Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 111/ШШ2018/0017

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим

хэсгээс татгалзсаныг, хариуцагч нэхэмжлэлийн

зарим шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг,

нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагч ******* нарыг оролцуулан, *******ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга *******, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны дарга ******* нарт холбогдох *******ыг төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтний ажилд томилсон тушаал гаргахыг даалгах, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх гадаад харилцаа, аялал жуучлалын албаны гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр томилохыг албаны даргад даалгах, 2017 оны 7 сараас өдрөөс хойш 2018 оны 3 дугаар сар хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэглсэн төлөөлөгч хариуцагч нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:Захиргааны хэрэг шүухэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 68 дугаар зүйлийн 68.1, 68.2 дахь хэсэгт заасны дагуу нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн *******, нөгөө талаас хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дарга ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хамтран хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны дарга ******* нар доорхи нөхцөлөөр эвлэрэв. Үүнд:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие 2017 оны 7 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарыг дуусах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

2. Хамтран хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны дарга ******* миний бие *******ыг гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны гадаад
харилцаа хариуцсан мэргэжилтнээр ажилд эгүүлэн томилох.

3. Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/148 дугаартай тушаалаар *******д олгогдсон тэтгэмжийг олгохоор харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэнээс гарах үр дагаврыг шүүгч тайлбарлан өгсөн бөгөөд талууд бүрэн ойлгосон болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* анх *******ыг төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтний ажилд томилсон тушаал гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр томилохыг албаны даргад даалгах, 2017 оны 7 сараас өдрөөс хойш 2018 оны 3 дугаар сар хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах гэж ихэсгэсэн байна.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад 2017 оны 7 сараас 2018 оны 3 дугаар сарыг дуусах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* татгалзаж, *******ыг Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр томилохыг албаны даргад даалгах шаардлагыг хариуцагч ******* хүлээн зөвшөөрч, *******ыг төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтний ажилд томилсон тушаал гаргахыг даалгахнэхэмжлэгч, шаардлагад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан буулт хийж, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/148 дугаартай тушаалаар *******д олгогдсон тэтгэмжийг олгохоор тохиролцож эвлэрсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т ...шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана. 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно., 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно. гэж тус тус заасан.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан буулт хийж эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлахааргүй байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаны, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эвлэрсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг үйлдэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийгудирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 67 дугаар зүйлийн 67.1, 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсгийг тус тус баримтлан *******ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга *******, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны дарга ******* нарт холбогдох 2017 оны 7 сараас өдрөөс хойш 2018 оны 3 дугаар сар хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хэсэгчлэн татгалзсаныг, *******ыг төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтний ажилд томилсон тушаал гаргахыг даалгах шаардлагад нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан буулт хийж эвлэрснийг, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр томилохыг албаны даргад даалгах шаардлагыг хариуцагч ******* зөвшөөрснийг тус тус баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснааршүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОЮУНСАЙХАН