Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2021/00276

 

 

 

 

 

 

 

 

 

202******* 08 20 *******03/ШШ202*******/00276

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, Хуцаагийн 7 дугаар гудамжны *******2 тоотод оршин суух, Номч овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг ******* дүгээр хороо, Хуцаагийн 7 дугаар гудамжны *******2 тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах, тусдаа амьдрахыг даалгах тухай нэхэмжлэлийг 202******* оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д., хариуцагч Б.*******, нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2008 онд ******* *******тай танилцаж, улмаар 2009 оны 8 дугаар сард нэг гэрт орсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 20*******0 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүү *******гийн төрсөн. ******* гэр бүл болсон цагаас эхлээд өнөөдрийг хүртэл байнга архи ууж ирсэн. Би архинаас гаргах гэж зөндөө оролдож, учирлаж гуйж аргадаж ирсэн боловч ******* архинаас гараагүй. Одоо хамт амьдрахын аргагүй архины хамааралтай болсон. Архи уухаараа байнга доромжилж, хардаж сэрддэг. Би ажилд ороод 3 жил болж байна. Энэ хугацаанд намайг ажил дээрээ өөр хүнтэй болсон гэж харддаг, согтуу ажил дээр ирдэг. Би тайван ч ажлаа хийж чаддаггүй, хэзээ согтуу ороод ирэх бол гэж айж эмээж ажлаа хийдэг. Энэ хүнд би *******2 жил эрх чөлөөгөө хязгаарлуулж амьдарч байна, сүүлийн үед дарамт шахалт бүр их болсон. Салвал үр хүүхэд болон ах дүү нарыг маань ална гээд дарамталдаг. Том болсон хүүг минь багштай чинь ярина гэж сэтгэл зүйн дарамтанд байлгадаг, хотод амьдарч байгаа дүүг минь хэл амаар доромжилж, ална, нухна гэж хэлдэг. Намайг *******ын янхан, биеэ үнэлж байгаад ажилд орсон гэж хэлдэг. Шөнийн гараатай үед хүүхэд маань араас тувт залгаад аав агсам тавиад байна гэдэг. Энэ хүн ч гэсэн утсаар залгаад эргэн тойрноо харуул гээд хардаад байдаг. Б.******* нь өмнөх эхнэртэйгээ баталгаатай учир бид гэрлэлтээ батлуулаагүй. Хариуцагч хүү Б.ыг сурч хүмүүжих тал дээр өнөөдрийг хүртэл анхаарал тавьж байгаагүй. Ажил хийж олсон мөнгөө өөрөө өөртөө зарцуулж, архи ууж, улмаар архинд хамааралтай болсон. Иймд Б.*******гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тусдаа амьдрахыг даалгаж өгнө үү. Олон удаа захиргааны арга хэмжээ авагдсан, цаашид ийм хүнтэй хамт амьдрах боломж байхгүй гэв.

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: овогтой ******* би 2009 оноос овогтой тэй танилцаж, *******2 жил хамтран амьдарсан. Энэ хугацаанд нэг хүү төрж, одоо *******2 нас хүрсэн. Би хуваариа ажил хөдөлмөр хийдэг. Хийж байгаа ажлаас болоод найз нөхөдтэйгөө архи уудаг. Би архи уудгаа хүлээн зөвшөөрнө. Энэ бол миний буруу. Би архинаас гарах гэж их хичээсэн, эмчилгээнд явъя гэж боддог. Утсаар юм асуух гээд залгахаар намайг хардаад байна гэдэг. Сүүлийн үед архи ууснаас болж эхнэр хүүхэд гэртээ оруулахгүй гадуур найз нөхдөөрөө хоноглох болсон. Миний эхнэр Д., хүү Б.од тэтгэмж тогтоолгохоор хүсэлт гаргасан байна. Нэгэнт энэ хүн надаас салахыг хүсч байгаа бол би юу хэлэх вэ. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Маргахгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Б.******* холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах, тусдаа амьдрахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д., хариуцагч Б.******* нар нь 2009 оноос хамтран амьдарч, хамтран амьдрах хугацаандаа 20*******0 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүү Б.ыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.******* дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 2*******.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, 35 дугаар зүйлийн 35.******* дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хариуцагч ******* өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй учраас зохигчид гэрлэлтээ батлуулж чадаагүй бөгөөд албан ёсны баталгаагүй хэдий ч хүү ын төрсөн эцэг хариуцагч Б.******* мөн тул хуулийн дагуу хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хариуцагчид үүсчээ.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.******* дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.2 дахь хэсэгт зааснаар эцэг Б.*******гаас сар бүр тэтгэлэг гаргуулж хүү Б.ыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Хариуцагч нь эрхэлсэн ажилгүй тул хүүхдийн тэтгэлгийг төлөхөд хүндрэлтэй байна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд ажил эрхлээгүй гэх үндэслэл нь эцэг эхийг үр хүүхдээ тэжээн тэтгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Тусдаа амьдрахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.******* дэх хэсэгт Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, 3.*******.******* дэх хэсэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд гэж, 5 дугаар зүйлийн 5.*******.******* дэх хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.*******.2 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн үйлчлэл нь төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч хамтын амьдралтай байсан, хамтын амьдралтай байгаа хүмүүсийг хамруулахаар хуульчилсан байна.

Нэхэмжлэгч Д., хариуцагч Б.******* нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч 2008 онд танилцсанаас хойш *******3 жилийн хугацаанд хамтын амьдралтай байсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.******* дэх хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, бэлгийн, эдийн засгийн зэрэг хэлбэрээр үйлдэгдэнэ гэж заасан байна.

Хариуцагч Б.******* нь согтуугаар нэхэмжлэгч Д. болон гэр бүлийн бусад гишүүдийг байнгын давтамжтай хэл амаар гутаан доромжлох, заналхийлэх, хэрүүл маргаан үүсгэх, айлгах, агсан тавих, хүсээгүй байхад нь бэлгийн харьцаанд орох зэрэг хэлбэрээр сэтгэл санааны, бие махбодийн, бэлгийн хүчирхийлэл үйлддэг болох нь зохигчдын тайлбар, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******9 оны 4 дүгээр сарын *******6-ны өдрийн 68 дугаар шийтгэвэр, 2020 оны 06 дугаар сарын *******2-ны өдрийн 2020/ЗШ/********************* дугаар шийтгэвэр, 2020 оны *******0 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ЗШ/2*******2 дугаар шийтгэвэр, 202******* оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 202*******/ЗШ/*******83 дугаар шийтгэвэрүүдээр тус тус тогтоогдож байна.

Иймд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг үндэслэлээр хариуцагч *******гаас тусдаа амьдрахыг даалгуулах тухай нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 63 дугаар зүйлийн 63.*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах, тусдаа амьдрахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагуудын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******30.980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******30.980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.т олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан, гаргаж өгсөн байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:

*******. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.2 дахь хэсэгт зааснаар 20*******0 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү *******гийн ыг *******6 нас хүртэл /суралцаж байгаа бол *******8 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Б.*******гаас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Боржигон овогт ******* *******г Номч овогт ******* ээс тусдаа амьдрахыг даалгасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Б.*******гаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.т даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 63 дугаар зүйлийн 63.*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******30.980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамж *******30.980 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.т олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА