| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2024/0070/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/265 |
| Огноо | 2024-02-28 |
| Зүйл хэсэг | 21.10.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүжин |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/265
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Хулан,
улсын яллагч: Г.Билгүүжин,
шүүгдэгч: ****************, түүний өмгөөлөгч П.Гансүх /ҮД: 2353/, В.Оюун-Эрдэнэ /ҮД: 2101/,
хохирогч ****************/цахимаар/, түүний өмгөөлөгч Н.Түмэнбаяр /ҮД: 3344/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************т холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******** **************** /регистрийн дугаар:********/,
Монгол Улсын иргэн, ***********-ны өдөр ******** аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, *************** суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Шүүгдэгч **************** нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч буюу хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хэрэг бүртгэлтийн ********* дугаартай хэрэгт холбогдуулан шалгавал зохих ****************эзэмшлийн 650,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung S-10 5j” маркийн гар утсыг хураан авч, улмаар Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Эд зүйл, тээврийн хэрэгсэл, баримт бичиг түр хураан авах” 217 дугаартай журам болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын хадгалалт, хамгаалалтыг хариуцна” гэснийг тус тус зөрчиж, албан тушаалтны хувьд үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үрэгдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн ахлагч мөрдөгч албан тушаалтнаар ажилладаг. Тухайн үед “цахим орчинд жолооны эрх сэргээнэ, ангилал ахиулна, эрх сэргээн” гэх зар байршуулан залилах гэмт хэрэг үйлдсэн ********** манай тасгийн мөрдөгч Мөнхбат шалгаж байсан. Тухайн мөрдөгч нь шинээр томилогдсон албан тушаалтан байсан тул би дэмжлэг үзүүлэн анх баригдаад ирэхэд нь Эрүүгийн цагдаагийн албаны эрэн сурвалжлах хэлтсээс хүлээн авсан. Тухайн үед ****************нь Улаанбаатар хотод оршин суух хаяггүй байсан учир шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг саатуулахаар болж прокурорт танилцуулж ажиллагаа хийж гүйцэтгэсэн. Гар утсыг яллах дүгнэлтэд дурдагдсанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэж хураан аваагүй. Гар утсыг эд мөрийн баримтаар хураан авах үндэслэлтэй гэж тухайн үедээ үнэлж дүгнээгүй. Учир нь ****************нь зөвхөн өөрийн эзэмшлийн ********* дансаар шилжүүлэн авсан учраас гар утас хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж үзээгүй. Тухайн үед **************** гэх хүн ирсэн байна. Гар утсыг нь хүлээлгэн өгөх боломж байсан ч хавтаст хэрэгт авагдсан материалд ****************нь гэмт хэрэг үйлдэхдээ цагаан өнгийн “crown” маркийн машиныг хохирогч нартай уулзахдаа унадаг байсан. Тухайн машин нь **************** гэдэг хүний эзэмшлийн машин байсан тул хэрэгт хамааралтай байж магадгүй гэж үзэн **************** гэдэг хүнд хүлээлгэж өгөөгүй. Гар утас, үдээс, тэлээ зэргийг нь шүүгээндээ хадгалсан боловч алга болсон, үрэгдсэн асуудал миний хариуцлагагүй байдлаас болсон. Хүний эд зүйлийг үрэгдүүлсэн учраас хохирлыг барагдуулъя гэдэг байдлаар мөнгө өгсөн...” гэв.
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 10 дугаар сарын 24-ны өдөр цагдаагийн хэлтэс дээр очиход **************** ахмад миний гар утсыг хураан авсан. Цагдаагийн хэлтсийн үүдэнд манай ах эгч хоёр ирчихсэн байсан. Гар утсыг маань шалгачихаад буцаагаад өгнө гэсэн. Тэгээд 11 дүгээр сард түр гарсан. Тэгэхэд байцаагчийн өрөөнд байхад гар утсаа авмаар байна гэж хэлэхэд үзлэг шалгалт хийгээгүй байгаа, хийгээд 2-3 хоногийн дараа өгнө гэж хэлсэн. Ар гэрийнхэндээ үзлэг хийгээгүй байна, үзлэг хийгээд дуусахаар нь аваарай гэж хэлсэн. Сүүлд нь 461 дүгээр хорих ангид надтай уулзаж утсыг чинь алга болгочихлоо, ах нь мөнгийг нь өгчихмөөр байна гэж хэлэхэд нь тийм зүйл байхгүй ээ, энэ хэргийн талаарх нотлох баримт, тоглоом, фейсбүүк бүгд байгаа, би танд кодыг нь гаргаад өгчихсөн байгаа гар утсаа авмаар байна гэж хэлэхэд гар утас чинь олдохгүй алга болчихоод байна гэж хэлсэн. Утас нь дээр байгаа мэйл хаяг, дугаараа өгчих ах нь хайгаад үзье гэж хэлээд авсан. Түр гаргая гээд би фейсбүүк, мэйл хаягаараа ороод буцаад 461 дүгээр хорих анги дээрээ ирж байсан. Үүнээс өмнө прокурорт гар утсаа ар гэрийнхэндээ хүлээлгэж өгмөөр байна гэж хүсэлт гаргахад хариу хэлээгүй. Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаснаас хойш **************** ахмад байцаалтын өрөөнд надтай уулзаж байсан. Уулзахдаа эгчтэйгээ уулзаад мэдүүлгээ буцаалгачих, журмын хашаанд байгаа машиныг чинь аваад өгье, хохирол төлбөрийг барагдуулъя, гомдолгүй гээд байцаалт өгчих гэж хэлсэн. Би тэрийг нь албан тушаалаа урвуулан ашиглаж дарамт үзүүлсэн гэж бодсон. Сүүлд нь энэ хүнтэй уулзмааргүй байна гэж хүсэлт гаргаж байсан. 2023 оны 10 дугаар сард манай найз эргэлтээр ирж уулзахдаа чи фейсбүүкээрээ ороод байгаа юм уу гэж асуухаар нь энд байгаа хүн яаж фейсбүүк орох вэ дээ гэхэд чиний фейсбүүк байнга онлайн байна, чат бичихээр хариу өгөхгүй, тоглоомоор чинь орж тоглоод байна гэж хэлсэн. Хэрэгт хамт үйлдсэн хүмүүсээ нотолж чадахгүй, ганцаараа олон жилийн ял авсан. Мэдүүлэгтээ тоглоомын талаар хэлэхэд байцаагч үнэлгээ хийлгэнэ гэж хэлж байсан. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Тоглоомын үнэлгээг гаргуулмаар байна. Гар утасны тоглоомын нэрийг маань сольсон байсан. Тоглоом 1,500,000 төгрөг хүрч байсан, үүнийг нэхэмжилж байна...” гэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар
1.1 Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ********* дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан ****************“********* эрэн сурвалжлах арга хэмжээ”-ний үеэр Эрүүгийн цагдаагийн албаны эрэн сурвалжлах хэлтсийн 1-р тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч ****************баривчлан ажлын байрандаа гэрчээр мэдүүлэг авч, харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад ****************т устаар мэдэгдсэний үндсэн дээр тус хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч ****************, цагдаагийн дэслэгч ****************нарт хүлээлгэн өгсөн байна.
Харин эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад **************** нь сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах мөрдөгчийн тогтоол үйлдэж, ****************сэжигтний мэдүүлэг авч, түүнийг биед нь байсан “Samsung S-10 5j” маркийн гар утсыг хураан авахдаа тогтоол, баримт үйлдэлгүй авч, хадгалж байгаад өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлаас болж алга болгосон хэргийн нөхцөл байдал тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж, танилцуулав. Үүнд:
-Яллагдагч ****************ын тайлбар (2022 оны 10 дугаар сард манай тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч **************** шалгаж байсан хэрэгт эрэн сурвалжилж байсан **************** мөрдөгч ****************баривчилж авчирсан. **************** хүлээж авахад хар өнгийн гар утас, өмдний тэлээ, гутлын үдээс зэргийг хүлээлгэж өгсөн. **************** сэжигтнээр мэдүүлэг авч шүүхийн зөвшөөрөлгүй саатуулах тогтоол бичиж цагдан хорих 461 дүгээр ангид хүлээлгэж өгсөн. ****************прокурорт гомдол гаргахаар нь 2023 оны 05 дугаар сард **************** гэх эмэгтэйд ******* гар утсыг хүлээлгэн өгч, гар утас хүлээж авсан гэх бичиг бичүүлэн авсан. Дээрх тэмдэглэл нь ажил дээр байгаа) /1-р хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
-****************ийн хүсэлт (********* овогтой **************** миний бие өөрийн дүү болох *************Самсунг Эс-10 5жи загварын гар утсыг эрүүгийн ахлагч ****************аас хүлээн авлаа, гар утсанд эвдрэл гэмтэл байхгүй, ажиллагаа хэвийн) /1-р хавтаст хэргийн 13 дахь тал/,
-Гэрч ****************ийн мэдүүлэг (500,000 төгрөг авахад ****************аар дамжуулан дүү ****************жижиг цаас нь дээр захих зүйлсийг бичсэн жагсаалтыг авчирсан, тухайн захисан зүйлийг нь бэлэн мөнгөөр бэлэн тооцоо хийж аваад дүү ********** эргэлтээр уулзахдаа хүлээлгэж өгсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт **************** мэдүүлэхдээ тухайн баримтыг **************** бичсэн гэдэг. ****************ээс мэдүүлэг авахад би бичээгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна) /1-р хавтаст хэргийн 25-27 дахь тал/,
-гэрч ******** мэдүүлэг (Эрүүгийн ахлах мөрдөгч Цагдаагийн ахмад ****************тай утсаар холбогдож баривчилсан талаар мэдэгдсэн. ****************, ********** гэж санагдаж байна. Хар өнгийн Самсунг Эс-10 5жи маркийн гар утас байсан санагдаж байна.) /1-р хавтаст хэргийн 30-32 дахь тал/,
-****************ын гэрчээр өгсөн мэдүүлэг (та гар утас, гутлын үдээс зэргийг нь авч үлдэхдээ хураан авсан тэмдэглэл үйлдсэн үү гэж асуухад хураан авсан тэмдэглэл үйлдээгүй ээ, хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн. Мөн 461 дүгээр хорих ангид сэжигтнийг хүлээлгэн өгөхөд биед нь ямар нэгэн эд зүйл оруулдаггүй тул өөрт авч үлдээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 205 тоот өрөөнд ширээний шургуулгад хийгээд хадгалж байсан) /хавтаст хэргийн 40-42 дахь тал/
-сэжигтнийг баривчилсан мөрдөгчийн тэмдэглэл (4 дэх хэсэгт үзлэгээр хураан авсан эд зүйл байхгүй гэж бичсэн байна.) /1-р хавтаст хэргийн 65-66 дахь тал/,
-сэжигтэн ****************ын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 68-70 дахь тал/,
-Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл ( хэрэг шалгаагүй үедээ мөрдөгч **************** нь 461 дүгээр хорих ангид ********** уулзаж байсан үйл баримт) /1-р хавтаст хэргийн 93-97 дахь тал/,
-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Эд зүйл, тээврийн хэрэгсэл, баримт бичиг хураан авах” 217 дугаартай журам (Тухайн эд зүйл тээврийн хэрэгсэл баримт бичгийг өмчлөх эзэмшигч болон ашиглаж байгаа этгээдээс цагдаагийн алба хаагчийн хяналтад түр хугацаагаар авахыг ойлгоно) /1-р хавтаст хэргийн 98-99 дэх тал/ зэргийг шинжлэн судлав.
Хохирогчийн өмгөөлөгч: Хохирогч ****************мэдүүлэг (би мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй, өмгөөлөгч оролцуулах шаардлагагүй. Миний 2022 оны 1 дүгээр сарын сүүлээр залилан мэхлэх гэмт хэрэг хийсэн бөгөөд найз охин болох Энхчимэг, түүний найз ********** нар фейсбүүк цахим сүлжээнд жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хүмүүсээс мөнгө худал хэлж авдаг байсан. Би энэ аргыг сурч хүмүүсээс мөнгө авах болсон. Та үйлдсэн хэргийнхээ талаар ярина уу гэж асуухад 165 хэргийг хэлсэн байна. Та фейсбүүк ашиглаж дээрх гэмт хэргийг үйлдсэн талаараа хэлнэ үү гэж асуухад өөрийн фейсбүүк хаягаас үйлдсэн. Миний бие найз охины интернэт банкийг ашигладаг байсан бөгөөд 2 дугаар сараас 5 сарын хооронд хувааж ашигладаг байсан. Үүнээс хойш найз охиноосоо салж өөрийн интернэт банкаараа үйлдсэн) /1-р хавтаст хэргийн 54/,
-Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл (оролцогчоос гаргах хүсэлт байна уу гэхэд гар утас дотор байгаа интернэт тоглоомын үнэлгээ хийлгэмээр байна)/1-р хавтаст хэргийн 217 дахь тал/,
-Яллагдагч ****************аас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл (тухайн эд зүйлийг хэрэгт ач холбогдолгүй тул тэмдэглэл үйлдэж хураан аваагүй)/1-р хавтаст хэргийн 247 дэх тал/,
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол (130 залилангийн үйлдлийг ганцаараа үйлдсэн гэж дүгнэсэн байна) зэрэг баримтуудыг судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогч ********* мэдүүлэг (Та өөрийн Самсунг Эс-10 5жи гар утсыг хэдэн төгрөгөөр үнэлж байна вэ гэх асуултад би өөрийн гар утсаа 400,000 төгрөгөөр үнэлж байна) /1-р хавтаст хэргийн 22 дэх тал/, Сэжигтнийг баривчилсан мөрдөгчийн тэмдэглэл (үзлэгээр хураан авсан эд зүйл байхгүй гэдэг нь хэрэгт ач холбогдолтой эд зүйлийг хураан аваагүй гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн) /1-р хавтаст хэргийн 65-66 дэх тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх: *********** өмгөөлөгчтэй давхцаж байгаа тул шинжлэн судлуулснаар тооцуулах саналтай байна гэв.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд Эрүүгийн цагдаагийн албаны эрэн сурвалжлах хэлтсийн **********, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан **************** эрүүгийн цагдаагийн хэлтсийн ****************, ****** нарт хүлээлгэж өгч улмаар эрүүгийн цагдаагийн хэлтсийн ****************, ********** нар нь эрэн сурвалжилж байсан **************** тус тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч ****************т хүлээлгэж өгсөн байна. Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч **************** нь **************** 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг авч, шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаагаар цагдан хорих 461 дүгээр хорих ангид баривчилсан байна. Ийнхүү шүүхийн зөвшөөрөлгүй баривчлахдаа сэжигтэн ******** “Самсунг Эс-10 5жи” гар утсыг үзлэг хийнэ гэж хураан авсан. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Эд зүйл, тээврийн хэрэгсэл, баримт бичиг түр хураан авах” 217 дугаартай журам болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын хадгалалт, хамгаалалтыг хариуцна” гэснийг хэрэгжүүлж ажиллаагүй буюу тухайн гар утсыг үрэгдүүлсэн нь нотлогдсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хойшлуулшгүй тохиолдолд үзлэг хийнэ гэж гар утсыг хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд зааснаар хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлнэ гэж заасан. Хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, санал тайлбарыг прокурорт хүргүүлээгүй байна. Прокурорын зөвшөөрөлгүй явуулсан дээрх мөрдөн шалгах ажиллагааг тооцуулсан эсэхээс үл хамаарч ********гар утсыг хураан авч хадгалах хамгаалах үүрэгтэй, албан тушаалтны хувьд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас гар утсыг үрэгдүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайн үйл баримт ямар нотлох баримтаар тогтоогддог вэ гэхээр уг үйлдлээ хаацайлах буюу ****************т 500,000 төгрөг бэлнээр өгч зөрүүлж гар утас бүрэн бүтэн хүлээж авлаа гэх бичиг хийлгүүлж байгаа үйлдэл юм. Гар утас алга болсон байхад 461 дүгээр хорих ангид хоригдож байгаа *********очиж уулзсан. Тухайн хэрэгт **************** мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байсан. Ийм үйл баримтаар нотлогддог. Хураан авсан эд хөрөнгийг үрэгдүүлэх гэж яллаж байгаа. Өмгөөлөгч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн гар утсыг ач холбогдолтой гэдэг зүйл хэлж байна. Тухайн гэмт хэрэгт ач холбогдолтой, ач холбогдолтой биш талаар чухал биш. Хураан авсан эд хөрөнгийг хадгалж хамгаалж байх үүрэгтэй албан тушаалтан нь мөрдөгч **************** байсан. Хохирогч ****************зам шалгалтаар гарсан байх хугацаанд ****************тай тааралдсан талаар мэдүүлж, үүнийг хэн аль нь үгүйсгэхгүй байгаа. Хохирогч гар утсаа авах талаар хэлэхэд гар утсанд нь үзлэг хийчхээд өгнө гэж мэдүүлж байгаа нь давхар ****************ын үйлдлийг нотолж байгаа. Өмгөөлөгч нар гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий гэж байна. Хураан авсан эд хөрөнгө гэж байгаа үүнийг шүүх анхаарч үзнэ үү. Мөрдөгч **************** тухайн гар утсыг хураан авч, тэмдэглэл үйлдээгүй, прокуророос хүчинтэйд тооцуулаагүй байна. Уг гар утас хоёр хоногийн дараа алга болсон байна. Түүнчлэн гар утасны мөнгө өгсөн байна. Эдгээр гэмт хэргийн шинжтэй үйлдлийг үгүйсгэх буюу няцаах баримт болохгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 100,000 төгрөгийг шүүгдэгч ****************аас гаргуулан хохирогчид олгуулах саналтай бана. Тоглоомын мөнгө буюу 1,500,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ямар нэгэн үнэлгээний баримт байхгүй...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч “...Улсын яллагчийн байр суурийг дэмжиж оролцож байна. Хэрэг бүрэн нотлогдож хэргийг зөв зүйлчилж, яллах дүгнэлт үндэслэлтэй, дахин нэмж шалгуулах асуудал байхгүй байна. Хууль хүчний байгууллагыг төрийг нэг субъект гэж үзэхээр бол хэзээ төрийн хяналтад ирсэн бэ, гэрээс нь ************, **************** баривчилж, хууль журмын дагуу хүлээлгэж өгсөн. Хураан авсан эд хөрөнгө баривчлах үйл ажиллагаатай зэрэгцээд явагдсан болохоос биш, **************** мөрдөгч дээр хураан авах ажиллагаа явагдаагүй. ************, **************** нар хуульд заасан дүрэм журмыг зөрчөөгүй байна. Мөрдөгч **************** нь хуульд зааснаар эд хөрөнгийг хадгалах хамгаалах хяналт тавих эрх бүхий албан тушаалтан мөн бөгөөд тус үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хураан авсан эд хөрөнгийг үрэгдүүлсэн байна. Энэ гэмт хэргийн объект бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа юм. Хэрэг хянан шийдвэрлэх хэвийн ажиллагаа хадгалах, хамгаалах журам бол энэ гэмт хэргийн объект болно. Объектив талын хувьд битүүмжилсэн хураан авсан эд хөрөнгийг хадгалах хамгаалах эрх бүхий албан хаагч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас эд хөрөнгө устсан, үрэгдсэн эс үйлдэхүй байна. Субьектив талын хувьд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэж болдог талаар тайлбарласан байна. Шүүгдэгч нь тухайн гар утсыг үрэгдүүлсэн талаарх мэдүүлэг, хохирогчийн ар гэрийнхэнд гар утасны хохирлыг барагдуулахаар мөнгө өгсөн үйл баримтаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан хайнга хандах гэмт хэргээр зүйлчлэх боломжгүй байна. Тухайн тоглоомын талаар өнөөдрийн шүүх хуралдаанд гэнэт гаргаж ирээд ярьж байгаа асуудал биш. Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид мэдүүлэг өгөөд явж байсан асуудал юм. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үүднээс гэнэт гаргаж ирээд мөнгө нэхсэн асуудал байхгүй. Би ********* өмгөөлөгчөөр урьдчилсан хэлэлцүүлэг явагдсан хойно гэм буруугийн асуудалд оролцсон. Хэргээ анх мэдүүлсэн, цочмог ууртай залуу байдаг. Тухайн хэрэг шийдэгдсэн. Гэхдээ хорих анги руу үнэн бол чирэгдээд хамт явсан. Өнөөдрийн хувьд шударга шүүх дээр хэлэлцэгдээд явж байгаад баяртай байна. Өөр хэлэх зүйл байхгүй. Хохирогчийн 1,500,000 төгрөг нэхэмжилж байгааг дэмжиж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх: “...Энэ гэмт хэргийн улмаас гар утас алга болсон. Хохирогчид хохирол учирсан байна гэж үзэж байна. Миний зүгээс ********* өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд битүүмжлэн хураан эд зүйлийг завших буюу үрэгдүүлэх гэж байгаа. Монгол Улсын Дээд шүүхээс завших гэмт хэргийн талаар тайлбарласан. Үүнд хууль бусаар олж авсан эд зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах санаагаа хэрэгжүүлснээр дуусдаг гэж тайлбарласан. Тэгвэл энэ нь завших биш байна. Улсын яллагчийн зүгээс битүүмжлэн хураан авсан эд зүйлээ үрэгдүүлсэн гэдгээр яллаж байгаа. Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт үрэгдүүлсэн гэдгийг тайлбарласан байна. Гэмт этгээд итгэмжлэн өгсөн эд зүйл өмч хөрөнгийг хууль бусаар төлбөргүйгээр ашигласан эсхүл бусдад худалдсан, үгүй хийсэн, бэлэглэсэн, шилжүүлсэн гэх мэт хэлбэрийг ойлгоно. Тэгвэл яг аль хэлбэрийг агуулж байгаа вэ. Гар утас алга болж хохирогчид хохирол учирсан. Алба тушаалтны хоорондын үйл ажиллагааны явцад алга болсон асуудал. Мөрдөгч нарын хариуцлагагүй асуудал болж байна. Тухайн хүнийг хүлээлгэж өгөхдөө тодорхой хүлээн авах хүлээлцэж өгөх журам байдаггүй талаар хэлсэн. Миний үйлчлүүлэгч хохирогчийн гар утсыг авсан байна, гэхдээ хэзээ ямар цаг үед алга болсныг нь мэдэхгүй байгаа учраас алга болгосонд маргахгүй байгаа. Өмгөөлөгчийн зүгээс аль аль талд тодорхой журам байхгүй учраас хайнга хандсан асуудал гэж үзэж байна. Объектив, субьектив шинж чанарыг аль нэгийг нь хангаагүй байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар харгалзан үзэж өгнө үү. Үнэхээр эргэлзээтэй нөхцөл байдал байвал 60 хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү. Энэ гар утсыг яг яасан талаар тогтоох ёстой...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ: “...Шүүгдэгч ****************ыг бусдын эд хөрөнгийг хураан авахдаа хайнга хандаж алга болгосон гэх гэмт хэрэгт буруутгаж яллаж байгаа буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан буюу битүүмжилсэн хураан авсан эд хөрөнгийг завших үрэгдүүлэх, хадгалах хамгаалах үүрэг бүхий ажилтан гэж байна. Журмын зорилго нь цагдаагийн алба хаагч гэмт хэрэг зөрчил үйлдэхэд ашигласан багаж зэвсэг хэрэгсэл болон гэмт үйлдлийн замаар олж авсан зөрчлийн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий тээврийн хэрэгсэл эд зүйлийг хураан авах тухай журмыг ашигладаг байна. Тухайн журмын 217.3 дахь хэсгийн 9 дэх хэсэгт хураан авах ажиллагааны тэмдэглэлийг хоёр хувь үйлдэж нэгийг нь эд зүйлээ хураалгасан этгээдэд өгнө. Тэмдэглэлд дараах зүйлсийг заавал тусгана гэж заасан. Өнөөдрийн хувьд хэргийн материалд ач холбогдолтой гэсэн баримт авагдаагүй байна. Гар утас нь алга болсон үйлдэлд **************** 500,000 төгрөг өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх үндэслэл байна үзэж байх шиг байна. Хууль журмын дагуу тодорхой зүйлээр шийтгэх ёстой. Дан мэдүүлэг өөрөө нотлох баримт болохгүй. Хавсаргаж байгаа бусад баримтаар нотлох үүрэгтэй. **********, **************** нар нь мөрдөн байцаах албаны байцаагч нар. Миний үйлчлүүлэгч ****************тай ямар ч хамааралгүй хүмүүс байна. Хэргийн баримтаас харахад ****************байцаагч байцаалт авч, гар утас нь дээр шаардлагатай зүйлсийг харуулж мэдүүлэг авсан байна. **************** байцаалт авахдаа гар утсыг хэрэгт ач холбогдолтой гэдэг үүднээс хураан авах боломжтой нөхцөл байдал үүсээгүй байна. **************** нь хүний эд зүйлийг алга болгочихсон үйлдэлдээ гэмшиж, 500,000 төгрөг өгсөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг заавал тогтооно, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор, хуульд заасан бүхий л арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж байдаг. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Эд зүйл, тээврийн хэрэгсэл, баримт бичиг түр хураан авах” 217 дугаартай журам болон гэж оруулж ирсэн. Уг журмыг мөрдөж тухайн эд зүйлийг хураан авч, хураан авсан эд зүйлээ үрэгдүүлэх, алга болгох завших үйлдлийг хийсэн байхыг шаардаж байна. Гэтэл энэ нь эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар гэм буруугүйд тооцох боломжтой байна. Учир нь эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагчид эрүүгийн хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал гэж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлгүй байна...” гэв
Шүүгдэгч: “...Байхгүй, өмгөөлөгч нарынхаа саналыг дэмжиж байна...” гэв.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хууль тогтоогч “...хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан...” байхаар хуульчилсан байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч **************** нь гэмт хэрэгт холбогдсон гэх өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгчөөр цагдаагийн ахмад цолтой ажиллаж байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалын хуулбаруудаар тогтоогдсон. /1-р хавтасны 157-158-р хуудас/
Харин шүүгдэгчийг яллах дүгнэлтэд “...эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж...” байхдаа гэсэн боловч дээрх нотлох баримтаас үзэхэд 2022 оны 11 сарын 8-ны өдрөөс буюу гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацааны дараа томилогдсон байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч ****************ыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч буюу хураан авсан эд хөрөнгийг хадгалах хамгаалах үүрэг бүхий албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 24-ний ******** дугаартай хэрэгт холбогдуулан шалгавал зохих ************ эзэмшлийн 650,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Эс-10 5жи” маркийн гар утсыг хураан авч, улмаар Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Эд зүйл тээврийн хэрэгсэл, баримт бичиг түр хураан авах” 217 дугаартай журам болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримт хадгалалт хамгаалалтыг хариуцна” гэснийг тус тус зөрчиж, албан тушаалтны хувьд үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үрэгдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө устсан, үрэгдсэн, гэмтсэн” гэж зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Тогтоогдсон үйл баримтын хувьд шүүгдэгч **************** нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа сэжигтнээр тооцож баривчлагдсан ****************эд зүйл болох гар утсыг хураан авсан тэмдэглэл, баримт үйлдэлгүй өөртөө хадгалж байгаад өөрөөс үл шалтгаалах байдлаар алга болгосон, шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч энэ нөхцөл байдлын тухай мэтгэлцээгүй болно.
Талуудын санал дүгнэлтийг хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан үзээд гэмт хэргийн үндсэн шинж болох “битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан” гэсэн үүрэг шүүгдэгч ****************т хэрхэн үүссэн гэж дүгнэхэд: сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл, сэжигтнээр мэдүүлэг авсан, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд “**************** нь ********** дугаартай хэрэгт мөрдөн шалгаж ажиллагаа явуулж” гэж дурдсан зэрэг баримтууд нь нотлох баримтын хүрэлцээт байдлыг хангахгүй, эргэлзээтэй байна.
Учир нь “**********” дугаартай ********** холбогдсон хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2022 оны 5 сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тогтоолд “эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч *********” гэсэн /1-р хавтасны 51-52-р хуудас/ Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хэлтэст гаргасан иргэн ************* холбогдуулан гаргасан өргөдөлд “****************т албаны даргаас “цохолт” хийгээгүй” /1-р хавтасны 53-р хуудас/ 2022 оны 10 сарын 24-ний өдөр Г.**************** гэрчээр мэдүүлэг авсан албан тушаалтан нь эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч ****************/1 хавтасны 64-р хуудас/ зэрэг баримтууд нь яллах дүгнэлтэд шүүгдэгчийг буруутгаж байгаа дээрх баримтуудыг тодорхой бус гэж үзэх үндэслэл болж байна.
Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хойшлуулшгүй тохиолдолд үзлэг хийнэ гэж гар утсыг хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд зааснаар хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлнэ гэж заасан. Хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, санал тайлбарыг прокурорт хүргүүлээгүй байна гэх дүгнэлтийн тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад ““мөрдөгч” гэж хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг ойлгоно.” гэж, мөн хэсгийн 1.9. дэх заалтад “"мөрдөн шалгах ажиллагаа" гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг ойлгоно” гэж тус тус хуульчилжээ.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч **************** нь албан тушаалын хувьд мөрдөгч болох нь тогтоогдсон байх боловч дээрх хуульд заасны дагуу *********** холбогдох хэрэгт дангаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхтэй этгээд болох нь тогтоогдохгүй байна.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2. дахь заалтад заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргаас “мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах;” гэсний дагуу шүүгдэгч ****************ыг *********** холбогдох хэрэгт томилсон, эсхүл хуваарилсан шийдвэр хэрэгт авагдаагүй.
Мөн улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд 2 дахь хэсэгт заасан “...зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлнэ.” гэснийг зөрчсөн гэж дүгнэх боловч оргодол этгээдийг олж тогтоон, анх гэрчээр мэдүүлэг авсан албан тушаалтан нь гэрч *********, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасны дагуу ********** холбогдох хэрэгт хуульд заасны дагуу томилогдон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан албан тушаалтан нь гэрч ********* нар байхад шүүгдэгч ****************ыг хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн дангаар буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
Тодруулбал: гэрч ********** 2023 оны 8 сарын 2-ны өдөр өгсөн “Би 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баруун салааны эцэс орчмоос Г.**************** баривчлан эрүүгийн цагдаагийн албаны эрэн сурвалжлах хэлтэс буюу өөрийн ажлын байранд аваачсан. Эрэн сурвалжилж байсан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эрэн сурвалжлалт хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад ****************тай утсаар холбогдон баривчилсан талаараа мэдэгдсэн. Улмаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч ****************, ******* гэж санаж байна ажлаас Г.**************** хүлээн авахаар ирээд авч явсан...” / 1-р хавтаст хэргийн 31-р хуудас/,
гэрч ********** “Би 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Г.**************** цагдаагийн тасгаас хойшлуулшгүйгээр 48 цаг хорих 461-р ангид саатуулж, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан тус газрын мөрдөн байцаах тасагт шилжүүлж цохолтоор миний бие мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан...” /1-р хавтасны 46-р хуудас/,
гэрч ******** “2022 оны 10 сарын 23-ны өдөр Г.**************** Эрүүгийн цагдаагийн албанаас авчрах үед нь ****************д хань болж хамт явж авчирсан. ... ******** ямар ямар эд зүйл байсан эсэхийг мэдэхгүй. Харин ********** хүлээж авахад албаны мөрдөгч ****************нь ****************өмдний тэлээ, гутлын үдээс зэргийг өгч байгаа харагдсан...” /1 хавтасны 238-р хуудас/,
гэрч Б.**************** “...Эрүүгийн цагдаагийн албаны эрэн сурвалжлах хэлтсийн эрүүгийн мөрдөгч ****************2022 оны 10 сарын 23-ны өдөр ахмад ****************т “Г.**************** олж тогтоосон тул хүнээ ирж ав” гэж мэдэгдсэн байсан. Үүний дагуу **************** нь энэ талаар надад мэдэгдэхээр нь би очиж хүлээж авсан. Ингээд Г.**************** аваад СХД-ийн 2-р хэлтэст авчирч ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад ****************т хүлээлгэж өгсөн. Ингээд тухайн өдөртөө шүүхийн зөвшөөрөлгүйгээр Г.**************** ШШГЕГ-н харьяа цагдан хорих 461-р хаалттай ангид хүргэхэд нь ****************бид 2 ахлах мөрдөгч ****************ын хамтаар явсан....” /1 хавтасны 240-241/ гэсэн мэдүүлгүүдээс уг хэрэгт хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтан **************** дангаараа байсан эсэх, эсхүл хэд хэдэн мөрдөгч байсан эсэх, тухайн цаг хугацаанд сэжигтний биед байсан эд зүйлийг хадгалах, хамгаалах үүргийг хэн хэрхэн хүлээх байсан талаарх баримт хэрэгт бүрэн бодитой авагдаагүй гэж үзэхээр байна.
1-р хавтаст хэргийн 81-р хуудаст авагдсан “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” прокурорын тогтоолд “Эрүүгийн *********** дугаартай хэргийг хянахад дээрх гомдолд дурдсан мөрдөгч гар утас хурааж аваад, хүлээлгэж өгөөгүй гэх асуудлыг шалгуулахаар тус дүүргийн прокурорын газраас Цагдаагийн 2 дугаар хэлтэст албан бичиг хүргүүлж, холбогдох арга хэмжээг авч ажилласан байна “ гэсэн ч Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу дотоод албаны шалгалт хийж, энэ талаар хэрхэн шийдвэрлэсэн талаарх нотлох баримт хэрэгт байхгүй болно.
Дээрх баримтуудыг шалгах, үнэлэх явцад шүүгдэгч **************** нь хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан мөн эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдалтай байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгч -д ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн үндэслэлийг бий болгож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн гэм буруу, хэргийн үйл баримт хангалттай тодорхой, бодитой байх зарчмын дагуу сэргээн тогтооход дээрх нөхцөл байдал үндэслэл бүхий эргэлзээ үүсгэсэн тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шударга явагдах зорилгыг хангана гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүгдэгч ****************ыг цагаатгаж, гэмт хэрэгт холбогдуулсан прокурорын яллах дүгнэлт үйлдсэнийг хүчингүй болгож, эрүүгийн ************ дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж үзэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ цагаатгах тогтоол нь хохирогч ************, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************ ****************т холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч ****************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг хүчингүй болгож, ********** дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
4. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ****************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Хохирогч ****************өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
6. Цагаатгах тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ****************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА