Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 111/ШШ2018/0012

 

 

нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг би, *******-гийн нэхэмжлэлтэй,Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг дарга *******-д холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн Б/09 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Баацагаан сумын Соёлын Төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 1.907.917 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх, Монгол улсын Засгийн газраас төрийн албан хаагчдад олгож буй 300000 төгрөгийг нөхөн авах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, хариуцагч Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг дарга ******* нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэг талаас нэхэмжлэгч Доржжанцангийн Баянбилэг, нөгөө талаас хариуцагч болох Баацагаан сумын Засаг дарга ******* ******* нар нь шүүхэд гаргасан *******аянбилэгийн Ажилд буцаан тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай, нэхэмжлэлтэй хэрэгт талууд дараах байдлаар тохиролцон эвлэрлээ.

1.Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн Баацагаан сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд буцаан тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзаж, Баацагаан сумын Соёлын төвийн хөгжмийн багшийн ажилд орохоор тохирсон.

2. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2017 оны 10 сарын 09-ний өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг Соёлын төвийн эрхлэгчийн цалингаас тооцож хуульд заасан хувь хэмжээгээр төлж хариуцагч байгууллага нь холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийнэ.

Мөн хариуцагчаас нэхэмжлэгч талд 2018 оны 01, 02, 03 сарын өмнө авч байсан албан тушаалын дундаж цалин хөлсийг төлж, түүнд ногдох эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийнэ. Цалин хөлс төлөх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх асуудлыг 2018 оны 12 сарын 31-ний дотор биелүүлнэ.

3. Хариуцагч тал нь нэхэжмлэгч *******-ийг 2018 оны 04 сараас өөр ажлын байр буюу Баацагаан сумын соёлын төвийн хөгжмийн багш гэх ажлын байраар хангах арга хэмжээ авна.

4. Энэхүү хэлцлийг талууд харилцан сайн дураараа тохиролцсон бөгөөд хэн нэгний дарамт шахалт хөндлөнгийн нөлөөлөл ороогүй болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******аянбилэг Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн Б/09 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Баацагаан сумын Соёлын Төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 1.907.917 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх, Монгол улсын Засгийн газраас төрийн албан хаагчдад олгож буй 300000 төгрөгийг нөхөн авах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар харилцан тохиролцож нэхэмжлэгч *******аянбилэг нь нэхэмжлэлийн Баацагаан сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд буцаан тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзаж, Баацагаан сумын Соёлын төвийн хөгжмийн багшийн ажилд орохоор тохирч нариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2017 оны 10 сарын 09-ний өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг Соёлын төвийн эрхлэгчийн цалингаас тооцож хуульд заасан хувь хэмжээгээр төлж хариуцагч байгууллага нь холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийх, Мөн хариуцагчаас нэхэмжлэгч талд 2018 оны 01, 02, 03 сарын өмнө авч байсан албан тушаалын дундаж цалин хөлсийг төлж, түүнд ногдох эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, цалин хөлс төлөх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх асуудлыг 2018 оны 12 сарын 31-ний дотор биелүүлэх, хариуцагч тал нь нэхэмжлэгч *******аянбилэгийг 2018 оны 04 сараас өөр ажлын байр буюу Баацагаан сумын соёлын төвийн хөгжмийн багш гэх ажлын байраар хангах арга хэмжээ авахаар тохиролцож эвлэрсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахааргүй байх тул эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэргийн оролцогчид нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаны, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг үйлдсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн  68.1, 68.4 дэх хэсгийг баримтлан *******аянбилэгийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг дарга *******юунболдод холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн Б/09 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Баацагаан сумын Соёлын Төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 1.907.917 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх, Монгол улсын Засгийн газраас төрийн албан хаагчдад олгож буй 300000 төгрөгийг нөхөн авах шаардлага бүхий  захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар  зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтланнэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.САЙНБИЛЭГ