Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 35

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Х.Отгонжаргал  нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгч ******* өмгөөлөгч:Б.Оюунтунгалаг,  

Шүүгдэгч ******* өмгөөлөгч: Н.Энхбат  

Шүүгдэгч ******* өмгөөлөгч: М.Батмөнх, 

Хохирогч:*******,

Шинжээч эмч: С.Шүрцэцэг

Иргэдийн төлөөлөгч: *******,

         Шүүгдэгч: *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

         Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, *******, ******* нарт холбогдох 201616000258 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

           Монгол улсын иргэн, 

            Монгол улсын иргэн, 

            Монгол улсын иргэн, 

         Шүүгдэгч *******, *******, ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, танхайн сэдэлтээр 2016 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р баг Зүүн сайхны 1 дүгээр гудамжинд хохирогч *******ийг зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлт өгсөн мэдүүлэгтээ: 10 дугаар сарын 29-ний орой бид 3 Гандирсаас хувцас аваад 60-60 гэдэг авто засварын гадаа явж байсан чинь Баярмагнай дуудсан. Караоке асуухаар нь Онгийг зааж өгөөд явах гэсэн чинь юм яриад танилцъя гээд танилцсан. Тэгээд дэлгүүр орж тамхи авсан. Тэгээд уухаар болоод Баярмагнай бид 2 нийлж мөнгө гаргаад дэлгүүр орж архи пиво аваад цэргийн худалдааны тэнд очоод ууж байсан чинь нэг эгч хөөсөн. Бид хэд Эрдмийн харш гээд Далангийн тэнд байдаг сургуулийн тэнд уучихаад хүүхдээс ном авна гээд явсан. Бид 3 дахиад уухаар болоод Баярмагнай бид 2 архи пиво аваад дэлгүүрийн урд талын гудманд пиво уучихаад архийг Эрдмийн харшийн гадаа уухаар явж байсан. Баярмагнай шээгээд та 2 явж бай гэсэн. Тэгсэн чинь Баярмагнай араас гүйж ирээд зогсоосон гэсэн. Бид 3 хүрч очоод Баярмагнай түрүүлж нэг шанаадсан. Тэгээд зодолдоод Бямбачулуун 2 цохиод өшиглөх гэж байхад нь би татаж авсан. Тэгээд Бямбачулуун бид 2 хохирогчийг 2 талаас нь өргөөд авч явсан. Тэгсэн өөдөөс Мөнхбат ах найзтайгаа ирсэн. Мөнхбат ах загнах шиг болохоор нь бид 3 зугтсан.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдрийн орой би Тунгалагтамир, Бямбачулуун хоёртай явж байгаад бие засах гээд үлдчихээд хашааны хажууд бие засчихаад эргэхэд хохирогч Монголмөнх таарсан. Надаас хаа хүрэх гэж байгаа юм гэхэд чөлөөгөөр явж байна гэсэн чинь оргосон ч юм билүү яаж мэдэх юм гэхээр нь би юу яриад байгаа юм бэ? гэсэн чинь ойртоод ирэхээр нь цохих гэж байна гэж бодоод цохьсон. Тэгээд байж байтал Бямбачулуун надын араас гүйж ирээд барилцаж аваад зодолдсон. Тэгсэн чинь Тунгалагтамир орж ирсэн тэр 2 унасан байсан. Би очоод болиулах гээд Тунгалагтамирыг бариад Бямбачулууныг болио гэсэн. Тийм юм болсон хохирогчийн биед би хүнд гэмтэл учруулаагүй. Монголмөнх баруун талаараа хараад ойчиход Тунгалагтамир зүүн хавирга руу нь хэд хэд удаа өшиглөөд авсан. Би эхэлж цохиж маргасан нь миний буруу хүнд гэмтлийг бол би учруулаагүй.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 10 сарын 29-ний өдөр Тунгалагтамир, бид 3 60х60-н тэнд явж байхад Баярмагнай дуудсан өмнө нь таньдаггүй байсан. Эхлээд караоке асуухаар нь Хаан болор, Онгийг зааж өгөөд гал тамхи асуусан бид нарт байхгүй байсан. Тэгээд танилцаад тамхи авахаар Баянхангай гээд дэлгүүрт орсон. Тэгээд бид 4 уухаар болоод Тунгалагтамир гэртээ хувцсаа тавина гээд очсон чинь цоожтой байсан. Тэгээд дээшээ Хүрмэн дэлгүүр ороод архи пиво аваад тэр хавьд уугаад нэг эгч хөөхөөр нь 5 дугаар сургуулийн тэнд очоод уучихаад заал авах гэснээ худлаа боллоо гээд нэмж уухаар болоод би дэлгүүрийн гадаа зогсоод Тунгалагтамир, Баярмагнай хоёр дэлгүүрээс нэг пиво авч ирсэн. Пивоо дэлгүүрийн урд талын гудманд ууж байгаад санаа зовоод өмнө нь байсан газар луугаа явсан. Баярмагнай бие засаад үлдсэн. Тунгалагтамир бид 2 ирэхгүй болохор нь буцаж очиход Баярмагнай урдаас ирж байсан. Ард нь Монголмөнх явж байсан. Юу болсон юм бэ? гээд асуусан чинь сая намайг зогсоогоод дээрэлхсэн гэсэн, мөн юм уу? гэсэн чинь мөн гэсэн. Тэгээд Баярмагнай цохиод авахаар нь би очоод нүүр лүү нь 3 цохиод 1 өшиглөсөн юм. Зууралдаж байгаад ойчиход Тунгалагтамир намайг татаад явахад Баярмагнай дэвссэн. Дараа нь Тунгалагтамир Баярмагнайг салгаад бид 2 хоёр талаас нь бариад хойшоо явж байтал манай найз , Мөнхбат ах 2 гарч ирсэн. Тэгээд тавиач гээд байхаар нь харсан чинь эвгүй бариад явж байхаар нь анх таниагүй юм, тэгээд Мөнхбатыг бас цохьсон. Буцаад явж байсан чинь Тунгалагтамир хашааны буланд үлдээд Баярмагнай зугатаасан. Би байж байгаад Мөнхбат ахтай уулзаад чи сая зодоонд байсан уу? гэхээр нь айсандаа байгаагүй гэж хэлсэн.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 29-ний орой 23 цагийн орчим найз Мөнхбат манайд ирээд хонооч гэсэн. Бид 2 дундаа уулзахаар тохироод явж байгаад Зүүн сайханд цэрэг хувцастай хүнтэй таарсан. Би утсаар яриад явж байгаад доошоо гудам уруудсан чинь араас гурвуулаа болж ирээд хаачих гэж байгаа юм гэсэн. Би гэр лүүгээ явж байна гэсэн чинь Баярмагнай нь цохьсон. Юу болж байна, яаж байна гэсэн чинь Бямбачулуун нь цохиод зууралдаад би баруун талаараа унасан. Тэгээд энэ тэндээс өшигчөөд дэвслээд байхаар нь нүүрээ дараад хэвтэж байгаад нэг хөлийг нь бариад авсан чинь Тунгалагтамирын шар гутал байсан. Тэгээд босч чадахгүй байсан чинь Тунгалагтамир, Бямбачулуун 2 хоёр талаас сугадаж босгоод хойш нь аваад явж байхад манай найз ирээд юу болж байна гэсэн чинь манай найзыг цохиод зугатаасан. Тэгээд тэр үед миний халаасанд 2 утас байсан алга болсон байсан. Зодуулсан газраа очоод утсаа хайсан байгаагүй. Утас руугаа залгахад дуудаж байгаад холбогдохоо байсан. Тэгээд Мөнхбат гэрт хүргэе гээд явсан чинь явж чаддаггүй. Ногоочдын 1-20-д манай найзынх байдаг. Тэгээд найзындаа очиж цусаа угаагаад хоносон. Өглөө нь бие хөдлөхгүй байсан найз энэ хэдийг олж ирээд энэ хүнийг эмнэлэгт үзүүл, утсыг нь өг гэсэн. Миний S4 утас халаасанд байсан цэнэггүй харсан уу? гэсэн мэдэхгүй гэсэн. Нөгөө утас гаргаж өгсөн. Зодуулсан газраар үзээд ир гэсэн. Тэр хэд яваад үдээс хойш ирээд утас үзээгүй, гэрийнхэндээ хэлсэн үү гэсэн хэлээгүй гэсэн.  Тэгээд манай найз цэргийнх нь ахтай уулзсан. Тэр ах нь эд нарын гэрийнхэнтэй уулзсан юм шиг байна лээ. Тэгээд орой болсон. Тэгээд эмнэлэгт үзүүлж зургаа авхуулсан чинь хоног алдахгүй шууд хэвт уушги хавирга гэмтсэн гэхээр нь тэр шөнөдөө шууд хэвтсэн. Намайг эмнэлэгт хэвтэж байхад Бямбачулуун, Тунгалагтамир 2 ирээд зодооны талаар яриад Тунгалагтамир би зодоонд оролцоогүй гээд байхаар нь би энэ шар гуталтай явж байсан биз дээ, намайг энэ гуталтайгаа өшиглөөд байсан биз дээ гэсэн дугараагүй дуугүй болсон. Эмнэлгээс гарахдаа бас зураг авахуулсан. Тэгээд эмнэлгээс гарахад цэргийнх нь ээж, ахтай нь хамт миний цээжний 2 зургийг өөрөө гаргаад аваад үзэж байсан мартуулаад аваад явсан байсан.

Шинжээч эмч С.Шүрцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:”... үзсэн өдрөө дүгнэлт гаргасан. Шинжээчийг 11 дүгээр сарын 03-ны өдөр томилоод 04-ний өдөр тогтоол нь ирсэн. Дүгнэлтийг ажлын 3 хоног буюу 7-ны дотор гарга гэсэн байсан, тогтоолд Монголмөнхийн хамт хүргүүлэв гэсэн байсан боловч Монголмөнх хамт ирээгүй. 7-ны өдөр болсон хүн нь байгаагүй, би мөрдөн байцаагч руу яриад тогтоолын хамт явууллаа гэсэн ирээгүй гэхэд эмнэлэгт байгаа гэсэн. Тэгээд тэр өдрөө өрөөндөө дуудаж үзээд дүгнэлт гаргасан. Нүүрэн дээрх хаван хавдар бүдгэрсэн, эдгэрэлтийн шатанд орсон үед үзсэн. Амин чухал үзүүлэлт хэмжээсүүд хэвийн боловч цээжний хөндийд хий цус хуралдсаны улмаас эвокийн аппарат холбосон байсан. Энэ аппаратыг эрүүл хүнд холбоно гэж байхгүй. Тэгээд эвокийн гуурс тавьсан. Нүдээрээ уушгийг гаргаж хараагүй нь тодорхой, өвчний түүх дээр цус хий хуралдсан гэсэн байгаа цус хуралдахад бол уушиг гэмтээгүй байж болно. Магадгүй хавирганы хугарлаас цус алдсан байж болно. Харин хий хуралдана гэдэг чинь заавал уушигны бүрэн бүтэн байдал алдагдсан гэсэн үг. Жишээ нь гялтан хальс гэмтээд, уушигны бүрэн бүтэн байдал алдагсан байж болно. Харин уушиг няцарсан үед хий хуралдахгүй. Уушиг унана гэдэг чинь гаднаасаа хий болон цусаараа дарагдаж шахагдсаны улмаас уушиг нь амьсгалах орон зай байхгүй гаднаасаа дарагдчихаад шахагдсаны улмаас унана гэж хэлж байгаа юм. Энэ учирсан гэмтэл нь хүний нүдэнд харагдахгүй далд гэмтэл учраас гадна үзлэгээр үзээд яг тэр гэмтэл гэж тогтоох боломжгүй. Тиймээс өвчний түүхэд байгаа багажаар үзсэн үзүүлэлтийг үзэж дүгнэлт гаргасан. Ер нь бяцрах, няцрах, тасрах, урагдах  гэмтлүүд нь авто ослын үед үүсдэг гэмтлүүд байгаа. Харин энэ тохиолдолд уушгийг хавирга хатгаж гэмтээсэн байх боломжтой. Уушигны бүрэн бүтэн байдал алдагдсан учраас хий хурж байгаа. Цус бол хаанаас ч алдаж болно. Материал хангалттай байсан. Хангалттай гэж үзээд өвчний түүхэд үндэслэсэн. Өвчтөнийг үзэж байгаа тохиолдолд өөрөө барьж ирсэн бүх баримтуудтай нь танилцаж дүгнэлтээ гаргана. Би өөрөө цуглуулсан баримт болохгүй. Өмгөөлөгч нарын асуугаад байгаа нь уушиг тасрах, уушигны үлдэцийн үед хөдөлмөрийн чадвар тогтоох заалт юм. Өөрөөр хэлбэл тухайн гэмтлээс үүсэх зүйлийг дор хаяж 3 сарын дараагаас үзэхэд дүгнэх заалт юм. Дүгнэлтэд эдгэрэлтээс хамаарна гэсэн заалт байдаг.  Гэмтэл учирсан үед тохиролцоод үзүүлээгүй байж байгаад 3 сарын дараа үзүүлвэл үлдэцээр дүгнэлт гаргана. Энэ гэмтлийн хувьд тухайн цаг хугацааны гэмтлээр дүгнэлт гаргасан.

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр найз Мөнхбат манайд ирээд хоночих гээд 2 талаасаа уулзахаар болсон. Тэгээд Зүүн сайхны 1-р гудамжны баруун дээд үзүүрээр тойрох явцад цэрэг хувцастай хүн зогсож байсан. Харанхуй байсан би утсаар Мөнхбаттай яриад зүүн зүгт явахад нөгөө цэрэг хувцастай залуу 2 залуутай хамт араас гүйж ирээд цэрэг хувцастай нь хаачих гэж байгаа юм гэхэд нь гэртээ харих гээд явж байна гэхэд миний зүүн талын   гараараа шууд цохьсон. Яасан юм бэ хүн андуураад байгаа юм уу гэсэн чинь 3-уулаа миний тал бүрээс цохиод, 3 уулаа өшиглөөд дэвсэж зодсон. Би босож чадахгүй болж байсан. 2 талаас энгийн хувцастай 2 хүн 2 талаас сугадаж аваад чирээд хойд зүгт явж байхад манай найз Мөнхбат өөдөөс гараад ирсэн. Юу болж байна яасан гэсэн энгийн хувцастай өндөр биетэй нь Мөнхбатын баруун талын нүд рүү нь гараараа цохьчихоод 3 уулаа зүг зүг рүү зугтаагаад явсан. Мөнхбат араас нь хөөгөөд гүйцээгүй эргээд ирсэн. Мөнхбат намайг чирэгдээд явж байхад таарахдаа согтуу хүнтэй хамт явж байсан. Мөнхбат согтуу хүнээ намайг амдахад гудамжинд тасарсан байхаар нь аваад явж байгаа юм. Тэр согтуу хүн нь намайг зодсон 3 хүнтэй хамт архи уусан. Манай найзууд байгаа юм гэсэн. Тэр 3 зугтаасан дараа Мөнхбат нөгөө дагуулж явсан согтуу хүний гэрлүү нь яриад согтуу хүнийг эмэгтэй хүн ирж аваад явсан. Тэгээд Мөнхбат намайг гэрт чинь хүргээд өгье гээд аваад явахад нь миний ярьж байсан гар утас алга байхаар нь зодуулж эхэлсэн газраа очиж утсаа хайгаад 89976280 гэсэн өөрийн дугаарлуугаа Мөнхбатын дугаараас залгасан дуудаж байгаад утас холбогдогдохоо байсан. Би гэрлүүгээ явах гэсэн явж чадахгүй гэдийж, амьсгаа авч гишгэж болохгүй байсан болохоор найз Мөнгөнчимэгийн гэрт Мөнхбаттай хамт очоод тэндээ хоносон. Маргааш нь Мөнхбат согтуу залуугийн гэрт нь очоод шөнө манай найзыг зодсон хүмүүсээ олж өг гэсэн. 2 залуу ирээд уучлаарай бие нь гайгүй юу гэсэн цэрэгтэй уулзах гэсэн цэргийн байрнаас гаргаагүй. Тэр өдөр өндөр биетэй залуугийн ээж, цэрэгт чөлөө авч өгсөн. Ах нь гэсэн нэг ах нар ирээд бие чинь өвдөөд байгаа бол эмнэлэгт үзүүлье гээд очсон. Цээжний зураг аваад 4 хавирга хугарсан уушиг дарагдсан байна хэвтэх шаардлагатай гээд эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлсэн. Эмнэлэгт хэвтэхэд 313.420 төгрөг төлөх ёстой гэсэн. Мөн аппарат тавиулсан 230.000 төгрөг гэсэн. Эдгээрийг өндөр биетэй залуу цэргийн ах нар төллөө гэсэн. Би 8 хоноод эмнэлгээс гарахад 8 төрлийн эм бичиж өгсөн. Тэр эмийг ар гэрийнхэнээс нь авч өг гэсэн авч өгөөгүй. Өөр мөнгө авсан зүйл байхгүй байгаа Нүд хөхөрч хавдсан уруул язарсан, зүүн гарын ар тал шалбарсан зүүн талын цавь хөхөрсөн зүүн талын цээжний хэсэг тэр чигээрээ өвчтэй амьсгаа авч чадахгүй байсан. Эмнэлэгт үзүүлэхэд 4 хавирга хугараад уушгиндаа хүрээд уушиг шалчийсан байна цавьны дотор талын судас нь тасарсан байна гээд эмнэлэгт уушигны эмчилгээ яаралтай хийлгэсэн Мөнхбатын дагуулж ирсэн хүн зодсон хүмүүсийг танина гэхээр нь маргааш нь уулзаж байгаад болъё гээд хэлээгүй. Маргааш нь ар гэрийнх нь цагдаад битгий хэлээч гэснээр хэлээгүй байж байгаад ар гэрийнхнээс нь би хотруу явж нарийн зураг авхуулъя мөнгөний хэрэгтэй байна гэсэн. Мөнгө өгөхгүй гээд цагдаад өргөдөл өгөх болсон Эхлээд цэрэг хувцастай нь нүдрүү цохиод 3-уулаа намайг зодож эхлээд зугтаах гэсэн унагаж байгаад дэвсэж өшиглөж зодсон. Яг хэн нь яаж зодсоныг харах боломж байгаагүй. Би гэрээс гарахдаа ЭС-4, Нокиа-30 тай 2 утастай гарсан байсан. Маргааш нь намайг зодсон гэсэн 2 залуутай 2 залуу хамт ирсэн байсан. Хамт ирсэн 2 залуугийн нэг нь миний Нокиа утсыг гаргаад ирсэн. Эс-4 утсаа төлүүлж авна хотруу явж уушгаа эмчлүүлнэ зардлыг тооцож байгаад дараа нь гаргаж . Зодуулж байхыг харсан хүн байхгүй. Зодуулчихаад чирэгдээд явж байхад Мөнхбат таарсан. Зүгээр байж байгаад зодуулсандаа их гомдолтой усаа ч авч чадахгүй байгаа Мөнхбатын гэр Баруун сайханд байдаг. Манай гэр ногооны талбайн урд талд байдаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/,

          Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ:”...Би тухайн үед Зүүн сайхны 1-р гудамжны дээд үзүүрээр нь тойроод 1,2-р гудамжаар доошоо уруудаад явсан. Тэгж тойрч гарч явах үед нэг цэрэг хувцастай хүн 2-р гудамжны урд талд нь зогсож байсан. Хажуугаар нь би утсаар яриад өнгөрсөн. Тэгээд өнгөрөөд явж байтал араас гурван хүн болоод гүйгээд ирсэн. Тэгээд надаас цэрэг хувцастай нь хаашаа явж байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь би харих гээд явж байна гэж хэлсэн чинь намайг шууд цэрэг хувцастай нь цохиод авсан. Миний шанаа хавьд оносон. Тэгэхээр нь би юу болж байна яаж байгаа юм гэсэн чинь хэдэн талаас бариад авсан. Тэгээд дахиад нүүрлүү хэд цохьсон. Тэгээд газар уначихсан. Унасан хойно дээрээс дэвслээд өшиглөөд байсан. Тэгж байгаад болиод хоёр энгийн хувцастай нь сугадаад босгоод чирээд явсан. Тэгтэл манай найз Мөнхбат өөдөөс гараад ирсэн. Мөнхбат намайг харчихаад юу болж байна гэх зүйл ярьсан чинь гурвуулаа зугтаасан. Би бол тэр гурвыг гурвуулаа нийлээд л зодсон гэж бодож байна. Дээрээс л дэвсээд байсан. Ямар ч байсан цэрэг хувцастай нь миний зүүн талын шанаа руу цохьсон. Тэгээд зууралдсан. Дахиад хэнийг нь мэдэхгүй нүүрлүү хэд хэд цохиод авсан. Тэгээд би газар унасан. Тэгээд миний дээрээс л дэвсээд байсан. Чухам яг хэн нь хаана хаана цохьсон талаар мэдэхгүй байна. Би нүүрлүүгээ цохиулчих байх гээд нүүрээ хоёр гараараа хаагаад хэвтсэн. Самсунг галакси ЭС-4 маркийн шаргал өнгийн гар утас барьсан. Нокиа маркийн би серийг нь мэдэхгүй байна. Хар өнгөтэй хоёр гар утас байсан. Тэрний Нокиа маркийн гар утсыг маргааш нь авч ирж өгсөн. Тэгэхээр нь би нөгөө гар утсаа нэхсэн. ...Зүүн хөлөнд зөөлөн эдийн гэмтэл учирсан. Судас тасарсан байна гэж байсан. Зүүн талын 4 хавирга хугарсан. Зүүн уушиг дарагдаж хийгүй болсон байна гэж хэлсэн. Тэгээд аппаратанд орж босгоно гээд аппаратанд оруулсан. Дахин эмчилгээ хийлгээрэй гэж эм тариа бичиж өгсөн. Тэрийг нь авах гэхээр мөнгө байхгүй авч чадахгүй байгаа. Би дахин эмчилгээ хийлгэж үзүүлж харуулмаар байна. Өмнөх эмчилгээнд гарсан зардлыг буюу эмнэлэгт хэвтсэн 313000 төгрөгийг болон аппаратанд орсон 230000 төгрөгийг төлсөн. Өөр ямар нэг мөнгө төгрөг өгөөгүй. Би одоо яг нарийн тоо хэлж мэдэхгүй байна. Надад хэдэн төгрөгний өртөгтэй эмчилгээ шаардлагатай байгааг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

           Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ийг мөрдөн байцаалтын шатанд дахин байцаасан мэдүүлэгт: Баярмагнай нь шар эрээн цэргийн дүрэмт хувцастай явж байсан. Доогуураа хар өнгийн хагас түрийтэй үдээстэй гуталтай явж байсан. Бямбачулуун нь дээгүүрээ хар өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байсан. хөлдөө пүүзтэй байсан. Би өнгийг нь сайн санахгүй байна. Тунгалагтамир болохоор урт хар өнгийн куртиктэй шар өнгийн үдээстэй өвлийн гуталтай. Өмдийг сайн мэдэхгүй байна. Намайг Зүүн сайханы 1-р гудамжны дээд үзүүрээр доошоо тойроод гараад ирсэн чинь цэрэг хувцастай хүн нь буюу Баярмагнай ганцаараа зогсож байсан. Тэгээд би хажуугаар нь ямар нэг зүйл яриагүй гараад явсан. Тэгээд намайг доошоо явж байхад араас цэрэг хувцастай Баярмагнай бас 2 залуутай хамт гүйгээд гараад ирсэн. Тэр хоёр залуу нь Тунгалагтамир, Бямбачулуун нар байсан. Би сүүлд нь нэрийг нь мэддэг болсон. Тэгээд ирээд Баярмагнай нь надаас хаачих гэж байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь би харих гээд явж байна гэж хэлсэн чинь Баярмагнай шууд миний зүүн талын шанааруу цохиод авсан. Тэгэхээр нь би яаж байна юу болж байна гэж хэлсэн чинь хажуунаас нь Бямбачулуун нь миний нүүрлүү гараараа бас цохиод авсан. Тэгэхээр нь би Бямбачулуунаас зуураад бариад авсан чинь нөгөө хэд нь бас хэдэн талаас бариад авсан. Тэгээд би газарт унасан. Яагаад унасаныг мэдэхгүй байна зууралдаж байгаад унаад өгсөн. Тэгээд газар уначихаад би биеийнхээ баруун хэсгээр хэвтээд нүүрээ хоёр гараараа дараад хэвтсэн. Тэгэхэд хэдэн талаас өшиглөөд дэвслээд байсан. Тэгээд нүүрлүү хэнийг нь мэдэхгүй нэг нь юм уу 2, 3 уулаа ээлжлээд өшиглөөд байгаа юм уу мэдэхгүй ямар ч байсан өшиглөөд байсан. Тэр үед би нэг хөлийг нь бариад авсан. Тэгэхэд тэр нь шар өнгийн гуталтай хүн байсан. Сүүлд харахад Тунгалагтамир миний харсан уг шар өнгийн гутлыг өмсчихсөн явж байсан. Тэгж шар өнгийн гуталтай хөлийг барих үед миний биений энд тэнд бас өшиглөж байсан. Чухам яг хэн хэн миний хаана хаана цохиж ямар гэмтэл учруулсныг ялгаж мэдэхгүй байна. Тэгээд гэнэт болиод Тунгалагтамир, Бямбачулуун хоёр нь миний хоёр талаас сугадаад босгосон. Тэгээд хойшоо явахад өмнөөс манай найз Мөнхбат бас нэг хүнтэй хамт гараад ирсэн. Хамт явж байсан хүнийг Мөнхбат нь гудамжинд унтаж байхад нь босгоод аваад явж байсан юм билээ. Тэгээд Мөнхбат хөөе юу болж байна гэхэд нэг нь бас Мөнхбатыг нүдрүү нь цохичихоод зугтчихсан. Урагшаа 2 гудамжны урд өндөр цамхагт гэрэл байдаг юм. Ерөнхийдөө тэрний гэрэл бага зэрэг гэрэлтүүлж байсан. Бусдаар бол харанхуй байсан. Би ...Би зүүн талаараа удаан хэвтэж чадахгүй байгаа. Цаашдаа би биеэ эмчлүүлэх шаардлагатай байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 108-109-р хуудас/,

            Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 10 дугаар сарын 29-ний орой 23 цаг өнгөрч байхад утсаар яриад найз ханьтай гэрт ирээд хонооч гэж гуйгаад өмнөөс нь амдаж авахаар болсон. Монголмөнхийн гэр нь урд голд манайхаас хол байдаг. амдаад Монголмөнх Зүүн сайхны 1-р гудамж руу орж байна гээд утсаар яриад би Дунд сайхны гудамжруу орж байна гээд яриад явж байсан. Цаанаас хүн дуудаад харих гэж байна гэсэн дуу сонсогдоод хүн шуугилдаад юу ярьж байгаа нь мэдэгдэхгүй болсон. Байна уу гэсэн хариу өгөөгүй. Зүүн сайхны 3-р гудамжны бараг дээд үзүүрт шахуу ирсэн. Харанхуйд хар юм хэвтэж байхаар нь нохой юм болов уу гэж бодоод тойрох гэсэн хүн байхаар нь дуудаад босгосон. Манай найз Баянмөнхийн дүү согтуу байсан. Чи энд юу хийж байгаа юм гээд босгож аваад булан тойрсон. Өмнөөс хэдэн хүн гараад ирсэн. Хажуугаар нь зөрөх гэсэн Монголмөнх 3 хүний голд нүүр ам нь цус болсон байхаар нь юу болж байна гэсэн. Үг дуугүй нэг нь миний баруун талын нүдрүү гараараа цохьчихоод тал тал тийшээ 3-уул зугтаасан. Тэгсэн нөгөө гудамжинд хэвтэж байсан нөгөө зугтаасан 3 хүнийг манай найзууд байна гэхээр нь хамт архи уусан юм уу гэсэн дугарахгүй байсан. Би ийн ээжрүү нь залгаад энэ хүүхэд согтуу явж байна гэсэн нэг эгч ирж аваад явсан. Тэгээд явах гэсэн Монголмөнх эвхрээд явж чадахгүй цээжрүү өвдөөд байна хөл гишгэж чадахгүй байна гэсэн. Монголмөнх гар утас байхгүй байна гэхээр нь эхлээд зодсон гэх газар нь очиж үзээд би өөрийнхөө 88464640 утсаар Монголмөнхийн утас руу залгасан дуудаж байгаад тасраад холбогдохоо байсан. Тэр газар утас олдоогүй. Тэгээд Монголмөнхийн гэрлүү явах гэсэн, Монголмөнх явж болохгүй байна гээд Ногоочдын 1-20 тоотод Мөнгөнчимэгийн гэрт очоод тэндээ бид 2 хоносон. Өглөө нь Монголмөнх хөл гишгэж болохгүй байна гэхээр нь дээр очиж уулзаад манай найзын бие өвдөөд байна өчигдрийн зодсон хумүүсийг олж уулзуул гэснээр Зүүн сайхны гудамжинд нэг байранд байдаг байсан дүү нар Тамираа, Бямбака гэсэн 2 дүү хүрээд ирсэн. Тэр 2-оос яахаараа зүгээр явж байгаа хүнийг зоддог юм гэсэн чимээгүй байгаад байсан. Би Монголмөнхтэй уулзуулж орхиод гараад яваад өгсөн Тамираа, Бямбака 2 ирэхдээ 2 найзтайгаа гээд хамт ирэхээр нь хамт яваагүй юм бол харихгүй юу гээд тэр 2 найзыг нь би явуулсан. Тамираа Бямбака 2 ирэхдээ Монголмөнх 2 гар утас алга байна гэж байсан Нокиагийн утсыг нь аваад ирж байсан. Хаана байсныг нь авч ирсэн гэдгийг би мэдээгүй. Үдээс хойш нь би эргээд ирсэн дараа Тамираа, Бямбака 2 нь ар гэрийнхнээ дагуулж ирээд эмнэлэгт үзүүлнэ гээд аваад явсан эмнэлэгт хэвтүүлнэ гээд хэвтүүлсэн гэсэн. 1 сар гаруйгийн өмнөөс Эс-4 маркийн гар утас барьж байсан гар утас алга болсон гэхэд чи ямар утастай явсан юм гэсэн. Эс-4 утасныхаа цэнэг дуусаад хармаандаа хийсэн нэг Нокианд симээ хийгээд явж байсан 2-уулаа алга байна гэж байсан. Яасан юу болсон гэж өөрөөс нь асуухад цэргийн хувцастай хүн ирээд шууд цохьсон огт юу ч болоогүй байхад зодсон гэж байсан. Зүүн нүдний доод талд хавдсан зүүн гарын ар тал шалбарсан зүүн цээжний хэсэгт улайсан зүүн цавь нь улаан хөх болсон байсан. Хувцасаа тайлж болохгүй байна гэхээр нь би тайлж харж байсан. Эмнэлэгт очсон дараагаа хавирга хугарсан уушги гэмтсэн гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

          Насанд хүрээгүй гэрч Н. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр найз Бямбачулуунтай хамт төвд явж байтал Тунгалагтамир залгаад хаана байна. Би хувцас авах гэж байна хамт явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд Тунгалагтамиртай уулзаад хамт яваад Гандирс орж гутал куртик авсан. Тэгээд дээшээ гэрлүүгээ гурвуулаа явж байтал 60 х 60 гэсэн хаягтай авто засварын газрын хажуугаар явж байтал нэг цэрэг хувцастай залуу дуудаад юм асууя гэж хэлсэн. Тэгэхээр нь бид гурав явж очсон. Тэгсэн чинь ойрхон караоке байна уу гэж асуусан. Тэгэхээр нь Онги караоке харагдаж байсан учраас зааж өгсөн.Тэгээд бид гурав явлаа гээд явах гэсэн чинь хөөе байж байлдаа жаахан юм яриад хань болоод зогсчихооч гэж хэлсэн. Тэгэхээр нь эргээд хүрээд очсон чинь тэр цэрэг танилцая гэж хэлсэн. Тэгээд бид нар хоорондоо танилцсан. Тэр цэрэг өөрийнхөө нэрийг хэлж байсан юм. Би одоо санахгүй байна. Тэгсэн чинь тэр цэрэг та гурав тамхи татдаг юм уу гэж асуусан. Тэгэхээр нь бид гурав татдаг гэхдээ одоо бид нарт тамхи байхгүй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь урагшаа дэлгүүр орж тамхи авч татая гэж хэлээд бүгдээрээ яваад Баянхангай дэлгүүрийн үүдэнд очсон. Тэгсэн чинь тэр цэрэг надад 3000 төгрөг өгөөд тамхи аваад ирээч гэж хэлсэн. Би дэлгүүр ороод тамхи аваад гараад ирсэн чинь тэр цэрэг Тунгалагтамир хоёр хоорондоо архи уух талаар ярьсан. Тэгээд сул гэр эзгүй гэр байна уу гэж асуусан. Тэгээд байхгүй гэж хэлсэн. Тэгээд тамхиа татаад Зүүн сайхны засмалаар дээшээ өгсөөд явсан. Замдаа Тунгалагтамир цүнхтэй хувцасаа гэрлүүгээ оруулах гэсэн чинь гэр нь цоожтой байсан. Тэгээд цүнхтэй хувцастайгаа явсан. Бид нар яваад Зүүн сайхны 4-р гудамжинд байдаг Хүрмэн нэртэй дэлгүүр орсон. Тэгээд Тунгалагтамир 0,75 литрийн Стандарт нэртэй архи авсан. Нөгөө цэрэг том савтай пиво, ундаа хоёр авсан. Тэгээд дэлгүүрээс гараад цэргийн худалдааны гадаа очоод хойд талын буланд суугаад пивоо гаргаад задалсан. Тэгсэн чинь хүн гарч ирж хөөгөөд тэндээс явсан. Тэгээд баруун урагшаа яваад Эрдмийн харш нэртэй сургуулийн хашааны гадаа зүүн талд нь сууж байгаад тэр архи пивийг 4-үүлээ хувааж ууж дуусгасан. Тэгээд доошоогоо харих гээд явж байсан. Тэгсэн чинь тэд нар дахиад архи ууна гэж яриад байсан. Тэгээд миний толгой эргээд дотор муухай оргиод байхаар нь бултах санаатай би айлаас ном авлаа гэж хэлээд явсан. Би нилээн согтчихсон тасарчихсан байсан. Тэгж явж байгаад нэг мэдсэн Зүүн сайхны 4-р гудамжны дээд үзүүрт хашаа налаад сууж байсан. Тэгсэн чинь манай эмээгийн найзынх нь хүүхэд болох Мөнхбат гэж ах таарсан. Тэр ах манайд байдаг байж байгаад тусдаа гарчихсан ах байгаа юм. Тэгээд тэр ах намайг аваад загинаад ээжид утсаар архи уучихсан байж байна гэдгийг хэлээд гэрт хүргэж өгнө гээд намайг сугадаад явж байсныг би санаад байгаа юм. Тэгээд нэг мэдсэн гэрт хүргээд өгсөн байсан. Замдаа Тунгалагтамир, Бямбачулуун нартай таарсан гэсэн. Тэрийг би мэдэхгүй байгаа. Хэн ч намайг гэрт яг хүргэж өгснийг мэдэхгүй байгаа. Би бол Мөнхбат ахыг тэгж надтай таараад гэрт хүргэж өгнө гээд сугадаад явж байхыг санаад байгаа юм. Тийм ч утгаараа би Мөнхбат ахыг гэрт хүргэж өгсөн байх гэж бодож байсан юм. Би өөрөө нилээн согтчихсон байсан учраас сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан миний мэдэхийн 0,75 литрийн 1 шил архи болон том пиво 4-үүлээ хувааж уусан. Том хар өнгөтэй хоёр мөрөндөө үүрдэг үүргэвчтэй явж байсан. Тэр үүргэвчинд нь Тунгалагтамирын хуучин өмсөж явсан куртик гутал зэрэг нь байсан. Дэлгүүрээс худалдаж авсан хувцасаа авахдаа дэлгүүртээ өмсчихөөд явж байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

         Гэрч Э.Дэлгэрбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Монголмөнхийн би багийн найз нь байгаа юм. Одоо ч гэсэн найз нөхдүүд байгаа юм. Одоо бол утасгүй байгаа. Өмнө нь Самсунг Галакси Эс 4 маркийн шаргал өнгийн гар утастай байсан юм. 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр Манлай суманд ажил хийж байгаад ирсэн чинь Монголмөнх Самсунг Галакси Эс 4 маркийн шаргал өнгийн гар утастай болчихсон байсан. Түүний өмнө нь Нокиа маркийн хар өнгөтэй гар утастай байсан. Ер нь хүнтэй харьцах харьцаа сайтай соёлтой хүн байгаа юм. Ажил төрөлд сайн. Гайгүй дажгүй ааштай хүн байгаа юм. Би зодуулсных нь маргааш нь уулзаж байсан юм. Тэгэхэд нүүрнийх нь зүүн тал нь хавдартай хавирга нь өвдөөд байна гэчихсэн байж байсан. Ямар хүмүүст зодуулсан талаар бол мэдээгүй. Урьд өдөр нь 23 цагийн үед Мөнхбаттай уулзах гэж явж байх замдаа зодуулсан гэж байсан. Би бол тэр талаар сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/,

          Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр найзууд болох , Бямбачулуун бид гурав 18-19 цагийн үед байх Дунд сайханы хорооллын зүүн талд байдаг “60 х 60” нэртэй автозасварын газрын хажуугаар явж байтал тэр автозасварын газрын үүдэнд зогсож байсан нэг цэргийн хувцастай хүн дуудсан. Тэгэхээр нь бид гурав явж очсон. Тэгсэн чинь тэр цэрэг караоке хаана байдаг талаар асуугаад бид гуравтай танилцая гэж хэлсэн. Тэгээд бид гурав нэрээ хэлээд танилцсан. Тэр цэрэг өөрийгөө Баярмагнай гэж танилцуулсан. Тэгэхээр нь Онги караоке баарыг зааж өгсөн чинь наана чинь манай дарга нар байгаа орж болохгүй гээд байсан. Тэгж юм ярьчихаад бид гурав явлаа гэсэн чинь байж бай ярилцая гэж хэлсэн. Тэгээд бид дөрөв урагшаа алхаад явсан. Явж байх замдаа архи авч уухаар болсон. Тэгээд дэлгүүр орохоор болоод Хүрмэн дэлгүүрлүү явсан. Тэгж явахдаа би замаараа Зүүн сайхны 05-11 тоотод дэлгүүрээс авсан цамц куртик гуталаа тавих гэсэн чинь гэрт хүн байхгүй байсан. Тэгээд чигээрээ Хүрмэн дэлгүүр орсон. Тэндээс 0,75 литрийн Стандарт нэртэй архи 1 шил, том хүрэн савтай Боргио пиво 1 ширхэгийг авсан. Тэгээд уг дэлгүүрээс дээхэн талд байдаг хуучнаар цэргийн худалдааны ар талд очиж суусан. Тэгсэн чинь тэндээс хүн хөөсөн. Тэгэхээр нь тэндээс холдоод урагшаа яваад Эрдмийн харш сургуулийн зүүн талд очоод нөгөө архи пивоо бүгдээрээ хувааж уусан. Архи пивоо бүгдийг нь ууж дуусгачихаад дахиад архи авахаар болоод Хүрмэн дэлгүүрлүү дахиад явсан. Тэгэхэд хүүхдээс ном авна гэж хэлээд салаад явсан. Тэгээд Бямбачулуун Баярмагнай бид гурав мөн 0,75 литрийн Стандарт нэртэй архи 1 шил, том хүрэн савтай Боргио пиво 1 ширхэгийг авсан. Тэгээд Хүрмэн дэлгүүрийн урд талын гудамжинд очоод пивоо гурвуулаа хувааж ууж дуусгасан. Тэгээд архиа Эрдмийн харш сургуулийн зүүн талд очиж ууя гээд явж байсан. Тэгсэн чинь Баярмагнай бид хоёрыг түрүүлээд явж бай гэж хэлээд бие засахаар үлдсэн. Тэгээд бид хоёр түрүүлээд явж байтал ардаас Баярмагнай бид хоёрыг хөөе гээд дуудсан. Тэгээд эргээд хартал Баярмагнайгийн цаана нь нэг хүн явж байгаа харагдсан. Баярмагнай бид хоёрыг дуудчихаад бид хоёрлуу гүйгээд ирсэн. Тэгээд тэр намайг сая зогсоож жагсаасан гэж хэлсэн. Тэгээд бид гурав араас нь гүйж очсон. Баярмагнай түрүүлж очоод тэр хүнийг шууд шанаадаад авсан. Тэгсэн чинь тэр залуу яаж байнаа гээд нүүрээ дараад доошоо болсон. Тэгсэн чинь Бямбачулуун хажуугаар нь ороод тэр залууг мөн хоёр гурван удаа нүүрлүү нь цохих шиг болсон. Тэгэхээр нь би Бямбачулууныг гарнаас нь татаад салгасан. Тэгээд харахад нөгөө хүн газар уначихсан нүүрээ хамгаалаад хэвтэж байсан. Баярмагнай нь хөлөөрөө тэр газар уначихсан байсан хүнийг өшиглөж байсан. Тэгээд би Баярмагнайг цааш нь түлхэж болиулаад газар уначихсан байсан залууг Бямбачулуун бид хоёр өргөөд босгосон. Тэгээд сугадаад хэд алхсан чинь хашааны буланд гар утасны гэрэл нь асчихсан байгаа харагдсан. Тэгэхээр нь хэнийх нь утас юм бол гээд авсан. Тэгтэл бас нэг хүнтэй хашааны булан тойроод гараад ирсэн. ийг тэр хүн хажуудаа барьчихсан явж байгаа харагдсан. Тэгсэн чинь тэр хоёрыг харсан нөгөө зодуулдаг залуу бариад аваарай ч гэлүү тэр залууг л таньдаг бололтой юм ярьсан. Тэгсэн чинь Бямбачулуун зугтаарай гээд зугтаахаар нь хамт гурвуулаа зугтаасан. Тэгээд чигээрээ дээшээ зугтаагаад явсан. Буцаад дахиад очсон үгүйгээ мэдэхгүй байна. Би бас согтуу байсан учраас зарим зүйлээ мартаад байна. Ямар ч байсан миний барьж байсан гар утас нь дугарсан. Тэгэхээр нь аваагүй тасалчихсан. Тэгээд нэг мэдсэн чинь Бямбачулуун байхгүй Баярмагнай бид хоёр үлдчихсэн байсан. Тэгээд бид хоёр манайд байдаг нэг найзынд очсон чинь эгч нь хөөсөн. Тэгээд Баярмагнай нэг мэдсэн чинь яваад өгсөн байсан. Би тэгээд гэрлүүгээ харьсан. Харин сүүлд нь сонсоход согтчихсон газар суугаад байж байсантай Мөнхбат таараад гэрлүү нь хүргэж өгөхөөр аваад явж байсан юм билээ. Янз бүрийн зүйл барьж зодоогүй. Баярмагнай эхлээд шанаадаад авсан. Бямбачулуун хажуугаар нь ороод хоёр гурав цохиж байгаа харагдсан. Тэгээд нэг харсан чинь нөгөө залуу газар уначихсан. Нүүр толгойгоо хамгаалаад хэвтсэн. Тэгэхээр нь би Бямбачулууныг татаад салгасан. Тэр хоёрт хоёуланд нь боль гэж хэлсэн. Тэгэхэд Баярмагнай нь дээрээс нь дэвсээд байгаа харагдсан. Яг хаана нь дэвсээд байсныг мэдэхгүй байна. Тэгээд Бямбачулуун бид хоёр Баярмагнайг боль гээд түлхээд салгасан. Согтуу нь согтуу байсан. Гэхдээ юу болж байгааг тухайн үедээ ойлгож мэдэж байсан. Тэр хоёр бас нилээн согтуу байсан. Баярмагнай бүр манай найзынд очиход тасраад унтчихаад босохгүй байсан. Би надад сонсгосон ялыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би огт хэрэг үйлдээгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Би хөх өнгийн урт куртиктэй цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, өвлийн шар өнгийн богино түрийтэй гуталтай. Цэнхэр өнгийн зуны саравчтай малгайтай байсан. Бямбачулуун болохоор богино хар өнгийн куртиктэй хар өнгийн жинсэн өмдтэй улаан өнгийн зуны пүүзтэй байсан. Толгойдоо хар өнгийн зуны саравчтай малгайтай байсан. Баярмагнай цэргийн дүрэмт хувцастай байсан. Хар өнгийн хагас түрийтэй гуталтай байсан. Энд надад байгаа би аваад ирсэн байна. Миний хөлнөөс Монголмөнх барьсан гэх зүйлийг би лав мэдээгүй. эмнэлэгт хэвтэж байхад нь Бямбачулуун бид хоёр эргэж очиж байсан юм. Тэгэхэд Монголмөнх надаас ямар гутал өмсөж байсан юм бэ гэж асууж байсан. Тэгэхээр нь би тухайн үед мөн нөгөө шар гуталтайгаа явж байсан учраас энэ шар гуталтай явж байсан гэж хэлж байсан. Гутал л асууж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-38, 112-р хуудас/,

         Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Манай холын хамаатан ах болох Батаа гэж хүн намайг мэдээгүй байхад чөлөө хөөцөлдөөд авчихсан байсан юм. Батаа ахын талаар ээж тангарагын баяраар ирчихээд энд байдаг юм байна лээ гэж хэлж байсан. Би 15 цагийн үед чөлөөгөөр гарчихаад Батаа ахын гэрт нь явж очсон. Тэднийд хоол унд хийлгэж идчихээд орой 18-19 цагийн үед дэлгүүр орж захны даавуу гутлын тос авахаар гарсан. Батаа ахынх Хийдийн 3-8 тоотод гэж байсан. Тэгээд би эндэхийх биш учраас дэлгүүрийн нэрийг нь мэдэхгүй байна. Гэрээс нь гараад баруун талд нь байх засмал зам хөндлөн гарч нэг дэлгүүрт орсон. Тэгээд захны даавуу хийчих даавуу байхгүй байсан. Тэгээд дэлгүүрээс би 0,5 литрийн Касс нэртэй пиво аваад гарсан. Гараад уг дэлгүүрийн үүдэнд тамхи татаад зогсож байтал 3 залуу ирсэн. Тэгээд намайг чи чөлөөгөөр явж байгаа юм уу чи хаанахынх юм гэж асуусан. Тэгэхээр нь би чөлөөгөөр гараад явж байна. Өвөрхангай аймгийнх гэж хэлсэн. Тэгээд танилцая гээд тэр гурав нэрээ хэлсэн. Нөгөө хоёроосоо арай өндөр нь өөрийгөө Тамираа гэж байсан. Харин нэг намхан залуу нь Буянаа гэж байсан. Нөгөөхийг нь хэн гэж байсныг нь санахгүй байна. Тэгээд надаас энд таньдаг хүн байдаг юм уу цэрэг ямархуу байна гэж асуусан. Тэгэхээр нь би манай ахынх энд байдаг юм. Ах чөлөөгөөр гаргуулсан юм цэрэг дажгүй байна гэж хэлсэн. Тэгээд надаас одоо хаачих гэж байгаа юм гэж надаас асуусан. Тэгэхээр нь би одоо орж амарлаа маргааш өглөө 8 цагт бэлэн байх ёстой гэж хэлсэн. Тэгсэн надаас тамхи асуусан. Тэгээд бид дөрөв зогсож байгаад бүгдээрээ тамхи татацгаасан. Тэгж татаж байх хооронд намайг юу хийж энд байгаа талаар асуусан. Би гутлын тос захны даавуу хайж байгаа гэдгээ хэлээд ойр хавьд захны даавуутай дэлгүүр байгаа юу гэж асуусан. Тэгсэн чинь тэр гурав энүүхэн дээр нэг дэлгүүр байдаг юм. Бид гурав дээшилж байна хамт явах юм уу гэж асуусан. Тэгээд хамт яваад нэг дэлгүүр орсон. Тэгээд дэлгүүрт орчихоод тэр гурав нэг шил архи авсан. Тэгээд надаас Тамираа нь чамд мөнгө байна уу гэж асуусан. Тэгээд надад 10000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр гурав хэдүүлээ ийшээ нэг айлд очоод ууя чи нэг пиво авчихаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд Тамираад 10000 төгрөгөө өгсөн. Тэгсэн чинь Тамираа 1 том савтай 2 литрийн пиво худалдаж авсан. Бас боорцог авсан. Тэгээд утсаа өгчих би ахруугаа яриад хэлчихье гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр гурав утасгүй байна. Гар утсаа цэнэглээд орхисон байсан гэж байсан. Тэгээд дээшээ нэг гудамж өгсөж алхаад нэг айлын гадаа очсон. Нөгөө айл нь эзэнгүй цоожтой байсан. Тэгэхээр нь би тэр хэдэд би явлаа харанхуй болохоос өмнө явахгүй бол би эндэхийг мэдэхгүй такси бариад өг гэж хэлсэн. Тэгсэн чинь жаахан ийшээ явъя гээд нэг буланд очоод пивоо гаргаад хувааж уусан. Тэр пивийг бүгдээрээ хувааж уусан. Бас миний халаасанд байсан пивийг мөн 4-үүлээ хувааж уусан. Тэгээд юм ярьж сууж байгаад нөгөө архиа задалсан. Архинаас нь тойруулаад нэг нэг татсан. Архи уусан чинь дотор муухай оргиулаад би бөөлжсөн. Тэгээд би тэр хэдэд би архи ууж чадахгүй юм байна гэж хэлсэн. ...Тэгээд пивоо ууж дуусаад намайг таксинд суулгаад өгье гээд явцгаасан. Тэгж байгаад би үлдээд айлын хашааруу шээгээд үлдсэн. Нөгөө гурав урд алхаад явж байсан. Тэгээд шээчихээд араас нь алхаж байтал өмнөөс нэг утсаар ярьж явсан хүн намайг хөөе гэж дуудсан. Тэгэхээр нь би яасан гэж асуусан. Тэгсэн чинь намайг чи муу хүрээд ир дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад очсон чинь намайг чи муу цэрэг энд юу хийж яваа пизда вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм би чөлөөгөөр явж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь чамайг чөлөөгөөр явж байгааг чинь яаж мэдэх юм. Оргочихсон ч яваа юм билүү яаж мэдэх юм пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би чөлөөний хуудас байгаа гэж хэлсэн чинь нэг тамхи өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би тамхи дуусчихсан гэж хэлсэн. Тэгсэн чинь надруу ойртоод цохих гээд байгаа юм шиг байхаар нь би цохих гэж байна гэж бодоод мөрлүү нь түлхсэн. Тэгсэн чинь миний гарнаас бариад авсан. Тэгэхээр нь би дахиад зүгээр байгаач гээд дахиад түлхсэн чинь надаас бага зэрэг холдсон. Тэгсэн чинь гэнэт Буянаа, Тамираа хоёр гүйж ирээд Буянаа тэр залууг яаж байнаа гээд барьж аваад зодолдсон. Тэгээд хоорондоо зууралдсан. Тэгсэн чинь араас нь Тамираа нь очоод барьж авсан. Тэгэхэд л нөгөө залуу газар уначихсан байсан. Гадаа харанхуй байсан учраас яаж унагаасан талаар мэдээгүй. Би тэгээд явж очоод Тамирааг араас нь татаад Буянааг нь барьж аваад болиулсан. Тэгээд газар унасан байхад нь нөгөө залууг босгоод гайгүй юу гэж хэлсэн чинь юм дугараагүй. Тэгэхээр нь би доошоо гүйгээд нэг засмал замруу ороод ахындаа ирээд унтаад өгсөн. Нөгөө хүнийг газар уначихсан байхад нь би очоод Тамирааг хойш нь татахад Буянаа нөгөө газар уначихсан байсан хүний биений зүүн хэсэгрүү нь хэд хэдэн удаа өшиглөж байхыг харсан тэрийг би хэлэхээ мартсан байна. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэр Монголмөнх гэдэг хүнийг цохиж зодоогүй. Тэгэхэд бол Монголмөнх намайг өөрөө дуудсан. Тэгэхээр нь би яваад очсон чинь ямар ч шалтгаангүйгээр цэрэг байж энд юу хийж байгаа юм чи оргочихсон ч яваа юм уу би яаж мэдэх юм гэх мэтээр хэлж дайрч давшилсан. Тэгээд хоёр гурав алхаад ойртоод ирэхээр нь цохих нь гээд баруун мөрлүү нь түлхсэн. Тэгсэн чинь миний зүүн гарнаас зуураад авсан. Тэгэхээр нь би дахиад хоёр гараараа цээжрүү нь түлхсэн. Тэгсэн чинь урд явж байсан Тунгалагтамир, Бямбачулуун хоёр гүйж ирээд тэр барьж аваад зодолдсон. Тэгэхээр нь би чөлөөгөөр гарч яваа сахилгын зөрчил гаргаж болохгүй гэж бодоод очоод тэр гуравыг салгасан. Тэгээд салгачихаад би ахынхруугаа явж очоод амарсан. Тэрнээс хойш юу болсон талаар огт мэдэхгүй байна. Би зодоонд оролцоогүй болохоор хүлээн зөвшөөрөхгүй байна. Архи дарс уучихсан янз бүрийн зөрчилд орчих вий гэж бодоод яваад өгсөн юм. Угаасаа би харих гэж байсан юм. Би хэргийн газраас шууд ганцаараа яваад өгсөн. Нээх их согтуу байгаагүй. Өөрийгөө хянах чадвартай байсан. Намайг лав тэнд байхад ямар нэг хүн ирж харагдаагүй. Явсан хойно хүн ирсэн байж магадгүй. Ямар нэг айлд очоогүй шууд ахындаа очиж хоносон. Монголмөнх анх бол утсаар ярьж явсан. Ямар ч байсан гар утас гартаа барьсан байсныг бол мэдэж байна. Бусдаар өөр гар утасны талаар огт мэдэхгүй байна. Монголмөнх гар утасны талаар ярьсан байсан. Тэрний талаар би бол огт мэдэхгүй. ...Би цэргийнхээ хувцастай буюу шар өнгийн өмд, хүрэм болон толгойдоо цэрэг малгайтай. Хөлдөө хагас түрийтэй хар өнгийн үдээстэй гуталтай байсан. Тунгалагтамир болохоор дээгүүрээ урт цэнхэр хөх өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмд шар өнгийн гуталтай. Бямбачулуун нь дээгүүрээ хавар намрын хар өнгийн куртиктэй байсан. Хар өмдтэй байсан. доогуураа ямар гуталтай байсныг нь сайн санахгүй байна. Би яг одоо өмсөөд явж байна. Надад энэ гуталнаас өөр сольж өмсөх гутал байхгүй. Цэрэгт ирэхэд хангалтаар тавьж өгсөн гутал байгаа юм. 2014 онд Өвөрхаггай аймгийн Бат-Өлзий суманд манай найз нар хоорондоо зодолдоод тэгээд тэр хэрэгт би шалгагдаж байгаад сүүлдээ үйлдэл холбогдол хэрэгсэхгүй болж гэрч болж байсан юм. Бусдаар өөр ямар нэг хэрэгт холбогдож байсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-44, 110-р хуудас/,

         Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Намайг 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ...Тунгалагтамиртай утсаар ярьж байгаад “Гандирс” худалдааны төв дээр уулзалдсан. Тунгалагтамир куртик, гутал хоёр худалдаж авсан. Тэгээд Тунгалагтамир, бид гурав МСҮТ ороод хүүхэдтэй уулзах гэсэн боловч уулзах хүүхэд маань байхгүй байсан. Тэгээд 18 цагийн үед ахуй үйлчилгээний газраар ороод Дунд сайханд байдаг 60x60 гэх хаягтай авто засварын газрын хажуугаар гараад явж байтал бид гуравыг огт танихгүй нэг цэрэг хувцастай залуу дуудсан. Тэгэхээр нь явж очоод яасан гээд уулзсан. Тэгсэн чинь тэр цэрэг ойрхон караоке байна уу гэж асуусан. Тэгэхээр нь Онги, Хаан болор гэж хоёр караокены газар зааж өгсөн. Тэгээд явах гэсэн чинь тэр цэрэг жаахан юм яриад ханиндаа зогсчих гээд бид нараас тамхи асуусан. Бид нар тамхигүй байсан учраас тамхи байхгүй гэдгээ хэлсэн. Тэгээд бид нар хоорондоо танилцсан. Тэр цэрэг өөрийгөө Баярмагнай гэж танилцуулсан. Мөн өөрийгөө чөлөөгөөр гарч ирсэн 167-р цэргийн ангийн хугацаат цэрэг гэж байсан. Бид нарыг хаана сурдаг юу хийдэг талаар асууж байсан. Тунгалагтамир ганц юм уучих уу гэж тэр Баярмагнайгаас асуусан. Тэгсэн чинь тэр нь тэгье гэж зөвшөөрөөд Тунгалагтамир, Баярмагнай хоёр дундаасаа мөнгө нийлүүлээд Зүүн сайхны 4-р гудамжинд “Хүрмэн” дэлгүүрээс 2,5 литрийн том пиво, Стандарт нэртэй 0,75 литрийн архи 1 шил, Түмний кола ундаа мөн нэг удаагийн 4 аяга, мөн 4 ширхэг кремт нэртэй боов авсан. Тэгээд Зүүн сайхны 4, 5-р гудамжины дээд үзүүр дээр гадаа гудамжинд зогсож байгаад пивоо Баярмагнай, , Тунгалагтамир бид дөрөв хувааж уусан. Тэгээд тэндээс хүн хөөхөөр нь холдоод Эрдмийн харш гэж сургуулийн зүүн хойд буланд очоод архи, пивоо хувааж уусан. Тэнд нилээн удсан 20 цагийн үед очоод 21-22 цаг болгосон байх. Тэгээд архи пивоо дуусгачихаад тэр газраасаа явсан. Тэгэхэд явлаа гээд салаад явсан. Нилээн согтсон байсан Тэгээд Баярмагнай, Тунгалагтамир бид гурав дахиад Хүрмэн дэлгүүр ороод 1 шиг Стандартын 0,75 литрийн архи, 2,5 литрийн пиво 1 савыг аваад Зүүн сайхны 3, 4-р гудамжны дунд хэсэгт гудамжинд зогсож байгаад пивийг нь бид гурав хувааж уусан. Тэгээд нөгөө шил архиа уухаар Зүүн сайхан 1-р гудамжаар дээшээ өгсөөд дээд үзүүр хэсэгт очих үед Баярмагнай бие засна гээд хашааны буланд үлдсэн. Тэгээд түрүүлж явж байгаад Баярмагнайг ирэхгүй болохоор нь буцаад очсон чинь өмнөөс Баярмагнай хашааны булан тойроод гүйгээд гараад ирсэн. Тэгэхэд нь цаана нь нэг хүн зүүн тийшээ явж байгаа харагдсан. Тэгтэл Баярмагнай сая намайг тэр хүн зогсоогоод цэрэг хувцастай хүн энд юу хийж байгаа юм гэж дээрэлхээд гээд цаашаа явж байсан хүнрүү заасан. Тэгээд бид хоёрыг харчихаад Баярмагнай нөгөө хүнийг хөөе гээд дуудсан. Тэгсэн чинь тэр хүн нь эргэж харахгүй цаашаа яваад байсан. Тэгсэн чинь араас нь Баярмагнай гүйж очоод барьж аваад нүүрлүү нь гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би бас араас нь хамт гүйж байсан учраас зэрэгцээд шахуу оччихсон байсан. Тэгээд би бас хажуугаар нь ороод нүүрлүү нь баруун гараараа 2-3 удаа цохьсон. Тэгэхэд Баярмагнай бас тэр хүнийг цохиж л байсан.Тэгээд тэр хүн газарт унасан. Тэгэхээр нь би өшиглөсөн. Би яг аль хөлийг нь санахгүй байна нэг хөлнийх нь гуя хэсэгрүү нь өшиглөсөн. Баярмагнай тэр үед мөн дэвсээд өшиглөөд л байсан. Тэгэхэд намайг Тунгалагтамир араас татаад салгаад өөрийнхөө араар оруулаад боль гээд намайг нилээн зайтай холдуулсан. Тэгэхэд Баярмагнай хань хамаагүй газарлуу нь мөн өшиглөж байсан. Тунгалагтамир намайг салгаж холдуулчихаад дахиад тэр Баярмагнайг мөн салгасан. Тэгээд тэр хүн босохгүй хэвтээд байхаар нь Тунгалагтамир бид хоёр очоод хоёр талаас нь бариад дээш нь босгосон чинь хойноос 2 хүн ирсэн. Тэрний нэг нь манай найз байсан. Согтуу тасарчихсан байдалтай байсан. Нөгөө хүн нь манай Зүүн сайханд байдаг Мөнхбат гэж ах байсан. Мөнхбат нь ийг барьчихсан түшчихсэн явж байсан. Тэр Мөнхбат нь Баярмагнай бид хоёрын зодсон хүний найз нь юм билээ түүнийг сүүлд нь мэдсэн. Тухайн үедээ зүгээр Мөнхбат ахыг байна гэж харчихаад айгаад шууд зугтаачихсан юм. Тэгээд ийг очиж авъя гээд буцаад очсон. Буцаж очиж замд Тунгалагтамир хашааны буланд үлдсэн. Тэгээд Баярмагнай бид хоёр очсон. Тэгсэн чинь Мөнхбат ах нааш ир гэж хэлсэн чинь Баярмагнай, Тунгалагтамир хоёр зугтаагаад яваад өгсөн. Тэгээд би ганцаараа явж очсон. Тэгсэн чинь Мөнхбат ах надаас чи саяны зодоонд байсан уу гэж асуусан. Тэгэхээр нь би айсандаа болоод байгаагүй гэж хэлсэн. Тэгээд Мөнхбат ах маргааш энэ зодоонд байсан хүмүүсийг уулзуулаарай гэж хэлчихээд хохирогчийг аваад явсан. Би за гээд ийг аваад үлдсэн. Тэгээд бид хоёр манайд очиж хоносон. Тэгэхэд шөнийн 01 цаг болж байсан. Баярмагнай нь зогсоож дээрэлхээд гэх зүйл хэлэхээр нь хамт очиж өмөөрч зодсон. Намайг болон Баярмагнай бид хоёрыг салгасан. Их хурдан хэдхэн секундын л асуудал болсон. Баярмагнай бид хоёр очоод шууд л зодоод эхэлсэн. Тэгээд Тунгалагтамир болохоор бид хоёрыг салгасан зодоонд огт оролцоогүй. Тунгалагтамир, Баярмагнай бид нар Мөнхбат ахыг харчихаад эхлээд зугтаасан. Тэгээд ийг авна гээд буцаад явж байх замд Тунгалагтамир нэг Нокиа маркийн гар утас барьчихсан Мөнхбат гэсэн хүн залгаад байна энэ Мөнхбат ах юм байхдаа гэж хэлээд уг гар утсыг унтраасан. Яах гэж тэр Нокиа гар утас Тунгалагтамирт байсан талаар огт мэдэхгүй байна. Сүүлд нь Тунгалагтамир гар утсыг маргааш нь хохирогчид аваачиж өгсөн гэсэн. Бас хохирогч Самсунг 34 гар утас байсан гэж нэхээд байгаа юм. Тэр гар утсыг нь огт мэдэхгүй. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ... Би дээгүүрээ хар өнгийн богино өвлийн куртиктэй байсан. Доогуураа хар өнгийн жинсэн өмдтэй. Хөлдөө улаан өнгийн пүүзтэй байсан. Толгойдоо цэнхэр өнгийн зуны саравчтай малгайтай байсан. Тунгалагтамир хөх өнгийн урт өвдөгөө хүрсэн куртиктэй байсан. Тухайн өдөр шинээр авсан байсан юм. Мөн доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй хөлдөө шар өнгийн өвлийн гуталтай байсан. Гутлыг мөн тэр өдөр Тунгалагтамир худалдаж авсан байсан юм. Өмсөж явсан хувцасаа хар өнгийн үүргэвчинд хийгээд үүрээд явж байсан. Баярмагнай тэр чигтээ цэргийнхээ эрээн өнгийн хувцастай байсан. Хөлдөө хагас түрийтэй хар өнгийн гуталтай байсан. Толгойдоо цэргийн өвлийн малгайтайгаа байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-50, 111-р хуудас/,

           Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Шүрцэцэгийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 594 дугаартай дүгнэлтэнд: Монголмөнхийн биед зүүн талын 3, 4-р хавирганы далд хугарал, уушгины гэмтэл, зүүн сарвууны зулгаралт, гуяны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, 3,4-р хавирганы далд хугарлын улмаас уушги гэмтсэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.  /хх-ийн 17 дугаар хуудас /

 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,

Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-08-07-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланд: Samsung S-4  гар утас1  ширхэг 110.000 төгрөг, nokia  гар утас 15.000 төгрөг, нийт 125.000 төгрөг гэжээ. /хх-ийн 20-р хуудас/,

 Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р багийн Засаг даргын ******* талаарх тодорхойлолт, /хх-ийн 57-р хуудас/,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р багийн Засаг даргын ******* талаарх тодорхойлолт, /хх-ийн 59-р хуудас/,

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-67, 84-86, 116-118-р хуудас/,

Арилжааны банкуудын лавлагаа /хх-ийн 68-78-р хуудас/,

Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаанууд /хх-ийн 80-84-р хуудас/,

Өмнөговь аймгийн Прокурорын газрын байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчоос гаргасан хүсэлтийг бүрэн хангах тухай прокурорын тогтоол /хх-ийн 92-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 97-99- хуудас/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 100-103-р хуудас/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 104-106-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 107-р хуудас/,

Зэвсэгт хүчний 167-р ангийн орлогч О.Ууганбаярын тодорхойлолт /хх-ийн 113-114-р хуудас/,

Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн ******* талаарх тодорхойлолт /хх-ийн 115-р хуудас/,

Өвөрхангай аймаг Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын эрүүгийн хэргээс зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 120-121-р хуудас/,

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн *******өд эмчилгээ хийсэн, өвчтөний түүх /хх-ийн 133-143-р хуудас/ зэрэг болно.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар танхайн сэдэлтээр бүлэглэн бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 24 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р баг Зүүн сайхны 1 дүгээр гудамжинд хохирогч *******ийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан бүлэглэн, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь, шүүгдэгч ******* нь танхайн сэдэлтээр, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан доорхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв.  

Шүүгдэгч нар нь танхайрах явцдаа хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан байх тул догшин авирласан гэж үзсэн бөгөөд урьдчилан тохиролцохгүйгээр гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдэж хамтран оролцсон шинжтэй байх тул бүлэглэн танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Энэхүү хэрэгт үйл явдлыг харсан гэрч байхгүйн зэрэгцээ хэрэг учрал болох үед харанхуй байсан, хохирогч нь шүүгдэгч нарыг урьд өмнө нь таньж мэддэггүй байсан учраас хэн нь ямар ямар үйлдэл хийсэн, хэн нь түүний биед гэмтэл учруулж, биеийн аль хэсэгт нь хэн, хэрхэн, ямар гэмтэл учруулсан талаар шүүгдэгч тус бүрийг тус тусын үйлдлээр нь тодорхой мэдүүлж чаддаггүй, мэдүүлэх ч боломжгүй орчин, нөхцөлд байсан болох нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогддог.   

Энэ тохиолдолд сэжигтэн, яллагдагчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн тогтвортой, тууштай мэдүүлэг нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тогтоох үндэслэл  болох бөгөөд  ийнхүү гэм буруугаа хүлээн мэдүүлж буй байдал нь дангаараа шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэл болохгүй ч хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шийдвэрлэхэд нотолгооны чухал ач холбогдолтой байна гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т зааснаар...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь нотлох баримт болох бөгөөд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэгт агуулагдаж байгаа мэдээлэл нь тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримт ялангуяа хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлттэй тохирч байгаа эсэхэд харьцуулалт хийх замаар нотлох баримтыг үнэлж шийдвэрлэв.

Иймд шүүх шүүгдэгч *******, ******* нарын мэдүүлэгт агуулагдаж байгаа мэдээлэл нь хэрэгт цугларсан дараах гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байна гэж дүгнэв. Үүнд:

Насанд хүрээгүй гэрч Н. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр найз Бямбачулуунтай хамт төвд явж байтал Тунгалагтамир залгаад хаана байна. Би хувцас авах гэж байна хамт явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд Тунгалагтамиртай уулзаад хамт яваад Гандирс орж гутал куртик авсан. Тэгээд дээшээ гэрлүүгээ гурвуулаа явж байтал 60 х 60 гэсэн хаягтай авто засварын газрын хажуугаар явж байтал нэг цэрэг хувцастай залуу дуудаад юм асууя гэж хэлсэн. Тэгэхээр нь бид гурав явж очсон. Тэгсэн чинь ойрхон караоке байна уу гэж асуусан. Тэгэхээр нь Онги караоке харагдаж байсан учраас зааж өгсөн.Тэгээд бид гурав явлаа гээд явах гэсэн чинь хөөе байж байлдаа жаахан юм яриад хань болоод зогсчихооч гэж хэлсэн. Тэгэхээр нь эргээд хүрээд очсон чинь тэр цэрэг танилцая гэж хэлсэн. Тэгээд бид нар хоорондоо танилцсан. Тэр цэрэг өөрийнхөө нэрийг хэлж байсан юм. Би одоо санахгүй байна. Тэгсэн чинь тэр цэрэг та гурав тамхи татдаг юм уу гэж асуусан. Тэгэхээр нь бид гурав татдаг гэхдээ одоо бид нарт тамхи байхгүй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь урагшаа дэлгүүр орж тамхи авч татая гэж хэлээд бүгдээрээ яваад Баянхангай дэлгүүрийн үүдэнд очсон. Тэгсэн чинь тэр цэрэг надад 3000 төгрөг өгөөд тамхи аваад ирээч гэж хэлсэн. Би дэлгүүр ороод тамхи аваад гараад ирсэн чинь тэр цэрэг Тунгалагтамир хоёр хоорондоо архи уух талаар ярьсан. Тэгээд сул гэр эзгүй гэр байна уу гэж асуусан. Тэгээд байхгүй гэж хэлсэн. Тэгээд тамхиа татаад Зүүн сайхны засмалаар дээшээ өгсөөд явсан. Замдаа Тунгалагтамир цүнхтэй хувцасаа гэрлүүгээ оруулах гэсэн чинь гэр нь цоожтой байсан. Тэгээд цүнхтэй хувцастайгаа явсан. Бид нар яваад Зүүн сайхны 4-р гудамжинд байдаг Хүрмэн нэртэй дэлгүүр орсон. Тэгээд Тунгалагтамир 0,75 литрийн Стандарт нэртэй архи авсан. Нөгөө цэрэг том савтай пиво, ундаа хоёр авсан. Тэгээд дэлгүүрээс гараад цэргийн худалдааны гадаа очоод хойд талын буланд суугаад пивоо гаргаад задалсан. Тэгсэн чинь хүн гарч ирж хөөгөөд тэндээс явсан. Тэгээд баруун урагшаа яваад Эрдмийн харш нэртэй сургуулийн хашааны гадаа зүүн талд нь сууж байгаад тэр архи пивийг 4-үүлээ хувааж ууж дуусгасан. Тэгээд доошоогоо харих гээд явж байсан. Тэгсэн чинь тэд нар дахиад архи ууна гэж яриад байсан. Тэгээд миний толгой эргээд дотор муухай оргиод байхаар нь бултах санаатай би айлаас ном авлаа гэж хэлээд явсан....гэсэн мэдүүлэг нь /хх-ийн 15-р хуудас/ *******, ******* нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгтэй,

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Нүд хөхөрч хавдсан, уруул язарсан, зүүн гарын ар тал шалбарсан зүүн талын цавь хөхөрсөн... Эхлээд цэрэг хувцастай нь нүдрүү цохиод 3-уулаа намайг зодож эхлээд зугтаах гэсэн унагаж байгаад дэвсэж өшиглөж зодсон. Яг хэн нь яаж зодсоныг харах боломж байгаагүй...гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 8-10-р хуудас/, мөн хохирогчийн:”...араас гурван хүн болоод гүйгээд ирсэн. Тэгээд надаас цэрэг хувцастай нь хаашаа явж байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь би харих гээд явж байна гэж хэлсэн чинь намайг шууд цэрэг хувцастай нь цохиод авсан. Миний шанаа хавьд оносон. Тэгэхээр нь би юу болж байна яаж байгаа юм гэсэн чинь хэдэн талаас бариад авсан. Тэгээд дахиад нүүрлүү хэд цохьсон....гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/ нь шүүгдэгч ******* ...Тэгээд би бас хажуугаар нь ороод нүүрлүү нь баруун гараараа 2-3 удаа цохьсон...Тэгээд тэр хүн газарт унасан. Тэгэхээр нь би өшиглөсөн. Би яг аль хөлийг нь санахгүй байна нэг хөлнийх нь гуя хэсэгрүү нь өшиглөсөн. гэсэн мэдүүлэгтэй, .  

 Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... Зүүн нүдний доод талд хавдсан зүүн гарын ар тал шалбарсан зүүн цээжний хэсэгт улайсан зүүн цавь нь улаан хөх болсон байсан. Хувцасаа тайлж болохгүй байна гэхээр нь би тайлж харж байсан...” гэсэн мэдүүлэг нь /хх-ийн 13-р хуудас/ шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:”...Тэгээд би бас хажуугаар нь ороод нүүрлүү нь баруун гараараа 2-3 удаа цохьсон. ...Тэгээд тэр хүн газарт унасан. Тэгэхээр нь би өшиглөсөн. Би яг аль хөлийг нь санахгүй байна нэг хөлнийх нь гуя хэсэгрүү нь өшиглөсөн...гэсэн мэдүүлэгтэй /хх-ийн 46-50, 111-р хуудас/,

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:”...Тэгсэн чинь Бямбачулуун хажуугаар нь ороод тэр залууг мөн хоёр гурван удаа нүүрлүү нь цохих шиг болсон. Тэгэхээр нь би Бямбачулууныг гарнаас нь татаад салгасан. Тэгээд харахад нөгөө хүн газар уначихсан нүүрээ хамгаалаад хэвтэж байсан... ...Баярмагнай эхлээд шанаадаад авсан. Бямбачулуун хажуугаар нь ороод хоёр гурав цохиж байгаа харагдсан. Тэгээд нэг харсан чинь нөгөө залуу газар уначихсан. Нүүр толгойгоо хамгаалаад хэвтсэн. Тэгэхээр нь би Бямбачулууныг татаад салгасан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-38, 112-р хуудас/ нь шүүгдэгч ******* дээрх мэдүүлэгтэй тус тус тохирч байна.

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Шүрцэцэгийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 594 дугаартай дүгнэлтэнд: Монголмөнхийн биед...зүүн сарвууны зулгаралт, гуяны цус хуралт гэмтэл үүсчээ.... гэсэн байгаа нь шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:”...би өшиглөсөн. Би яг аль хөлийг нь санахгүй байна нэг хөлнийх нь гуя хэсэгрүү нь өшиглөсөн...гэсэн мэдүүлэгтэй /хх-ийн 46-50, 111-р хуудас/ нь тус тус тохирч байна.

Өөрөөр хэлвэл хохирогчийн нүүрэн тус газар учирсан гэмтэл, гуяны цус хуралт гэмтлийг шүүгдэгч ******* учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч *******, ******* нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн дээрх мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, тогтвортой байгаагийн зэрэгцээ дээрх гэрч,  хохирогч нарын мэдүүлгээр тэдний мэдүүлэг үнэн зөв болох нь батлагддаг.

Иймд шүүгдэгч *******, ******* нараас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг авахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтыг цуглуулах бэхжүүлэх ажиллагаа явуулсан байх тул шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгийг бусад нотлох баримттай харьцуулан шалгасны үндсэн дээр нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн болно.

Хохирогч *******ийн 2017 оны 2-р сарын 10-ны өдөр буюу үйл явдлаас хойш 4 сарын дараа өгсөн: Баярмагнай нь шар эрээн цэргийн дүрэмт хувцастай явж байсан. Доогуураа хар өнгийн хагас түрийтэй үдээстэй гуталтай явж байсан. Бямбачулуун нь дээгүүрээ хар өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байсан. хөлдөө пүүзтэй байсан. Би өнгийг нь сайн санахгүй байна. Тунгалагтамир болохоор урт хар өнгийн куртиктэй шар өнгийн үдээстэй өвлийн гуталтай. Өмдийг сайн мэдэхгүй байна. Намайг Зүүн сайханы 1-р гудамжны дээд үзүүрээр доошоо тойроод гараад ирсэн чинь цэрэг хувцастай хүн нь буюу Баярмагнай ганцаараа зогсож байсан. Тэгээд би хажуугаар нь ямар нэг зүйл яриагүй гараад явсан. Тэгээд намайг доошоо явж байхад араас цэрэг хувцастай Баярмагнай бас 2 залуутай хамт гүйгээд гараад ирсэн. Тэр хоёр залуу нь Тунгалагтамир, Бямбачулуун нар байсан. Би сүүлд нь нэрийг нь мэддэг болсон. Тэгээд ирээд Баярмагнай нь надаас хаачих гэж байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь би харих гээд явж байна гэж хэлсэн чинь Баярмагнай шууд миний зүүн талын шанааруу цохиод авсан. Тэгэхээр нь би яаж байна юу болж байна гэж хэлсэн чинь хажуунаас нь Бямбачулуун нь миний нүүрлүү гараараа бас цохиод авсан. Тэгэхээр нь би Бямбачулуунаас зуураад бариад авсан чинь нөгөө хэд нь бас хэдэн талаас бариад авсан. Тэгээд би газарт унасан. Яагаад унасаныг мэдэхгүй байна зууралдаж байгаад унаад өгсөн. Тэгээд газар уначихаад би биеийнхээ баруун хэсгээр хэвтээд нүүрээ хоёр гараараа дараад хэвтсэн. Тэгэхэд хэдэн талаас өшиглөөд дэвслээд байсан. Тэгээд нүүрлүү хэнийг нь мэдэхгүй нэг нь юм уу 2, 3 уулаа ээлжлээд өшиглөөд байгаа юм уу мэдэхгүй ямар ч байсан өшиглөөд байсан. Тэр үед би нэг хөлийг нь бариад авсан. Тэгэхэд тэр нь шар өнгийн гуталтай хүн байсан. Сүүлд харахад Тунгалагтамир миний харсан уг шар өнгийн гутлыг өмсчихсөн явж байсан. Тэгж шар өнгийн гуталтай хөлийг барих үед миний биений энд тэнд бас өшиглөж байсан. Чухам яг хэн хэн миний хаана хаана цохиж ямар гэмтэл учруулсныг ялгаж мэдэхгүй байна. ...Урагшаа 2 гудамжны урд өндөр цамхагт гэрэл байдаг юм. Ерөнхийдөө тэрний гэрэл бага зэрэг гэрэлтүүлж байсан. Бусдаар бол харанхуй байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 108-109-р хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн ...******* нь шар гуталтай байсан, миний нүүрээ хамгаалсан гар, толгой хэсэгрүү өшиглөсөн хөлийг барьж авахад шар гуталтай хөл байсан, шар гуталтай хөлийг барьсан байхад миний цээж нурууруу өшиглөөд байсан гэсэн мэдүүлэг.....

Энэхүү хэрэг 2016 оны 10-р сарын 29-ний шөнө 24 цагийн үед гарсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын  мэдүүлгээр нотлогддог бөгөөд тухайн үед харанхуй байсан, тас харанхуй байсан талаар шүүгдэгч хохирогч нар мэдүүлсэн байдаг. Хохирогч нь үйл явдлаас хойш 4 сарын дараа мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч нарын өмсөж байсан хувцас, гутал зэргийг өнгөөр ялган хэлж мэдүүлж байгаа нь эргэлзээ төрүүлэхүйц байгаа боловч хохирогч...”Урагшаа 2 гудамжны урд өндөр цамхагт гэрэл байдаг юм. Ерөнхийдөө тэрний гэрэл бага зэрэг гэрэлтүүлж байсан. Бусдаар бол харанхуй байсан... гэсэн мэдүүлгийг өгсөн нь дээрх нөхцөл байдлыг үгүйсгэж байна гэж үзэв.

Түүнчлэн хохирогчийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авсан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасан нотлох баримтад хамаарч байгаа төдийгүй эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн гутлыг өмсөж явсан гэх ******* нь үйл явдал болох үед хохирогчийн гар толгой хэсэгрүү өшиглөсөн болохыг хохирогч өөрөө заан мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Шүрцэцэгийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 594 дугаартай: Монголмөнхийн биед...зүүн сарвууны зулгаралт ...гэмтэл үүсчээ.... гэсэн дүгнэлт зэрэгт үндэслэн  шүүх шүүгдэгч *******ыг бүлэглэн, догшин авирлан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэв.   

Иймд шүүгдэгч *******, ******* нарын үйлдэлд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч  *******, ******* нарыг бүлэглэн догшин авирлан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* тухайд түүний сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн бүхий л мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, тогтворгүй, мэдүүлэг бүр нь өөрчлөгдөж байгаагийн зэрэгцээ түүний мэдүүлэг доторх мэдээлэл нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шүүх ******* мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэх боломжгүй байна.

Шүүх шүүгдэгч *******г танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр найз Мөнхбат манайд ирээд хоночих гээд 2 талаасаа уулзахаар болсон. Тэгээд Зүүн сайхны 1-р гудамжны баруун дээд үзүүрээр тойрох явцад цэрэг хувцастай хүн зогсож байсан. Харанхуй байсан би утсаар Мөнхбаттай яриад зүүн зүгт явахад нөгөө цэрэг хувцастай залуу 2 залуутай хамт араас гүйж ирээд цэрэг хувцастай нь хаачих гэж байгаа юм гэхэд нь гэртээ харих гээд явж байна гэхэд миний зүүн талын гараараа шууд цохьсон...гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/, хохирогч *******ийн...Зүүн сайхны 1-р гудамжны дээд үзүүрээр нь тойроод 1,2-р гудамжаар доошоо уруудаад явсан. Тэгж тойрч гарч явах үед нэг цэрэг хувцастай хүн 2-р гудамжны урд талд нь зогсож байсан. Хажуугаар нь би утсаар яриад өнгөрсөн. Тэгээд өнгөрөөд явж байтал араас гурван хүн болоод гүйгээд ирсэн. Тэгээд надаас цэрэг хувцастай нь хаашаа явж байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь би харих гээд явж байна гэж хэлсэн чинь намайг шууд цэрэг хувцастай нь цохиод авсан. Миний шанаа хавьд оносон. Тэгэхээр нь би юу болж байна яаж байгаа юм гэсэн чинь хэдэн талаас бариад авсан. Тэгээд дахиад нүүрлүү хэд цохьсон. Тэгээд газар уначихсан. Унасан хойно дээрээс дэвслээд өшиглөөд байсан. Тэгж байгаад болиод хоёр энгийн хувцастай нь сугадаад босгоод чирээд явсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...******* нь шар гуталтай байсан, миний нүүрээ хамгаалсан гар, толгой хэсэгрүү өшиглөсөн хөлийг барьж авахад шар гуталтай хөл байсан, шар гуталтай хөлийг барьсан байхад миний цээж нурууруу өшиглөөд байсан гэсэн мэдүүлэг...

Гэрч ын: ”...2016 оны 10 дугаар сарын 29-ний орой 23 цаг өнгөрч байхад утсаар яриад найз ханьтай гэрт ирээд хонооч гэж гуйгаад өмнөөс нь амдаж авахаар болсон. Монголмөнхийн гэр нь урд голд манайхаас хол байдаг. амдаад Монголмөнх Зүүн сайхны 1-р гудамж руу орж байна гээд утсаар яриад би Дунд сайхны гудамжруу орж байна гээд яриад явж байсан. Цаанаас хүн дуудаад харих гэж байна гэсэн дуу сонсогдоод хүн шуугилдаад юу ярьж байгаа нь мэдэгдэхгүй болсон. Байна уу гэсэн хариу өгөөгүй. ...Яасан юу болсон гэж өөрөөс нь асуухад цэргийн хувцастай хүн ирээд шууд цохьсон огт юу ч болоогүй байхад зодсон гэж байсан. Зүүн нүдний доод талд хавдсан зүүн гарын ар тал шалбарсан зүүн цээжний хэсэгт улайсан зүүн цавь нь улаан хөх болсон байсан. Хувцасаа тайлж болохгүй байна гэхээр нь би тайлж харж байсан. Эмнэлэгт очсон дараагаа хавирга хугарсан уушги гэмтсэн гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:”...Баярмагнай бид хоёрыг түрүүлээд явж бай гэж хэлээд бие засахаар үлдсэн. Тэгээд бид хоёр түрүүлээд явж байтал ардаас Баярмагнай бид хоёрыг хөөе гээд дуудсан. Тэгээд эргээд хартал Баярмагнайгийн цаана нь нэг хүн явж байгаа харагдсан. Баярмагнай бид хоёрыг дуудчихаад бид хоёрлуу гүйгээд ирсэн. Тэгээд тэр намайг сая зогсоож жагсаасан гэж хэлсэн. Тэгээд бид гурав араас нь гүйж очсон. Баярмагнай түрүүлж очоод тэр хүнийг шууд шанаадаад авсан. Тэгсэн чинь тэр залуу яаж байнаа гээд нүүрээ дараад доошоо болсон. Тэгсэн чинь Бямбачулуун хажуугаар нь ороод тэр залууг мөн хоёр гурван удаа нүүрлүү нь цохих шиг болсон. Тэгэхээр нь би Бямбачулууныг гарнаас нь татаад салгасан. Тэгээд харахад нөгөө хүн газар уначихсан нүүрээ хамгаалаад хэвтэж байсан. Баярмагнай нь хөлөөрөө тэр газар уначихсан байсан хүнийг өшиглөж байсан. Тэгээд би Баярмагнайг цааш нь түлхэж болиулаад газар уначихсан байсан залууг Бямбачулуун бид хоёр өргөөд босгосон. ...Баярмагнай эхлээд шанаадаад авсан. Бямбачулуун хажуугаар нь ороод хоёр гурав цохиж байгаа харагдсан. Тэгээд нэг харсан чинь нөгөө залуу газар уначихсан. Нүүр толгойгоо хамгаалаад хэвтсэн. Тэгэхээр нь би Бямбачулууныг татаад салгасан. Тэр хоёрт хоёуланд нь боль гэж хэлсэн. Тэгэхэд Баярмагнай нь дээрээс нь дэвсээд байгаа харагдсан. Яг хаана нь дэвсээд байсныг мэдэхгүй байна. Тэгээд Бямбачулуун бид хоёр Баярмагнайг боль гээд түлхээд салгасан. ...Баярмагнай бүр манай найзынд очиход тасраад унтчихаад босохгүй байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-38, 112-р хуудас/,

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:”...Зүүн сайхан 1-р гудамжаар дээшээ өгсөөд дээд үзүүр хэсэгт очих үед Баярмагнай бие засна гээд хашааны буланд үлдсэн. Тэгээд түрүүлж явж байгаад Баярмагнайг ирэхгүй болохоор нь буцаад очсон чинь өмнөөс Баярмагнай хашааны булан тойроод гүйгээд гараад ирсэн. Тэгэхэд нь цаана нь нэг хүн зүүн тийшээ явж байгаа харагдсан. Тэгтэл Баярмагнай сая намайг тэр хүн зогсоогоод цэрэг хувцастай хүн энд юу хийж байгаа юм гэж дээрэлхээд гээд цаашаа явж байсан хүнрүү заасан. Тэгээд бид хоёрыг харчихаад Баярмагнай нөгөө хүнийг хөөе гээд дуудсан. Тэгсэн чинь тэр хүн нь эргэж харахгүй цаашаа яваад байсан. Тэгсэн чинь араас нь Баярмагнай гүйж очоод барьж аваад нүүрлүү нь гараараа цохиод авсан. ...Баярмагнай тэр үед мөн дэвсээд өшиглөөд л байсан. Тэгэхэд намайг Тунгалагтамир араас татаад салгаад өөрийнхөө араар оруулаад боль гээд намайг нилээн зайтай холдуулсан. Тэгэхэд Баярмагнай хань хамаагүй газарлуу нь мөн өшиглөж байсан. Тунгалагтамир намайг салгаж холдуулчихаад дахиад тэр Баярмагнайг мөн салгасан. Тэгээд тэр хүн босохгүй хэвтээд байхаар нь Тунгалагтамир бид хоёр очоод хоёр талаас нь бариад дээш нь босгосон чинь хойноос 2 хүн ирсэн. ...Тэгэхэд шөнийн 01 цаг болж байсан. Баярмагнай нь зогсоож дээрэлхээд гэх зүйл хэлэхээр нь хамт очиж өмөөрч зодсон. Намайг болон Баярмагнай бид хоёрыг салгасан. Их хурдан хэдхэн секундын л асуудал болсон. Баярмагнай бид хоёр очоод шууд л зодоод эхэлсэн. Тэгээд Тунгалагтамир болохоор бид хоёрыг салгасан зодоонд огт оролцоогүй. гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-50, 111-р хуудас/,

   Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Шүрцэцэгийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 594 дугаартай: Монголмөнхийн биед зүүн талын 3, 4-р хавирганы далд хугарал, уушгины гэмтэл, зүүн сарвууны зулгаралт, гуяны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, 3,4-р хавирганы далд хугарлын улмаас уушги гэмтсэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.  /хх-ийн 17 дугаар хуудас / гэсэн дүгнэлт

 Шинжээч эмч С.Шүрцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Нүүрэн дээрх хаван хавдар бүдгэрсэн, эдгэрэлтийн шатанд орсон үед үзсэн. Амин чухал үзүүлэлт хэмжээсүүд хэвийн боловч цээжний хөндийд хий цус хуралдсаны улмаас эвокийн аппарат холбосон байсан. Энэ аппаратыг эрүүл хүнд холбоно гэж байхгүй. Тэгээд эвокийн гуурс тавьсан. Нүдээрээ уушгийг гаргаж хараагүй нь тодорхой, өвчний түүх дээр цус хий хуралдсан гэсэн байгаа цус хуралдахад бол уушиг гэмтээгүй байж болно. Магадгүй хавирганы хугарлаас цус алдсан байж болно. Харин хий хуралдана гэдэг чинь заавал уушигны бүрэн бүтэн байдал алдагдсан гэсэн үг. Жишээ нь гялтан хальс гэмтээд, уушигны бүрэн бүтэн байдал алдагсан байж болно. Харин уушиг няцарсан үед хий хуралдахгүй. Уушиг унана гэдэг чинь гаднаасаа хий болон цусаараа дарагдаж шахагдсаны улмаас уушиг нь амьсгалах орон зай байхгүй гаднаасаа дарагдчихаад шахагдсаны улмаас унана гэж хэлж байгаа юм. Энэ учирсан гэмтэл нь хүний нүдэнд харагдахгүй далд гэмтэл учраас гадна үзлэгээр үзээд яг тэр гэмтэл гэж тогтоох боломжгүй. Тиймээс өвчний түүхэд байгаа багажаар үзсэн үзүүлэлтийг үзэж дүгнэлт гаргасан. Ер нь бяцрах, няцрах, тасрах, урагдах  гэмтлүүд нь авто ослын үед үүсдэг гэмтлүүд байгаа. Харин энэ тохиолдолд уушгийг хавирга хатгаж гэмтээсэн байх боломжтой. Уушигны бүрэн бүтэн байдал алдагдсан учраас хий хурж байгаа. Цус бол хаанаас ч алдаж болно. Материал хангалттай байсан. Хангалттай гэж үзээд өвчний түүхэд үндэслэсэн. Өвчтөнийг үзэж байгаа тохиолдолд өөрөө барьж ирсэн бүх баримтуудтай нь танилцаж дүгнэлтээ гаргана. Би өөрөө цуглуулсан баримт болохгүй.  ...уушиг тасрах, уушигны үлдэцийн үед хөдөлмөрийн чадвар тогтоох заалт юм. Өөрөөр хэлбэл тухайн гэмтлээс үүсэх зүйлийг дор хаяж 3 сарын дараагаас үзэхэд дүгнэлт гаргах заалт юм. Дүгнэлтэд эдгэрэлтээс хамаарна гэсэн заалт байдаг.  Гэмтэл учирсан үед тохиролцоод үзүүлээгүй байж байгаад 3 сарын дараа үзүүлвэл үлдэцээр нь дүгнэлт гаргана. Энэ гэмтлийн хувьд тухайн цаг хугацааны гэмтлээр дүгнэлт гаргасан...гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч *******г танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэв.   

Шүүгдэгч *******г “танхайн сэдэлтээр” энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлийг тайлбарлавал: ******* нь ямар нэг шалтаг, шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн довтолж, хохирогчийн бие эрх чөлөөнд халдан зодож, улмаар биед нь хүнд гэмтэл учруулсан үйлдлээ шууд санаатай хийсэн болох нь хохирогч *******ийн: ”...2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр найз Мөнхбат манайд ирээд хоночих гээд 2 талаасаа уулзахаар болсон. Тэгээд Зүүн сайхны 1-р гудамжны баруун дээд үзүүрээр тойрох явцад цэрэг хувцастай хүн зогсож байсан. Харанхуй байсан би утсаар Мөнхбаттай яриад зүүн зүгт явахад нөгөө цэрэг хувцастай залуу 2 залуутай хамт араас гүйж ирээд цэрэг хувцастай нь хаачих гэж байгаа юм гэхэд нь гэртээ харих гээд явж байна гэхэд миний зүүн талын   гараараа шууд цохьсон...гэсэн мэдүүлэг, гэрч ын: ”...2016 оны 10 дугаар сарын 29-ний орой 23 цаг өнгөрч байхад утсаар яриад найз ханьтай гэрт ирээд хонооч гэж гуйгаад өмнөөс нь амдаж авахаар болсон. Монголмөнхийн гэр нь урд голд манайхаас хол байдаг. амдаад Монголмөнх Зүүн сайхны 1-р гудамж руу орж байна гээд утсаар яриад би Дунд сайхны гудамжруу орж байна гээд яриад явж байсан. Цаанаас хүн дуудаад харих гэж байна гэсэн дуу сонсогдоод хүн шуугилдаад юу ярьж байгаа нь мэдэгдэхгүй болсон. Байна уу гэсэн хариу өгөөгүй...гэсэн мэдүүлэг,  ******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:”...2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ...Баярмагнай бид хоёрыг дуудчихаад бид хоёрлуу гүйгээд ирсэн. Тэгээд тэр намайг сая зогсоож жагсаасан гэж хэлсэн. Тэгээд бид гурав араас нь гүйж очсон. Баярмагнай түрүүлж очоод тэр хүнийг шууд шанаадаад авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-38, 112-р хуудас/, ******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:”...Намайг 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ...Баярмагнай сая намайг тэр хүн зогсоогоод цэрэг хувцастай хүн энд юу хийж байгаа юм гэж дээрэлхээд гээд цаашаа явж байсан хүнрүү заасан. Тэгээд бид хоёрыг харчихаад Баярмагнай нөгөө хүнийг хөөе гээд дуудсан. Тэгсэн чинь тэр хүн нь эргэж харахгүй цаашаа яваад байсан. Тэгсэн чинь араас нь Баярмагнай гүйж очоод барьж аваад нүүрлүү нь гараараа цохиод авсан....гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-50, 111-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Учир нь шүүгдэгч *******, ******* нар нь хохирогчийн биед хүнд гэмтэл учруулаагүй, харин хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтлийг бүлэглэн учруулсан болох нь дээр дурьдсан үндэслэлээр хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч *******г шүүгдэгч *******, ******* нартай бүлэглэн хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэн шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй байдлаар шийдвэрлэв.

Шинжээчийн дүгнэлт  нь хуульд заасан журмын дагуу гарсан төдийгүй Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.2.4-т заасан “шинжилгээний обьект” болох хүн буюу шинжлүүлэгч, эмнэлгийн бичиг баримт болох өвчтөний түүхэд үндэслэн шинжээч нь дүгнэлтээ гаргасан байх бөгөөд энэ нь тухайн байгууллагын тамга тэмдгээр баталгаажсан байна. Иймд “шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т зааснаар шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачилгаар баримт материал цуглуулах ажиллагаа хийсэн гэх” өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлвэл шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т заасан шинжилгээ хийхэд шаардлагатай баримт материалтай танилцах эрхээ эдэлсэн байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан  хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч *******, *******, ******* нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч *******, ******* нар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн байх тул шүүгдэгч нарын хувийн байдал буюу 18 настай байх үедээ гэмт хэрэг үйлдэж  хорих ял шийтгүүлж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болох бусдад уруу татагдсан байдал зэргийг харгалзан бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм хорын хохирлоо арилгасан байна гэж үзэж тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж, хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.   

Хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас биедээ хүнд гэмтэл авч эмчилгээ хийлгэсэн талаарх нотлох баримтаа хавтаст хэргийн материалд гаргаж өгөөгүй мөн шүүгдэгч нар хохирогчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад эмчилгээний зардалд 543.000 төгрөг төлсөн талаар хохирогч мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ дурдсан байдаг тул шүүгдэгч *******, Х.Тунгалагтамир, С.Бямбачулуун нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

          Хохирогч *******ийн биед хүнд гэмтэл учирсан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлээд иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар шар өнгийн хос гутал, пүүз нэг хосыг тус тус ирүүлсэн бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар цаашид ашиглах боломжгүй, сонирхогч этгээд авах хүсэлт гаргаагүй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

          Шүүгдэгч *******, Х.Тунгалагтамир, С.Бямбачулуун нар нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн  290.3  дахь хэсэг 294, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

         2. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг өөрчилж,  шүүгдэгч С.Тунгалантамир, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй.

         3. Шүүгдэгч Баярмагнайг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Бямбачулууныг догшин авирлаж, бүлэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Тунгалагтамирыг догшин авирлаж, бүлэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 7 /долоо/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч *******д 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******т 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

          6.Шүүгдэгч *******, Х.Тунгалагтамир, С.Бямбачулуун нар нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

          7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн хос гутал, пүүз нэг хосыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

           8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь цаашид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.

           9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тунгалагтамир, С.Бямбачулуун нарт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, шүүгдэгч Х.Тунгалагтамирыг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Бямбачулууныг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай.

           10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тунгалагтамир, С.Бямбачулуун нарын засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.

            11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тунгалагтамир, С.Бямбачулуун нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д урьд авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулахаар өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

      13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Т.ДЭЛГЭРМАА

   ШҮҮГЧИД                                     З.ТӨМӨРХҮҮ

                                                                                               Х.ОТГОНЖАРГАЛ