Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/235

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,

Улсын яллагч: Г.Ган-Эрдэнэ  

Шүүгдэгч: Ц.Ц, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр /ҮД:1141/,

Шүүгдэгч: Г.*******, Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн ******* овогт  Ц.*******, ******* овогт ******* *******,******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2305020500048 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 хамтран амьдрагчийн хамт Улаанбаатар хот,  .... дүүргийн ...дугаар хороо, ...  дугаар гудамжны ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй

******* овогт Цэрэнгийн ******* /РД: /,

Монгол Улсын иргэн,.. оны ..дугаар сарын ..-ны өдөр .... аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эцэг, эх, ах 2 дүүгийн хамт,... аймаг, ....сумын ... дүгээр баг ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, одоо ....ажилтай,

 

******* овогт ******* ******* /РД: /,

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .... мэргэжилтэй, "...." ХХК-д бэлтгэгч ажилтай, ам бүл 2 эхийн хамт, аймаг, Эрдэнэцагаан сумын .. дугаар баг .... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

овогт ******* ******* /РД./,

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.*******, Т.*******, Г.******* нар нь бүлэглэн “...2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ...дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоот гэртээ байсан иргэн  П.М-ийн рэдми нөте 11 про загварын 410.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, түлхэж унагаан хүч хэрэглэж, хууль бусаар булаан авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.*******, Т.*******, Г.******* нар нь бүлэглэн “...2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоот гэртээ байсан иргэн П.ийн рэдми нөте 11 про загварын 410.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, түлхэж унагаан хүч хэрэглэж, хууль бусаар булаан авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******гийн өгсөн “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******гийн өгсөн “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ы өгсөн “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2305020500048 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд П.ийн хохирогчоор өгсөн “...2023 оны 5 дугаар сарын 01-ний шөнө гэртээ байсан чинь Гэгээ Энхжин гэсэн цахим хаягаас над руу уулзах уу хоногийн 150.000 гэж байна. Хаягаар очвол таксины мөнгө шилжүүлнэ гэхээр нь 20.000 төгрөг шилжүүлсэн. Удалгүй гаднаас намхан бор, махлагдуу бүлтгэр нүдтэй охин манайд орж ирсэн. Тэгээд зурагтын дуу чангалаад байж байтал гаднаас хоёр залуу орж ирээд нөгөө охин руу харснаа чамайг хайгаад байна, хүлээж байя гээд гараад явсан чинь нөгөө охин араас нь гараад явсан. Наад охин чинь 18 настай гэхэд нь би мэдэхгүй наад охин чинь надад насаа 20 настай гэж хэлсэн. Би цагдаа дуудлаа гэхэд миний утсыг булааж аваад, намайг түлхэж унагаад зугтсан. Redmi note 11 pro 5G  гэсэн гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх 15-16 тал/,

ХХК-ийн шинжээчийн дүгнэлт “Redmi note 11 pro маркийн гар утас 410.000 төгрөг” үнэлгээ /хх-ийн 29-34 тал/

“ ХХК” барьцаат зээлийн гэрээ “Redmi note 11 pro маркийн гар утас 410.000 төгрөг” /хх-ийн 35 тал/,

П.ийн хаан банкны тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-42 тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 43-65 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.*******гийн өгсөн: “... ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.*******ы өгсөн: “... Би тухайн үед *******, ******* нартай зүгээр хамт л явж байгаад ийм зүйлд холбогдсон. Тухайн үед ******* надтай үерхдэг байсан. Утсыг ******* нь барьцаанд тавиад мөнгөөр нь ******* бид 2 манай нутаг руу явсан юм. ******* нь Баянхонгор аймагт очоод 2,3 сар болсон. Тухайн хэрэгт ******* тэр хүнийг дээрэмдэхийг мэдэж байсан. Гэр лүү нь хамт орсон. 2023 оны 5 дугаар сарын эхээр *******гийн гэрт ******* бид хоёр хамт байсан тэгээд ******* нэг хөгшин ах санхүү авна гэнээ би очоод гэрт нь ороод сууж байя та хоёр араас орж ирээд утсыг нь аваарай гэж зааж өгөөд дүүргийн 20-р хороо мах маркетын хашаан дотор байрлах нэг гэр лүү ******* түрүүлж орсон араас нь ******* бид хоёр тухайн гэр лүү ороод манай дүү танайд юу хийж байгаа юм гэж хэлээд *******г гэрээс гар гэж хэлээд гэрт байсан 1 настай хүн гар утсаараа ярьж эхлэх үед нь гар утсыг нь авч зугтсан. Тэгээд ******* тухайн гар утсыг ломбардад тавиад ******* бид хоёр Баянхонгор аймаг явсан. Рэдми 11 5г загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90, 93-94 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.*******гийн өгсөн: “...Ажлаа тараад *******гийн гэрт хоол идэхээр очоод сууж байсан чинь ******* нэг өвөө байна гэртээ ганцаараа амьдардаг юм байна. Би ороод мөнгө аваад байж байя та хоёр жоохон байж байгаад ороод ир, та хоёрыг орж ирэхээр би гараад зугтана та хоёр сүрдүүлж байгаад гараад ирээрэй гэж бид гурав тохиролцоод дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Мах маркет худалдааны төвийн ойролцоо гудамжинд буусан тэгээд нэг хашаанаас өвөө гарч ирээд *******г дагуулаад орсон. Бид хоёр араас нь харж байгаад нөгөө хашаа руу дагаад орсон. Тэгсэн чинь найз ******* орох уу гээд гэрт яваад ортол ******* цай уугаад сууж байсан тэгээд би ******* луу хараад чи юу хийж байгаа юм чамай хайгаад байна гэж хэлсэн чинь юм дугараагүй гэрийн эзэн өвгөн *******г гэрээс гарах гэж байхад нь араас нь дуудаад мөнгөө авах үед ******* гэрээс гарч зугтаад, явсан Гэрийн эзэн бид хоёрт хоол унд хийж өгөөд ******* бид хоёр явлаа гэсэн чинь таксины мөнгө авах уу гэж асуухад ******* утсаа өгч байгаач дүүтэйгээ ярих гэсэн юм гэж хэлээд тухайн гар утсыг аваад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101, 104-105 тал/,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 37 дугаар захирамж “...******* овогт Цэрэнгийн ******* /РД: ...../-г 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай...” /хх-ийн 110-111 тал/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 117-123 тал/,

Ц.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124 тал/,

Г.*******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129 тал/,

Т.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134 тал/,

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай /хх-ийн 142 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Мягмарсүрэнгийн гэрчээр өгсөн: “...Би ӨЗӨӨД ПИНАНС ХХК-ны Гүүд нэртэй барьцаалан зээлдүүлэх газрыг хариуцаж ажиллуулдаг бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр манай ломбардад Цэрэн овогтой ******* РД: нь Редми нөүт 11 загварын гар утсыг 10 хонгийн хугацаатай 350,000 төгрөгөөр барьцаанд тавьсан бөгөөд тухайн хүн барьцааны хугацаандаа сунгалтаа хийгээгүй бөгөөд манай байгууллагын зүгээс тухайн хүнд бүртгэлтэй утасны дугаараар нь залгаж удаа дараа мэдэгдсэн боловч тухайн хүн огт сунгалтаа хийгээгүй бөгөөд манайх гэрээнд заагдсан журмаар өөрийн байгууллагыг хохиролгүй болгохоор тухайн гар утсыг цааш нь худалдан борлуулсан болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 170-171 тал/

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 73 дугаар захирамж “...******* овогт Цэрэнгийн ******* /РД: /-г 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай...” /хх-ийн 174 тал/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.*******, Т.*******, Г.******* нар нь бүлэглэн “...2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоот гэртээ байсан иргэн П.ийн рэдми нөте 11 про загварын 410.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, түлхэж унагаан хүч хэрэглэж, хууль бусаар булаан авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн...” гэх дээрх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох П.ийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/, ХХК-ийн шинжээчийн дүгнэлт “Redmi note 11 pro маркийн гар утас 410.000 төгрөг” үнэлгээ /хх-ийн 29-34 тал/, “ ХХК” барьцаат зээлийн гэрээ “Redmi note 11 pro маркийн гар утас 410.000 төгрөг” /хх-ийн 35 тал/, П.ийн хаан банкны тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-42 тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 43-65 тал/, шүүгдэгч Г.*******ы  нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...тухайн хэрэгт ******* тэр хүнийг дээрэмдэхийг мэдэж байсан. Гэр лүү нь хамт орсон...******* нэг хөгшин ах санхүү авна гэнээ би очоод гэрт нь ороод сууж байя та хоёр араас орж ирээд утсыг нь аваарай гэж зааж өгөөд ... араас нь ******* бид хоёр тухайн гэр лүү ороод ...Рэдми 11 5g загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90, 93-94 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Прокуророос, шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг хохирогчид хүч хэрэглэн үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.

 Дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэж гэдэгт: эд хөрөнгийг авахаар цохих, зодох, түлхэж унагаах зэргээр эрүүл мэнд рүү чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхитэй үйлдэл гаргах, мөн ямар нэгэн арга хэрэглэн эд зүйлийг шилжүүлэн авсны дараа тухайн эд зүйлийг өөртөө үлдээхээр хүч хэрэглэх зэрэг нөхцөл байдал аль аль нь хамаардаг.

Хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч  нар нь хохирогчийн гэрт орж түүнийг утсаар ярьж байхад нь түлхэж унагаан утсыг нь булаан авч зугтсан болох нь хохирогчийн өгсөн “…гэж хэлсэн чинь миний гар утсыг булааж аваад намайг түлхэж унагаагаад зугтсан... /хх-16 тал/, гэх мэдүүлэг, яллагдагч Т.*******гийн өгсөн ... ******* нь тухайн иргэнийг түлхэж унагаж гар утсыг нь булаан авсан, ...тухайн эрэгтэйг түлхэж унагаж байхад нь... /хх-101 тал/ зэргээр нотлогдсон энэ үйлдэл нь бусдын эд зүйлийг илээр, хууль бусаар, хүч хэрэглэж авах  дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл үйл баримтад нийцсэн гэж шүүх дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдэх боломжтой байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд, шүүгдэгч Ц.*******, Т.*******, Г.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг бусдын эд зүйлийг илээр, хүч хэрэглэж,  хууль бусаар авсан гэм буруутайд  тооцож шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч П.ид “Redmi note 11 pro маркийн гар утас 410.000 төгрөг” /хх-ийн 29-34 тал/-ийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь тус бүр 200.000 төгрөг нийт 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан байх тул Ц.*******, Т.*******, Г.******* нарыг гэмт хэргийн улмаас бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.*******, Т.*******, Г.******* нар нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Ц.*******, Т.*******, Г.******* ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.*******, Т.*******, Г.******* нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 /хоёр / жил 6 /зургаа / сарын хугацаагаар хорих ялыг  оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн нөхцөл байдал зэргийг  харгалзан Ц.*******, Т.*******, Г.******* нарт оногдуулсан 2 /хоёр / жил 6 /зургаа / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу  шүүгдэгч Ц.*******гийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 69 /жаран ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******гийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх саналыг шүүхэд гаргасан ба шүүгдэгч нар нь хохирол төлбөр барагдуулсан хэдий ч шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн болохыг дурдаж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь Т.*******, Г.******* нар нь хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.*******, Г.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Цэрэнгийн *******, ******* овогт ******* *******,******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг  илээр, хууль бусаар, хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүдэгч ******* овогт Цэрэнгийн *******г 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,  ******* овогт ******* *******г 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,******* овогт ******* *******г  2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял  тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч ******* овогт Цэрэнгийн *******, ******* овогт ******* *******,******* овогт ******* ******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  4. Шүүгдэгч ******* овогт ******* *******,******* овогт ******* ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцож ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******гийн цагдан хоригдсон нийт 69 /жаран ес/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Т.*******, Г.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь хохирогч П.ид 600.000 төгрөг /зургаан зуу мянга/ төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.*******, Т.*******, Г.******* нарт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЧИМЭГ