Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 111/ШШ2018/0014

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би ******* Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан 1296317 төгрөг гаргуулж, тухайн цалинд ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт холбогдох бичилт хийлгүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодохдоо 2016 оны 10 дугаар сарын 11-нээс 2017 оны 11 дүгээр сарын 09 хүртэлх хугацаанд 1 сарын цалинг дутуу бодож 1296317 төгрөгийг нөхөн гаргуулах шаардлага гарсан байна. Хариуцагчийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрч байна. Харин ажилгүй байсан хугацааны цалин 1296317 төгрөгийг төлөх тал дээр нэгэнт төсөвт суугдаж батлагдаагүй мөнгө байгаа тул шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн төсвийн тодотголоор оруулж батлуулсаны дараа төлөх болно гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч тал миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгч миний зүгээс татгалзах зүйлгүй байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.. гэж заасны дагуу хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга ******* нь 1296317 төгрөг гаргуулж, тухайн цалинд ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт холбогдох бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан ******* Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан 1296317 төгрөг гаргуулж, тухайн цалинд ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт холбогдох бичилт хийлгүүлэх-ийг хүссэн нэхэмжлэлийншаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

ШҮҮГЧ Ц.СУВДМАА