Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2021/01223

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2021/01223

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт байрлах, Ц ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.


ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 102/ШШ2019/00719 дүгээр шийдвэрээр Ц ХХК-иас 99,013,407 төгрөгийг гаргуулж Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Г Г, Г Ү нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-22000000 дугаарт бүртгэлтэй, тоотод байрлах 64.39 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоож 98,591,300 төгрөгөөр үнэлэгдсэн талаар мэдэгдсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газрын дээрх шийдвэр нь зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн байна.  тоотод байрлах 64.39 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоож 98,591,300 төгрөгөөр үнэлсэн нь нэг м.кв талбай 1,531,158 төгрөг болж байна. Өмчлөгч нар нь хүсэлт гаргагч хөрөнгийн үнэлгээг хийлгэхэд 104,338,927 төгрөгөөр үнэлсэн байдаг. Иймд Г Г, Г.Ү нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-000000 дугаарт бүртгэлтэй,  тоотод байрлах 64.39 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг илт бага үнээр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 719 дүгээр захирамжаар Ц ХХК-иас 99,013,407 төгрөг гаргуулж Капитрон банк ХХК-д олгохоор ши0000000000 дугаарт бүртгэлтэй тоотод байрлах 64, 39 м.кв талбайтай сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1925983/4 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 4/2805 дугаар албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөх мэдэгдэл өгсөн боловч тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тул, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 19250983/18 дугаар тогтоолоор хурааж, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тул 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 20380575/08 дугаар тогтоолоор хурааж, талуудад үнийн санал ирүүлэхийг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 19250983/19, 20, 21 тоотоор мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй. Төлбөр авагч Капитрон банк ХХК-иас удаа дараа шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу талууд тохиролцоогүй гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2 заасны дагуу 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 9/411 дүгээр шинжээч томилох тогтоолоор Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б итгэмжлэлийн дагуу үнэлгээчин 20000000 дугаар тусгай зөвшөөрөлтэй Б.Б томилон, эрх үүргийг тайлбарлан өгч, дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ тогтоолгоход 98,591,300 төгрөгөөр үнэлгээг тогтоосон. Хөрөнгийг үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн заасны дагуу төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талуудад 2020 оны 9 дүгээр 15-ны өдөр 4-166/33305, 4-166/33311, 4-166/33310, 4-166/33314, 4-166/33307, 4-166/33313, 4-166/33308, 4-166/33313, 4-166/33309 дугаар албан бичгээр талуудад үнэлгээний тайлангийн хамт хүргүүлэн мэдэгдэж, үнэлгээний тайлан танилцуулсан. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 0 дугаар сарын 12-ны өдрийн 11/36 тогтоол, мэдэгдэл талуудад хүргүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь хөрөнгийн үнэлгээ хийлгэх ажиллагаа хуульд нийцэж явагдсан бөгөөд үнэлгээг бодитой хийсэн гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дараах үйл баримт тогтоогдлоо.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 719 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 943 дугаар магадлалаар төлбөр төлөгч Ц ХХК-иас 98,293,789 төгрөгийг гаргуулан төлбөр авагч Капитрон банк ХХК-д олгох, уг үүргийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох  тоот хаягт байрлалтай, Г.Г, Г.Ү нарын өмчлөлийн 64.36 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай орон сууц,  тоот хаягт байрлалтай, 592.32 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  тоот хаягт байрлалтай,1,017 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газраас үүргийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллага нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 9483 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 744 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх тухай 19250983 тоот тогтоол гаргаж, шийдвэрийг биелүүлэх ажиллагааг эхэлж, төлбөр төлөгчид төлбөрөө төлөх мэдэгдлийг хүргүүлсэн байх боловч төлбөр төлөгч төлбөрөөс төлөөгүй байна.

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 19250983/4 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор  тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201018673 дугаартай орон сууцыг битүүмжилж, тэмдэглэл үйлджээ. Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлбөрийг дансанд тушаах талаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Ц ХХК-ийн захирал Г.Н гардуулсан байна.

Төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 192509839/18 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор  тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай орон сууцыг хураан авч, тэмдэглэл үйлджээ.

Төлбөр төлөгчөөс үнийн санал авах мэдэгдэх хуудсыг Ц ХХК болон хувьцаа эзэмшигч хүргүүлж, үнийн санал гаргаагүй байх бөгөөд төлбөр авагч үнэлгээ хийлгэхээр шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна.

Үүний дагуу хариуцагч байгууллага шинжээч томилж, орон сууцны үнэлгээг тогтоолгосон, шинжээчийн тогтоосон үнийн талаар төлбөр төлөгчид хариуцагч байгууллага мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд байна.

Дээрх ажиллагаануудыг хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд төлбөр төлөгч үнийн санал гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, хөндлөнгийн шинжээчээр орон сууцны үнэлгээг тогтоолгожээ.

Шинжээч нь орон сууцыг зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн байх бөгөөд шинжээч Хөрөнгө эстимэйт ХХК нь  тоот хаягт байрлах, Г.Г, Г.Ү нарын өмчлөлийн 64.36 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220000000 дугаартай орон сууцыг тухайн хороололд худалдахаар нийтэд нээлттэй зарласан орон сууцны зах зээлийн үнэтэй жишиж, жишиг үнийн аргаар 95,591,300 төгрөгөөр тодорхойлж, үнэлсэн байна.

Уг орон сууцны өмчлөгч Г.Г нь хөрөнгийн үнэлгээчин С.Э 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үнэлгээ хийлгэж, зах зээлийн үнэ цэнийг 104,338,927 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч тухайн орон сууцыг хэт багаар үнэлсэн гэж үндэслэлээ тайлбарласан бөгөөд шүүхээс томилсон шинжээч Гэрэгэ эстимэйт ХХКийн үнэлгээгээр хураан авсан орон сууц нь 98,588,720 төгрөгөөр үнэлэгдсэн буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь хөрөнгийн үнэлгээтэй ижил байна.

Хураан авсан орон сууцны зах зээлийн үнийг тодорхойлсон шинжээчийн ажиллагаа хууль зөрчсөн нь тогтоогдоогүй, зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх байдал нь шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байх тул хэт бага үнэлсэн үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулах тухай төлбөр төлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс шинжээчийн зардал 2640,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтыг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан 7 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай орон сууцанд хийгдсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 264,000 төгрөг гаргуулж, шинжээч Г ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ