Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/95

 

                                                                                              

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Х.Энхчимэг,

улсын яллагч Г.Билгүүн,

шүүгдэгч Д.О түүний өмгөөлөгч Л.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас *** овогт ***-ын О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302007190444 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт Баянгол дүүрэг ***  хороо *** хороолол Хасбаатарын гудамж *** байр *** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, *** овогт ***-ын О-.

 

Шүүгдэгч Д.О нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 14 байр 34 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэц нөлөөт бодисын тухай” конвенцод багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын /delta-9 tethrahydrocannabinol/ агууламжтай гялгар ууттай жин нь 0,5666 грамм, цэвэр жин нь 0,1965 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: “Би 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байгаад хар тамхи хэрэглэсэн. Танихгүй хүнээс 20,000 төгрөгөөр өвс худалдаж авсан байсан. Тэрийгээ нэг удаа хэрэглэж үзчихээд гэртээ байж байсан юм.  Тэр өдөр цагдаа нар орж ирээд баривчилсан. Энэ хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байна. Хэргээ хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 13-19 дэх тал/

 

Хүний биеэс биолО-гийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “... LSD хэсгийн C түвшинд 2 зураас сөрөг /илэрсэн/ ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 24-25 дахь тал/

 

Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /хэргийн 30-32 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №5139 дугаартай:

“... 5 гэж дугаарласан гялгар ууттай нунтаг зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Дельта 9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэц нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 48-52 дахь тал/

 

Д.О-гийн яллагдагчаар өгсөн “... Тэгээд авсан өвснөөсөө гэртээ хариад усны сав цоолоод бонго хийгээд 1 удаа хэрэглэсэн. Тэгээд гэртээ 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн орой 19 цагийн үед гэртээ бас өвс татсан. Тэгээд орой 20 цагийн үед намайг ээж болон ээжийн эгч Энхээ нартай гэртээ байж байхад цагдаа нар ирсэн.

Цагдаа нар манайд нэгжлэг хийгээд миний өвс татахдаа хэрэглэж байсан хэрэглүүр өвс зэргийг хураан авсан. Мөн айхдаа сандраад цонхны тавцан дээр байсан зарим зүйлээ цонхоор шидсэн. Тухайн үед би их сандарсан байсан болохоор цонхоор юу юу шидсэнээ санахгүй байна.

... Би шоронд ороод гарч ирээд 5 орчим жил өвс хэрэглээгүй. Сая хагалгаанд ороод сэтгэл санааны хувьд хэцүү байсан болохоор өвс олж аваад нэг хэрэглээд 2 дахь удаагаа хэрэглэсний дараа цагдаагийн байгууллагын хүмүүст баригдсан. Би тэр манайхаас хурааж авсан өвсийг өөрөө хэрэглэх гэж өвчин шаналал зовиураа мартахын тулд олж авч хадгалсан, хэрэглэсэн нь үнэн. Надад тэр өвсийг зарж борлуулах зорилго байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 122-124 дэх тал/

“... Манай гэрээс авсан тэр шар өнгийн эм бол бөөрний эм. Энэ бол манай хамаатны дүү Дөлгөөн манай гэрт ирж хонохдоо орхиод явсан байсан. Харин тэр хуйлж ороосон 50 төгрөг болон хуванцар саваар би өөрөө хэрэглүүр болгож ашиглаж байсан юм. Манай гэрээс хураасан тэр ургамлуудыг би Хорооллын захын тэндээс 2 ууттай ургамлыг 1 уутыг нь 20,000 төгрөгөөр бодож нийт 40,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Би энэ ургамлыг бөөгийн зан үйл болон өвчнөө намдаах зорилгоор авсан байсан. Гэртээ авчраад 2,3 уутанд хийгээд тавьсан байсныг цагдаа нар хурааж авсан. Харин тэр нунтаг зүйлийг бөөгийн зан үйлд хэрэглээд үлдсэн ургамал байсан юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 127-128 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Д.О нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 14 байр 34 тоот буюу өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэц нөлөөт бодисын тухай” конвенцод багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын /delta-9 tethrahydrocannabinol/ агууламжтай гялгар ууттай жин нь 0,5666 грамм, цэвэр жин нь 0,1965 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Д.О нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй.

Иймд шүүгдэгч Д.Ог гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй  гэж дүгнэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баасанжаваас  “... Миний үйлчлүүлэгч Д.О урьд хугацаатай хорих ял эдэлж байхдаа тодорхой хэмжээний бэлгийн дарамтад орж байсан, сэтгэцийн өөрчлөлтэй, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байсан, бүдүүн гэдэс, хошногоны буглаа болон төмсөгний хүнд хагалгаануудад орсон, дахиад бас хагалгаанд орох заалттай байгаа зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал буюу эрүүл мэндийн байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Д.О нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, засрал хүмүүжлийг олоогүй байгаа нь түүний нийгэмд аюултай гэмт үйлдэлд хандах хувийн байдлыг илтгэх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баасанжавын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан болно.

Нөгөөтэйгүүр шүүгдэгчийн эрүүл мэндийн талаарх хэрэгт авагдсан баримтуудаар түүнийг хугацаатай хорих ял эдлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.О баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалж байгаа №1 гэж дугаарласан шингэн зүйлтэй хуванцар сав 1 ширхэг, №2 гэж дугаарласан гялгар ууттай жин нь 216,9 грамм ургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан шар өнгийн чихрийн цаас мэт зүйл 6 ширхэг зиплок ууттай шар өнгийн эм мэт зүйл 67 ширхэг, №5 гэж дугаарласан 0,1965 грамм цэвэр жинтэй ууттай нунтаг зүйл 1 ширхэг, №5 гэж дугаарласан Merries гэсэн бичиглэлтэй цаасан хайрцагтай 166,1 грамм жинтэй ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан Univision гэсэн бичиглэлтэй цаасан хайрцагтай 61,2 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан Үе Үе гэсэн бичиглэлтэй гялгар ууттай 111 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл зэргийг устгахыг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг /АХ6695204/ хэрэгцээний дагуу Монгол банканд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***-ын О-г “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ог 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Од оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Д.Од авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Од баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалж байгаа №1 гэж дугаарласан шингэн зүйлтэй хуванцар сав 1 ширхэг,

№2 гэж дугаарласан гялгар ууттай жин нь 216,9 грамм ургамал мэт зүйл,

№3 гэж дугаарласан шар өнгийн чихрийн цаас мэт зүйл 6 ширхэг зиплок ууттай шар өнгийн эм мэт зүйл 67 ширхэг,

№5 гэж дугаарласан 0,1965 грамм цэвэр жинтэй ууттай нунтаг зүйл 1 ширхэг,

№5 гэж дугаарласан Merries гэсэн бичиглэлтэй цаасан хайрцагтай 166,1 грамм жинтэй ургамал мэт зүйл,

№5 гэж дугаарласан Univision гэсэн бичиглэлтэй цаасан хайрцагтай 61,2 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл,

№5 гэж дугаарласан Үе Үе гэсэн бичиглэлтэй гялгар ууттай 111 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл зэргийг устгахыг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг /АХ6695204/ хэрэгцээний дагуу Монгол банканд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хонО-гийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ