Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/164

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******ад холбогдох эрүүгийн 23050000025*******1 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 198******* оны 11 дүгээр сарын *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 3******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Баянгол дүүргийн *******-р хорооны ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, урьд

- Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 0******* дугаар сарын 13-ны өдрийн 3*******2 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ял биелүүлэхийг 1 жил ******* сарын хугацаагаар хойшлуулж байсан, ******* овогт ******* ******* /РД: ЧЖ8*******111411/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн *******-р хорооны нутаг дэвсгэрт “Доктор авто сүлжээ” үйлчилгээний төвийн урд талд хохирогч ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа түүний “Самсунг А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 310.000 төгрөгийн, гар утаснаас нь интернэт банкны руу нэвтэрч, хохирогчийн эзэмшлийн “Хаан” банкны дугаарын данснаас 5 удаагийн гүйлгээгээр 2.900.000 төгрөгийг “Хаан” банкны 507**************0370 дугаарын данс руу зарлагын гүйлгээ хийж авч, нийт 3.210.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Хохирогч :

“...2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10-р хорооллын “Доктор авто засвар”-т машинаа үзүүлэх гээд байж байтал ******* гэх танил залуутай тааралдаад машинаа зогсоол дээр тавьчхаад хоол идэхээр 10-р хорооллын замд дагуу пабад орж суугаад архи уугаад согтсон байсан. ...би ганцаараа нэг газар сэрсэн хаана сэрснээ мэдэхгүй байна. ...Маргааш өглөө нь “Хаан” банкны дансны хуулгаа авахад... 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 22:53 минутад 507**************0370 тоот Амирдаа гэх данс руу 500.000 төгрөг, 500.000 төгрөг, 900.000 төгрөг, 500.000 төгрөг, 500.000 төгрөг тус тус орсон байсан. ...Амирдаа нь *******ын төрсөн дүү байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн *******-7 дахь тал/,

Гэрч :

“...2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр миний утас руу 992398** дугаараас нэг эмэгтэй залгаад “******* гэх хүний дүү байна, танай ахын утас надад байна, манай ах чамд өгөөрэй гэсэн” гэж хэлсэн. ...мөнгийг нь яасан бэ гэхэд мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

Гэрч :

“...Манай төрсөн ах ******* 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай ээж Наранцэцэгт нэг гар утас үлдээгээд явсан байсан. “...Золоо ахын гар утас өгчхөөрэй” гэсэн гээд ээж надад хэлсэн. ...Золоо ахын дүү Шинэтулга гэх хүний над руу залгаад “...утсаа хаанаас авах вэ,...манай ахын данснаас 2.900.000 төгрөг авчихсан байна гаргуулж авах боломж байна уу” гэсэн би “энэ талаар мэдэхгүй ээ, манай ажил дээр ирээд утсаа аваарай гэсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

Хохирогч “Хаан” банкны дугаартай дансны хуулга, /хавтаст хэргийн 37 дахь тал/

“Хаан” банкны 507**************0370 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 27 дахь тал/

“Самсунг А52” загварын гар утасны үнэлгээ /хавтаст хэргийн 38-39 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хохирогч Н.Золгэрэлд 3.210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1******* дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн *******-р хорооны нутаг дэвсгэрт “Доктор авто сүлжээ” үйлчилгээний төвийн урд талд хохирогч ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа түүний “Самсунг А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 310.000 төгрөгийн, гар утаснаас нь интернэт банкны руу нэвтэрч, хохирогчийн эзэмшлийн “Хаан” банкны дугаарын данснаас 5 удаагийн гүйлгээгээр 2.900.000 төгрөгийг “Хаан” банкны 507**************0370 дугаарын данс руу зарлагын гүйлгээ хийж авч, нийт 3.210.000 төгрөгийн хохирол учруулан болох нь хохирогч Н.Золгэрэл, гэрч З.Шинэтулга, Т.Амирдаа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Золгэрэл, гэрч Т.Амирдаа нарын дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Золгэрэлд 3.210.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид “Самсунг А52” загварын гар утсыг биет байдлаар буцааж өгсөн, мөн 2.900.000 төгрөгийн хохирлыг хэрэг шүүхийн шатанд байхад төлж барагдуулсан байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн. 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, *******.******* дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч *******ыг оршин суугаа газрын хаяг, холбоо барих утасны дугаар өөрчлөгдсөн талаар шүүхэд даруй мэдэгдэх үүргээ зөрчиж, шүүхээс дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, хаана нь байгаа нь мэдэгдэхгүй, албадан ирүүлэх боломжгүй, улмаар шүүхээс оргон зайлсан гэж үзсэн тул түүнийг эрэн сурвалжилж олж тогтоосон өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч *******ыг эрэн сурвалжлах тухай шүүгчийн захирамжид заасны дагуу 2024 оны 02 дугаар сарын 1*******-ны өдөр олж тогтоон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл энэ хэрэгт нийт 13 хоног цагдан хоригдсон байна.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 1*******-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл энэ хэрэгт нийт 13 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 21******* цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов. 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 23050000025*******1 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 3*******.2, 3*******.*******, 3*******.7, 3*******.8 дугаар зүйлийн 1, 4, 3*******.10 дугаар зүйлийн 4, 3*******.12, 3*******.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2024 оны 02 дугаар сарын 1*******-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 13 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож түүний биечлэн эдлэх ялыг 21******* /хоёр зуун арван зургаан/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

*******. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ