Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/255

 

 

 

                                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                           МОНГОЛ СН НЭРИЙН ӨМНӨӨС

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,

Улсын яллагч: Г.Ариунзул

Шүүгдэгч: Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* ******* овогт *******ын *******ид холбогдох 2405000000184 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, ******* ******* ХХК-д .... ажилтай, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн  хамт, ******* дүүрэг ...дүгээр хороо, ******* тоотод оршин суух,

******* ******* овогт *******ын *******  /РД:/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.******* нь “...2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дүүргийн 2 дугаар хороо, .. плаза төвийн 9 давхарт байрлах ******* ******* ХХК-ийн ... тоотод хохирогч Э.ыг гараараа алгадаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.******* нь “...2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дүүргийн 2 дугаар хороо, Гранд плаза төвийн 9 давхарт байрлах ******* ******* ХХК-ийн 908 тоотод хохирогч Э.ыг гараараа алгадаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ийн “...гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2405000000184 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.ын хохирогчоор өгсөн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн үед өөрийн ажил болох дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд Плаза оффисын 9 давхар ... тоотод ганцаараа сууж байсан чинь ажлын хүн болох ******* овогтой ******* гэж ... онд төрсөн зүс таних залуу орж ирээд гарах үедээ хаалга онгорхой орхихоор нь би хаалга хаахгүй яаж байгаа юм гэж уурлаж хэлээд хаалгаа хаагаад сууж байсан чинь буцаж орж ирээд боловсролгүй чамтай ажиллах хэцүү байна гэх зэргээр хэлээд хажууд цуг суухаар нь би уурлаад бичгийн цаасаар нүүрэнд нь 2-3 удаа цохисон тэр үед цуг ажилладаг гэж залуу орж ирсэн тэр үед би компьютерын маусыг нь газар унгасан тэгсэн чинь тэр ******* гэж залуу нь миний толгойн зүүн тал руу нэг удаа гараараа алгадсан тэгээд би тэр өрөөнөөс гараад явсан, тэгээд байж байсан чинь тэр өдрөөс хойш чих өвдөөд сонсгол муудаад байхаар нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 10-р хороололд байдаг ЭМ ЖИ ЖИ нэртэй эмнэлэгт үзүүлсэн чинь миний зүүн талын чихний хэнгэрэг цоорсон байхаар нь үзүүлээд цагдаад хандаж байна. Тэр хүн бид хоёр л бие биедээ халдсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.ийн гэрчээр өгсөн “...Намайг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр би өөрийн ажил болох гранд плаза төвийн оффисын 9-н давхарт байрлах ******* ******* ХХК-нд ажил дээрээ байж байх үед 10-11 цагийн үед эрэгтэй эмэгтэй хүн маргалдаад чимээ гараад байхаар нь уулзалтын өрөөнд орсон чинь цуг ажилдаг *******, нар нь хоорондоо маргалдаж байсан, намайг өрөөнд орох үед нь утсаар ярьж байх үед хаалга хаасангүй гэдэг зүйлээс болж маргаж байх шиг байсан, өрөөнд орсон чинь эгч ******* нүүрэнд нь 2-3 хуудастай бичгийн цаасаар 2-3 удаа цохисон чинь ******* нь уурлаад баруун гараараа хацар хэсэгт нь алгадаж байна гэж би хараад алгадсаны дараа нь дундуур нь орж салгасан чинь эгч намайг чи алгадлаа гээд ширээн дээр байсан маус эд зүйлсийг шидэж байсан харагдсан, тэр үед нь би эгчийг аргадаад аваад гараад байдал намжсан байгаа, өөр зүйл болоогүй. *******ийн аавын биеийн байдал нь муу байгаа гэсэн тэр зүйлээс шалтгаалаад сэтгэл санаа нь хямралтай байх үед нь тухайн асуудал үүсэж ийм үйлдэл гаргасан байх гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг. /хх-ийн 10 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн 2237 дугаартай “...Э.ын биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 14-16 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х.*******ийн яллагдагчаар өгсөн: “…Намайг 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр ажил дээрээ буюу Баруун 4 замын урд талд байрлах Гранд Плаза оффисын 9 давхарт 908 тоот өрөөнд орох үед цуг ажилдаг гэж эмэгтэй сууж байсан, тэгээд би тухайн өрөөнөөс гарах үедээ хаалга нээлттэй үлдээгээд явсан чинь араас нь хаалга хаагаач хачин юм чинь гэж орилсон, тэгээд би өөр өрөөнд байсан маусе чихэвч зэргийг аваад буцаж өрөөндөө ороод д хандаж чи чинь ямар ядаргаатай боловсролгүй бүдүүлэг юм бэ гэж хэлсэн чинь нүд нь улаанаараа эргээд гартаа бичгийн цаас, зэргээр цохисон би яг тодорхой санахгүй байна, нүд нь улаанаараа эргээд цохиод дайраад байхаар нь би баруун гараараа толгой хэсэгт нь нэг удаа алгадсан тэгээд орилоод байж байсан чинь гэж залуу орж ирээд ын аваад гараад явсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

Шүүгдэгч Х.*******ид холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Х.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дүүргийн 2 дугаар хороо, Гранд плаза төвийн 9 давхарт байрлах ******* ******* ХХК-ийн 908 тоотод хохирогч Э.ыг гараараа алгадаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Х.*******ийн мэдүүлэг, хохирогч Э.ын мэдүүлэг, гэрч Б.ийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2237 шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2237 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 1149 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч Х.*******ийн “...2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дүүргийн 2 дугаар хороо, Гранд плаза төвийн 9 давхарт байрлах ******* ******* ХХК-ийн 908 тоотод хохирогч Э.ыг гараараа алгадаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Э. нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 150.000 төгрөг баримтаар нэхэмжилсэн боловч шүүгдэгч Х.******* нь 950.000 төгрөг төлсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн  тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.******* нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Х.*******ид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Х.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 50 тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Х.*******ид танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Х.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Х.*******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг 30 /гуч/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, шүүгдэгч нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ийг 450 /дөрвөн зуун тавь/-нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүнд оногдуулсан торгуулын ялыг 30 /гуч/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирол төлсөн, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ