Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/126

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Түвшинбаяр,

шүүгдэгч/хохирогч *******, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал,

шүүгдэгч/хохирогч *******, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20500000227 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1972 оны 0 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар

Хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, барилгын туслах ажил эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн *******-р хороо, байр тоотод оршин суух, урьд

- Төв аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******, /РД: /,

2. Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 7 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “ ” ХХК-д бараа хүргэлтийн ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт дүүргийн 5-р хороо, байрны тоотод оршин суух, урьд

- дүүргийн шүүхийн 2006 оны 0 дугаар сарын 17-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******, /РД: ХИ8608210/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 202 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 08 цагийн орчим Баянгол дүүргийн *******-р хорооны нутаг дэвсгэр “Хүрээ” дээд сургуулийн урд талын замд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа “эгнээ байр буруу эзэлсэн” гэх шалтгаанаар *******тай хэрүүл маргаан үүсгэж, хохирогч *******ын нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь дээд зүүн 1-р шүдний булгарал, буйланд цус хуралт, шарх, дээд баруун 1-р шүдний сулрал, эрүүнд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- Шүүгдэгч ******* нь 202 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 08 цагийн орчим Баянгол дүүргийн *******-р хорооны нутаг дэвсгэр “Хүрээ” дээд сургуулийн урд талын замд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа “эгнээ байр буруу эзэлсэн” гэх шалтгаанаар *******тай хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч *******ын чигчий хурууг хазаж биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн сарвууны чигчий хуруунд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр “Хүрээ” дээд сургуулийн орчим гурван хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөөр явж байсан бөгөөд автомашины зогсоолгүй байсан учраас автобусны буудал дээр зогсох боломжтой байсан. Миний ард явж байсан машин автобусны буудал руу ороод зогсонгуут нь хажуугаар нь орж гүйцэж түрүүлээд зогссон. Гэтэл тухайн машины жолооч бууж ирээд маргаан үүсгэхээр нь би түлхсэн, тэгээд заамдаад харилцан түлхэлцэж байтал миний хурууг хазсан. Тэгээд зууралдаж байгаад гараа татаж авсан. Би энэ залууг зодоогүй, цохисон зүйл байхгүй. Шүд нь миний гараа татаж авахад сугарч унасан байх. Тэгээд миний машин руу дайрч ороод машины түлхүүрийг аваад эвдэж, машинд байсан хүүхдүүдийг айлгасан. Тэгээд цагдаа ирээд буусан. Би цохисон зүйл байхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гээд явж байсан. Гэтэл миний машины урдуур огцом дараад шахаад зогссон. Тухайн үед машины мэдрэгч дугараад байсан учраас машинаасаа буугаад машин шүргэсэн юм болов уу гээд бууж харсан. Гэтэл намайг

заамдаж аваад цохиж, багалзуурдаж, машины хамар дээр намайг заамдсан. Эхний удаа цохих үед миний шүд унасан. Тэгээд намайг заамдаж, машины хамар дээр дарж байх үед ам руу хуруу нь орж ирсэн. Тэгээд тавиулах гээд хазсан. Тэгээд гарын тавиулчхаад шүдээ гаргаж ирээд шүд унагаасан гэж хэлсэн. Би хүүхдүүд рүү дайраагүй, айлгасан зүйл байхгүй. Харин ч хүүхдүүд нь “өвөө болиоч, наад залуугаа тавь” гэж хэлж байсан. Тэгээд замын цагдаа ирээд болиулсан. Би түүний машины орж, машины түлхүүр эвдээгүй, тийм зүйл болоогүй. *******ын хурууг хазсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Маш их гомдолтой байна. Тухайн үед ******* нь хүүхдүүдийг айлгасан. Хүүхдүүд айснаас болж тэдний сэтгэл санаад хохирол учирсан гэж үзэж байна. Иймд сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна. Мөн баримтаар 540.550 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байгаа. Түүнчлэн машины түлхүүр хугалсан түлхүүр шинээр хийлгэсэн зардлаа нэхэмжилнэ...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Энэ гэмт хэргийн улмаас миний шүд унасан. Шүд унаснаас болж шинэ жил, цагаан сараар гарч орж, хамаатан садантайгаа уулзаж чадсангүй. Надад болон манай охинд мөн сэтгэл санааны хохирол учирсан гэж үзэж байгаа. Эмчилгээ хийлгэсэн зардалд 287.000 төгрөг, шүд хийлгэх зардалд 2.950.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирлоо төлчихвөл гомдол, саналгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******ын:

“... “Хүрээ” дээд сургуулийн автобусны буудал дээр тээврийн хэрэгслээ зогсоож хүүхдээ буулгах гэтэл урд явж байсан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл буудал руу ороод зогсохоор нь хажуугаар нь орж гүйцэд түрүүлээд ороход буудал дээр зогсож байсан тээврийн хэрэгсэл хөдлөх үйлдэл хийхэд нь цагаан өнгийн тээврийн хэрэгсэл урагшаа хөдөлсөн би машинаа урагшлуулаад урд нь орж зогсоод хүүхдээ буулгах гэтэл жолооч залуу машинаас бууж ирээд яагаад шахаад байгаа юм гэхээр нь би эхний удаад түлхсэн 2 дахь удаа дахиад түлхэх гэсэн чинь намайг заамдаад авахаар нь би гарыг нь тавиулах гэж түлхэж байхад миний зүүн гарын чигчий хуруу нөгөө залуугийн ам руу орсон тэгтэл залуу улам хүчтэй миний гараас хазсан тэгээд зууралдаж байгаад гарын арьсаа зумлан байж чигчий хуруугаа амнаас нь салгаж авсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 202 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 1626 дугаартай шинжээчийн:

“...*******ын биед зүүн сарвууны чигчий хуруунд шарх, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

Хохирогч *******ын:

“...202 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 08 цагийн орчим хүүхдээ сургуульд хүргэж өгөхөөр өөрийн эзэмшлийн 2-19 УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхад 77-99 УАК улсын дугаартай “Тоёота Харрьер” маркийн тээврийн хэрэгслийн жолооч урдуур орж шахаж зогсохоор нь би бууж очсон ... нөгөө машины жолооч бас бууж ирсэн ... машинаа сэвтсэн эсэхийг хараад “яаж байна гэж хэлтэл” намайг заамдаж аваад татаж чангааж, чи яаж байна гэж байснаа шууд нүүр рүү гараараа 1 удаа цохиод миний дээд талын үүдэн 1 дүгээр шүд унасан. ...тэгээд намайг боогоод машины хамар дээр дараад байсан би амьсгаа авч чадахгүй байсан тэр үед хуруу нь ам руу ороод ирэхээр нь би хуруунаас нь хазаж тавиулсан. ... намайг шалтгаангүй цохиж миний шүдийг унагасан ...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 22-2 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 202 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 1625 дугаартай шинжээчийн:

“...*******ын биед дээд зүүн 1-р шүдний булгарал, буйланд цус хуралт, шарх, дээд баруун 1-р шүдний сулрал, эрүүнд зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

Шинжээч эмч Б.Цолмонгийн:

“...*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүдийн шүдний булгарал, сулрал, буйлны шарх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй. Дээрх шүдний булгарал гэмтэл нь мохоо гадаргуутай ямар ч зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой бөгөөд дээрх тохиолдлын аль үед үүссэнийг ялгах боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 1-17 дахь тал/,

Хохирол төлбөрийн баримтууд /хавтаст хэргийн 98-107 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч С.Тэгшжаргалаас шүүхэд танилцуулсан баримтуудаас хавтаст хэргийн 1-17 дахь талд авагдсан “Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл”-ийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан боловч дээрх нотлох баримт нь хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримт байх тул шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал “Үйлчлүүлэгч *******ад холбогдох хэргийг цагаатгах байр суурьтай оролцож байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд шинжлэн судалсан камерын бичлэгээр ******* нь эхэлж миний үйлчлүүлэгч рүү довтолсон байх бөгөөд урдаас нь түлхэж харилцан ноцолдсон байна. Улмаар миний үйлчлүүлэгч *******ын гарыг нь хазсан бөгөөд аргагүй байдалд орж гараа татаж авсан. Энэ нь *******ын эрүүл мэндэд хохирол учруулах үйлдэл биш, өөрийн эрүүл мэндээ хамгаалах зорилготой, аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл байсан тул түүнийг цагаатгаж өгнө үү. Мөн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг хуульд заасан аргачлалын дагуу гаргуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн хувьд маргаангүй. Хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгт машины түлхүүр, хугалсан үйл баримт тогтоогдохгүй байна. Гэмт хэргийн улмаас эмчилгээний зардалд .270.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

202 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 08 цагийн орчим Баянгол дүүргийн *******-р хорооны нутаг дэвсгэр “Хүрээ” дээд сургуулийн урд талын замд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа “эгнээ байр буруу эзэлсэн” гэх шалтгаанаар *******тай хэрүүл маргаан үүсгэж, хохирогч *******ын нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь дээд зүүн 1-р шүдний булгарал, буйланд цус хуралт, шарх, дээд баруун 1-р шүдний сулрал, эрүүнд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 202 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 1625 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Б.Цолмонгийн мэдүүлэг, хяналтын камерт бичлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

Шүүгдэгч ******* нь:

202 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 08 цагийн орчим Баянгол дүүргийн *******-р хорооны нутаг дэвсгэр “Хүрээ” дээд сургуулийн урд талын замд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа “эгнээ байр буруу эзэлсэн” гэх шалтгаанаар *******тай хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч *******ын чигчий хурууг хазаж биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн сарвууны чигчий хуруунд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 202 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 1626 дугаартай дүгнэлт, хяналтын камерт бичлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч *******, ******* нар нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч ******* нь эмчилгээ хийлгэсэн зардал, бусад хохирол төлбөрт нийт .27.000 төгрөг нэхэмжилснээс баримтаар тогтоогдсон 287.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч *******т олгох, хохирогч *******ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.950.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Хохирогч ******* нь эмчилгээ хийлгэсэн зардал, бусад хохирол төлбөрт баримтаар 540.550 төгрөгийг нэхэмжилсэн ба үүнээс хууль ёсны үндэслэл бүхий шаардлага хангаагүй “Элбэг мини маркет”-ын баримт болох 7.200 төгрөг, 202 оны 12 дугаар сарын 05-ны өдөр эмнэлгийн ерөнхий үйлчилгээний үнэ болох 245.000 төгрөг, тээврийн хэрэгслийн түлхүүрийн үнэ болох *******1.500 төгрөг, нийт 6.700 төгрөгийг хангах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож, харин шүүгдэгч *******аас 176.850 төгрөгийг гаргуулж хохирогч *******ад олгохоор шийдвэрлэв.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заасан байх хохирогч *******ын төрийн үйлчилгээний төлбөр болох 250.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх нь зүйтэй.  

Түүнчлэн сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт “гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх” зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

Өөрөөр хэлбэл, хохирогч *******, ******* нар нь гэмт хэрэгт өртсөний улмаас сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт орсон эсэх талаарх холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй орхиж, цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.   

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат “...Миний үйлчлүүлэгч нь “ ” ХХК-д хүргэлтийн ажилтнаар ажилд ороод удаагүй, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал “...Миний үйлчлүүлэгч хувиараа барилгын дотор заслын ажил эрхэлдэг тул ажил эрхлэх боломжоор хангаж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч *******, ******* нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд тус бүр 1 удаагийн бүртгэлтэй байх ба тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч нарыг ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, түүнчлэн хувийн байдал буюу бага насны хүүхдүүддээ хичээл сургуульд нь хүргэх, авах зэрэг нөхцөл байдлыг харгалзаж, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******, ******* нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 20500000227 тоот дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1, 6.2, 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлийн 1, 4, 6.10 дугаар зүйлийн 4, 6.1 дугаар зүйлийн 4, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас 287.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгох, хохирогч *******ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.950.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж,

- шүүгдэгч *******аас 176.850 төгрөгийг гаргуулж хохирогч *******ад олгох, хохирогч *******ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн шүүгдэгч *******аас 250.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******, ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ