| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2024/0108/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/122 |
| Огноо | 2024-06-03 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч Ц.Нэргүй ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Шүүгдэгч ************* , түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************* овгийн *************-н *************-д холбогдох ************* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны **** дүгээр сарын *****-ний өдөр Өвөрхангай аймгийн ************* суманд төрсөн, ****** настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн ********** сумын ****-р багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ************* овогт *************-н ************** /************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************* нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын ***-р багийн нутаг дэвсгэрт ********** улсын дугаартай “**********” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчиж, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч **************-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ************* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна” гэв.
2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-18 хуудас/,
2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-18 хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Манай охин ************** өөрийн нөхөр ************, төрсөн дүү ************** нарын хамт Өвөрхангай аймаг руу манайд ирж золгох гээд ирэх гэж байна гэж 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр утсаар холбогдсон. Тэгээд би цай хоол бэлдээд байж байтал шөнө 11 цаг өнгөрч байхад нэг танихгүй хүн утсаар залгаад машинтайгаа уначихсан байна. Та эмчид хэлээд өгөөч гэж хэлүүлсэн байсан. Тухайн хүн нь ********** сум орж байна гэж хэлсэн. Тэгээд би аймгийн эмнэлэгт очиж түргэн дуудчихаад дүүгийн хамт эмнэлэг явсан. Тэгээд шөнө ирсэн чинь манай охин ************** нас барсан байна гэж байсан. Талийгаач маань өмнө нь ямар нэгэн эмнэлгээр үзүүлж харуулж байгаагүй. Машинтай хол явахаар бөөлжөөд байдаг байсан. Өөр ямар нэгэн өвчин хууч байгаагүй. Хүргэн ах, төрсөн эгч, эгчийнхээ 2 хүүхэдтэй хамт явж байсан гэсэн. Талийгаач охин маань нөхөр ************** , 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ********** сумын **** дүгээр багт мал маллаж амьдардаг байсан. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,
Гэрч **************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би өөрийн нөхөр *********, хоёр хүү ************** , ************** нарын хамт гэрээсээ 14 цаг өнгөрч байхад гараад төрсөн дүү **************-г аваад Өвөрхангай аймгийн зүг 18 цагийн үед хөдөлсөн. ********** сумын төв орж ирэх үед 20 цаг өнгөрч байсан. Наашаа явж байгаад унтаж байсан чинь хүмүүс орилоод байсан. Сэрсэн чинь машин өнхрөөд буцаад дугуйн дээрээ буусан. Арагшаа харсан чинь манай хоёр хүүхэд, дүү нар бүгдээрээ арын суудал дээр хэвтэж байсан. Би зүгээр үү, гайгүй юу гэж асуусан чинь манай нөхөр зүгээр гэж хэлсэн. Хоёр хүү маань зүгээр гэж хэлсэн. Манай дүү ************** миний бүх бие мэдээгүй болчихсон юм шиг байна. Намайг өргөөд гаргаад өгөөч. Би босмоор байна гэж хэлсэн. Тэгээд би өндийлгөөд босгож өгсөн чинь болохгүй байна. Би хэвтмээр байна гэж хэлээд буцаагаад машины арын суудал дээр хэвтүүлсэн. Тэгээд бид нар эмнэлэг, цагдаа руу залгах гээд утсаа гаргаж иртэл сүлжээ байхгүй байсан болохоор ойр хавиар сүлжээ хайсан боловч сүлжээ олдохгүй байсан. Буцаад ирсэн чинь манай дүү гар нь татаад байна гэхээр нь би хажууд нь орж суугаад гарыг нь барьж өгч байсан чинь нэг машин ирж байна гээд манай нөхөр уулзаад ээжийнхээ утсыг өгөөд сүлжээ орж ирэхээр нь дуудлага дуудаад өгөөч гээд хэлчихлээ гэж байсан. Тэгээд нэлээн удаж байгаад цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирэхээс өмнө манай дүү амьсгалахаа больчихсон. Тэгээд удалгүй араас нь эмнэлэг ирсэн ирээд нас барсан байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч ************** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ************** эгч миний дээр хэвтэж байсан. Тэгээд ************** эгчийг аав, ээж хоёр дамжлаад гадаа гаргаад зүгээр үү гэж асуусан чинь ************** эгч зүгээр зүгээр гээд байсан. Тэгээд ************** эгч даараад байна гээд буцаад машинд оруулаад хойд суудал дээр хэвтүүлсэн. Тэгээд дуудлага өгөх гээд аавтайгаа хамт сүлжээ хайгаад олдохгүй байсан. Осол болох үед аав тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Урд сууж явсан аав, ээж хоёр хамгаалах бүс зүүсэн байсан. Арын суудал дээр сууж явсан хүмүүс хамгаалах бүсээ зүүгээгүй байсан. Аав ярихдаа бол цасан дээр шарваад уначихлаа гэж ярьж байсан. Утасны сүлжээ хайгаад явж байх үед 23 цаг болж байсан. Гадна харанхуй, шуургагүй байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч **************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Нэг сэрсэн чинь машин нөгөө тийш харчихсан байсан. Бөмбөрөөд дугуйн дээрээ буучихсан байсан. Машин зогссоны дараа би машинаас буусан. ************** эгч ёо ёо гээд орилоод байсан чинь аав ********* эгчийг машинаас өргөөд буулгасан. Машины зүүн хойд талын дугуй хагарсан байсан. Аав машины дугуйг сольж байхад ээж ********* эгчийг машинд суулгасан. Тэгээд дуудлага өгөх гээд сүлжээ хайсан чинь олдохгүй байсан. Тэгээд замаар явж байсан машинд аав дуудлага дуудаад өгөөч гэж хэлээд явуулсан. Манай аав ************** тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Урд сууж явсан аав, ээж хоёр хамгаалах бүс зүүсэн байсан. Арын суудал дээр сууж явсан хүмүүс хамгаалах бүсээ зүүгээгүй байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/,
2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тухай:... 33 настай эмэгтэй хүний цогцос байв. Баруун дээд зовхинд 2х0,5 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. Биед өөр гэмтэлгүй. Нас бараад 16-18 цаг болсон байх боломжтой гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-41 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 33 дугаартай:... Талийгаач **************-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний нугалмын С4-р нугалмын их биеийн хугарал, нугасны бүрэн бус тасрал, цус хуралт, хүзүүний С4-С5-р нугалмын түвшин дэх цусан хураа, толгойн хуйхны дотор гадаргуу, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, нэг болон олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач ************** нь хүзүүний нугалмын хүнд гэмтлийн улмаас нугас бүрэн бус тасарч нас баржээ. Талийгаачийн цус болон ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-47 хуудас/,
Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаартай:... Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1.6-д “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж, эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заасан. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөн гэсэн дүгнэлт /хх-ийн 59 хуудас/,
2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ********** дугаартай нас барсны гэрчилгээ /хх-ийн 5949 хуудас/,
Шүүгдэгч ************* ы хувийн байдалтай холбоотой баримт буюу Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын №*********** дугаартай шийдвэр /хх-ийн 95 хуудас/, 2011 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү ************** , 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү ************** нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 97-98 хуудас/, Өвөрхангай аймгийн ********** сумын ********* дугаар багийн засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 64 тоот тодорхойлолт /хх-ийн 103 хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 104 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 105 хуудас/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 106 хуудас/, 2023 оны мал тэжээвэр амьтан, хашаа худгийн тооллогын баримт /хх-ийн 107-108 хуудас/, жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 109 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************-н “Хохиролд 1000000 төгрөг авсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт,
2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Хаанбанкны шилжүүлгийн баримт,
2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 78 хуудас/,
2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2426001070109 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 79-80 хуудас/ зэрэг болно.
1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч ************* нь Өвөрхангай аймгийн ********** сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ********** улсын дугаартай “********** ” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн **************-н амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн согтуурал шалгасан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын бүдүүвч зураг, осол хэргийн газрын хэмжилтийн бүдүүвч зураг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************-н мэдүүлэг, гэрч **************-н мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч ************** ын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч **************-н мэдүүлэг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн 08 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 170 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 171 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 172 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 173 дугаартай дүгнэлт, нас барсны гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам, шаардлагыг зөрчөөгүй тул нотлох баримтыг хууль ёсны гэж дүгнэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон бол үнэлж хэргийн бодит байдлыг тогтоохоор хуульчилсан. Иймд шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Дээрх нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийхэд шүүгдэгч ************* нь Өвөрхангай аймгийн ********** сумын ****-р багийн нутаг дэвсгэрт 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ********** улсын дугаартай “********** ” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн **************-н амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч ************* ы үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлогдсон тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Миний үйлчлүүлэгч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг нь дангаараа тухайн гэмт хэргийг нотлох баримт болохгүй гэж хуульд заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч ************* ы гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийг давхар нотолж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан 5-6, 14, 22-33, 34-35, 170 зэрэг талуудад авагдсан нотлох баримтуудаар улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгч ************* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрч байна. Учир нь миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чи ингэх ёстой, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх ёстой гэж прокурор, мөрдөгчөөс албадсан зүйл байхгүй. Сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн шүүх хуралдаанаар мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирол төлбөрийн асуудлыг шийдэх ёстой. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн ч миний үйлчлүүлэгч буян хийгээрэй гэж 1000000 төгрөг өгсөн байгаа. Үүнийг шүүх хуралдааны тэмдэглэлд дурдана биз гэж бодож байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ************* нь:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ************* д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ************* нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 1-р багийн нутаг дэвсгэрт ********** улсын дугаартай “********** ” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчиж, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч **************-н амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч ************* нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 1-р багийн нутаг дэвсгэрт ********** улсын дугаартай “********** ” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчиж, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч **************-н амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-18 хуудас/, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-18 хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн манай охин ************** өөрийн нөхөр ************, төрсөн дүү ************** нарын хамт Өвөрхангай аймаг руу манайд ирж золгох гээд ирэх гэж байна гэж 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр утсаар холбогдсон. Тэгээд би цай хоол бэлдээд байж байтал шөнө 11 цаг өнгөрч байхад нэг танихгүй хүн утсаар залгаад машинтайгаа уначихсан байна та эмчид хэлээд өгөөч гэж хэлүүлсэн байсан. Тэгээд шөнө ирсэн чинь манай охин ************** нас барсан байна гэж байсан. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/, гэрч **************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн би өөрийн нөхөр ************, хоёр хүү ************** , ************** нарын хамт гэрээсээ 14 цаг өнгөрч байхад гараад төрсөн дүү **************-г аваад Өвөрхангай аймгийн зүг 18 цагийн үед хөдөлсөн. ********** сумын төв орж ирэх үед 20 цаг өнгөрч байсан. Наашаа явж байгаад унтаж байсан чинь хүмүүс орилоод байсан. Сэрсэн чинь машин өнхрөөд буцаад дугуйн дээрээ буусан. Манай дүү ************** миний бүх бие мэдээгүй болчихсон юм шиг байна. Намайг өргөөд гаргаад өгөөч. Би босмоор байна гэж хэлсэн. Тэгээд би өндийлгөөд босгож өгсөн чинь болохгүй байна би хэвтмээр байна гэж хэлээд буцаагаад машины арын суудал дээр хэвтүүлсэн. Тэгээд нэлээн удаж байгаад цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирэхээс өмнө манай дүү амьсгалахаа больчихсон. Тэгээд удалгүй араас нь эмнэлэг ирсэн ирээд нас барсан байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/, насанд хүрээгүй гэрч Э.************** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ************** эгч миний дээр хэвтэж байсан. Тэгээд ************** эгчийг аав, ээж хоёр дамжлаад гадаа гаргаад зүгээр үү гэж асуусан чинь ************** эгч зүгээр зүгээр гээд байсан. Тэгээд ************** эгч даараад байна гээд буцаад машинд оруулаад хойд суудал дээр хэвтүүлсэн. Тэгээд дуудлага өгөх гээд аавтайгаа хамт сүлжээ хайгаад олдохгүй байсан. Осол болох үед аав тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Урд сууж явсан аав, ээж хоёр хамгаалах бүс зүүсэн байсан. Арын суудал дээр сууж явсан хүмүүс хамгаалах бүсээ зүүгээгүй байсан. Аав ярихдаа бол цасан дээр шарваад уначихлаа гэж ярьж байсан. Утасны сүлжээ хайгаад явж байх үед 23 цаг болж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/, насанд хүрээгүй гэрч **************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн нэг сэрсэн чинь машин бөмбөрөөд дугуйн дээрээ буучихсан байсан. ************** эгч ёо ёо гээд орилоод байсан чинь аав *********** эгчийг машинаас өргөөд буулгасан. Машины зүүн хойд талын дугуй хагарсан байсан. Аав машины дугуйг сольж байхад ээж ************ эгчийг машинд суулгасан. Тэгээд замаар явж байсан машинд аав дуудлага дуудаад өгөөч гэж хэлээд явуулсан. Манай аав ************** тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Урд сууж явсан аав, ээж хоёр хамгаалах бүс зүүсэн байсан. Арын суудал дээр сууж явсан хүмүүс хамгаалах бүсээ зүүгээгүй байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-41 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-47 хуудас/, техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаартай дүгнэлт /хх-ийн 59 хуудас/, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ********** дугаартай нас барсны гэрчилгээ /хх-ийн 5949 хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************-н надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч ************* ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ************* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаартай дүгнэлт, шүүгдэгч ************* ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************-н “надад гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй” гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ************* ы 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын ****-р багийн нутаг дэвсгэрт ********** улсын дугаартай “********** ” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчиж, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч **************-н амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ************* овгийн *************-н **************-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч *************-н дээрх үйлдлийн улмаас нь хохирогч **************-н биед хүзүүний нугалмын С4-р нугалмын их биеийн хугарал, нугасны бүрэн бус тасрал, цус хуралт, хүзүүний С4-С5-р нугалмын түвшин дэх цусан хураа, толгойн хуйхны дотор гадаргуу, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтлүүд учирсан.
Шүүгдэгч ************* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************-д 1000000 төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Хаанбанкны шилжүүлгийн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************-н шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************** нь “Хохиролд 1000000 төгрөг авсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч ************* ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүхээс шүүгдэгч *************-н үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн харуицлага оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон учраас хохирол, хор уршиг арилсан гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ял хөнгөрүүлэх нөхцлийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шижнтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрт 1000000 төгрөг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирочгийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба цагдан хоригдсон хоноггүй. Түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан жолооны үнэмлэх 1 ширхийг хураан авсан ба битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Шүүгдэгч ************* нь анх удаагаа гэмт хэрэг холбогдож байгаа, хэрэг учрал нь тохиолдлын шижнтэй нөхцөл байдал нөлөөлсөн, гэмт хэргийн сэдлийн тухайд болгоомжгүй хэрэг. Тэр бүү хэл хохирогчид туслах гэж явж энэ осол гарсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд хэрэгт авагдсан. Улсын яллагч хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн. Шүүгдэгчид ял шийтгэлийг ялгамжтай, зөв оногдуулах шаардлагатай байна. Улсын яллагчийн дүгнэж байгаагаар хүний амь нас гэдэг үнэ цэнэтэй зүйл. Үүнийг ойлгож шүүгдэгч, өмгөөлөгчийн зүгээс ойлгож байгаа. Оногдуулах эрүүгийн хариуцлагын тухайд арай санал нийлэхгүй байна. Учир нь шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Хамгийн гол нь шүүгдэгч нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, байнга эмчилгээнд явдаг нөхцөл байдалтай. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилсан байвал гэсэн заалт байхгүй. Үүнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн л гэсэн нөхцөл байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-г харгалзан үзэж ял тэнсэх боломж байгаа гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч нь улирал тутамд группээ сунгуулах, эмчилгээ сувилгаанд орох гэж аймагт ирдэг хувийн байдалтай байгаа. Тийм учраас энэ бүгдийг харгалзан үзнэ үү. Хүний амь нас үнэ цэнтэй гэдгийг хаа хаанаа ойлгож ухаарч байгаа. Гэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж заасан байгаа учраас энэ бүгдийг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ************* нь шүүх хуралдаанд хэлэх эцсийн үг байхгүй гэсэн.
Шүүгдэгч ************* д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,
Шүүгдэгч ************* ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* овгийн *************-н *************-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн нь шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-г харгалзан үзэж ял тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасан боловч уг гэмт хэргийн улмаас хохирогчийн амь нас хохирсон, уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцлийг хэрэглэх боломжгүй байна.
Шүүгдэгч ************* нь Өвөрхангай аймгийн ********** сумын **** дугаар багт оршин суудаг болох нь Өвөрхангай аймгийн ********** сумын ****** дугаар багийн засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 64 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа зэргээр тогтоогдож байх тул
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* ыг нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ********** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч ************* д мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч ************* д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* д оногдуулсан таван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч ************* д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************-д 1000000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч ************* ы №************ дугаартай жолоочийн үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ************* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************* овгийн *************-н **************-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* овгийн *************-н ***********-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* ыг нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ********** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч ************* д мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *************-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************-д оногдуулсан таван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч *************-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************-д 1000000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичгийн баримт болох шүүгдэгч ************* ы №********** дугаартай жолоочийн үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ************* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ