Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/90

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Х.Энхчимэг,

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч М-,

хохирогч Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхиМ-д нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас *** овогт ***-ийн М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205030081356 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймаг Улиастай суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ХХК-д оператор мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** дүүрэг ***  хороо *** хороолол дилав хутагт жамсранжав гудамж *** байр сахиул тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг *** хороо *** гудамж *** тоотод оршин суух,

урьд Нийслэлийн Баянгол дүүргийн 2003 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 627 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, *** овогт ***-ийн М.

 

Шүүгдэгч М- нь 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТНТ зочид буудалд “мөнгө авчхаад явах гэлээ” гэсэн шалтгаанаар хохирогч Г-ийн биед халдаж гараараа нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өМ-Гөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М- мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г- мэдүүлэхдээ: “2022 оны 09 дүгээр сарын хэдэнд болсон билээ санахгүй байна. Найзтайгаа кафед суугаад нэлээн согтолттой гараад явсан. Нэг сэрэхэд хоёр залуутай буудалд сэрсэн. Хамраас учиргүй цус гараад буудлын хүмүүс цагдаа дуудсан байсан байна лээ.

Цагдаа ирээд түргэн дуудсан. Түргэн ирээд хамар нь хугарсан байх магадлалтай юм байна, цус их гарсан байна гэсэн. Тухайн үед намайг түргэн согтолттой байна гээд авч яваагүй. Цагдаа энэ залууг согтолттой байна гээд аваад явсан юм байна лээ. Нөгөө залууг нь маргааш өглөө болохоор энэ эмэгтэйг дагуулж яваад эмнэлэгт үзүүлээрэй гээд надтай цуг үлдээгээд явсан.

Нөгөө залуу нь тухайн үед намайг орхиод явсан. Би явах гэтэл цус их алдсан болохоор толгой эргээд явж чадаагүй. Тэгээд шууд гэр лүүгээ харьсан. Маргааш нь хагас сайн өдөр байсан. Нэг дэх өдөр өглөө нь Баянгол дүүргийн цагдаагийн хэсэгт очиж хүсэлт бичиж өгсөн. Одоо хамар зүүн тал руугаа цөмрөөд хугаралтай гэсэн.

Хамраа эмчлүүлмээр байна. Эмнэлгээс хамрын эмчилгээ хэдэн төгрөг болохыг асууж үзэхэд 2,800,000 төгрөг болно гэсэн. Тухайн үед томографын зураг авхуулсан. 7 хоног эм уусан. Өөр хийсэн эмчилгээ байхгүй” гэв.

 

Хохирогч Г-ийн “... 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 19 цагийн үед би 1 дүгээр хороололд байдаг Учрал нэртэй кафед найз Баярмаатай сууж хүний 4 ширхэг шилтэй шар айраг уусан. Тэндээ бид 2-3 цаг сууж суусан байсан. Тэгээд тэндээсээ 23 цагийн үед гарсан.

Тэрнээс хойш би хэт их согтоод болсон үйл явдлыг санахгүй байна. Нэг мэдсэн нэг буудлын өрөөнд үл таних хоёр залуугийн хамтаар сэрсэн. Тэгээд хувцсаа өмсөөд босох гэтэл махлагдуу, шар царайтай, бага зэрэг сахалтай, миний үеийн залуу миний хамар луу нэг удаа цохисон. Тэгтэл миний хамраас цус гараад явчихсан. Тэгээд буудлын ажилчин дуудлага өгөөд цагдаа ирсэн. Цагдаа ирэхэд тэр хоёр эрэгтэй байсан. Цагдаа нар намайг цохисон эрэгтэйг эрүүлжүүлэх байранд хүргэсэн.

Намайг цохисон залууг одоо харвал би танина. Харин цуг байсан залууг сайн анзаарч хараагүй. ... Би гоМ-долтой байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26-27 дахь тал/

“... Үүрийн 05 цаг орчмын үед л сэрсэн чинь буудалд танихгүй хоёр залуугийн голд хэвтэж байсан. Тэгээд юу болов оо гээд босоод хувцаслах гэтэл М- гэх залуу нь шууд л үгийн зөрүүгүй хамар луу маань 1 удаа цохиод авсан юм. Тухайн үед хамар хугарсан. Би өөрөө дуудлага өгч чадаагүй байхаа. Хамраас цус гараад аллаа, таллаа гээд орилж чарласан чинь буудлын үйлчлэгч залуу өгсөн байх гэж бодоод байгаа юм.

... Хэрэг гарах үед М-, Баярсайхан бид гурав байсан. Баярсайхан нь намайг цохиж зодсон зүйл байхгүй юм.

... М- нь намайг олон удаа цохиж зодсон зүйл байхгүй. Миний санаж байгаагаар нэг л удаа цохиж байхыг нь санаад байгаа юм. Түүнээс би өмнө нь бусдад зодуулсан зүйл байхгүй. Бөгжтэй гараараа цохисон байхаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29 дэх тал/

 

Гэрч У-ын “... 2022 оны 9 дүгээр сард ээлжтэй гарч байхад манай 302 тоот өрөөнд 2 эрэгтэй, 1 эмэгтэй буудалласан байсан. Эмэгтэй нь болохоор манай замын ард талын Саппоро дээр биеэ үнэлдэг 40 орчим насны хүүхэн байдаг тэр байсан.

... Тэгээд үүрийн 04 цагаас 05 цагийн орчим гэнэт хоорондоо зодолдоод шуугилдаад байхаар нь би дээшээ гараад цагдаа дуудсан. Намайг өрөө лүү нь ороход нөгөө хүүхнийх нь хамраас цус гарчихсан, өрөө нил цус болсон байсан.

Би цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн үед хэн нь хэнийгээ цохисон гэдгийг би хараагүй, намайг ороход эмэгтэй нь нүүв нүцгэн байсан. Тэгээд орилж чарлаад байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 36 дахь тал/

 

Гэрч Б- “... М- бид хоёр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах ТНТ нэртэй зочид буудалд орчхоод М- буцаж гараад нөгөө хүүхнийг чинь дагуулж орж ирсэн.

Надаас 50,000 төгрөг шилжүүлж өнөөх хүүхний хүүхдийнх нь данс руу хийлгэсэн. М- яг хэдэн төгрөгөөр тохирсон гэдгийг нь мэдэхгүй байна.

Бид гурав нөгөө буудалдаа архиа уугаад нэлээн байж байтал өнөөх хүүхэн чинь гэнэт явлаа гэхэд нь М- уурлаад чи биднээс мөнгө авчхаад явах гэлээ гэж хэлээд өнөөх хүүхний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон юм.

Өнөөх хүүхэн нь буюу одоо энэ биеэ үнэлэгч гэж хэлүүлээд байгаа Ганчимэгийн хамраас цус гараад зодуулсан барьсан гээд орилж чарлаад эхэлсэн. Удалгүй буудлын угтагч залуу орж ирээд та нар чинь юун зодоон нүдээн болоод байна аа, цагдаад дуудлаа гээд цагдаад дуудлага өгсөн.

... Би ерөөсөө зодоон цохионд оролцсон зүйл байхгүй. Харин ч би М-, Ганчимэг нарыг боль гэж хэлж болиулсан. Энэ хүүхнийг анх явлаа гээд эхлэхээр нь М- татаж чангаасан. Дараа нь гараараа нүүрэн тус газарт нь 1 удаа цохисон.

Түүнээс өөрөөр бол Г-ийг цохиж зодсон зүйл М-д байхгүй. Ганчимэг бид хоёртой уулзахдаа нүүр ам нь бэртэж гэмтсэн зүйл, ил харагдах шарх сорви харагдаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 37 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12740 дугаартай:

“...1. Г-ийн биед баруун ухархайн дотор хана, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хацарт язарсан шарх, хамар, зүүн зовхи, хацар, шанаа, шилбэ, баруун бугалгад цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 39-40 дэх тал/

 

Мөнгөн гүүр эмнэлгийн компьютерт томографын оношилгоо. /хэргийн 41 дэх тал/

 

М-гийн яллагдагчаар өгсөн “... Би 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий айМ-Гаас хамт ажилладаг Баярсайхан ахын хамтаар хотод ирсэн. Баяраа ах маань ах нь гэр лүүгээ 2-3 хоногоос харьчихна, хотод ирснийх хүүхэн шуухан зохицуулаач гэхээр нь би за за тэгвэл хэл аМ-Гүйгээр нь Саппорогийн биеэ үнэлэгч нар дээр очъё гээд дагуулаад Саппоро орсон.

Тухайн үед цаг шөнийн 23 цаг болж байсан байх. Саппорогийн автобусны буудал дээр 2-3 хүүхэн сууж байхаар нь явах уу гэсэн чинь би явъя гээд нэг хүүхэн нь босоод ирсэн. Хоногийн 80,000 төгрөг, та нар архиа аваарай гэсэн. Мөн нэг хүнтэй чинь л бэлгийн харьцаанд орно шүү гэж хэлсэн. Бид хоёр нөгөө хүүхэнтэй танилцаад замын урд байрлах ТНТ нэртэй зочид буудалд 50,000 төгрөгөөр өрөө авсан.

Буудлын өрөөнд 03 цагийн орчим орсон байх. Бид гурав хоорондоо юм яриад архиа уугаад сууж байгаад би тасраад уначихсан. Яг хэр удаан унтсан гэдгээ мэдэхгүй байна.

Нэг сэрэхэд нөгөө хүүхэн чинь гэнэт явлаа барилаа гээд эхлэхээр нь би босож ирээд чи мөнгө төгрөгөө авсан юм чинь одоо манай ахтай унтах ёстой, унтаж хэвтээгүй байж юу гээд гарч явах гээд байгаа юм гээд маргалдаад өнөөх хүүхний чинь нүүрэн тус газарт 1 удаа цохисон чинь тэр хүүхэн шууд саваад унасан.

Би тухайн үедээ тасарчихсан байсан тул сайн санахгүй байгаа ч Баярсайхан ах болон Ганчимэг нар намайг цохисон гээд байгаа байгаа. Нэг сэрэхэд л Баянгол дүүргийн Цагдаагийн эрүүлжүүлэх байранд сэрсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 51 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч М-, гэрч Н.Баярсайхан нар нь 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТНТ зочид буудлаар хохирогч Г-ийн хамт үйлчлүүлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэжээ.

Ийнхүү үйлчлүүлэх явцад шүүгдэгч М- нь хохирогч Г-ийг харилцан тохиролцсоны дагуу “ах Н.Баярсайхантай бэлгийн харьцаанд орсонгүй, мөнгө авчхаад явах гэлээ” гэсэн шалтгаанаар түүнийг нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун ухархайн дотор хана, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хацарт язарсан шарх, хамар, зүүн зовхи, хацар, шанаа, шилбэ, баруун бугалгад цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэМ-дэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хаМ-Гаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч М- нь хүний үндсэн эрх болох халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсаны улмаас хохирогч Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

ИйМ-д шүүгдэгч М-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12740 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хохирогч Г- нь өөрт учирсан гэмтлийг оношлуулахтай холбогдон гарсан зардалд 158,000 төгрөгийг зарцуулсан болох нь /хэргийн 41 дэх ар тал/ тогтоогдсон тул шүүгдэгчээс уг төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Харин хохирогч Г- нь хамрын ясны хугарал, таславчийн мурийлтыг эмчлүүлэхтэй холбоотой хохирлын талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор ургийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлсийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
М-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М-г торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

         

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М-гаас 158,000 төгрөг гаргуулж хохирогч Г-т олгож, хохирогч Г- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өМ-Гөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гоМ-дол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өМ-Гөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гоМ-дол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гоМ-дол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М-д авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ