Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 111/ШШ2018/0018

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, *******ийн нэхэмжлэлтэй,Баянхонгор аймгийн Засаг дарга *******, Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 9 дүгээр тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/319 дүгээр захирамж, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хүсэлтээр зарласан аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын сонгон шалгаруулалтыг тус тус хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус салбар зөвлөл нь *******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 620 дугаар албан бичгийн дагуу аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын ажлын байрны сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудаснаас хасуулж, нийтэд зарлахыг цуцалсан болно.

Иймд *******ийн нэхэмжлэлтэй холбогдох захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд *******ийг томилсон аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/319 дүгээр захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Иймд тус захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* тус шүүхэд Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 9 дүгээр тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/319 дүгээр захирамж, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хүсэлтээр зарласан аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын сонгон шалгаруулалтыг тус тус хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга *******, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд *******ийг томилсон аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/319 дүгээр захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Иймд тус захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэж нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрч, хариу тайлбарыг ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Засаг дарга *******, Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга ******* нарт холбогдох Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 9 дүгээр тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/319 дүгээр захирамж, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хүсэлтээр зарласан аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын сонгон шалгаруулалтыг тус тус хүчингүй болгох *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 35100 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч *******өд буцаан олгосугай.

 Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

  

ШҮҮГЧ                                         Ч.ОЮУНСАЙХАН