Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/431  

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,      

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,                 

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ /томилолтоор/, 

иргэний хариуцагч/нэхэмжлэгч Ц.Б,

хохирогч Ц.А, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр,  

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б ”танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

  

Тээврийн прокурорын газраас Х.с овогт Б-н Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403001150253 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 19**5 оны 0* дугаар сарын **-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, иргэний болон үйлдвэрийн барилгын инженер мэргэжилтэй, Зорчигч тээвэр нэгтгэл 1 дүгээр баазад жолооч, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо Сурагчийн ** гудамж ***тоотод оршин суух,

урьд нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 684 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж 1 жил тэнссэн, Х ургийн овогт Б-ын Гш /РД:**00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Г нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Өгөөж чихэр боов ХХК-ний баруун урд уулзвар дээр 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 04 цаг 16 минутын орчимд Yutong маркийн 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна:г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно; мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна; гэсэн заалтуудыг тус тус зөрчиж улаан гэрэл дохиогоор уулзварт орж явган зорчигч Ц.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “...2024 оны 02 дугаар 14-ны өглөөний 04 цагийн үед ажлаасаа гараад ажилчдаа авахаар явж байсан юм. Урдаасаа хойшоо чиглэлд нарны гүүрийг даваад цагаасаа хоцорсон тул яараад явж байсан, явган зорчигч машины ойролцоо сайн харагдаагүй юм. Тэгээд явган зорчигчийг мөргөөд тэр дор нь эмнэлэг, цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.А мэдүүлэхдээ: “...2024 оны 02 дугаар сарын 14-ний оройны 8 цагт ажлаа тараад хамт ажилладаг ахмад настай хүний гэрт очиж золгоод цай унд уусан юм. Манай ажлын ах 1 шил архи задлаад уучхаад тэдний гаднаас такси бариад яармаг явах гээд явж байсан юм. Тэгээд түцнээс тамхи авах гээд таксинаас буугаад эргээд ирсэн чинь такси явсан байсан. Тэгэхээр нь дахиад такси барих гээд явж байтал намайг ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ц.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ өгсөн. Манай жолооч Г 1-р баазад ажилладаг гэм буруутай нь тогтоогдох юм бол даатгалын байгууллагаас хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Ц.А-ын өгсөн: “...Би 2024 оны 2 дугаар сарын 14-ны өдөр 20 цагийн үед ажлаа тараад хамт ажилдаг ах болох Энэбишийнд ажлын 3 найзын хамт 13-р хороололд байдаг гэрт очиж золгосон. Тэгээд очоод хоол цайгаар дайлуулан бид дөрөв 1-шил архи уучхаад гэр рүүгээ явах гээд гарсан хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Тэгээд би centrall mall-ийн хажуугаас таксидаад Яармагт байдаг гэр лүүгээ явсан замдаа яаж явснаа би санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн чинь гэмтчихээд босож чадахгүй байсан. Нэг мэдсэн чинь гэмтлийн эмнэлэг өглөө болцон байсан. Би удахгүй хагалгаанд орох гэж байгаа түүнээс гарах мөнгийг нэхэмжилнэ. Миний бие одоохондоо сайн эдгээгүй байгаа учир бие эдгэх хүртэл байгууллага мөнгийг нэхэмжилнэ. Өвчтэй байх хугацааны цалиг нэхэмжилнэ. Худалдаа хөгжлийн банканд Байрны зээлтэй сарын төлөлт 2,050,000 орчим байдаг өвчтэй байх хугацаанд төлж чадаагүй байгаа тул нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/

мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Ц.Б-гийн өгсөн: “...2024 оны 02-р сарын 14-ны өдөр ТЦА-аас төлөөлөгч томилж ирүүлэх талаар албан бичиг ирэхэд би ослыг мэдээд жолооч Б.Гөөс утсаар холбогдож ослын талаар асуусан. Асуутал манай байгууллагын жолооч Г нь тухайн явган зорчигчийг өөрөө ирж мөргөсөн ба гэнэт урдуур гарж ирсэн. Тухайн үед явган зорчигч нь согтуу байх шиг байсан. Өөр надад юм хэлээгүй. Yutong маркийн 0000 *** улсын дугаартай чиглэлийн тээврийн хэрэгслийг манай байгууллагын жолооч нар 2 ээлжээр ээлжлэн жолоодож нийтийн зэврийн манай баз хийдэг. Yutong маркийн 0000 *** улсын дугаартай чиглэлийн тээврийн хэрэгсэл нь ЗТН ТГ-ын эзэмшилд байдаг. Yutong маркийн 0000 *** улсын дугаартай чиглэлийн тээврийн хэрэгслийг манай байгууллагын жолооч нар 2 ээлжээр ээлжлэн жолоодож нийтийн тээврийн үйлчилгээ хийдэг. Тухайн автобусанд 2 хүн л өглөө орой гэсэн ээлжээр ээлжилж жолооддог. Тухайн өдөр Б.Г гэдэг жолооч ажилчдаа гэрээс нь авдаг А-ны ээлжээр ажиллаж байсан. Манай жолооч нар сард нэг удаа А-ны ээлжтэй байдаг. Манай байгууллага нь хариуцлагын болон тээврийн хэрэгслийн даатгалтай, манайх даатгалаар хохирлыг барагдуулдаг. Энэ жил Ард даатгалтай хамтран ажиллаж байгаа. Гэхдээ жолооч гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд даатгалаас хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч С.С-ийн өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Өгөөж чихэр боов" ХХК-ийн баруун урд уулзвар дээр 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдөр 04 цаг 06 минутын орчимд Yutong маркийн 0000 *** улсын дугаартай автомашины жолооч нь явган зорчигч Ц.А-д /РД: 00000000, 32 настай, эрэгтэй/-г мөргөж эрүүл мэндэд нь хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.А нь 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 6,179,000 төгрөгийн зардал гарсан болох нь lavlagaa.emongolia.mn" системийн лавлагаагаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг Б.Г-өөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 000000000000 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах, иргэний хэргийн шүүхүүдэд нэхэмжлэх гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоон төрд учирсан хохирлыг гаргуулах, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2682 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1.Ц.А-н биед зүүн дунд чөмгөний дотор булуу, зүүн шаант ясны дотор булууны сэлтэрсэн далд хугарал, зүүн тойг ясны гадна ирмэг сэлтэрсэн далд хугарал, урд чагтан холбоосны урагдал, арын чагтан холбоосны суналт, хүзүүний 5-6 нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний цүлхийлт, өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн бугалга, хэвлий, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, авто ослын үед мөргөгдөх, цохигдох, шидэгдэх үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 384 дугаартай Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1.2. Ц.А-н биед зүүн гарын мөрний мэдрэлийн сүлжээний багцын бүрэн гэмтэл, /зүүн гарын хөдөлгөөн их хэмжээгээр хязгаарлагдаж, мэдрэхүй алдагдан, булчингийн хүч суларсан, зүүн дунд чөмгөний дотор булуу, зүүн шаант ясны дотор булууны сэлтэрсэн далд хугарал, зүүн тойг ясны гадна ирмэгийн сэлтэрсэн далд хугарал, зүүн өвдөгний урд чагтан холбоосны урагдал, арын чагтан холбоосны суналт, хүзүүний 5-6 нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний цүлхийлт, эгэм-далны маяа сэртэнгийн үений холбоосны хаван суналт, үе үүсгэгч яснуудад хэмт эдийн хаван, атгаал ясны толгойд хэмт эдийн хаван, зүүн далны доорх булчин болон шөрмөсний хэсэгчилсэн урагдал, далны тогооны дээд болон урд хэсгийн лабрумын урагдал, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн бугалга, хэвлий, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, духанд зулгаралт гэмтлүүд учирчээ. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 5.6. Зүүн гарын мөрний мэдрэлийн сүлжээний багцын бүрэн гэмтлийн улмаас зүүн гарын хөдөлгөөн их хэмжээгээр хязгаарлагдаж, мэдрэхүй алдагдан, булчингийн хүч суларсан нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 5.20.4-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 40% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн дунд чөмгөний дотор булуу, зүүн шаант ясны дотор булууны сэлтэрсэн далд хугарал, зүүн тойг ясны гадна ирмэгийн сэлтэрсэн далд хугарал, урд чагтан холбоосны урагдал, далны тогооны дээд болон урд хэсгийн лабрумын урагдал гэмтлүүд нь тус, тусдаа Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59-63 дугаар хуудас/,

 

-Хас үнэлгээ ХХК-ийн Автомашин техникийн 917 дугаартай үнэлгээний тайлан  /4,295,000 төгрөг/ хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/,

 

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт

“...1. Yutong маркийн 0000 *** улсын дугаартай улсын дугаартай автотээврийн хэрэгсэл нь тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд хойд тэнхлэг дэх дугуйн тоормосны идэвхжилийн зөрүү, баруун, зүүн талын их гэрлийн тусгалын хэмжээ хол ойрын тусгал дээрээ стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.

Зүүн урд талын булан хонхойж цөмөрсөн, урд салхины шил зүүн доод хэсгээр цацарч хагарсан, зүүн талын их гэрлийн бүрхүүл хагарсан зэрэг эвдрэл гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Зүүн урд талын булан хонхойж цөмөрсөн, урд салхины шил зүүн доод хэсгээр цацарч хагарсан, зүүн талын их гэрлийн бүрхүүл хагарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй.

3. Зүүн урд талын булан хонхойж цөмөрсөн, урд салхины шил зүүн доод хэсгээр цацарч хагарсан, зүүн талын их гэрлийн бүрхүүл хагарсан зэрэг гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй гэж үзэж байна.

4. Зүүн урд талын булан хонхойж цөмөрсөн, урд салхины шил зүүн доод хэсгээр цацарч хагарсан, зүүн талын их гэрлийн бүрхүүл хагарсан зэрэг гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй гэж үзэж байна.

5. Тоормосны систем нь хийн дамжуулгатай ABS системтэй.

6. Тоормосны стенд болон гар жолоодлого хийж шалгахад тоормосны систем

хэвийн ажиллагаатай байлаа...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 92-95 дугаар хуудас/,

 

            - Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/,

            - Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-14 дүгээр хуудас/,   

            - Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/, 

            -  Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 65 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

            - Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 67 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

            - Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

- Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/,

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ө.Сүхбаатарын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 486 дугаартай мөрдөгчийн магадалгаа: /хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 116 дугаар хуудас/,

            - Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 117 дугаар хуудас/,

            - Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 121 дүгээр хуудас/,

            - Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгаж хуудас /хавтаст хэргийн 122 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Г нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Өгөөж чихэр боов ХХК-ний баруун урд уулзвар дээр 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 04 цаг 16 минутын орчимд Yutong маркийн 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна:г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно; мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна; гэсэн заалтуудыг тус тус зөрчиж улаан гэрэл дохиогоор уулзварт орж явган зорчигч Ц.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч Г нь Yutong маркийн 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9. гэрэл дохио нь дараах утгатай байна, улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Мөн явган зорчигч 5.11-т заасныг зөрчсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй оролцож байгаа...” гэх дүгнэлт,

 

хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгчид бодитоор учирсан 3,115,284 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн нэхэмжилж байна. Цаашид гаргах эмчилгээний зардлыг шүүгдэгч Б.Г болон иргэний хариуцагч байгууллагаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Б.Г нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Гэм буруу болон зүйлчлэл дээр хэлэх санал байхгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

            Шүүгдэгч Б.Г нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Өгөөж чихэр боов ХХК-ний баруун урд уулзвар дээр 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 04 цаг 16 минутын орчимд Yutong маркийн 00-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна:г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно; мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна; гэсэн заалтуудыг тус тус зөрчиж улаан гэрэл дохиогоор уулзварт орж явган зорчигч Ц.Аыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч Ц.А-н өгсөн: “...Би 2024 оны 2 дугаар сарын 14-ны өдөр 20 цагийн үед ажлаа тараад хамт ажилдаг ах болох Энэбишийнд ажлын 3 найзын хамт 13-р хороололд байдаг гэрт очиж золгосон. Тэгээд очоод хоол цайгаар дайлуулан бид дөрөв 1-шил архи уучхаад гэр рүүгээ явах гээд гарсан хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Тэгээд би centrall mall-ийн хажуугаас таксидаад Яармагт байдаг гэр лүүгээ явсан замдаа яаж явснаа би санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн чинь гэмтчихээд босож чадахгүй байсан. Нэг мэдсэн чинь гэмтлийн эмнэлэг өглөө болцон байсан. Би удахгүй хагалгаанд орох гэж байгаа түүнээс гарах мөнгийг нэхэмжилнэ. Миний бие одоохондоо сайн эдгээгүй байгаа учир бие эдгэх хүртэл байгууллага мөнгийг нэхэмжилнэ. Өвчтэй байх хугацааны цалинг нэхэмжилнэ. Худалдаа хөгжлийн банканд Байрны зээлтэй сарын төлөлт 2,050,000 орчим байдаг өвчтэй байх хугацаанд төлж чадаагүй байгаа тул нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Ц.Б-гийн өгсөн: “...2024 оны 02-р сарын 14-ны өдөр ТЦ-аас төлөөлөгч томилж ирүүлэх талаар албан бичиг ирэхэд би ослыг мэдээд жолооч Б.Г-өөс утсаар холбогдож ослын талаар асуусан. Асуутал манай байгууллагын жолооч Г нь тухайн явган зорчигчийг өөрөө ирж мөргөсөн ба гэнэт урдуур гарж ирсэн. Тухайн үед явган зорчигч нь согтуу байх шиг байсан. Өөр надад юм хэлээгүй. Yutong маркийн 00-00 *** улсын дугаартай чиглэлийн тээврийн хэрэгслийг манай байгууллагын жолооч нар 2 ээлжээр ээлжлэн жолоодож нийтийн зэврийн манай баз хийдэг. Yutong маркийн 00-00 *** улсын дугаартай чиглэлийн тээврийн хэрэгсэл нь ЗТН ТГ-ын эзэмшилд байдаг. Yutong маркийн 00-00 *** улсын дугаартай чиглэлийн тээврийн хэрэгслийг манай байгууллагын жолооч нар 2 ээлжээр ээлжлэн жолоодож нийтийн тээврийн үйлчилгээ хийдэг. Тухайн автобусанд 2 хүн л өглөө орой гэсэн ээлжээр ээлжилж жолооддог. Тухайн өдөр Б.Г гэдэг жолооч ажилчдаа гэрээс нь авдаг А-ны ээлжээр ажиллаж байсан. Манай жолооч нар сард нэг удаа А-ны ээлжтэй байдаг. Манай байгууллага нь хариуцлагын болон тээврийн хэрэгслийн даатгалтай, манайх даатгалаар хохирлыг барагдуулдаг. Энэ жил Ард даатгалтай хамтран ажиллаж байгаа. Гэхдээ жолооч гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд даатгалаас хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч С.С-н өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Өгөөж чихэр боов" ХХК-ийн баруун урд уулзвар дээр 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдөр 04 цаг 06 минутын орчимд Yutong маркийн 00-00 *** улсын дугаартай автомашины жолооч нь явган зорчигч Ц.А /РД:0000000, 32 настай, эрэгтэй/-г мөргөж эрүүл мэндэд нь хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.А нь 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 6,179,000 төгрөгийн зардал гарсан болох нь lavlagaa.emongolia.mn" системийн лавлагаагаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг Б.Г-өөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 00000000 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах, иргэний хэргийн шүүхүүдэд нэхэмжлэх гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоон төрд учирсан хохирлыг гаргуулах, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2682 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1.Ц.А-н биед зүүн дунд чөмгөний дотор булуу, зүүн шаант ясны дотор булууны сэлтэрсэн далд хугарал, зүүн тойг ясны гадна ирмэг сэлтэрсэн далд хугарал, урд чагтан холбоосны урагдал, арын чагтан холбоосны суналт, хүзүүний 5-6 нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний цүлхийлт, өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн бугалга, хэвлий, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, авто ослын үед мөргөгдөх, цохигдох, шидэгдэх үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 384 дугаартай Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1.2. Ц.А-н биед зүүн гарын мөрний мэдрэлийн сүлжээний багцын бүрэн гэмтэл, /зүүн гарын хөдөлгөөн их хэмжээгээр хязгаарлагдаж, мэдрэхүй алдагдан, булчингийн хүч суларсан, зүүн дунд чөмгөний дотор булуу, зүүн шаант ясны дотор булууны сэлтэрсэн далд хугарал, зүүн тойг ясны гадна ирмэгийн сэлтэрсэн далд хугарал, зүүн өвдөгний урд чагтан холбоосны урагдал, арын чагтан холбоосны суналт, хүзүүний 5-6 нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний цүлхийлт, эгэм-далны маяа сэртэнгийн үений холбоосны хаван суналт, үе үүсгэгч яснуудад хэмт эдийн хаван, атгаал ясны толгойд хэмт эдийн хаван, зүүн далны доорх булчин болон шөрмөсний хэсэгчилсэн урагдал, далны тогооны дээд болон урд хэсгийн лабрумын урагдал, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн бугалга, хэвлий, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, духанд зулгаралт гэмтлүүд учирчээ. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 5.6. Зүүн гарын мөрний мэдрэлийн сүлжээний багцын бүрэн гэмтлийн улмаас зүүн гарын хөдөлгөөн их хэмжээгээр хязгаарлагдаж, мэдрэхүй алдагдан, булчингийн хүч суларсан нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 5.20.4-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 40% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн дунд чөмгөний дотор булуу, зүүн шаант ясны дотор булууны сэлтэрсэн далд хугарал, зүүн тойг ясны гадна ирмэгийн сэлтэрсэн далд хугарал, урд чагтан холбоосны урагдал, далны тогооны дээд болон урд хэсгийн лабрумын урагдал гэмтлүүд нь тус, тусдаа Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59-63 дугаар хуудас/,

 

-Хас үнэлгээ ХХК-ийн Автомашин техникийн *** дугаартай үнэлгээний тайлан  /4,295,000 төгрөг/ хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/,

 

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт

“...1. Yutong маркийн 00-00 *** улсын дугаартай улсын дугаартай автотээврийн хэрэгсэл нь тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд хойд тэнхлэг дэх дугуйн тоормосны идэвхжилийн зөрүү, баруун, зүүн талын их гэрлийн тусгалын хэмжээ хол ойрын тусгал дээрээ стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.

Зүүн урд талын булан хонхойж цөмөрсөн, урд салхины шил зүүн доод хэсгээр цацарч хагарсан, зүүн талын их гэрлийн бүрхүүл хагарсан зэрэг эвдрэл гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Зүүн урд талын булан хонхойж цөмөрсөн, урд салхины шил зүүн доод хэсгээр цацарч хагарсан, зүүн талын их гэрлийн бүрхүүл хагарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй.

3. Зүүн урд талын булан хонхойж цөмөрсөн, урд салхины шил зүүн доод хэсгээр цацарч хагарсан, зүүн талын их гэрлийн бүрхүүл хагарсан зэрэг гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй гэж үзэж байна.

4. Зүүн урд талын булан хонхойж цөмөрсөн, урд салхины шил зүүн доод хэсгээр цацарч хагарсан, зүүн талын их гэрлийн бүрхүүл хагарсан зэрэг гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй гэж үзэж байна.

5. Тоормосны систем нь хийн дамжуулгатай ABS системтэй.

6. Тоормосны стенд болон гар жолоодлого хийж шалгахад тоормосны систем

хэвийн ажиллагаатай байлаа...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 92-95 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-14 дүгээр хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 65 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 67 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ө.Сүхбаатарын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 486 дугаартай мөрдөгчийн магадалгаа: /хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.   

 

Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар хохирогч Ц.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хохирогч Ц.А-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хавтаст хэргийн 37 дугаар хуудаст иргэний нэхэмжлэгч С.С-ийн өгсөн “...хохирогч Ц.А нь 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 6,179,000 төгрөгийн зардал гарсан болох нь lavlagaa.emongolia.mn" системийн лавлагаагаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг Б.Г-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг

-Хас үнэлгээ ХХК-ийн Автомашин техникийн 917 дугаартай үнэлгээний тайлан  /4,295,000 төгрөг/ хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Г нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа гэмт хэрэг үйлдсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагч буюу ажил олгогч ЗТН ТГ-д хариуцуулж гаргуулах нь зүйтэй.

Гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирогч Ц.А 3,115,284 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн байх зэрэг нотлох баримтуудыг авагдсан байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар ЗТН ТГ-аас 6,179,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, 3,069,390 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.А-д олгуулахаар шийдвэрлэв.      

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт буюу “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дахь хэсгийн 2.1.5-т заасны дагуу хохирогч Ц.А нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын 4 дүгээр зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн /хавтаст хэргийн 28 дугаар хуудаст/ байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14,950,000 төгрөгийг иргэний хариуцагч ЗТН ТГ-аас гаргуулж хохирогч Ц.А-д олгуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, Чингэлтэй дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрээс 3 жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргахгүй. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах хугацааг багасгаж өгнө үү. Хувийн байдлыг харгалзан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргалаа.  

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Чингэлтэй дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Х овогт Б-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Чингэлтэй дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хассан ялыг оногдуулсан үеэс тоолж, Б.Г нь зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч ЗНТГ-аас 6,179,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, 3,069,390 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.А-д тус тус олгож, хохирогч Ц.А нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ