Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2021/01326

 

 

 

 

 

 

 

 

              2021      07         06

            181/ШШ2021/01326

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Ч-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: НШШГГ холбогдох,

НШШГГрын 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/1 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, /16081/ Энхтайвны өргөн чөлөө, 119 дүгээр байр, 6 тоот, 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Бийн хууль ёсны төлөөлөгч Ш.Чд хүлээлгэж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Отгончимэг нар оролцов.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03218 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.01.07-ны өдрийн 83 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.05.09-ний өдрийн 657 дугаар тогтоолоор С.Батбаатарын Баттөр, Төмөрхүүгийн Загдсүрэн, Пүрэвжалын Сүхбаатар нарыг өвлүүлэгч Сүхбаатарын Батбаатарын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол /16081/ энхтайваны өргөн чөлөө 119 дүгээр байр, улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаарт бүртгэгдсэн 7 тоот үйлчилгээний орон сууц, улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн 6 тоот үйлчилгээний орон сууцыг тус бүр 1/3 хэсгээр дундаа хамтран өмчлөхөөр тогтоож Б.Б. Т.Загдсүрэн, П.Сүхбаатар нарыг өмчлөгчөөр бүртгэх, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Б.Б, Т.Загдсүрэн, П.Сүхбаатар нар харилцан тохиролцож Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10-р хороолол /16081/ энхтайваны өргөн чөлөө 119-р байр, улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаарт бүртгэгдсэн 7 тоот үйлчилгээний орон сууцыг Т.Загдсүрэн, П.Сүхбаатар нар өмчлөхөөр, Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол /16081/ энхтайваны өргөн чөлөө 119-р байр, улсын бүртгэлийн Y-2205040301 дугаарт бүртгэгдсэн 6 тоот үйлчилгээний орон сууцыг Б.Б өмчлөхөөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлтээ гаргаж Б.Бийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаартай гэрчилгээ 2020.03.06-ны өдөр гарч ирсэн.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011.06.15-ны өдрийн 3891 дүгээр захирамж, мөн шүүхийн 2012.03.07-ны өдрийн 1638 дугаар захирамжаар “Икслэнд Констракшн” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 300,000 ам.долларын хэмжээгээр битүүмжлэхээр шийдвэрлэсэн байтал “Икслэнд Констракшн” ХХК-ны хөрөнгө биш С.Батбаатарын буюу одоо Б.Бийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол /16081/ энхтайваны өргөн чөлөө 119-р байр, улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн 6 тоот үйлчилгээний 200 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг НШШГГар битүүмжлэсэн нь хууль бус гэж үзэж байна.

2011 онд Т.Дамдинсүрэн “Икслэнд Констракшн” ХХК-д холбогдуулан 300 000 ам.доллар гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагад Б.Бын өмчлөлийн Баянгол 5 дугаар хороо, 10 дугаар хороолол /16081/ энхтайвны өргөн чөлөө 119-р байр, улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн 6 тоот үйлчилгээний 200 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө байхгүй байдаг. Тус хэрэг 2020.01.28-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдэгдэж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, одоо Улсын дээд шүүхэд шийдвэрлүүлэхээр хүлээгдэж байгаа.

Т.Дамдинсүрэнгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг харахад 300,000 ам.доллар буюу Икслэнд констракшн ХХК-ийн нэр дээр байгаа гарааж, утасны дугааруудыг гаргуулах тухай байсан. Т.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагад Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 119-р байр 6 тоот үл хөдлөх хөрөнгө огт дурьдагдаагүй байгаа. Үүгээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө Т.Дамдинсүрэнд хамааралгүй болох нь нотлогдож байгаа юм. Хариуцагч нь иргэн С.Батбаатар биш хуулийн этгээд байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар С.Батбаатар гэх иргэний эд хөрөнгийг битүүмжилсэн нь үндэслэлгүй байна.

Ш.Ч би 2020 оны 5 дугаар сард Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т.Дамдинсүрэнд холбогдуулан Баянгол 5 дугаар хороо, 10 дугаар хороолол /16081/ энхтайвны өргөн чөлөө 119-р байр, улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн 6 тоот үйлчилгээний 200 мкв талбайтай орон сууцнаас албадан чөлөөлүүлж, хүлээлгэн өгөхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Т.Дамдинсүрэн нь шүүхэд хэлэхдээ надад хамааралгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой, Б.Бийг хууль ёсны өмчлөгч гэдэгт маргахгүй гэж тайлбарласан. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.Бийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол/16081/ энхтайваны өргөн чөлөө 119-р байр, улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн 6 тоот үйлчилгээний 200 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн нь дээрх шүүхийн шийдвэр, магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн 2019.05.09-ний 00657 дугаар тогтоолыг биелүүлэхэд саад болж, Б.Бийн өмчлөх эрх зөрчигдөж байна.

Иймд НШШГГрын 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/1 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 119-р байр 6 тоот, 200 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Бийн хууль ёсны төлөөлөгч Ш.Чд хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч НШШГГар шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дүгээр захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт заасан Икслэнд констракшн ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхээр захирамж гарсан.

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/1 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 119 дүгээр байрны зоорийн давхарт байрлах 11 ширхэг авто зогсоол, мөн тус хаягт байрлах байрны 6 тоот 200 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн.

Иргэн Т.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлтэй холбогдох иргэний хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

  Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Ч нь хариуцагч НШШГГарт холбогдуулан НШШГГрын 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/1 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, /16081/ Энхтайвны өргөн чөлөө, 119 дүгээр байр, 6 тоот, 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Бийн хууль ёсны төлөөлөгч Ш.Чд хүлээлгэж өгөхийг даалгахаар нэхэмжлэлийг шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ш.Ч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021.02.09-ны өдөр нэхэмжлэлээ өөрчлөн нэмэгдүүлж хариуцагчаар Г.Баярбатыг татсан бөгөөд 2021.04.03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагч Г.Баярбатаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна. /хх-51, 102х/

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

2007.09.04-ны өдөр төрсөн, 13 настай, Тайж нар овогт Батбаатарын Баттөр нь өвлүүлэгч Сүхбаатарын Батбаатарын хууль ёсны өвлөгчөөр тогтоогдож, өв залгамжлалаар улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, /16081/ Энхтайвны өргөн чөлөө, 119 дүгээр байр, 6 тоот, 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авч, 2020.03.06-ны өдөр өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03218 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.01.07-ны өдрийн 83 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.05.09-ний өдрийн 657 дугаар тогтоол, уг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны баримтууд, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /хх-3-6, 142-174х/

 

Нэхэмжлэгч Ш.Ч нь 2007.09.04-ны өдөр төрсөн, 13 настай, Тайж нар овогт Батбаатарын Баттөрийн эх болох нь түүний төрсний гэрчилгээ /хх-3х ар тал/-гээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн  17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу Б.Бийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд НШШГГарт холбогдуулан шаардлага гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Ч нь НШШГГрын 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/1 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор С.Батбаатарын өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, /16081/ Энхтайвны өргөн чөлөө, 119 дүгээр байр, 6 тоот, 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн нь шүүгчийн захирамжид нийцээгүй, хууль бус гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, С.Батбаатар нь “Икслэнд констракшн” ХХК-ийн 100% хувьцааг эзэмшигч тул уг хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн, тухайн хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул хөрөнгө хамгаалах арга хэмжээ үргэлжилж байгаа гэж маргаж байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011.06.15-ны өдрийн 3891 дүгээр “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж, мөн захирамжид өөрчлөлт оруулсан тус шүүхийн шүүгчийн 2012.03.07-ны өдрийн 1638 дугаар захирамж /хх-108-109х/-аар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүн болох 300 000 ам.долларын хэмжээгээр “Икслэнд констракшн” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг битүүмжлэх, дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2012.03.12-13-ны өдрүүдэд “Икслэнд констракшн” ХХК-ийн нэр дээрхи үл хөдлөх эд хөрөнгө, газар, үнэт цаас, автомашин зэргийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг хаахаар зохих байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэн /хх-110-114х/, хариуг авч /хх-115-118х/, 2012.06.07-ны өдрийн 182/1 дугаар “Эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоол”-оор автозогсоол 11 ширхэг, зоорь 2 хаалгатай урт, Баянгол дүүргийн 5 хороо, 10 хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 119-р байрны 06 тоот 200 мкв талбайтай үйлчилгээний төв зэргийг битүүмжилж, тэмдэглэл үйлдэж, 2012.07.16-ны өдрийн 2/007687 дугаар албан бичгийг Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.  /хх-119-122х/

 

Баянгол дүүргийн 5 хороо, 10 хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 119-р байрны 06 тоот 200 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ямар үндэслэлээр битүүмжилсэн нь НШШГГрын 2012.06.07-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны тэмдэглэл /хх-120-121х/-ээр тогтоогдохгүй байх бөгөөд тухайн үед уг хөрөнгө “Икслэнд констракшн” ХХК-ийн өмчлөлд бүртгэлгүй байсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн 2012.03.27-ны өдрийн 6/2644 тоот, 2012.08.15-ны өдрийн 5/7141 тоот албан бичигт дурдагдсан эд хөрөнгийн жагсаалтуудаар тогтоогдож байна. /хх-123-

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь иргэний ...хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр ...байна” гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011.06.15-ны өдрийн 3891 дүгээр захирамж, мөн 2012.03.07-ны өдрийн 1638 дугаар захирамжид зааснаар “Икслэнд констракшн” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжлэх үүрэгтэй байтал иргэн С.Батбаатарын өмчлөлийн дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн нь захирамжид нийцээгүй, гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Учир нь: Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамж нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 10 дугаар зүйлд заасан гүйцэтгэх баримт бичиг үйлдэгдэх, мөн хуулийн 12 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх үндэслэлд хамааралгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь захирамжид заасан ажиллагааг хийх үүрэгтэй байсан.

Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь “Икслэнд констракшн” ХХК-ийн эд хөрөнгө, хувьцаа эзэмшигч С.Батбаатарын хувийн эд хөрөнгөөс тодорхой зааглагдаагүй болохыг болон Баянгол дүүргийн 5 хороо, 10 хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 119-р байрны 06 тоот 200 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө Икслэнд констракшн” ХХК-ийн хөрөнгө болохыг тогтоох ажиллагааг хийгээгүй мөртлөө тухайн хөрөнгийг битүүмжилсэн нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасантай нийцээгүй байна.

Иймд хариуцагчийн С.Батбаатар нь “Икслэнд констракшн” ХХК-ийн 100% хувьцааг эзэмшигч тул уг хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хугацааны тухайд,

Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа 2012.06.07-ны өдөр хийгдсэн бөгөөд нэхэмжлэгч Ш.Чгийн хувьд 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4, 143.1-д заасны дагуу гомдол гаргах эрх үүсээгүй байсан.

Баянгол дүүргийн 5 хороо, 10 хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 119-р байрны 06 тоот 200 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Батбаатарын Баттөр 2020.03.06-ны өдөр бүртгэгдсэн бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Ч нь НШШГГарт хандаж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай гомдол гаргасныг НШШГГрын 2020.12.01-ны өдрийн 4/1144 дугаар албан бичгээр “үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариу өгсөн байна. /хх-59х/

Нэхэмжлэгч Ш.Ч нь уг хариуг аваад 2020.12.08-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасантай нийцсэн байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянгол дүүргийн 5 хороо, 10 хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 119-р байрны 06 тоот 200 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2012.06.07-ны өдөр битүүмжлэн, хадгалалтыг иргэн Г.Баярбатад хариуцуулсан байх бөгөөд НШШГГрын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 182/2 дугаар тогтоолоор хөрөнгийн хадгалалтыг С.Амгалангийн өмгөөлөгч Ц.Цэрэннямд шилжүүлсэн болох нь “төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн тухай тогтоол, 2021.02.02-ны өдрийн 04/245 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна. /хх-57, 179х/

 

Дээрхи үндэслэлээр НШШГГрын 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/1 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, /16081/ Энхтайвны өргөн чөлөө, 119 дүгээр байр, 6 тоот, 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хадгалалт, хамгаалалтаас чөлөөлж, Б.Бийн хууль ёсны төлөөлөгч Ш.Чд хүлээлгэж өгөхийг НШШГГарт даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4-д заасны дагуу НШШГГрын 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/1 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 119-р байр 6 тоот, 200 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хадгалалт, хамгаалалтаас чөлөөлж, Б.Бийн хууль ёсны төлөөлөгч Ш.Чд хүлээлгэн өгөхийг НШШГГарт даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Ш.Чгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч НШШГГраас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Чд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н. ОЮУНТУЯА