Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/163

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч *******,

шүүгдэгч *******,

хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овогт , ******* ******* овогт нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000001639 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 199******* оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* дүүргийн *******-р хороо, ******* байрны ******* тоотод оршин суух, урьд

******* дүүргийн шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/316 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ******* ******* овогт . /РД: ДБ9*******111311/,

2. Монгол Улсын иргэн, 199******* оны 03 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “ ” банк бус санхүүгийн байгууллагад эдийн засагч ажилтай, ам бүл 1, Баянгол дүүргийн хороо, “” хотхон байрны *******3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт . /РД: ДД9*******031914/,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6-р хороо, “Чикаго” баарны гадна хохирогч Н.Ууганхүүтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- 2023 оны 0******* дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 03 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алмаз” баарны гадна үл ялих зүйлээр шалтаглан Э.Соёмбыг өшиглөж унаган нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож “зүүн нүдний алим, дээд, доод зовхи, баруун чихний дэлбэн, уруул, хацар, баруун бугалганд цус хуралт, хүзүү, зүүн тохой, баруун зүүн мөр, хэвлий, зүүн өвдөгт зулгаралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6-р хороо, “Чикаго” баарны гадна хохирогч Н.Ууганхүүтэй маргалдаж, улмаар түүнийг хавирч унагаан эрүүл мэндэд нь “зүүн шагайн үений гадна дотор хавчаар ясны хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

- 2023 оны 0******* дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 03 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алмаз” баарны гадна үл ялих зүйлээр шалтаглан *******ийг нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож “зүүн хацар, хоншоор ясны урд хана, зүүн нүдний ухархайн гадна хана, доод ханын хугарал, уруулд шарх, хамар, зүүн нүдний дээд зовхи, дээд уруул, цээж, зүүн өвдөг, тавхайнд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, уруулд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Эдгээр залуучуудад одоо гомдол санал байхгүй. Хохирол төлбөрөөс үлдсэн 300.000 төгрөгөө нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч :

“...2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн үүрээр Чингэлтэй дүүрэгт байрлах “Чикаго” бааранд найз Амараагийн хамт орж үйлчлүүлээд гарч ирсэн ба гарч ирээд явж байтал яг юу болсон талаар сайн санахгүй байна зам гараад явах гэж байтал араас нэг залуу ирээд дуудахад нь очиж юм ярьж байгаад маргалдсан, ....тухайн залуучууд намайг газарт унгаагаад нэг нь нүүр хэсэгт өшиглөх шиг болсон бас бие рүү өшиглөхөөр нь босож ирээд зогсох гэтэл хөл дээрээ зогсож чадахгүй байсан тэгээд залуучуудыг байж бай гээд цагдаа дуудсан цагдаа удахгүй ирээд бид тухайн залуучууд болон намайг аваад цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 97 дахь тал/,

Хохирогч :

“... 2023 оны 0******* дугаар сарын 05-ны орой 03 цаг 00 цаг өнгөрч байх үед эхнэр Хонгорзул, төрсөн дүү Дөлгөөн нарын хамт Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах “Алмаз” нэртэй баарнаас гурвуулаа гарсан. ...бид гурав согтоогүй эрүүл шахуу байсан. ...хоёр пиво л уусан. Лифтэнд суух гэхэд танихгүй хоёр залуу лифтэн дотор бид гурвыг оруулахгүй гээд түлхээд байсан. Тухайн хоёр залуу лифтэнд хэдэн хүүхдүүдтэй хамт байсан. Бид гурав лифт рүү ороход лифт рүү орлоо гэж уурлаад маргаан үүсэж эхэлсэн. 3 давхраас доошоо нэг давхар луу буусан. Лифтнээс гарах үед лифтэнд хамт байсан залуучуудын хулгар чихтэй, бөх барилддаг юм шиг биерхүү, 175 см орчим өндөртэй, бордуу царайтай, дээгүүрээ нүцгэлсэн залуу манайд дүү Дөлгөөний толгой руу үгийн зөрөөгүй нэг удаа цохиод авсан. Би салгах гэж очсон. Тухайн залуу нь Дөлгөөн лүү дайраад унагааж зодоод эхэлсэн. Лифтэнд хамт байсан том биетэй, 179 см орчим өндөртэй, биерхүү барилддаг юм шиг залуу нь энгэрээс нэг гарааpaa заамдаж аваад гэдэс рүү баруун хөлөөрөө жийсэн. Би арагшаа шатны уруу өнхөрч унаад толгойгоороо В1 давхрын шат руу унасан. Би өнхөрч унахдаа зүүн тохойгоороо шатны ирмэг дээр тулсан, зүүн ташаа, өвдгөөрөө хатуу чулуун шатан дээр өнхөрч унаад толгойн дагзны ар талаараа хана мөргөсөн. Намайг шатны уруу жийж унагаасан залуу нь бууж ирэхээр нь одоо миний дүү болчихоо гээд хэлсэн. Хүн аллаа шдээ гээд толгойгоо хамгаалаад эвхэрч хэвтсэн. Хэвтэх үед толгой дээрээс гараараа нэлээн олон удаа цохисон. Нөгөө залуу нь дахиж босож ирээд над руу дайраад байсан. Би Хонгорзулын хамт араас нь гарахад Дөлгөөн нь барилгаас гарсан байсан. Барилгын үүднээс гарахад машины зогсоолын талбай дээр Дөлгөөнийг зодож байсан залуу нь газар унагаасан нүүр амгүй өшиглөж зодоод байсан. Хонгорзулыг би цагдаа дууд гээд хэлсэн. Би салгах цагдаа дуудаарай гээд хэлсэн чинь бид хоёрыг зодсон залуучууд доошоо байрны дундуур орсон. Би зугтаалгахгүй араас нь хөөгөөд яваад байсан. Дөлгөөнийг зоддог залуу нь зугтаагаад хойноос нь хөөсөн. Байрны дунд очиход нөгөө залуу нь та хоёрыг энд дуусгаад хаячихъя, хоёуланг чинь алаад хаячихъя гээд Дөлгөөнийг ахиад зодож эхэлсэн....” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

Хохирогч *******ий:

 “...2023 оны 0******* дугаар сарын 06-ны шөнө Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах “Алмаз” баарнаас гарч яваад ах Соёмбын хамт лифтэнд суух гэж байсан. Лифтэнд танихгүй хоёр залуу нэлээн хэдэн эмэгтэй хүмүүс байсан. Лифтэнд ороод суусан. гэдэг залуу нь миний нүүр лүү цохиод авсан. Лифтнээс гараад нь над руу дайрсан. Манай ах Соёмбын том биетэй гэдэг залуу нь шатны уруу түлхэж унагаасан. Намайг нь гадаа чирээд гаргасан. Гадаа баахан машинууд зогсоол дээр байсан. Зогсоолын хажууд гэдэг залуу нь намайг цохиж унагаасан. Би нэг мэдсэн газар унасан байсан. Намайг зодсон залуу нь урагшаа гараад ганцаараа зугтаж байсан. Би ах Соёмбын хамт хөөсөн. Нөгөө залуу зугтаж байсан гэнэт эргэж харсан аа тэгвэл та хоёрыг гүйцээгээд хаячихъя гээд над руу дайрсан. гэдэг залуу нь миний нүүр лүү гараараа олон цохисон. Намайг газар унатал унатал цохисон. Газар унахад тохой, өвдгөндөө гэмтэл авсан....” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 7 дахь тал/,

Гэрч :

“...2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өөрийн найз Ууганхүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 6-р хороо “Чикаго” баарны гадаа байж байхад хүнтэй юм яриад зогсож байтал тухайн үед 2 залуу ирээд мөргөсөн ба уучлаарай гээд хэлтэл инээгээд байна гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгээд тэгээд тоохгүй байж байтал найзтай юм ярьж эхэлсэн ба тухайн үед яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Найз Ууганхүүг барьж аваад цохиод эхэлсэн ба салгах гэж орох гэтэл намхан биетэй нь намайг араас дагз руу 2 алгадаад яаж байгаа юм гэж асуух гэтэл хамт явж байсан охид салгаад тэгээд ба Ууганхүүг замыг голоос хажуудаа авч ирээд байлгаж байсан ба тэгээд салцгаасан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 103 дахь тал/,

Гэрч :

 “...2023 оны 0******* дугаар сарын 06-ны орой Модны 2-т байдаг “Алмаз” баар луу найз залуу Соёмбо, дүү Дөлгөөний хамт 00:00 цагийн үед ороод би ганц ширхэг 0.5 литрийн “Хайникен” нэртэй пиво уугаад тэгээд бүжиглэж байгаад 03:00 цагийн үед гарахаар болоод лифтэнд суух гээд би түрүүлж орох үед 2 залуу 2 хүүхэн суусан, манай хоёр араас орох гэсэн чинь өндөр залуу нь лифт хаагдсан энэнээс илүү хүн оруулахгүй гэсэн чинь манай хоёр ороод ирсэн, тэгээд лифтэнд явж байх үед Дэлгэснийг түлхээд нэг удаа цохисон чинь манай най залуу Соёмбо яагаад хүүхэд цохиж байгаа юм гээд салгах гээд дөхсөн чинь том биетэй залуу нь учиргүй нүүр нүдгүй цохиод байсан, тэгээд байж байх үед лифт онгойгоод том биетэй залуу нь манай найз залуу Соёмбыг шат руу авч шидээд тэгээд унасан байх үед нь нөгөө залуутайгаа нийлээд толгой руу өшиглөсөн, цохисон, тэгээд байж байх үед хамгаалагч нар ирээд би бас салгах гээд дундуур нь орсон чинь миний толгой руу хоёр удаа гараараа өндөр залуу нь зайл гээд цохисон, тэгээд хамгаалагч нар салгах гэсэн чинь салахгүй байсан тэгэхээр нь би цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 17 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн *******653 дугаартай:

 “... биед зүүн шагайн үений гадна дотор хавчаар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун тохой, баруун зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зүүн шагайн үений гадна дотор хавчаар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт, /109 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 0******* дугаар сарын 14-ний өдрийн 9935 дугаартай:

 “... *******ий биед зүүн хацар, хоншоор ясны урд хана, зүүн нүдний ухархайн гадна хана, доод ханын хугарал, уруулд шарх, хамар, зүүн нүдний дээд зовхи, дээд уруул, цээж, зүүн өвдөг, тавхайнд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, уруулд зөөлөн эдийн няцрал эмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. *******ий биед учирсан зүүн хацар, хоншоор ясны урд ханын хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин зүүн нүдний ухархайн гадна хана, доод ханын хугарал, уруулд шарх, хамар, зүүн нүдний дээд зовхи, дээд уруул, цээж, зүүн өвдөг, тавхайнд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, уруулд зөвлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 32 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 0******* дугаар сарын 14-ний өдрийн 9936 дугаартай:

 “.. Э.Соёмбо-н биед зүүн нүдний алим, дээд, доод зовхи, баруун чихний дэлбэн уруул, хацар, баруун бугалганд цус хуралт, хүзүү, зүүн тохой, баруун, зуун мөр хэвлий, зүүн өвдөгт зулгаралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Э.Соёмбо-н биед учирсан зүүн нүдний алим, дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун чихний дэлбэн, уруул, хацар, баруун бугалганд цус хуралт, хүзүү, зүүн тохой, баруун, зүүн мөр, хэвлий, зуун өвдөгт зулгаралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд болон тус бүртээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******г нь үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хохирогч Н.Ууганхүү, ******* нарын эрүүл мэндэд нь халдаж, тэдгээрийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан” болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах,

“Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хохирогч Н.Ууганхүү, Э.Соёмбо нарын эрүүл мэндэд нь халдаж, тэдгээрийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч *******гаас 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгох” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6-р хороо, “Чикаго” баарны гадна хохирогч Н.Ууганхүүтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.Ууганхүү, гэрч Б.Амарболд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 17-ны *******653 дугаартай шинжээчийн дүгнэлтээр,

- 2023 оны 0******* дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алмаз” баарны гадна үл ялих зүйлээр шалтаглан Э.Соёмбыг өшиглөж унаган нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож “зүүн нүдний алим, дээд, доод зовхи, баруун чихний дэлбэн, уруул, хацар, баруун бугалганд цус хуралт, хүзүү, зүүн тохой, баруун зүүн мөр, хэвлий, зүүн өвдөгт зулгаралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Э.Соёмбо, гэрч Д.Хонгорзул, хохирогч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 0******* дугаар сарын 14-ний 9936 дугаартай дүгнэлтээр,

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6-р хороо, “Чикаго” баарны гадна хохирогч Н.Ууганхүүтэй маргалдаж, улмаар түүнийг хавирч унагаан эрүүл мэндэд нь “зүүн шагайн үений гадна дотор хавчаар ясны хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.Ууганхүү, гэрч Б.Амарболд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн *******653 дугаартай дүгнэлтээр,

- 2023 оны 0******* дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алмаз” баарны гадна үл ялих зүйлээр шалтаглан *******ийг нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож “зүүн хацар, хоншоор ясны урд хана, зүүн нүдний ухархайн гадна хана, доод ханын хугарал, уруулд шарх, хамар, зүүн нүдний дээд зовхи, дээд уруул, цээж, зүүн өвдөг, тавхайнд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, уруулд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 0******* дугаар сарын 14-ний 9935 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4, 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр, хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч *******, ******* нар нь өөрсдийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, шүүгдэгч *******г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч ******* нь эмчилгээ хийлгэсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хохирол төлбөрт нийт 400.000 төгрөг нэхэмжилснээс  шүүгдэгч ******* нь 100.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс үлдэх 300.000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч *******д олгох нь зүйтэй байна.  

Харин хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирол төлбөрт шүүгдэгч ******* нь 310.000 төгрөгийг, шүүгдэгч  ******* нь 700.000 төгрөгийг тус тус нөхөн төлж барагдуулжээ.  

Түүнчлэн хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй байх тул хохирогч Э.Соёмбо, *******, Н.Ууганхүү нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлыг нэхэмжлэх прокурорын эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар нээлттэй үлдээв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй, харин шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба тэдгээрт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч *******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шударга ёсны зарчим, шүүгдэгч нарын хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэв.

Шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305000001639 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.******* дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр, үйлдлээрээ нэгдэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч овогт г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр, үйлдлээрээ нэгдэж “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 300.000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Ууганхүү, Э.Соёмбо, ******* нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлыг нэхэмжлэх прокурорын эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар нээлттэй үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 1, 3*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, хохирогч нар, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ