Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/113

 

 

 

                                 2024/ШЦТ/113

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ц    

Шүүгдэгч: Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б Дд холбогдох эрүүгийн 2412.............. тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

 

                   Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1998 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............. аймгийн ............сумын ...............багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Бын Д (РД:............)

 

 

                                        Холбогдсон хэргийн талаар:  

 

Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ............. аймгийн …............ сумын ............багийн нутаг ................гэх газраас хууль бусаар 12 ширхэг, 0,937 м3 шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 102,845 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна.   

 

                Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

                Шүүгдэгч Б.Д нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Ц.Тгийн өгсөн: “...босоо модны үнэлгээ 102.845 төгрөг, унанги мод нь 216.512 төгрөгийн хохирол ойн санд учирсан байна. Ойн санд учруулсан хохирлыг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/, гэрч С.Чын өгсөн: “...Д гэх хүн надаас ойн цэвэрлэгээний унанги мод бэлтгэх эрхийн бичгийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр АРА-24042782 гэсэн серийн дугаартай Хөвсгөл гэх газраас цэвэрлэгээний унанги мод бэлтгэх эрхийн бичиг 4 куб метр унанги мод бэлтгэхээр бичүүлж авсан. Би тухайн үед хараагүй, мотоциклтой явж байсан. Надаас тухайн үед мод бэлтгэх эрхийн бичгээ бичүүлж аваад явсан. Уг Хөвсгөл гэх газарт талбайн тусгаарлалт хийгдсэн газар байгаа. Улсын тусгай хамгаалалттай газарт ордоггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/,  гэрч М.Сын өгсөн: “...Дын ачиж явсан моднууд нь шинж байдлын хувьд хуурай шинэс унагасан байдалтай шинэс төрлийн моднууд байсан. Би тухайн үед Д гэх залуугаас хэдэн ширхэг босоо мод унагасан бэ гэж асуутал энэ энэ босоо модыг унагасан гээд унагасан моднуудаа зааж өгөөд бусад моднуудаа унанги гэж хэлж байсан. Тухайн үед мод бэлтгэх эрхийн бичгээ Булган сумын байгаль хамгаалагч Ч гэх хүнээс авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн дугаар тал/, яллагдагч Б.Дын өгсөн: “...прокурорын тогтоолтой танилцлаа. Би хүлээн зөвшөөрч байна. Миний гаргасан үйлдэл Прокурорын яллагдагчаар татагдсан тогтоол дээр дурдагдсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 76 дугаар тал/, шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дугаартай “тухайн мод нь шинэс төрлийн хуурай мод байна. Үүнээс 12 ширхэг босоо, 42 ширхэг унанги мод байна. Босоо мод нь 12 ширхэг буюу 0.937 м3 шоометр ойн санд учруулсан хохирлын хэмжээг шууд үр ашгийн 45067,8 төгрөг, шууд бус үр ашгийн 87777,3 төгрөг нийт экологи эдийн сангийн үнэлгээг 102845 төгрөг, унанги мод нь 42 ширхэг буюу 1.9725 м3 шоометр Ойн санд учруулсан хохирлын хэмжээг шууд үр ашгийн 94873,3 төгрөг, шууд бус үр ашгийн 121628 төгрөг, нийт экологи эдийн засгийн үнэлгээг 216502 төгрөг, нийт 44 ширхэг мод нь 2.9095 м3 шоометр буюу экологи эдийн засгийн үнэлгээг 319347 төгрөгөөр тогтоогдлоо. Тухайн мод нь босоо болон унанги модноос галын түлээний зориулалтаар бэлтгэсэн мод, эдгээр босоо болон унанги моднууд нь 04 дүгээр сард бэлтгэсэн гэмээр хөрөөний хэрчим, тайралт шинэ байна...” гэх дүгнэлт /хх-ийн 49-50 дугар тал/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн зохих зөвшөөрөл гарал үүслийн гэрчилгээ авахгүйгээр ойгоос мод бэлтгэж тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

          Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Дын хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Б.Дыг  зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 102.845 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /102.845*3=308.535 /гурван зуун найман мянга таван зуун гучин тав/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 308.535 /гурван зуун найман мянга таван зуун гучин тав/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Д нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Дын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж...гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Иймд шүүгдэгч Б.Дын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3.050.000 /гурван сая тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 23-21 АРН улсын дугаартай Ниссан ванетта маркийн тээврийн хэрэгслийг хурааж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 308.535 /гурван зуун найман мянга таван зуун гучин тав/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 1.699.849 /нэг сая зургаан зуун ерөн есөн мянга найман зуун дөчин ес/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн шинэс төрлийн 12 ширхэг, 0,937 м3 мод,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 75.000 /далан тав/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн шинж, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Бын Дыг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн

24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар шүүгдэгч Б.Дд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.Д нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь

хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч Б.Даас 308.535  төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Дын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3.050.000 төгрөгийн үнэлгээ бүхий 23-21 АРН улсын дугаартай Ниссан ванетта маркийн тээврийн хэрэгслийг хурааж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 308.535 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 2.741.465 төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 12 ширхэг 0.937 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 75.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.

 

  1. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч

нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР