Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/133

 

 

 

 

 

 

 

 

   2024           02           21                                     2024/ШЦТ/133

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,

шүүгдэгч О.А- түүний өмгөөлөгч П.Гансүх,

шүүгдэгч Б.Б- түүний өмгөөлөгч Б.Тэнгис

шүүгдэгч Б.Э- түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас *** овогт ***-ын А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, *** овогт ***-ын Э-, *** овогт ***-ын Б- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202002280293 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, эцэг, эх, эгч, дүү, хүргэн ах, хүүхдийн хамт *** дүүрэг *** хороо *** байр *** тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1035 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, *** овогт ***-ын А-.

 

Монгол улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, *** ХХК-ны санхүү эрхэлсэн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** дүүрэг *** хороо *** блок *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,*** овогт ***-ын Э-.

 

Монгол улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Дархан чонон ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эмэг эхийн хамт *** аймаг ***  баг *** хороолол *** байр *** тоотод оршин суух, *** дүүрэг *** хороо ***  байр *** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *** овогт ***-ын Б-.

 

Шүүгдэгч О.А- нь 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шүүгдэгч Б.Э-, Б.Б- нараар өөрийн ашигладаг 1xbet бооцоот тааврын дансыг 300,000 төгрөгөөр цэнэглүүлж, улмаар Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 0,1004 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар байрны орчим шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарт худалдсан,

Мөн Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шүүгдэгч О.А-гийн түр оршин суух Баянгол дүүргийн 5 дугаар хороо 46 дугаар байрны 28 тоотод нэгжлэг хийх явцад Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцын II жагсаалтад багтсан Дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй цэвэр жин нь 0,0866 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч Б.Э- нь шүүгдэгч Б.Б-тай бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шүүгдэгч О.А-гийн ашигладаг 1xbet бооцоот тааврын дансыг 300,000 төгрөгөөр цэнэглэж, түүний хариуд шүүгдэгч О.А-гаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар байрны орчмоос худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдан авч олж авсан, улмаар үргэлжилсэн үйлдлээр мөн цаг хугацаанд дээрх хаягийн орчим 97-02 УБО улсын дугаартай Toyota Camry маркийн тээврийн хэрэгсэлд цэвэр жин нь 0,1004 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч Б.Б- нь шүүгдэгч Б.Э-тай бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шүүгдэгч О.А-гийн ашигладаг 1xbet бооцоот тааврын дансыг 300,000 төгрөгөөр цэнэглэж, түүний хариуд шүүгдэгч О.А-гаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар байрны орчмоос худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдан авч олж авсан, улмаар үргэлжилсэн үйлдлээр мөн цаг хугацаанд дээрх хаягийн орчим 97-02 УБО улсын дугаартай Toyota Camry маркийн тээврийн хэрэгсэлд цэвэр жин нь 0,1004 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А- мэдүүлэхдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэгдсэн байгаа. Тухайн үед би 1xbet бооцоот тааврын тоглоомыг өдөр болгон тоглодог байсан. Тоглоом тоглох мөнгөө олох гээд Б.Э- руу залган тоглох мөнгө байна уу гэж асуухад Б.Э- юм байна уу гэхээр нь байна чи ирээд авчих гэж хэлсэн. Б.Э- миний тоглоомын дансыг цэнэглэхээр нь бид хамтдаа тоглож байсан. Түүнийг ирэхээр нь үлдсэн байсан юм аа л өгсөн. Хэрвээ Б.Э-д худалдсан бол 500,000 төгрөг хүрэх юм байсан. Худалдана гэж бодоогүй зүгээр л өгсөн. Шаварны тухайд шавар олдсон гэх Н-ийн гэрт би байнга оршин суудаггүй хааяа л байдаг байсан. Тэр шаварны тухай би мэдэхгүй байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э- мэдүүлэхдээ: “Би холбогдсон хэргийнхээ тухай ойлгож байгаа. Гэм буруугаа ухамсарлаж байна. О.А-тай найз нөхдийн холбоотой. Тухайн үед 1xbet бооцоот тааврын тоглоомыг хамт тоглодог байсан хожихоороо бие биенийхээ тоглоомын дансыг цэнэглэж өгдөг байсан. Энэ хэрэг 2 жилийн өмнө болсон болохоор сайн санахгүй байна. Тухайн өдөр О.А-г надаас мөнгө зээлсэн гэж бодсон. Мөс нэршилтэй тухайн зүйлийг хэрэглэж үзэх үү гэхээр нь л авч хэрэглэж үзсэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “Тухайн үед найзынхаа машинтай явж байсан гэдэгтээ маргахгүй байна. Сонирхож хэрэглэсэн нь үнэн. Би тухайн бодисыг Б.Э-ыг хаанаас, яаж, хэнээс авахыг мэдээгүй. Би О.А-г танихгүй. Би холбогдсон хэргийнхээ тухай ойлгож байгаа” гэв.

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “... Б.Б-аас уг автомашинд мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис байгаа юу, хэрэв байгаа бол сайн дураараа гаргаж өгөх эрхтэй гэхэд автомашины голын хайрцгаас цагаан өнгийн мөс мэт зүйл гаргаж ирснийг цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 0,4 грамм байсныг 1 дугаар тавьж эд мөрийн баримтаар хураан авав. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 19-24 дэх тал/

 

Нэгжлэг хийсэн “... Хөх ягаан өнгийн стекэн дээр байрлах хүүхдийн тоглоом дотроос хар өнгийн шавар мэт зүйл байх ба цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 0,5040 грамм байсныг эд мөрийн баримтаар хураан авч 5 дугаар тавив. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 25-32 дахь тал/

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 38-40, 46-48, 50-51 дэх тал/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 59-63, 64 дэх тал/

 

Мөрдөгчийн Эд мөрийн баримтаар тооцох тухай 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 402 дугаар тогтоол. /1 дэх хавтаст хэргийн 66 дахь тал/

 

Гэрч Т.Н-ийн “... Шаврыг нь мэдэхгүй байна. Бонго, хуйлсан мөнгөн дэвсгэрт мэдэхгүй. Хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй байна. Би энэ байрыг сар орчмын өмнөөс түрээслэн амьдарч байгаа. А- надтай хамт цуг амьдардаггүй.

Ирэн очин байдаг. ... Би ямар нэгэн мансууруулах бодис хэрэглээгүй. Би А-д мансууруулах бодис байгаа эсэхийг мэдээгүй. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 93-94 дэх тал/

“... Миний гадуур хувцасны халааснаас соруул, шил хоёр гарч ирсэн. Мөсийг хэрэглэх үед ашигладаг соруул, шил хоёр миний гадуур хувцасны халааснаас хураагдсан. Тэр шаврын талаар би ёстой мэдэхгүй. Ямар ч сураггүй зүйл гараад ирсэн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал/

 

Гэрч Б.Б-ын “... Нэгжлэг хийх үед Н-ийн гэрт Н-, А- бид гурав байсан. Намайг үсээ засуулах гээд гарч яваад буцаж ирээд унтсан хойгуур А- ирсэн юм билээ. Би дөнгөж сэрээд нүүр гараа угаагаад гарах үед баригдсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 97-98 дахь тал/

 

Гэрч У.М-гийн “... Энхжингийнд Б- бид гурав хоноод 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө Б- автомашинаа найздаа өгч бай гэхээр нь автомашинаа өгөөд явуулсан. Өмнө нь ч гэсэн гуйж унаж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 100-101 дэх тал/

 

Гэрч М.Л-гийн “... Би 1xbet сайтын агент хийдэг юм. ... Манай тоглогч А-гийн данс байна. А- өдөр болгон шахуу 1 xbet тоглодог. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 112-113 дахь тал/

 

Гэрч А.Б-ын “... 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Б- над руу яриад 300,000 төгрөг зээлээч гэхээр нь за гээд л шилжүүлсэн. 300,000-400,000 төгрөг бие бие рүүгээ шилжүүлж байдаг юм дөө. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 150-151 дэх тал/

 

Дамно ХХК-ны Хөрөнгийн үнэлгээний тайлан. /1 дэх хавтаст хэргийн 154-158 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2187 дугаартай:

“...1. Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “О.А- 2022/4/5” гэж хаягласан шээсэнд метамфетамин /MAMP/ илрэв.

3. Метамфетамин /MAMP/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцын жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 166-168 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2188 дугаартай:

“...1. Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Батсүмбэр Б- 2022.04.04” гэж хаягласан шээсэнд метамфетамин /MAMP/ илрэв.

3. Метамфетамин /MAMP/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцын жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 171-173 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2189 дугаартай:

“...1. Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Э-” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/, метамфетамин /MAMP/ илрэв.

3. Тетрагидроканнабинол /ТНС/, Метамфетамин /MAMP/ нь тус тус НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцын жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 182-184 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2183 дугаартай:

  1. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан шар өнгийн сорууртай шилэн цорго мэт зүйл, 3 гэж дугаарласан цагаан өнгийн шилэн цорго мэт зүйл, 4 гэж дугаарласан улаан өнгийн цэцгийн савтай шар өнгийн сорууртай зүйл, цагаан өнгийн шилэн цорго мэт зүйлд тус тус Метамфетамин /methamphetmine/ илрэв.

5 гэж дугаарласан шавар мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илрэв.

Хуйлсан байдалтай 2 гэж дугаарласан AW5284141, AY2654968 серийн дугаартай тус тус 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй.

3. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/, метамфетамин /methamphetmine/ нь тус тус НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцын жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 192-197 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2184 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан 0,100 грамм цагаан өнгийн мөс мэт зүйл, 4 гэж дугаарласан тарианы шил, 5 гэж дугаарласан тарианы шил зэрэгт тус тус метамфетамин /methamphetmine/ илрэв.

Хуйлсан байдалтай 2 гэж дугаарласан AN8799225 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 3 гэж дугаарласан AJ3850435 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 6 гэж дугаарласан цэнхэр өнгийн эвдэрхий асаагуур зэрэгт тус тус мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

3.Метамфетамин /methamphetmine/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцын жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 200-205 дахь тал/

 

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /2 дахь хавтаст хэргийн 81-83 дахь тал/

 

О.А-гийн яллагдагчаар өгсөн “... Харин би бусдад мөс өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Надад худалдаж борлуулсан асуудал байхгүй. Өөрийн хэрэглээд үлдсэн байсан мөсийг Э-д өгсөн. Э- бид хоёр найз нөхдийн харилцаа холбоотой байсан. Э-аас мөнгө зээлдэг, би буцаагаад зээлдэг байсан. Би 1xbet гээд цахим тоглоом тоглодог. Э-аас зээлсэн мөнгөөрөө дандаа тоглоом тоглодог байсан. Үүний адилаар Э-аас 300,000 төгрөг зээлж авсан. Тухайн үед Э- бие өвдөөд байна, жоохон юм байвал өгөөч гэхээр нь өөрт хэрэглээд үлдсэн жоохон юмаа өгсөн.

Энэ шавар минийх байсан юм. Би хаанаас авснаа санахгүй байна. Гэхдээ би шавар хэрэглээгүй. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 183-184 дэх тал/

Б.Э-ы яллагдагчаар өгсөн “... 2022 оны 4 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. Тухайн үед А- над руу чат мессенжерээр залгаад надад юм байна авах уу гэж хэлсэн. Би тухайн үед Б-ы хамт явж байсан. А-д хэдэн төгрөгийн юм байгаа юм бэ гэхэд 800,000 төгрөгийн юм байна гэж хэлэхээр нь одоо 300,000 төгрөг нь байна, дараа нь 500,000 төгрөгийг нь өгье гэж хэлээд А- над руу явуулсан дансанд Б-аас 300,000 төгрөг шилжүүлсэн.

Ингээд А-гийн хэлсэн орцноос ганцаараа орж А-гаас мөс гэх бодисыг авсан. Ингээд 10 дугаар хорооллын туслах зам дээр явж байгаад цагдаад баригдсан.

Тухайн үед А-тай чатаар ярьж байхыг Б- сонсоод хэн юм бэ гэж асуухаар нь юм авах уу гээд залгаж байна гэсэн чинь надад 300,000 төгрөг байна. Энэ мөнгөнд аваад хэрэглэж үзье гэсэн. Тэгээд А-гийн өгсөн дансанд 300,000 төгрөг шилжүүлсэн. Авсан мөсөө 10 дугаар хороололд машин дотроо хэрэглэсэн.

Өр авлага гээд байх зүйл байхгүй. Тухайн үед тэдэн грамм гэж тохирсон зүйл байхгүй. Өмнө нь А-гаас мөс авч байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 198-199 дэх тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч О.А- нь 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдахаар тохиролцсон ба худалдан авсан төлбөрийг тэрээр өөрийн ашигладаг 1xbet бооцоот тааврын дансыг цэнэглүүлэхээр тохирчээ.

Ингээд шүүгдэгч Б.Э-, Б.Б- нар нь харилцан тохиролцсоны дагуу шүүгдэгч О.А-гийн ашигладаг 1xbet бооцоот тааврын дансыг 300,000 төгрөгөөр цэнэглэсэн бөгөөд тухайн үед шүүгдэгч Б.Э-, Б.Б- нар нь 97-02 УБО улсын дугаартай Toyota Camry маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан ба шүүгдэгч О.А-гаас Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар байрны орчим цэвэр жин нь 0,1004 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг очиж авчээ.

Мөн өдөр Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч хойшлуулшгүй журмаар Баянгол дүүргийн 5 дугаар хороо 46 дугаар байрны 28 тоотод нэгжлэг хийх явцад шүүгдэгч О.А-г Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцын II жагсаалтад багтсан Дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй цэвэр жин нь 0,0866 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсанг илрүүлжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А- нь “... Шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарт худалдаагүй, 300,000 төгрөгийг зээлсэн. ...” гэсэн агуулга бүхий мэдүүлгийг өгсөн боловч хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтанд тулгуурлан тэрээр Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 0,1004 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг 300,000 төгрөгөөр худалдсан үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосон гэж шүүх үзсэн ба шүүгдэгч О.А-гийн дээрх мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э-ы яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үгүйсгэж чадахгүй юм.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч О.А-, Б.Б-, Б.Э- нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн нарын үйлдэл нь тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гаргахдаа нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч О.А-гийн өмгөөлөгч П.Гансүх “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн, харин шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарын өмгөөлөгч Б.Тэнгис, Ц.Цэцэгсүрэн нараас “...Зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1035 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 3 хоногийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгогдсон эрх юм.

Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Тодруулбал, шүүгдэгч О.А-гийн өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт учраас хүлээн авахаас татгалзав.

 

 

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялын аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан бөгөөд эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь Эрүүгийн хуульд заасан Шударга ёсны зарчим билээ.

Ийм учраас шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал буюу анх удаа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, мөн хууль бусаар олж авсан, хадгалсан мансууруулах бодисын тун, хэмжээ, жин зэргийг хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Өөрөөр хэлбэл, тухайн, зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэмт этгээд бүрд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх шалтгаан болгож хугацаатай хорих ял оногдуулах нь Шударга ёсны зарчимд үл нийцэх тул улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

 

Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б-, Б.Э- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-гийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 153 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалж байгаа №1 гэж дугаарласан 0,1004 грамм цагаан өнгийн мөс мэт зүйл, цагаан өнгийн соруултай шилэн цорго мэт зүйл, №3 гэж дугаарласан цагаан өнгийн шилэн цорго мэт зүйл, №4, №5 гэж дугаарласан тарианы шил, №4 гэж дугаарласан улаан өнгийн цэцгийн савтай шар өнгийн сорууртай цагаан өнгийн цорго мэт зүйл, №5 гэж дугаарласан цэвэр жин нь 0,0866 грамм шавар мэт зүйл, №6 гэж дугаарласан цэнхэр өнгийн асаагуур зэргийг устгахыг, №2, №3 гэж дугаарласан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхгийг, №2 гэж дугаарласан 50 төгрөгийн мөнгөн дэвгэрт зэргийг хэрэгцээний дагуу Монгол банканд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Түүнчлэн шүүгдэгч О.А-гийн гэмт хэрэг олсон орлого болох 300,000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***-ын А-г “Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд, “Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч *** овогт ***-ын Э-г бүлэглэн “Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч *** овогт ***-ын Б-г бүлэглэн “Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. О.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Б.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.А-д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1035 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 3 хоногийн ялыг энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 5 сар 3 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.А-д оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ыг Хан-Уул дүүрэг 18 хорооны нутаг дэвсгэрээс, Б.Б-ыг Дархан-Уул аймаг Дархан сумын нутаг дэвсгэрээс тус тус гарахыг хориглосугай.

 

7. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Э-, Б.Б- нар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх ялтын зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.А-гийн цагдан хоригдсон 153 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

9. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Э-, Б.Б- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, О.А-, Б.Э-, Б.Б- нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалж байгаа

№1 гэж дугаарласан 0,1004 грамм цагаан өнгийн мөс мэт зүйл, цагаан өнгийн соруултай шилэн цорго мэт зүйл,

№3 гэж дугаарласан цагаан өнгийн шилэн цорго мэт зүйл,

№4, №5 гэж дугаарласан тарианы шил,

№4 гэж дугаарласан улаан өнгийн цэцгийн савтай шар өнгийн сорууртай цагаан өнгийн цорго мэт зүйл,

№5 гэж дугаарласан цэвэр жин нь 0,0866 грамм шавар мэт зүйл,

№6 гэж дугаарласан цэнхэр өнгийн асаагуур зэргийг устгахыг

№2, №3 гэж дугаарласан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхгийг, №2 гэж дугаарласан 50 төгрөгийн мөнгөн дэвгэрт зэргийг хэрэгцээний дагуу Монгол банканд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.А-гаас 300,000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Э-, Б.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ