоёр сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч ************ д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ************ д мэдэгдэж,
Шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ************, *********** нар нь гомдол санал, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтдээ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан домбо 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ************ д буцаан олгуулах саналтай байна гэсэн, шүүгдэгч ************ нь домбоо буцаан авмаар байна гэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн домбо 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ************ д буцаан олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ************ д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************ овогт ************-н *********** ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ овогт ************-н ************ ыг хоёр сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ ыг хоёр сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ************ сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч ************ д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ************ д мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***********, ********* нар нь гомдол санал, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн домбо 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ************ д буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ************ д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ