Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/432

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,                

улсын яллагч С.Бичинхүү,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б-ийн Төгрөг-т холбогдох эрүүгийн 2305000002074 тоот дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Т аймгийн Э суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг ** дүгээр хороо Зээлийн **** тоотод оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүрэг ** дугаар хороо Арцатын **** дугаар байрны ** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Б-ийн Т /РД:00**********/.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.Т нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, төмөр замын гарам дагуу байршуулсан хохирогч Ц.Ц-ийн эзэмшлийн 0000 *** улсын дугаартай Toyota Axio загварын тээврийн хэрэгслийн зүүн хойд гэрэл, зүүн урд гэрэл, зүүн талын толь, хойд купер зэргийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 835,000 төгрөгийн хохирол,

 

хохирогч Б.Э-ын өмчлөлийн 0000 *** улсын дугаартай хар өнгийн Lexux RX450 загварын тээврийн хэрэгслийг зурж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 5,860,000 төгрөгийн хохирол,

хохирогч А.А эзэмшлийн "Toyota Highlander" загварын 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд, хойд хаалга, баруун хойд крыло, багажийн хаалга, зүүн урд, хойд хаалга, зүүн, баруун толь, зүүн урд крыло, капут, баруун урд, хойд хаалганы шил, борооны хаалт зэргийг хагалж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 2,205,000 төгрөгийн хохирол,

хохирогч Н.Бий эзэмшлийн Toyota Prius 30 загварын 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын буфер, зүүн талын толь, зүүн урд хаалганы шил, зүүн хойд шил, баруун хойд шил зэргийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 887,500 төгрөгийн хохирол, нийт 9,987,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

 

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр эхнэрийнхээ ахын найранд очоод согтуу байсан. Эхнэр хоёр хүүхдийн хамт дүүгээрээ хүргүүлэх гээд явж байсан. Замд миний дотор муухай оргиод би машинаас буугаадахъя гээд буусан. Эхнэр, хүүхдүүд, дүү нар гэр рүү хөдлөөд намайг орхиод явсан. Би тэр хавьд алхаж явж байгаад их даараад дулаацах гэж машинууд дээр очсон, фудволктой байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

            мөрдөн байцаалтад хохирогч Ц.Ц-ийн өгсөн: “...2023 оны 10 сарын 17-ны орой би өөрийн машин болох Тоёота Ахіо авто машинаа Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зам дагуу 19 цаг өнгөрч байхад үлдээгээд гэртээ орсон юм. Ингээд намайг 2023 оны 10 дугаар сарын 18-ны үүрээр 03 цаг 55 минутад нэг үл таних дугаар над руу залгаад надад хандаад та гараад ирээч таны машиныг нэг хүн эвдээд байна гэхээр нь би гараад машин дээрээ ирсэн чинь миний машины зүүн хойд хойд гэрэл, зүүн урд гэрэл, зүүн талын толь, хойд купер нь буландаа хагарч гэмтсэн байсан. Ямар хүн ингэсэн юм бол гэхэд үл таних 50 орчим насны намхан хүнийг заасан бөгөөд би тэр хүнийг өмнө нь огт харж байгаагүй. Би тэр хүнтэй уулзаад яасан яагаад ийм зүйл хийсэн талаар асуухад тэр хүн би наадхыг чинь төлнө гэх зүйл хэлэхээс өөр зүйл хэлээгүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

 

            мөрдөн байцаалтад хохирогч Н.Б-ий өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 18-ны орой би өөрийн машин болох Тоёота приус авто машинаа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зам дагуу зогсоолд барлуулаад гэртээ харьсан юм. Ингээд 2023 оны 10 дугаар сарын 18-ны өглөө үл таних дугаараас над руу залгаад таны машиныг хүн гэмтээсэн байна би хажууд нь байсан машины жолооч нь байна гэж хэлсэн. Би тухайн үед машин дээрээ очсон чинь миний өөрийн эзэмшлийн 0000 *** улсын дугаартай машин маань зүүн гар талын толь хугалсан хажуу цонх зурсан урд купер хөлөөрөө өшиглөсөн мөртэй, хагарсан байсан. Би машинаа хараад хаана очих талаар нөгөө дугаараас асуусан чинь манай гэрийн ойролцоо байдаг Баянгол дүүргийн цагдаагийн газар дээр гомдол гаргаж өг гэснээр цагдаагийн газар ирж уулзаад үнэлгээ томилуулж үзүүлсэн тэгээд үнэлгээгээ харсан чинь 887,500 төгрөг гарсан. Би тэр хүнийг өмнө нь харж байгаагүй цагдаа дээр ирээд анх удаа тул надтай ямар нэг өр авлага, өс хонзон байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,

            мөрдөн байцаалтад хохирогч А.А өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед би өөрийн эзэмшлийн авто машин болох Toyato Highlander маркийн цэнхэр өнгийн авто машины эзэмшлийн авто 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зам дагуу зогсоогоод гэртээ орсон юм. Ингээд өглөө сэрээд 08 цаг 30 минутын үед хүүхэд цэцэрлэгт хүргэж өгөх гээд гараад ирсэн минь миний машины ойролцоо байсан хар өнгийн Lexus маркийн авто машины жолооч надад хандаад таны машиныг баахан сэвтүүлсэн байна гэж хэлсэн. Би машинаа тойроод харсан чинь миний намайг ямар хүн ингэсэн юм бэ мэдсэн үү гэхэд одоогоор мэдсэн зүйл байхгүй байна. Цагдаагийн байгууллагад 102 дугаарт дуудлага өгсөн байгаа гэж хэлсэн, удалгүй нэг цагдаа залгаад Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс дээр хүн нь баригдсан байгаа гэж хэлсэн. Би цагдаагийн хэлтэс дээр ирээд эд зүйлийн үнэлгээ хийлгэхээр томилсон тогтоол хийлгээд очиж үнэлгээ хийлгэсэн ба үнэлгээгээр миний машин 2,205,000 төгрөг гарсан байгаа. Би цагдаа дээр байхдаа машин гэмтээсэн гэх хүнийг харсан ба 40 гаран насны намхан хүн байсан. Тэр хүнийг өмнө нь огт харж байгаагүй хүн байсан. Би тухайн өдөр цагдаад гомдол өгч амжаагүй явсан бөгөөд өнөөдөр ирж гомдол санал гаргаж өгч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87 дугаар хуудас/,

 

            мөрдөн байцаалтад хохирогч Б.Э-ын өгсөн: “...2023 оны 10 сарын 17-нд орой 20 цагийн үед би өөрийн эзэмшлийн авто машин болох, Toyato RX 450 маркийн хар өнгийн авто машинаа Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зам дагуу зогсоогоод гэртээ орсон юм. Ингээд намайг 2023 оны 10 дугаар сарын 18-нд өглөө сэрээд 07 цаг өнгөрч байхад машин дээрээ ирсэн чинь машиныг маань  зураад гэмтээсэн байсан. Ямар хүн ингэсэн юм тэгээд 102 дугаарт дуудлага өгсөн чинь нөгөө хүн баригдсан байгаа гээд хэлж байсан. Би цагдаагийн хэлтэс дээр ирээд гомдол гаргаж өгсөн ба улмаар үнэлгээ томилуулаад үнэлгээ гаргуулж өгсөн. Би цагдаа дээр байхдаа машин гэмтээсэн гэх хүнийг харсан ба 50 орчим насны намхан хүн байсан би тэр хүнийг өмнө нь огт харж байгаагүй хүн байсан. 2023 оны 07 дугаар сард 60,000,000 төгрөгөөр авч байсан машин байгаа эд зүйл одоо зах зээл дээр ямар үнэтэй байгаа талаар мэдэхгүй байна. Үнэлгээ гаргуулсан чинь 5,860,000 төгрөг гарсан. Би одоо тэрүүгээр нь барагдуулах саналтай байна. Надад үнэлгээтэй холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй. Би хариуг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 129 дүгээр хуудас/,

 

            мөрдөн байцаалтад гэрч Э.А-н өгсөн “...Тухайн өдөр бид нар дээр 03 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн ** дугаар хороо Залуус хорооллын замын урд талд зам дагуу согтуу эрэгтэй хүн миний машины арын гэрэл хагалсан байна гэх дуудлага мэдээлэл дээр очиж шалгахад Ц.Ц гэх хүн нэг 40 гаран насны намхан согтуу эрэгтэй хүнийг гараас бариад зогссон байсан. Тухайн өдөр ажилд гараад өглөө 08 цаг 30 минутад буух ёстой байсан ба 08 цаг өнгөрч байхад дахин цагдаагийн 102 дугаарын утсаар нэг дуудлага орж ирсэн бөгөөд тухайн шөнө хэрэг гарсан газар дахин хэдэн машины цонх шил чулуугаар зурж сэвтээсэн байдалтай байсан бөгөөд тухайн хүмүүст гэм буруутай хүн нь баригдсан байгаа талаар хэлсэн. Ингээд өглөө анх дуудлага өгсөн хүнтэй дахин холбоо бариад надад тэр шөнө намайг буцаад машин дээрээ ирэхэд ойролцоо байсан хэд хэдэн машины гадна талд гэмтэл сэв суулгасан байсан шүү гэж хэлсэн. Би шөнө нөгөө гэм буруутай хүнээс мэдээлэл авах гэтэл хэл ам хийгээд миний шаардлага биелүүлэхгүй байхаар нь дагуулж байгаад цагдаагийн газар хүргэж өгсөн. Тухайн дуудлага мэдээлэл шалгах үед манай хамтрагч надтай хамт байсан. Бид нар тэр хавиар нь эргүүл хийгээгүй шууд хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

 

            “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний 0000 дугаартай тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас/,

 

            “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний ***** дугаартай тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас/,

 

            “Хас үнэлгээ” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний *** дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 96-98 дугаар хуудас/,

 

            “Хас үнэлгээ” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний *** дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 140-143 дугаар хуудас/,

 

            хохирогч Ц.Цийн хохирол төлбөр төлөгдсөн тул шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлт: /хавтаст хэргийн 210 дугаар хуудас/,

 

            хохирогч А.А хохирол төлбөр төлөгдсөн тул шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлт: /хавтаст хэргийн 211 дүгээр хуудас/,

 

            хохирогч Н.Б-ий хохирол төлбөр төлөгдсөн тул гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлт: /хавтаст хэргийн 212 дугаар хуудас/,  

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 163 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 175 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Т нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, төмөр замын гарам дагуу байршуулсан хохирогч Ц.Ц-ийн эзэмшлийн 0000 *** улсын дугаартай “Toyota Axio” загварын тээврийн хэрэгслийн зүүн хойд гэрэл, зүүн урд гэрэл, зүүн талын толь, хойд купер зэргийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 835,000 төгрөгийн хохирол,

хохирогч Б.Э-ын өмчлөлийн 0000 *** улсын дугаартай хар өнгийн Lexux RX450 загварын тээврийн хэрэгслийг зурж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 5,860,000 төгрөгийн хохирол,

хохирогч А.А эзэмшлийн "Toyota Highlander" загварын 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд, хойд хаалга, баруун хойд крыло, багажийн хаалга, зүүн урд, хойд хаалга, зүүн, баруун толь, зүүн урд крыло, капут, баруун урд, хойд хаалганы шил, борооны хаалт зэргийг хагалж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 2,205,000 төгрөгийн хохирол,

хохирогч Н.Б-ий эзэмшлийн “Toyota Prius” 30 загварын 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын буфер, зүүн талын толь, зүүн урд хаалганы шил, зүүн хойд шил, баруун хойд шил зэргийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 887,500 төгрөгийн хохирол, нийт 9,987,500 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,

 

       Шүүгдэгч шүүх хуралдаанд: “...Гэм буруу дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байна...” гэх саналыг тус тус гаргав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Б.Т нь үргэлжилсэн үйлдлээр:

2023 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, төмөр замын гарам дагуу байршуулсан хохирогч Ц.Ц-ийн эзэмшлийн 0000 *** улсын дугаартай “Toyota Axio” загварын тээврийн хэрэгслийн зүүн хойд гэрэл, зүүн урд гэрэл, зүүн талын толь, хойд гупер зэргийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 835,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

 

мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Ц-ийн өгсөн: “...2023 оны 10 сарын 17-ны орой би өөрийн машин болох Тоёота Ахіо авто машинаа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зам дагуу 19 цаг өнгөрч байхад үлдээгээд гэртээ орсон юм. Ингээд намайг 2023 оны 10 дугаар сарын 18-ны үүрээр 03 цаг 55 минутад нэг үл таних дугаар над руу залгаад надад хандаад та гараад ирээч таны машиныг нэг хүн эвдээд байна гэхээр нь би гараад машин дээрээ ирсэн чинь миний машины зүүн хойд хойд гэрэл, зүүн урд гэрэл, зүүн талын толь, хойд купер нь буландаа хагарч гэмтсэн байсан. Ямар хүн ингэсэн юм бол гэхэд үл таних 50 орчим насны намхан хүнийг заасан бөгөөд би тэр хүнийг өмнө нь огт харж байгаагүй. Би тэр хүнтэй уулзаад яасан яагаад ийм зүйл хийсэн талаар асуухад тэр хүн би наадхыг чинь төлнө гэх зүйл хэлэхээс өөр зүйл хэлээгүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

 

мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.А-н өгсөн “...Тухайн өдөр бид нар дээр 03 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн *** дугаар хороо Залуус хорооллын замын урд талд зам дагуу согтуу эрэгтэй хүн миний машины арын гэрэл хагалсан байна гэх дуудлага мэдээлэл дээр очиж шалгахад Ц.Ц гэх хүн нэг 40 гаран насны намхан согтуу эрэгтэй хүнийг гараас бариад зогссон байсан. Тухайн өдөр ажилд гараад өглөө 08 цаг 30 минутад буух ёстой байсан ба 08 цаг өнгөрч байхад дахин цагдаагийн 102 дугаарын утсаар нэг дуудлага орж ирсэн бөгөөд тухайн шөнө хэрэг гарсан газар дахин хэдэн машины цонх шил чулуугаар зурж сэвтээсэн байдалтай байсан бөгөөд тухайн хүмүүст гэм буруутай хүн нь баригдсан байгаа талаар хэлсэн. Ингээд өглөө анх дуудлага өгсөн хүнтэй дахин холбоо бариад надад тэр шөнө намайг буцаад машин дээрээ ирэхэд ойролцоо байсан хэд хэдэн машины гадна талд гэмтэл сэв суулгасан байсан шүү гэж хэлсэн. Би шөнө нөгөө гэм буруутай хүнээс мэдээлэл авах гэтэл хэл ам хийгээд миний шаардлага биелүүлэхгүй байхаар нь дагуулж байгаад цагдаагийн газар хүргэж өгсөн. Тухайн дуудлага мэдээлэл шалгах үед манай хамтрагч надтай хамт байсан. Бид нар тэр хавиар нь эргүүл хийгээгүй шууд хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний **** дугаартай тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас/,

 

хохирогч Б.Э-н өмчлөлийн 0000 *** улсын дугаартай хар өнгийн “Lexux RX450” загварын тээврийн хэрэгслийг зурж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 5,860,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч Б.Э-н өгсөн: “...2023 оны 10 сарын 17-нд орой 20 цагийн үед би өөрийн эзэмшлийн авто машин болох, Toyato RX 450 маркийн хар өнгийн авто машинаа Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зам дагуу зогсоогоод гэртээ орсон юм. Ингээд намайг 2023 оны 10 дугаар сарын 18-нд өглөө сэрээд 07 цаг өнгөрч байхад машин дээрээ ирсэн чинь машиныг маань  зураад гэмтээсэн байсан. Ямар хүн ингэсэн юм тэгээд 102 дугаарт дуудлага өгсөн чинь нөгөө хүн баригдсан байгаа гээд хэлж байсан. Би цагдаагийн хэлтэс дээр ирээд гомдол гаргаж өгсөн ба улмаар үнэлгээ томилуулаад үнэлгээ гаргуулж өгсөн. Би цагдаа дээр байхдаа машин гэмтээсэн гэх хүнийг харсан ба 50 орчим насны намхан хүн байсан би тэр хүнийг өмнө нь огт харж байгаагүй хүн байсан. 2023 оны 07 дугаар сард 60,000,000 төгрөгөөр авч байсан машин байгаа эд зүйл одоо зах зээл дээр ямар үнэтэй байгаа талаар мэдэхгүй байна. Үнэлгээ гаргуулсан чинь 5,860,000 төгрөг гарсан. Би одоо тэрүүгээр нь барагдуулах саналтай байна. Надад үнэлгээтэй холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй. Би хариуг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 129 дүгээр хуудас/,

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний *** дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 140-143 дугаар хуудас/,

 

хохирогч А.А эзэмшлийн "Toyota Highlander" загварын 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд, хойд хаалга, баруун хойд крыло, багажийн хаалга, зүүн урд, хойд хаалга, зүүн, баруун толь, зүүн урд крыло, капут, баруун урд, хойд хаалганы шил, борооны хаалт зэргийг хагалж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 2,205,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.А өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед би өөрийн эзэмшлийн авто машин болох Toyato Highlander маркийн цэнхэр өнгийн авто машины эзэмшлийн авто 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зам дагуу зогсоогоод гэртээ орсон юм. Ингээд өглөө сэрээд 08 цаг 30 минутын үед хүүхэд цэцэрлэгт хүргэж өгөх гээд гараад ирсэн минь миний машины ойролцоо байсан хар өнгийн Lexux маркийн авто машины жолооч надад хандаад таны машиныг баахан сэвтүүлсэн байна гэж хэлсэн. Би машинаа тойроод харсан чинь миний намайг ямар хүн ингэсэн юм бэ мэдсэн үү гэхэд одоогоор мэдсэн зүйл байхгүй байна. Цагдаагийн байгууллагад 102 дугаарт дуудлага өгсөн байгаа гэж хэлсэн, удалгүй нэг цагдаа залгаад Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс дээр хүн нь баригдсан байгаа гэж хэлсэн. Би цагдаагийн хэлтэс дээр ирээд эд зүйлийн үнэлгээ хийлгэхээр томилсон тогтоол хийлгээд очиж үнэлгээ хийлгэсэн ба үнэлгээгээр миний машин 2,205,000 төгрөг гарсан байгаа. Би цагдаа дээр байхдаа машин гэмтээсэн гэх хүнийг харсан ба 40 гаран насны намхан хүн байсан. Тэр хүнийг өмнө нь огт харж байгаагүй хүн байсан. Би тухайн өдөр цагдаад гомдол өгч амжаагүй явсан бөгөөд өнөөдөр ирж гомдол санал гаргаж өгч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87 дугаар хуудас/,

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний *** дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 96-98 дугаар хуудас/,

 

хохирогч Н.Б-ий эзэмшлийн “Toyota Prius” 30 загварын 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын буфер, зүүн талын толь, зүүн урд хаалганы шил, зүүн хойд шил, баруун хойд шил зэргийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 887,500 төгрөгийн хохирол, нийт 9,987,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Б-ий өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 18-ны орой би өөрийн машин болох Toyota Prius авто машинаа Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зам дагуу зогсоолд барлуулаад гэртээ харьсан юм. Ингээд 2023 оны 10 дугаар сарын 18-ны өглөө үл таних дугаараас над руу залгаад таны машиныг хүн гэмтээсэн байна би хажууд нь байсан машины жолооч нь байна гэж хэлсэн. Би тухайн үед машин дээрээ очсон чинь миний өөрийн эзэмшлийн *** 0000 улсын дугаартай машин маань зүүн гар талын толь хугалсан хажуу цонх зурсан урд купер хөлөөрөө өшиглөсөн мөртэй, хагарсан байсан. Би машинаа хараад хаана очих талаар нөгөө дугаараас асуусан чинь манай гэрийн ойролцоо байдаг Баянгол дүүргийн цагдаагийн газар дээр гомдол гаргаж өг гэснээр цагдаагийн газар ирж уулзаад үнэлгээ томилуулж үзүүлсэн тэгээд үнэлгээгээ харсан чинь 887,500 төгрөг гарсан. Би тэр хүнийг өмнө нь харж байгаагүй цагдаа дээр ирээд анх удаа тул надтай ямар нэг өр авлага, өс хонзон байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,

 

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний ***** дугаартай тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас/,

 

хохирогч Ц.Цийн хохирол төлбөр төлөгдсөн тул шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлт: /хавтаст хэргийн 210 дугаар хуудас/,

 

хохирогч А.А хохирол төлбөр төлөгдсөн тул шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлт: /хавтаст хэргийн 211 дүгээр хуудас/,

 

хохирогч Н.Б-ий хохирол төлбөр төлөгдсөн тул гомдолгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлт: /хавтаст хэргийн 212 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. Бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн объектив шинжтэй байдаг.  

 

Энэ төрлийн гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлддэг бөгөөд дээрх үйл баримт нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах субьектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдаг онцлогтой.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Т нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Т нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас хохирогч Ц.Ц 835,000 төгрөгийн, хохирогч Б.Эт 5,860,000 төгрөгийн, хохирогч А.А-д 2,205,000 төгрөгийн, хохирогч Н.Б-д 887,500 төгрөгийн нийт 9,787,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний **** дугаартай тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний **** дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 96-98 дугаар хуудас/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний *** дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 140-143 дугаар хуудас/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний ***** дугаартай тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэвч хавтаст хэрэгт хохирогч Ц.Ц-ийн хохирол төлбөр төлөгдсөн тул шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлт /хавтаст хэргийн 210 дугаар хуудас/, хохирогч А.А хохирол төлбөр төлөгдсөн тул шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлт /хавтаст хэргийн 211 дүгээр хуудас/, хохирогч Н.Б-ий хохирол төлбөр төлөгдсөн тул гомдолгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлт /хавтаст хэргийн 212 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд авагдсан байх тул шүүгдэгч Б.Т-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” гэх санал,

шүүгдэгч шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би газар тариалангийн ажил эрхэлж байгаа тул надад торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгийн торгох ял оногдуулж, шүүгдэгч Б.Т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 12 хоногийн 1 /нэг/ хоногийг 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 180,000 төгрөгийг эдлэх ялаас хасаж тооцохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Т овогт Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль  бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ын цагдан хоригдсон 12 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 180,000 төгрөгийг эдлэх ялаас хасаж тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Т-т оногдуулсан 420 /дөрвөн зуун хорин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 420,000 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй.

      

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ